• Categories

  • Traffic

С.Оюун:Босго оноо 12 хувь байсан ч УИХ-д гарч чадна

2010/05/24 • Сэдэв нь: Нийслэл Таймс,Улс төр,Ярилцлага

УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн буюу пропорционалъ тогтолцоогоор явуулах талаар их хурлаар хэлэлцэж байна. Энэ талаар ИЗН-ын дарга, УИХ-ын гишүүн С. Оюуны санал бодлыг сонслоо.

-УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах дээр их хурлын гишүүдийн дийлэнхи нь санал нэгдэж байна. Энэ талаар та болон ИЗН-ын хувьд аль хувилбарыг дэмжиж байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд манай улсад мажоритари тогтолцоо үр дүнгээ үзүүлж чадаагүйг хэн ч хэлж байгаа. Мажоритари тогтолцоо бол саналын тэнцвэртэй байдлыг эвддэг. Нэг үгээр энэ тогтолцоогоор явагдсан сонгуульд сонгогчдын өгсөн санал УИХ-д бүрэн тусгалаа олж чадахгүй байгаа нь хэд хэдэн удаагийн сонгуулиар харагдсан. Үүний нэг нь 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН нийт сонгогчдын 53 хувийн санал авсан байтал Их хуралд 95 хувийн суудал авсан жишээ байна. Үлдсэн таван хувийн санал дээр хэдэн мянган хүний санал хуваагдаж, сонгогчдын санал ямар ч хэрэггүй хаягдаж ард нь хоцорч байгаа юм. Иймд иргэн, сонгогч бүрийн саналын үр дүнгээр УИХ байгуулагдах нь ардчилсан улсын хувьд нэн тэргүүний урдаа тавих зүйл байх ёстой.

-Гэвч дээрх мажоритари болон пропорциональ тогтолцоонд адилхан сул тал бий шүү дээ?

-Мэдээж аль аль тогтолцоонд нь сул тал байгаа ч пропорциональ хувилбар нь өнөөгийн манай нийгэмд шаардлагатай байгаа юм. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй төсөл болох эхлээд гишүүндээ санал өгсний дараагаар намын санал тоологдох хувилбарыг манай намын зүгээс дэмжиж байгаа.

-Тэгэхээр таныг сонгосон тохиолдолд танд болоод танай намд нэг санал нэмэгдэнэ гэсэн үг. ИЗН ирэх сонгуульд долоо хувийн босго оноог давж гарах болов уу?

-Ер нь бусад орны жишигг тулгуурлахад долоо хувийн босго оноо бол өндөр. Европын орнуудад л гэхэд 3-4 хувь л байдаг шүү дээ. Гэхдээ ИЗН өнгөрсөн 2008 оны сонгуулиар нийт сонгогчдын 12 хувийн дэмжлэгийг авч чадсан нам. Мөн тэр үед Ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл 14 хувийг авсан юм. Хичээвэл өмнөх сонгуулийн хувийг дахиад ч авч чадна. Энэ бол бүрэн боломжтой. Гэтэл сонгууль болгоноор гардаг мөнгөний амлалт, сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах хэт нэг талыг баримталсан сурталчилгаа гэх мэт асуудлуудаа шийдвэрлэж чадаагуй тохиолдолд ирэх сонгуулиар бид сонгогчдын 12 хувийг авахад хэцүү. Үүнийг л одоогийн хуулийн төсөл маш сайн нарийвчлан, зааж, засварлаж, хязгаарлаж, зохицуулж өгөх хэрэгтэй байна.


-Хэрэв хууль, эрх зүйн зохицуулалтыг сайтар боловсруулж чадвал боломжгүй зүйл үгүй, босго оноог 12 хувиар тогтоосон ч ИЗН ирэх сонгуульд гарч чадах юм байна, тийм үү?

-Энэ бол боломжтой. Харин хоёр том гэгддэг МАХН, Ардчилсан нам мөнгө амалдагаа болих талаар тодорхой үр дүнд хүрэхүйц шийдэлд хүрэхгүй бол ямар ч хууль батлаад шударга сонгууль болж чадахгүй.

П.ЭНХЖАРГАЛ

МХАVТ-ийн дарга С.Дэмбэрэл: Нийгмийг эрхийн тэнэг болгож, мєнгє тарааж, алаагvй баавгайн арьсийг 10 хувааж байна

Огноо: Monday, May 24 @ 05:15:20 EDT
Сэдэв:

Монголын vндэсний хєрєнгєтнvvд 20 жилийн vvх тvvхийг бизнесээрээ бий болгов.

Тавантолгойн тєсєлд гар бие оролцохоор гэнэтхэн дуу нэгтгэсэн тэднийг олон нийт чих тавин суугаа. Єєрсдийн эв тvнжинг эрхэмлэн улс vндэстэнийхээ хєгжил дэвшилд хvч тvрэхээр гар барилцсан тэд нэг л єдєр хоёр талд гарчихав. Энэ бvхний тэргvvн эгнээнд МVХАVТ-ындарга С.Дэмбэрэл нэр цохогдож яваа. Жинхэнэ бизнесийн орчны зовлон бэрхшээлийг мэдэх тvvнийг Монголын хєрєнгєтєнvvдийг хоёр талцуулсан гэм зэмд буруутгаж байна.Энэ тухай тvvнтэй ярилцлаа.

-Таныг гадаад байх хойгуур нэлээн нэр хоч зvvлгэлээ. Та vнэхээр хэдэн бизнесменvvдийг талцуулаад ерєнхий сайд руу бичиг сэлт бариад хурдалчихав уу?
-20 настай хувийн хэвшил надад итгэл vзvvлбэл чадна гэдэг итгэл vнэмшлээр хандаж байгаа нь том зорилго юм. “Монгол 999″ ХК-ны байр суурьтай танхим сєргєлдєєд байгаа юм байхгvй. МVХАVТ 20, 30 компани дагуулж ерєнхий сайд руу ороод бид их єєр шvv” гэж хэлээд байгаа юм байхгvй. “Таван толгой”-д vндэсний компаниудаа “vндсэн тоглогч”-оор оролцуулах, 20 настай хувийн хэвшилдээ итгэх цаг нь болжээ гэсэн мессежийг янз бvрийн хэлбэрээр тал талаас нь єгч байгаа хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. “Монгол 999″ ХК-г бид анхнаасаа дэмжиж ирсэн. “Монголчууд чаддагаа хийе, чадахгvйгээ гадныхантай хамтарч хийе” гэсэн санааг товчхондоо дэвшvvлж байгаа. Гол нь бид амаар биш, бичгээр хандаж Оюутолгойгоос єєрєєр ашиглая “галзуу барын аманд гараа хийхээс буцахгvй” байгаа 20 жилийн туршлагатай залу хувийн хэвшилдээ итгэл vзvvлэн, томчууд нь багыгаа чирээд яваг, уул уурхайн хєгжлийн 80 жилийн туршлагаа ашиглах тухай л хєндсєн гадны хєрєнгє оруулалт бидэнд хиидэггvй гэх тvвшинд би хvрээгvй айна. Бид урьд нь чаддаг ч чаддаггvй ч гадныханы чадлыг хардаг байсан.
Нєгєє талаар тєр єєрєє бизнесмен болох гээд байхаас илvv бодлогоо гаргаад хувийн хэвшилдээ шингээж єгєєд явбал магадгvй Оюутолгойгоос илvv сайн жишиг загвар болох байх. Гэтэл єнєєдєр ухвар мєчид зориуд санаатайгаар ч юм уу бvлэг компаниудын эрх ашиг, танхимын нийтийн эрх ашгийг илэрхийлдэг байр суурьтай зєрчилдєвд, тvvнийгээ улбаалан танхимын vйл ажиллагааг гуйвуулаад, дарга С.Дэмбэрэл гэж нєхрийг танхимынхаа байрны 49%-ийг эзэмшдэг гэх нь хуучны танил бєгєєд шалгарсан явуургvй арга л даа. 21-р зууны соёлт иргэншлийн vед хийж боломгvй vйлдэл. Єнєєдєр бид “Монгол 999″-тэй уулзана. Тэд танхимын талаар буруу ойлголттой байх шиг байна. Тийм бол ойлголтоо нэгтгэе. Монгол улсад vйл ажиллагаа явуулж байгаа бvх компани 35000-уулаа “Монгол 999″ нэгдэх ёстой юу. Тэрийг би мэдэхгvй. Нэг хэсэг нь бол боломж гарвал бид єєрсдєє очоод ажиллачихна гэнэ. Нєгєє хэсэг нь нийлээд нэг том компани байгуулъя гэж байгаа. Гэхдээ нийтлэг эрх ашиг руу нь ярих ёстой. “Vндсэн тоглогчоор” ажиллах, том нь жижгийгээ чирээд, томоохон хэдэн компани л баялаг олдсон юм шиг байж болохгvй . Хувьцаат компани байгуулаад IPR, хєрєнгийн зах зээлд шууд хєрєнгє босгох нь бас худлаа. Хамтын ажиллагааны асар олон баялагхэлбэр бий. Мэдээж хэрэг шаардлагатай хєрєнгийг дотооодоосоо яаж байршуулж болох вэ? Нєгєє талаас нийгмийн доторолныємнєтулгарсан асуудал тvvний дотор хиймлээр бий болгрсон улс тєрийн эдийн засгийн утга учраа алдсан 1.5 сая тєгрєгийн амлалт, орон сууц, утааны асуудал гээд яривал “Таван толгой”-д компаниуддаа эрх олгох тєрийн оролцоо их чухал. “ТТ”-г 6 хуваагдах уу, 100 хуваагдах уу гэдэг эцсийн эцэст ялгаа байхгvй, Хамгийн гол нь эдийн засгийн vнэ цэнээ алдагдчихвал яах вэ? гэж байгаа. Нєгєє хэсэг нь мєнгєєрєє менежмент хийлгээд, тvvгээрээ
ундруулаад, бvгдийг vнэлээд хэмжээд явж байдаг.
Энэ нь дэлхийн хандлага шvv дээ. Одоо бол бизнесийн ёс зvй, эдийн засаг яригдаад даян дэлхийн иж бvрдэл гээд НVБ-ын 10 хэдэн зарчим гарч байна. Соёлт ертєнц vvнийг цэвэршvvлэхийг ухаарч байна. Монголд нэг хэсэг нь Зайсанд хауст амьдарч, нєгєєх нь гэрт амьдрахад Туулаасаа л ус уух нь адил учраас нийгмийн нэг хэсэг гэдгээ захаасааухаарч компаниуд нь мод тарьж байна, сайн vйлсийн аянд уриалж байгааг танхим оройлон дэмжиж санаачлаад аваад явна. Тvvнийг чинь талх зvсч байгаа юм шиг 6 хуваахыг хэлж байгаа юм биш. Тухайн орд газрын геологи бvтэц одоо байгаа болон цаашдын дэд бvтэц ямар байх вэ? Эдийн засгийн хувьд яаж ашиглавал хамгийн зохистой байх вэ гэдгийг маш сайн тооцоолж тєр, хувиин хэвшил хоёр маш сайн харилцан ярилцсаны vндсэн дээр “Таван толгой” гэжхvн болгоны хошуураад байгаа мєрєєдлийг
эхлvvлэх ёстой.
Энэ нь эхлэхэд Монгол компаниуд идэвхтэй голлох оролцоотой харилцан итгэлцэж ажиллах нєхцєл бvрдэх чухал. “Таван толгой”-д Монголын компаниудын ерєнхий оролцоог хангана гэсэн ерєнхий vг яваад байгаа. Vvнд янз бvрийн вариант байгаа. Тэдний нэг нь хамгийн сайн нь байж болох МХАVТ-ын боловсруулсан баримт бичиг байгаа. Vvн дээр “Монгол 999″ -н саналыг тусгаад УИХ-д єргєн баръя гэсэн л санаа байна.
-Ємнє нь яагаад уулзаж болоогvй юм бэ? Тал талаас гарч ирэхээр хар сэр дагуулах нь аргагvй?
-
Танхим чинь ажлын хэсэг байгуулаад “Монгол 999″-ыг уриад Ариунболд орсон. Хэдvvлээ ингэж маргаад яахав, амаар биш албан ёсны бичье гэж vзсэн. “Бvх Монголын компаниудыг нэгдэхийг уриалж байна” гээд алга ташуулаад хэлчих нь хамгийн амар, эмоцийн асуудл. Vvнийгээ дарж, цаасан дээр гаргаж ирээд дараа нь уулзаад ярилцах нь нийтийн эрх ашиг. Урьд ємнє нь ганц байгууллагын эрх ашгийг танхим огт илэрхийлж байгаагvй, нийтийн эрх ашгийг л илэрхийлсэн. Тэгэнгvvт нэг хэсэг хvмvvс дургvйцэнэ. Єєрсдєє нэг юм бодоод байж байтал танхим ерєнхий сайдад ил тод баримт бичиг єргєєд ирэхээр “Дэмбэрэл гэж нєхєр болохгvй нєхєр байна. Энийг жаахан дайръя гэж байгаа. Гэхдээ “Монгол 999″-тэй би холбож ойлгохгvй байгаа. Єнєєдєр Монгол компаниудын нэгдэл зєв vзэл бодолтой гарч ирээсэй гэж хvсч байгаа.
-Vндэсний хєрєнгєтнvvд ийм хэмжээнд тєлєвшчихсэн гэж та итгэж байна уу? Мєнгєтэй хvний эвдрэхийг зєндєє харлаа?
-
Хvн мєнгєнд менежмент хийнэ. Мєнгє хvнд менежмент хийхгvй. Дэлхий ертєнцєд хvн тєрєлхтєнийг 3 хувааж болно. Энэ хоёр категори дээр мєнгє ч vгvй, менежмент ч vгvй хvмvvс гээд хуваая. Тэгвэл Монголын бизнесменvvд дунд мєнгєнд, менежмент хийж vзсэн нь зоосны нvхээр харахгvй ёс зvйн тvвшин, соёл талаасаа ч гэсэн мєнгєний vнэ цэнийг амьдралын бvхэл vнэт зvйлтэй холбохгvй яваад болж байна. Нєгєє хэсэг нь ёс зvй хамаагvй гэж амиа бодох нь шинэ баян цээж євчтэйн шинж. Хуучин бол хувийн хэвшил гэхээр ковбой малгайтай, тарган сигар татсан гэж жvжигт хvртэл 20 жил тавьж дvрсэлж ирсэн. Энэ нь олдмол л доо. Энэ бvгдийг авч vзэхээр нийгэмд бvгд холилдож байна. Энэ євчин илааршина. Нийгмийн хэсэг гэдгээ ухаарч, пирамидын оройд суугаад доороо байгаагаа хараад суух биш тэднийгээ татаж гаргая гэж боддог болж байна.
-Монголын хэдэн баячууд тойрсон цєєхєн гэр бvлийн амьдрал дээшилж байна гэж хорголоо тоолсон капиталистууд гэж гарсан байсан?
-
Тэр хvний л ажиглалт. Гэхдээ би тодорхой хэмжээнд зєвшєєрч байна. Юуг нь гэхээр єнєєдєр бизнесийн
хєгжлийн явц бие биеэ дуурайгаад л явчихсан. Баяжаад ирэхээр хорголоо тоолсон цєєн хэсэг баяжихад улс орнууд олж хараад аль болох эрvvл тєрийн бодлого явуулдаг. Манайхан шиг мєнгє амлах биш, гадныхан бол тэгж боломж олгох, дундаж давхаргаа л дэмжих. Баян хоосны ялгаа бvр тасрах биш, дундаж давхрааг л бий болгохоо анхаардаг. Баян хоосныг холбох гинжин холбоо дунд нь тасарчихсан байдаг. Тєр vнэхээр vvнд санаа тавьж байгаа юм бол жижиг дунд бизнесээ дэмжих дарамтнаас салгаж єгвєл ямар ч улс тєрийн лидер єндєр оноо авна. 400.000 хvн хувиараа хєдєлмєр эрхэлж байгаа. Тэднийг тєрийн дарамтаас
салгавал заавал би “Таван толгой”-д оролцох албагvй гээд л мєрєєрєє бизнесээ хєєгєєд явна. Би 2005 онд “Юуг яаж хийх вэ?” гээд номондоо одоогийн халуурлын талаар бичиж байсан. 20 жилийн дараа Монгол Кувейт шиг болно гээд ярьж байна. Vнэн л дээ. Гэхдээ хєгжлийг тодорхойлогч биш. Єнєєдєр нийгмийг эрхийн тэнэг болгож, мєнгє тарааж, алаагvй баавгайн арьсийг 10 хуваасан байна. Vндсэн хуульд газар тvvний хэвлий ард тvмний мэдэлд тєрийн ємчлєлд байна гэж заасан. Ард тvмний мэдэлд гэхээр тэгш мєнгє тараа гэсэн vг огт биш. Баялагаасаа олсон орлогоо бичил бизнест, хvмvvсийг илvv амьдрах нєхцлийг л хангахад зарах ёстой. Арай гэж 30 миллиардыг тарааж байна. Тэгсэн мвртлєє 70.000, сая 500-г гээд тэнэг амлалт єгч байгаа нь нийгмийг эвдэгч хvч юм. Улс тєрийн нам нь тєрийнхєє дээр гарчихсан. Энэ нь баялгийн хараал, Голланд євчин гээд гадаадад байдаг євчинтэй адил. Гэхдээ манай Монголд шал єєрєєр явж байгаа.
-Хєрєнгє босгох гээд гар хоосон баялгаа ухах гэж байна? Vнэлэмж ямар байх вэ?
-
Гадныхан монголчуудыг онигор нvдтэй, намхан давжаа биетэй, хvvхнvvд нь аягvй хєєрхєн гэж ярихгvй. Эдийн засгийнх нь хvчин чадал, хєрєнгє шингээх чадвар нь ямар юм бэ? Санхvvгийн систем,
тєрийн бодлогыг нь харна. Нэгдvгээрт хєрєнгє оруулаптын талбарын хувьд ямар улс вэ? хоёрт нь засгийн газар тєр нь ямар хариуцлагатай, хэр ил тод вэ? гуравт хєрєнгє оруулалтын орчин,
хєрєнгийн зах зээлийн тvvх нь юу юм бэ гээд олон улсын тvвшнээс нь ангилж зэрэглэнэ. 5 жилийн дотор бол манайх болоогvй. Технологи, мєнгє, хєрєнгє оруулалт нохау эрvvл толгой л хэрэгтэй. Олон хvн надтай санал нийлэхгvй, энэ яасан эх оронч биш юм бэ? гэж болно. Халуурахаасаа илvv бодон байж vгээ хэлэх ёстой. Босгоно, чадна гэж амаар ярих биш. 20 жил зээл тусламжаар явж ирсэн бид гадаад ертєнцєд итгэл тєрvvлэхгvй энэ харуулаагvй байна. Халуурахгvй байяаа гэдэг чинь л гол нь энэ л дээ. Хамаг дэлхийн шударга улстай харилцан нийлж хамтран ажиллая гэсэн утгатай vг терийн дуулалд маань байдаг биз. Тиймээс хайр Солонгос шиг ааш гаргаж болохгvй. Даяаршиж буй дэлхийн нэг хэсэг байж амиа бодож дангаар ийм араншинтай байж болохгvй. Болоогvй байн гэж vндэстнээ басан доромжилж байгаа юм биш. Тєр, бизнесийн бодлого бодитой л харах ёстой. Тер, гадна дотны холбоон дунд л бvх зvйл явна. Монголчууд олон улсын компанид итгэл терvvлнэ. Ємнє нь дан гадны хєрєнгє оруулалтаар явж ирэхэд сайн муу аль аль нь байсан.

-Ерєнхий сайд таны єргєн барьсан албан бичиг “Vеs” гэж хvлээн авсан биз дээ?
-
С.Батболд ерєнхий сайдаас “Vеs” сонсохтой агаар нэг.Єєрєє бизнесийн нарийн ширийн зовлон зvдгvvрийг сайн мэдэх гvйцэтгэх засаглалын тэргvvн эрvvл туйлшраагvй тооцоотой бодол санаа гаргаад ирэхэд “Vеs” гэж хvлээж авна. Цээжээ дэлдээд л бид гарна аа, тєр эрх мэдлийг єг, гадныхан хэрэггvй ээ гэвэл “Yes” гэнэ. Тийм учраас С.Баяр зєв “Vеs” бурууд “No” гээрээ хэлсэн байх. Нvvрсээ ухаад гадагшаа гаргаж Монголчууд чадна. Гэхдээ маш олон зvйл, ноухау, технологи мэдлэг мєнгє, Оюутолгойгоос илvv вариант хэрэгтэй. Эцэг хvмvvс ойлгохгvй байгаа юм уу, ойлгохыг хvсэхгvй байгаа юм уу. Хуурамч эх оронч дvрд инээдтэй зvйл ярих нь маш бага зvйл. Урьд ємнє нь миний хэзээ ч сонсч байгаагvй гоё гоё афоризм сонсогдож л байна. Аймаар цэцэн цэлмэг ярьж байна.

Монголын нэг єдєр,

СОМА: Хүн болгоны бэлгийн мэлмий нээгдээд ирэхээр зөн билэгтэн, лам хувраг хэрэггүй болно

2010 оны 5-р сарын 21, Баасан гариг, 04:53
И-мэйл Хэвлэх PDF

-Нар ургах, үд дунд, нар шингэх цагуудад Монгол улсын иргэн бүр зөв сэтгэл өвөрлөж залбирал үүсгэхийг уриалж байгаа гэсэн. Энэ яг ямар учиртай юм бэ?
-Ерөөсөө өрнө, дорнын аль ч соёл иргэншилд хутагт хувилгаад, сүсэгтэн олон бүгд үд дундын, нар ургах, жаргах үед залбирал хийх нь маш үр дүнтэй гэдгийг ажиглаж тогтоосон байх юм билээ. Энэ цагуудад шашин шүтлэг, үзэл бодлын ялгаагаа орхиж зөвхөн сайн санаа үүсгэн эх орон, элгэн садныхаа сайн сайхны төлөө залбирч чадах юм бол маш үр дүнтэй. Залбирал гэдэг нь хэтэрхий их шашинлаг сонсогдоод байгаа бол сайн сэтгэл үүсгэж сайхан бодол бий болгох юм бол сөрөг энерги, сөрөг мэдээллийг саармагжуулж эерэг, сайн энергийн сан үүсгэх учиртай. Бид цагаараа синхронжуулж чадах юм бол үзэл бодол, шашин шүтлэгээс үл хамааран нэгдэж сайхан сэтгэл үүсгэж чадна.
Энэ сарын 25-нд UB паласын концертын танхимд өвөрмөц нэгэн лекц болох гэж байна. Монголын эзотерик ухааны академийн тэргүүн, эзотерикч, гүн ухаанч мэргэжлээр Москвагийн Улсын их сургууль төгссөн. Эрдэмтэн Н.Сома эзотерик мэдлэг, шинжлэх ухаан танин мэдэхүйн “Шамбалын гэрэл” сар тутмын сонин эрхлэн гаргадаг. Энэ сонин болон лекцүүдэд шинжлэх ухааны сонин нээлтүүдийн тайлал бүхий нийтлэл, шинэ зуунд дэлгэрэх нууц мэдлэгийн анхдагч эх сурвалжийн цувралууд, аватар мэргэдийн намтрыг танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаартаа түүнийг урьж ярилцсан юм.

-Энэ удаагийн лекцын  тань талаар сонирхмоор байна? Монголын бүх иргэн эерэг зөв сэтгэл бодол үүсгэн залбирч байхыг та уриалж байгаа гэж сонслоо?
-Манай “Сайн санаа сэргэн мандалт” клубээс гаргаж байгаа уриалга байгаа юм. Уриалгаа олон нийтэд танилцуулахын тулд UB паласт энэ сарын 25-нд болох лекц юм. “Сайн санаа, сэргэн мандал” гэдэг үг их ойлгомжтой байгаа байх гэж бодож байна.  Хүн төрөлхтөн аминч үзлээс болж гариг дэлхийгээ мөхлийн ирмэгт авч ирээд байна шүү. Тийм болохоор сайн санаагаар бүгдээрээ нэгдэж хүн төрөлхтөн, эх орон, эх дэлхийдээ сэргэн мандлыг авч ирье гэсэн уриалга байгаа юм. Энэ лекц маань түрүү жил болсон “Шинэ эрин эзотерик” лекцын  үргэлжлэл гэж болно. Шинжлэх ухааны сүүлийн үеийн баримтууд болон уламжлалт судрууд дээр тулгуурлан бодитой тайлбарлах бөгөөд хүмүүс мэдлэг өгөхөөс гадна урам зоригоор цэнэглэх зорилготой лекц болно. Хүмүүс сүйрлийн тухай их ярьдаг болжээ. Янз бүрийн гамшгуудад хүн төрөлхтөн гариг дэлхий манай эх орон нэрвэгдээд байна. Үүнийг бид зүгээр сонсоод нэрвэгдээд суух хэрэг үү. Гарах гарцыг эрж хайх ёстой.  Гарах гарцыг юм л бол хөрөнгө оруулалт, хөрөнгө санхүү гээд материаллаг зүйл л яриад байдаг. Гэтэл энэ бүгдийг бүтээсэн эзэн нь хүн гэж оюун санаат амьтан байгаа шүү дээ. Оюун санаа сэтгэлээ бид ариусгаж өөрчилснөөр энэ бүх хямрал алга болно гэж сануулж байгаа юм.

-Нар ургах, үд дунд, нар шингэх цагуудад Монгол улсын иргэн бүр зөв сэтгэл өвөрлөж залбирал үүсгэхийг уриалж байгаа гэсэн. Энэ яг ямар учиртай юм бэ?

-Ерөөсөө өрнө, дорнын аль ч соёл иргэншилд хутагт хувилгаад, сүсэгтэн олон бүгд үд дундын, нар ургах, жаргах үед залбирал хийх нь маш үр дүнтэй гэдгийг ажиглаж тогтоосон байх юм билээ. Энэ цагуудад шашин шүтлэг, үзэл бодлын ялгаагаа орхиж зөвхөн сайн санаа үүсгэн эх орон, элгэн садныхаа сайн сайхны төлөө залбирч чадах юм бол маш үр дүнтэй. Залбирал гэдэг нь хэтэрхий их шашинлаг сонсогдоод байгаа бол сайн сэтгэл үүсгэж сайхан бодол бий болгох юм бол сөрөг энерги, сөрөг мэдээллийг саармагжуулж эерэг, сайн энергийн сан үүсгэх учиртай. Бид цагаараа синхронжуулж чадах юм бол үзэл бодол, шашин шүтлэгээс үл хамааран нэгдэж сайхан сэтгэл үүсгэж чадна.

-Эзотерик судлаач хүний хувьд ер нь далд ертөнц, эзотерик гэдэг шинжлэх ухаан уу, зөн билэг үү,  ид шид үү?

-Эзотерик гэдэг нь өөрөө урлаг, шашин, соёл ерөөсөө бүх шинжлэх ухаануудын ундарсан анхны эх булаг нь байгаа юм. Ерөөсөө мэдлэг эхлээд  нийлмэл хэлбэрээрээ байж байдаг байх нь л дээ. Тэгээд задраад олон мэдлэгийн салбар болж хөгждөг. Аяндаа тодорхой нэг хувьслын мөчлөгт  хүрэхээрээ эргээд нийлмэл хэлбэртээ  очдог. Тэгээд орчлон ертөнцийн агшиж тэлж байдаг хуулийнхаа дагуу. Эзотерик гэдэг үг маань Грек, Римийн соёлд зөвхөн агших бүртгэгчдийн мэдэх нууц ухаан гэсэн утгатай. Х1Х зууны сүүл ХХ1 зууны босгон дээр энэ ухаан маш их дэлгэрэх хандлагатай байна. Яагаад дэлгэрч байна вэ гэвэл шинжлэх ухааны өөрийнх нь сууриудтай зөрчилдсөн гайхалтай мэдлэг, баримтуудтай эрдэмтэд тулгарсан. Танин мэдэхүйн аппаратаар тайлагддаггүй, шинжлэх ухааных нь өөрийнх нь арга хэрэгслээр тайлагддаггүй учрыг тайлахын тулд өөрийн эрхгүй эртний мэргэдийн судалж байсан нууц ухаан руу хандах болсон. Ингээд топ сэтгэлгээний хүмүүс хүртэл эзотерикийг онолын түвшинд сонирхож эхэлснээс хойш энэ мэдлэг улам дэлгэрэх нь ойлгомжтой болсон л доо. Учир нь шинжлэх ухаан өөрөө бодис судалдаг байснаа болиод бодисыг  өөрийнх нь орчинд нөхцөлдүүлдэг нарийн энергийн салбар руу орчихжээ. Хамгийн түрүүнд физикчид квант механикийн салбарт эхлээд орсон. Ерөөсөө матери байхгүй юм байна. Бодис гэж байдаггүй, эгэл бөөмсөөс тогтсон орчлон ертөнц маань эцсийн дүндээ хоосноос үүсжээ.  Тэгээд энэ нь өөрөө хаанаас үүсэлтэй юм бэ гэдгийг тайлж чадахгүй гайхшраад нууц ухаан руу орсон гэж ойлгож болно.

-Ер нь зургаа дахь мэдрэхүй сайн хөгжсөн хүмүүс далд ертөнцтэй холбогддог, тодорхой эрдэм чадалтай, лам хувраг, зөн билэгт  өөр хүмүүс байдаг гэдэг. Гэтэл сүүлийн үед Монголын айл өрх болгонд бөө, удган төрөөд байна. Монголын ард түмний зургаа дахь мэдрэхүй сайн хөгжөөд байна уу, Аль эсвэл энэ муу зөн үү?

-Эд шид гэдэг зүйл чинь хоёр түвшинд байдаг. Нэг нь амьтанлаг биеийн муу авьяас сэрэх байдлаар  хар эд шид дэлгэрч болно. Нөгөөх нь бодь сэтгэлийн эд шид гэж тусдаа зүйл бий. Энэ нь өөрөө бэлгийн мэлмийн хөгжилтэй холбоотой. Их өндөр түвшний эд шид. Одоо дэлгэрээд байгаа олон бөө, удган нь ёстой нөгөө муу биеийн авьяас сэрж байгаа юм. Тэгж ярих юм бол нохой, мууранд ч далд ертөнцийг харах австрал хараа гэж бий. Хүслийн ертөнцийг харах мэлмий мэдрэхгүй байдаг. Тэгснээрээ нохой, муур биднээс дээгүүр түвшний амьтан биш. Гэгээрч  чадахгүй. Сүнстэй харьцах, дуу хоолойг нь сонсох  гэдэг нь эд шид биш гэж хэлнэ. Үүнийг ямар ч шашин цээрлэсээр ирсэн. Ийм доод биеийн авьяасыг шүтэхийг гэгээрсэн ухааны шинж тэмдэг гэж  үздэггүй.Тодорхой түвшинд хүмүүсийн эфирийн хараа бэлгийн мэлмий нээгдээгүй байгаа хугацаанд хүмүүнийг төөрөлдүүлж байгаа түр зуурын ороо бусгаа үе. ХХ1 зууны эцэс гэхэд хүн сүнстэй байдаг гэдгийг шинжлэх ухаан батална гэсэн таамаглал байдаг. Одоогийн эрдэмтэд, сэхээн амьдруулах мэргэжлийн эмч нар хүний бие организмд ямар өөрчлөлт болоод оюун санаа сүнс нь биеэс нь гардаг юм бэ гэдгийг их нарийн судалж байна. Сүнс гэдэг нь байдаг гэдгийг баталж байна шүү дээ.  Үүнийг батлаад хүмүүсийн өөрсдийн бэлгийн мэлмий нээгдээд ирэхээр зуучлагч элдэв, үзмэрч, бөө, удган, мэрэгч, төлөгч хэрэггүй болно. Хүн өөрөө өөрийнхөө авьяасыг нээж бурхантай шууд харьцдаг чадвар бий болох юм.

-Хүн болгоны бэлгийн мэлмий нээгдэх боломжтой юу?

-Боломжтой байлгүй яахав. Хүн сэтгэлээсээ ариусч өөрийнхөө зүрх сэтгэлийг хөгжүүлээд бодлынхоо эзэн болсон цагт хүн бүр билгийн мэлмийгээ  нээх боломжтой.

-Олон жил бурхан багш минь, ээж минь хэмээн шүтэж хүсэл юугаа шивнэн хэлж зөв сэтгэлээр явсан хүний хүслийг сонсож далд ертөнцтэй холбох тохиолдол бий юу?

-Ямар ч байсан хүний удаан хугацаанд тавьсан хүсэл, ерөөл заавал биелэх нигууртай байдаг. Орчлон ертөнц маань өөрөө ингэж зохион бүтээгдсэн. Энэ бол физикийн шинжлэх ухааны нээлтүүд дээр үндэслэгдэж байгаа зүйл. Бид эгэл бөөмсөөс бүтсэн ертөнцөд амьдарч байна. Ерөөсөө агаар, ууж идэж байгаа хоол хүнс, нарны гэрлээс цацарч байгаа туяа ч бүгд эгэл бөөмс. Хүний тархинаас гарсан мэдээллийг шүүж аваад яг тэрэнтэй нь адил хариу барьдаг гэсэн физикийн шинжлэх ухаан бий шүү дээ. Бид орчлон ертөнцөд ямар бодол цацруулна, түүнийг хүртэж байхаар зохион байгуулагдсан байдаг. Тийм болохоор эерэг хүн байгаа нөхцөлд амьдрал нь эерэг, хүний сэтгэл түвшин байхад бүх ертөнц тэгш амгалантай харагддаг. Хүн өөрийгөө сөргөөр хөглөөд ирэнгүүт орчлон ертөнц дандаа өргөстэй, болохгүй, бүтэхгүй мэт болдог. Яаж л “фокс тааруулна” тэгж л харагддаг ертөнц. Санаа, сэтгэлээ ариун байлгах тусам орчлон ертөнцөөс сайн сайхан шүүгдэн бууна гэдгийг санаж явах хэрэгтэй. Таны хэлсэн хүсэл биелдэг гэж үнэн шүү.

-Бид үнэхээр дандаа сайн сайхныг мөрөөдөж бодож чадахгүй байна л даа. Амьдарч байгаа орчин сөргөөр нөлөөлөөд байдаг шүү дээ?
-“Харанхуй байна гэж бухимдаад яах вэ, чи өөрөө нэг лаа барьчих” сайхан үг байдаг. Өөрийнхөө дотоод сэтгэлийг ядаж зохицуулаад гэрэл цацруулаад явах юм бол бусадад сайн сайхнаар нөлөөлнө. Хүн болгон нийгэм, улс төр, муу муухай байна гээд харанхуйлаад явах юм бол ерөөсөө өөдтэй зүйл нэг ч байхгүй болно.

-Та нэг удаа “Монголчуудын бие сэтгэлийн туяа”-ны талаар сонирхолтой лекц уншиж байсан?
-Үндэстэн болгон өвөрмөц давтагдашгүй нэг хүн байгаа шүү дээ. Монгол хүн Азийн улс дотроос эрэгтэй эцэг гэдэг соёлтой. Манада/сүнс/ нь  эцэг язгууртай. Удирдуулдаг туяа нь эр зоригийн туяа байдаг. Тийм учраас монгол хүн дайн их хийж, сөнөөн устгах үйлийг даян дэлхийд нэг номерт үзүүлсэн ард түмэн. Үүний цаана маш их төвлөрсөн сэтгэлгээ юмны мөн чанарыг олж харах онцгой сэтгэлгээ явж байдаг.

-Сэтгэхүйн энерги, оюун бодлын хүч хоорондоо шүтэлцээтэй юу?
-Сэтгэхүйн энерги гэдэг оюун бодлын хүчээс илүү түгээмэл ойлголт. Ургамал, амьтан, эрдэс бүх зүйлд байж байгаа. Амьтай амьсгалж байгаа амьдралын цикл мөчлөгтэй юм болгоноос сэтгэхүйн энерги цацардаг. Оюун бодлын энерги байгаль дээрх дөрвөн аймаг дотроос хүнд илүү хөгжсөн байдаг. Сэтгэхүйн энерги өөрөө маш өндөр зохион байгуулалтад ороод ариусаад ирэхээр оюун бодлын хүчийг чөлөөлдөг. Сэтгэхүйн энерги замбараагүй байгаад байвал оюун бодлынхоо эзэн болж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хүн хүслийнхээ, зөн билгийнхээ эзэн болж  чадаагүй тохиолдолд гайхамшигтай чадвараа нээж чадахгүй.

-Эр, эм хүний тархины ялгааны талаар бас их сонирхолтой зүйл ярьдаг шүү дээ?
-Одоо их сонин болоод байгаа юм. Эмэгтэйчүүд нь илүү эршүүд, эрэгтэйчүүд нь нүүр, амаа будаад ч байх шиг. Ийм байдал дэлхийд их давамгайлж байна. Энэ нь өөрөө бас л сүйрлийн ёр. Эр нь эрэгтэй хүн шиг, эм нь эмэгтэй хүн шиг байж гэмээнэ туйлшрал байна. Туйлшрал дундаас бүтээл, туурвил үүсдэг төрдөг жамтай.  Эмэгтэй, эрэгтэй хүн тархины бүтцээрээ морфлоги, нерафизиологийн үүднээсээ ялгаатай. Эмэгтэйчүүдэд хэл ярианы хэсэг илүү хөгжсөн, эрэгтэйд нь орон сэтгэлгээ илүү хөгжсөн байдаг. Эр хүн дуу цөөтэй, эм нь чалчаа байх жишээтэй. Хүн болгон биш л дээ гэхдээ ерөнхий мөн чанар нь. Хоёр туйлын ялгаатай сэтгэхүй хоорондоо цогц синтэцлэгдэж байж амьдрал бүрэн бүтэн сайхан өрнөдөг ёстой юм байна. Хүйсийн давуу шинжээ их сайн хадгалж байж тархины өгөгдсөн өгөгдлийг хадгалж байж амьдрал сайхан өрнөх бололцоотой. Эм, эр хүний тархины ялгаан дээр хошин мэдээлэл хэлэхэд генийхээ хувьд таван хувиар ялгаатай гэдэг.  Тэгсэн мөртлөө эрэгтэй хүний тархи шимпанзтай 98 хувь адилхан байхад эмэгтэйчүүд 95 хувь л адил байдаг. Эрэгтэйчүүдийн тархи нь амьтанлаг тал руу ойр байхад эмэгтэйчүүдийнх нь эр хүнийг хөтөлж авч явдаг тэнгэрлэг уярааж, ариусгаж, гэгээрүүлж авч явах зохилдлоготой юм билээ уг нь. Эм хүн ертөнцийн гэгээрүүлэгчээр цаанаас бүтээгдсэн, эрэгтэй хүн энэ материаллаг орчлонд эмэгтэй хүнийг хөтөлж түшиж тулж байх заяатай. Үүнээс харахад эмэгтэй хүн маш их үүрэгтэй. Гэтэл одоо эмэгтэйчүүд цаанаас өгөгдсөн ялгааг үл огоорон улс төр хөөцөлдөж байна, амбийц хөөцөлдөөд, бизнес эрхлээд явчихдаг. Түүний оронд гэр бүлээ амар амгалан, тайван сайхан авч явах, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүргийг илүү чухалчлах нь зүйтэй л дээ. Тэгээд ирэхээр тэр амар, амгалантай тайван гэр оронд эр хүн тэмүүлж амьдарна. Айл амар амгалан сайхан байхаар нийгмийн амьдрал өөрөө амар амгалан сайхан тэгширдэг зүй тогтолтой.
Д.Догсмаа /МОНЦАМЭ/

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу: Надад дахиж сонгогдох сонирхол алга. Харин энд удчихсан дүлий дүмбэ нар бол баларна шүү

2010.05.22
-УИХ-ын байнгын хороогоор сонгуулийн хуулийн хоёр төслийг хэлэлцсэн. Зарим улс төрчид амьдралаас хэтэрхий тасархай хууль байна гэж шүүмжилж байна лээ. Таны хувьд ямар бодолтой байна. Та нэг хууль дээр нь оролцсон байх аа?
-Яг амьдрал дээр ярих юм бол энэ хоёр хууль хоёулаа хэрэгжих боломжгүй. Манайх жижиг тойргоор яваад үзчихсэн, томсгосон тойргоор бас явчихсан. Энэ хоёр хууль бол сонгуулийг нэг нь улсын хэмжээнд нөгөө нь бүсчилсэн тойргоор явуулах л төсөл ш дээ. Би бол арай өөр санаа бодолтой байгаа. Монгол дээд доод гэсэн хоёр парламентын танхимтай байх нь зөв гэж боддог. Жишээ нь монгол улсад 380 сум байдаг. Эдгээр сумдыг болон нийслэл хотын төлөөллийг оруулаад 420 гишүүнтэй парламентын доод танхимыг байгуулаад тэндээсээ 51 хүнийг сонгож байнгын ажиллагаатай дээд танхимыг бүрдүүлэх юм. Дээд танхимаасаа ерөнхий сайдаа сонгоно. Ерөнхий сайд нь гаднаас сайдуудаа томилно. Харин доод танхимаасаа Ерөнхийлөгч, ерөнхий шүүгч, прокурор, АТГ-ын даргаа сонгох юм. Миний энэ саналыг бид хүн ам цөөтэй учраас монголд хэрэгжих боломжгүй гээд улс төржүүлж янз бүрийн шалтаг, шалтгаан тоочоод байгаа юм. Үнэндээ ийм тогтолцоог бий болгохгүй бол томсгож багасгасан ч ялгаа байхгүй, нөгөө хэл ам гардгаараа гарч, хэрүүл уруул болдгоороо болсоор л байх болно. Уг нь хамгийн сайн хувилбар энэ. Үүнээс өөр яг монгол хувилбарыг сэдэж санаачлахгүй байна.
-Д.Лүндээжанцан гишүүний санал болгож байгаа хуулийн төслөөр Монгол улсыг бүхэлд нь нэг тойрог болгочих юм бол үнэн чанартаа Ерөнхийлөгчийг сонгодогтой адил юм болж 76-н ерөнхийлөгчтэй улс болно гэж зарим гишүүд дургүйцэж байсан?
-Яг тийм. Ерөнхийлөгчийн сонгуультай адил юм болно. Бас нэг ярвигтай зүйл нь сонгогч саналаа өгөхөд маш түвэгтэй. Нэг цаасан дээр ирийтэл дунджаар 350 хүний нэрийг жагсаагаад нэг хүнийг сонго гэхээр чинь сонгогчид нөгөө л улиг болчихоод байгаа улс төрчдөөс сонгож таарна ш дээ. Тэд нар шинэ залуу хүмүүсийг мэдэхгүй, танихгүй. Мэддэг нь л улиг болчихсон, олон жил явчихсан архагууд байна даа. Тэгэхээр мэддэгээр нь тэр хүнээ дугуйлж орхино. Тийм учраас энэ хуулийн төсөл бол лав сайн хувилбар биш. Одоо энэ хуулийн төслөөр сонгууль явуулж үзээгүй байна л даа. Явуулж үзэж байж алдах гээд байгаа юм шиг байна. Тэгээд ч ганц үлдчихсэн хувилбар нь энэ учраас зүтгүүлээд байгаа хэрэг.
-Лу.Болд гишүүний өргөн барьсан төслөөр бол Монгол улсыг бүсчилье гээд байгаа. Э.Бат-Үүл гишүүн бол энэ хуулийн төслийг сая явагдаж өнгөрсөн томсгосон тойрогтой бараг л адил юм гэж ярьж байсан? Юу нь давуу гэж?
-Би баруун аймгаас сонгогдсон. Энэ хуулийн төслөөр сонгууль явбал баруун аймгаас 10-аад хүн сонгогдож таарна. Тэгэхээр нөгөө 10-н хүн баруун бүсийнхээ төлөө дуугарах, юм хийх эрх, үүрэг хүссэн хүсээгүй бий болж байгаа юм. Нөгөө хуулиасаа арай дээр. Би бас өөрөө энэ хуулийг санаачлагчдын нэг шүү дээ.
-Та дээд, доод танхимтай байя гэсэн саналаа өргөн барьж болоогүй юм уу?
-Миний энэ саналтай адил зүйлийг АН-ын Э.Бат-Үүл л ганцаараа ярьж байгаа. Намаас бол би ганцаараа. Бид хоёр хэчнээн дуугараад ч бусад нь эсэргүүцэж байгаа юм чинь яалтай билээ дээ. Тийм учраас аргаа барахдаа энэ хуулийн төслийг арай дөнгүүр нь юм байна гэж бодоод Лу.Болдын хамт санаачлаад явж байгаа минь энэ.
-1990 оны АИХ-аас байнгын ажиллагаатай парламентыг сонгож байсан. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг сонгож байсан санагдана. Зарчмын хувьд таны санал болгоод байгаатай адил юм биш үү?
-Адилхан. Одоо үед үүнийг юу гэж ярьдаг вэ гэхээр тухайн үед баахан нэгдлийн дарга нар сонгогдоод ороод ирсэн л гэдэг байхгүй юу. Одоо бол 1990 он биш 2010 он. Бүтэн 20-н жил өнгөрчихөөд байна. 1990 онтой адилхан сумаас нэр дэвшигч нь сумын засаг дарга байхгүй ш дээ. Мэдээж нам гэж байгаа юм чинь аймаг, хотоос хүн очиж л таараа.
-Энэ санал яригдаж эхлэх үед одоогийн байгаа төр засаг улам томорч, бизнесийн бүлэглэлүүдийн гарт төр орно гээд их л шүүмжилсэн дээ?
-Ер нь бол сонгуулийн ямар ч систем байлаа гээд бизнесийн бүлэглэлүүд орж ирэх л болно. Үүнийг таслан зогсооя гэвэл намын гишүүнчлэл гэсэн зүйлийг байхгүй болгох хэрэгтэй. Би УИХ-д суугаад хоёр жил боллоо. Энэ хугацаанд ажиглаад байхад гишүүнчлэл гэдэг зүйл хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Хамгийн ойрын жишээ гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийг хар л даа. Монголчууд маань яаж намчирхаж хоёр талцав. Гэр бүлийн эхнэр нөхөр хоёр чиний нам ийм гээд хуваагдчихсан хэрэлдэж байх жишээтэй. Гэр бүлээр нь ингэж талцуулдаг явдал бидний хүсэх зүйл мөн үү. Гишүүнчлэл гээч юмыг байхгүй болгох хэрэгтэй. Дэмжигч гээд явж байна биз. Энэ бүгдээс ургаад сонгуулийн хуулийг өөрчлөхийн тулд заавал Үндсэн хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна. Өнгөрөгч долоо хоногт би 25-р суваг телевизийн дуусдаггүй яриа нэвтрүүлгийг хөтөлж байх үедээ иргэдийн дунд Үндсэн хуулийг шинэчлэх шаардлагатай юу гэж тандалт маягаар санал асуулга явуулсан юм. Тэгэхэд 1300 хүн саналаа ирүүлэхэд тэдний гуравны хоёр нь шинэчлэлийг дэмжиж байсан. Өөрөөр хэлбэл ард түмний дуу хоолойг сонсох цаг нь болжээ. Миний хувьд үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд Үндсэн хуулиа шинэчилж, төрийн тогтолцоог өөрчлөх тал дээр дорвитой ажиллана гэж бодож байгаа.
-Сонгуулийн хуулийн хоёр төсөл нэр дэвшигчдийн худал амлалтыг зогсоож бас мөнгө цацдаг байдлыг хазаарлана гэж яригдаад байгаа. Үнэхээр ингэж чадах болов уу?
-Чадахгүй ээ. Ямар ч ялгаа байхгүй. Яагаад гэвэл манайх ямар 20, 30-н сая хүн амтай биш. 2.7 сая хүнтэй. Тэдний 1.2 сая нь сонгууль өгнө. Одоо мөнгөтэй болчихсон хүмүүсд аль ч аймагт гар нь хүрэхээр байна ш дээ. Хүрч чадаж хүмүүс гараад л ирнэ. Тийм учраас хоёр танхимтай парламент зүгээр юм боловуу гэж бодоод байгаа юм.
-Сонгуулийн хуулиа өөрчлөхөөс гадна сонгууль өгдөг, тоолдог аргачлал, ажиглагч гээд наана нь бас өөрчлөх юм бишгүй байх шиг байна даа?
-Тоолдог барьдаг юман дээр нь цахим машин оруулж ирнэ гээд байгаа. Гэхдээ ялгаагүй дээ. Манайхан чинь юмыг будлиантуулахдаа гаргуун бараг л мэргэшчихсэн улс. Ер нь тэгээд ч будлиангүй сонгууль гэж байдаггүй юм шиг байгаа юм. Заавал нэг хэл ам дагаж байдаг. Бид аль болох будлиангүй явах сонгуулийн хувилбарыг сонгоно уу гэхээс биш ялагдсан тал нь мөнхөд л зарга хийдэг биз дээ. Будлианыг 100 хувь алга болгоно гэж байхгүй. Багасгаж чадсан сонгуулийн хувилбарыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Э.Бат-Үүл гишүүн та хоёр үндсэндээ дээд доод танхимтай больё гэж зорьж байгаа юм байна. Үүнийг бусад гишүүдэд хэлэхээр юу гэх юм?
-Э.Бат-Үүл бид хоёр уулзаж санал бодлоо солилцдог юм. Тэгээд 1990 онд алдагдсан зүйлийг одоо эргүүлж авчрах хэрэгтэй гэж санал нэгдэж байгаа. Даан ч энэ асуудлаар гишүүдтэй санал солилцоход дэмждэггүй юм. Яагаад дэмждэггүй нь бүү мэд. Толгой сэгсрээд л бодох хэрэгтэй гэнэ. Юугаа бодох гээд байгаа юм. Гэхдээ үүнийг хэрэгжүүлье гэвэл заавал Үндсэн хуулиа шинэчлэх шаардлагатай. Ер нь бол Үндсэн хууль дээр ирээд олон асуудал гацчихаад байна. Нэлээдгүй болохгүй юмны эх үүсвэр нь болчихоод байгаа энэ явдлыг өөрчлөх цаг нь болжээ. Монголын ард түмэнд ч гэсэн Үндсэн хуулийн болохгүй байгаа зарим заалтуудыг өөрчлөх хүсэл эрмэлзэл байгаа гэж би боддог. Тийм учраас ард түмнээсээ санал асуулга авсан ч болно. Тэдний дуу хоолойг сонсох хэрэгтэй. Заавал дөрвөн жил болж байж ард түмнээ сонсдог биш хоёр жил тутам асуулга явуулж санаа бодлыг нь сонсож байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ард түмний нийгмийн идэвхи, улс төрийн сонирхол нь ч ихсэнэ.
-Үнэндээ олон нийт УИХ-ын гишүүдийг дахин сонгогдох магадлал өндөртэй тийм л сонгуулийн хуулийг батлах гэж байна гэж хардаад байх шиг. Танд тэгж санагдаж байна уу?
-Мань мэт шиг юм дахиж сонгогдох сонирхол нэг их алга. Энэ төрийн ордонд удчихсан, үүнээс өөр ажил хийж чадахаа байчихсан дүлий дүмбэ болсон юмнуудад бол хэцүү л дээ. Эндээсээ гарах л юм бол баларна. Идсэн уусан юм нь сөхөгдөж айж амьдарна ш дээ. Энэ хэдхэн хүмүүсээс болж ард түмэн хохирч байна. Ядуурал улам нэмэгдээд байдаг, хөдөөнөөс шилжин ирэгсэд хотод бөөгнөрөөд л байдаг, бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндрэл нь хэвээрээ байгаад байдаг, юмны үнэ өсөөд байдаг хөөрч баясаад байх сайхан юм юу ч алга. Энэ Монгол улс маань хаашаа яваад байна аа.
-Удирдаж байгаа 76-н гишүүнээс л болж байгаа байлгүй дээ. Түүнээс биш хэн ядуу амьдрахыг хүсэх вэ дээ?
-Үнээн үнэн. Удирдаж байгаадаа ч байна, шийдвэр гаргаж байгаадаа ч байна. Гол нь төрийн тогтолцоондоо байна. Монголд хууль хэрэгждэггүй, хянадаггүй, биелүүлдэггүй энэ хайхрамжгүй байдал бас нөлөөлж байгаа. Бас дээр нь энэ гишүүд байна. Амьдрал яриад ингэе тэгье гэж ярихад тоглоом, шоглоом ярьж байгаа юм шиг маазраад өнгөрнө. Мөн энэ төрд хяналт алга. Албан ёсны бүртгэл байхгүй болохоос бус Монгол Ардын Ардчилсан Хувьсгалт Нам энэ төрийг удирдаж байна. Ийм нөхцөлд яаж эрүүл шүүмжлэл, хяналт байх юм. Ер нь бол манайх шиг олон намын тогтолцоотой оронд эх орноо урагш аваад явах хамгийн чухал хүн бол намын дарга юм ш дээ. Найз нөхдөөрөө өөрийгөө тойрон хүрээлүүлчихээд зурагт, сонины өмнө сайхан юм ярьчихаад цаанаа бол ёстой маазраад суудаг нөхөр байвал Монгол улс энэ хэвээрээ л байна. Тэгэхээр намын дарга гэдэг хүн зарчимч, шударга, улс орныхоо төлөө юм хийж чадах мэргэжил боловсрол эзэмшсэн, тийм хүмүүсийг мөн олж хардаг, хүний үгийг сонсдог, шүүмжлэл магтаалыг адилхан сайн хүлээж авч чаддаг, түүн дээр дүгнэлт хийж ажиллах чадвартай тийм намын даргатай болвол улс орон урагш хөгжинө. Ялсан намын дарга ямар байхаас улс орны хөгжил шалтгаална. Монголын ард түмний амьдралыг сайжруулахын тулд сайн менежмент, чадварлаг бизнесмэн, авьяаслаг менежер хүн хэрэгтэй. Улс төр бол нэг их онц ач холбогдолгүй.
-Монголд тийм хүн байна уу?
-Би бол өөрийнхөө намын даргадаа найдаж байгаа. Энэ хүн олон жил бизнес хийсэн, гадаадын олон хэлийг чадварлаг эзэмшсэн, шалгарсан бизнесмэн хүн. Урд даргаас арай өөр л дөө. Бид энэ хүний ажлыг дэмжиж, туслах хэрэгтэй. Тэртэй тэргүй хоёр жилийн зай байна. Энэ хүн чинь ажлаа аваад зуу гаруй хонож байгаа.  Тэгээд ч 2012 он хүртэл Ерөнхий сайдаа хийх байлгүй дээ. Би бол улс орны хөгжлийг бизнес талаас нь хардаг хүн. Харин зарим нэг өөрсдийгөө улс төрч гээд нэрлэчихсэн хүмүүс юу хийж байна гэхээр албан томилгоо, бизнестэй холбоотой хууль дээр болохоор хэдэн талаасаа нийлж байгаад хийчихдэг. Тэгсэн хэрнээ бизнесийн бус хууль дээр болохоор юу ч хийдэггүй, хууль санаачилдаггүй. Үүнээс болоод улс орны хөгжил саатаж байгаа юм. Энд би хоёр жил болохдоо олон юм мэдэж авлаа. Хойшид ч мэдэх юм их байх шиг байна.

Ч.Содбилэг . “Ном бичсэн болохоор онц сурдаг гэж бодоод байдаг”

2010 оны 5-р сарын 22
“Ном бичсэн болохоор онц сурдаг гэж бодоод байдаг”

“Монголын их Юань улсын түүх” номыг бичиж хэвлүүлсэн Ч.Содбилэг хүү Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн XI ангид сурдаг. Түүнтэй энэ сэдвээр ярилцлаа.

-Энэ номыг яагаад бичих болов, хэр удаан бичив. Яаж хэвлүүлэв?
-Хамгийн анх кино үзээд ном бичих санаа төрсөн. Би ихэнхдээ л Хятад, Өвөрмонгол, Европ кино үздэг. Мин улсын анхны хааны тухай Холливудын киног үзээд “Нэг юм хийх хэрэгтэй юм байна” гэж санагдсан. Дараа нь “Дархан дээд” сургуульд сертификатны ажил хамгаалах болов. Би тэнд оройгоор англи хэлний ангид сурч байсан юм.

Юань улсын судрын Монгол эхийг англи хэл рүү хөрвүүлэх санаа төрсөн л дөө. Түүнийгээ бичиж дууссаны дараа юм бүтээхээр зоригловол болдог юм байна гэж бодогдсон. Ном бичихэд бэрхшээл их учирсан. Жилийн өмнө бичиж байсан номын эхээ одоо үзэхэд инээдтэй санагддаг. Үгийн сонголт, найруулга муутай. Түүхийн хувьд алдаатай юм их байлаа. Олон хүнд үзүүлж, зөвлөгөө авч, хатуу зөөлөн шүүмжлэл сонсох тусам номын чанар сайжирдаг юм шиг санагддаг. Хоёр жил гаруй хугацаанд номоо бичсэн.

-Ном бичих нэг хэрэг, хэн анх тоов, яаж хэвлүүлэв.
-ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Пунсаг доктор дээр зориглоод очсон л доо. Тэр хүн маш сайхан хүлээн авч, алдааг нь засч өгсөн. Дараа нь Монгол бичгийн Чоймаа багш, манж судлаач Баярсайхан нарын хэд хэдэн эрдэмтэнтэй уулзаж, номоо редакторлуулж, засуулсан. Ном хэвлүүлэх санхүүжилтийг аав, ээж хоёр бүрэн даасан юм. Ээж дунд сургуулийн эмч, аав экскаваторчин, Өмнөговьд Оюутолгойд ажилладаг.

Манайх энгийн нэгэн гэр бүл. Аав, ээж хоёр маань надад сэтгэл санааны болон санхүүгийн хал зүдгүүрийг үзүүлэхгүй юмсан гэж зүтгэдэг хоёр хүн бий.

-Дүүтэй гэсэн. Дүү чинь бас түүх сонирхдог уу?
-Ном нэг их сонирхоод байдаггүй, хөл бөмбөг сонирхсон хүүхэд байдаг.

-Ямар сурдаг вэ?
-Ном бичсэн болохоор хүмүүс намайг онц сурдаг гэж бодоод байдаг. Чин үнэнээ хэлэхэд би онц сурдаг хүүхэд биш. Миний сонирхдог түүх дунд сургуулийн түүхийн хичээл дээр ордоггүй шүү дээ. Цухас дурдаад өнгөрдөг. Би хобби талаа хэт бариад, хичээл талаа орхигдуулсан хүүхэд юм болов уу.

-Ямар хичээлд хамгийн дургүй вэ?
-Дургүй хичээлээ хэлчихвэл багш нар гомдчих байх аа. Хүн ер нь сонирхол нь хаашаа хөтөлж байна түүнийгээ дагавал зөв санагддаг. Дургүй юмандаа хүчилбэл амжилт гарахгүй шүү дээ. Эцэг эхчүүд ч хүүхдээ дургүй байхад нь хүчилбэл залхааж орхино. Дуртай чиглэлээр нь дэмжвэл авьяас билгийг нь хөгжүүлнэ.

-Анх яагаад түүх сонирхох болов. Аав, ээжийн нөлөө байв уу, өвөө чинь сонинд юм бичдэг байсан гэж сонссон?
-Өссөн орчин хүнд чухал юм л даа. Манай гэрт ихэнхдээ түүхийн ном байдаг болохоор би бичиг үсэг сураад л гэртээ байгаа номуудыг уншсаар амтанд нь орсон. Өвөөгийн нөлөө бас байгаа. Өвөө сэтгүүлч хүн. Дээр үед “Үнэн” сонинд ажиллаж байсан. Манай гэрт түүх тэгж их сонирхоод байдаг хүн байхгүй. Өвөө газар тариалангийн мэргэжилтэн. Залуудаа түүхийн ном их цуглуулсан байдаг. Тэр нь надад өвлөгдсөн хэрэг.

Хоёрдугаар ангиасаа л түүх сонирхож эхэлсэн. Би ер нь мөрөөдөмтгий хүн л дээ. Болж өнгөрсөн түүх бүхэн сонирхолтой кино үзсэн мэт санагддаг. Даяаршиж байгаа өнөө үед дорой буурай үндэстэн дангаарших, үндэсний онцлогоо хамгаалж үлдэх ганц зүйл нь түүх шүү дээ.

-Чамайг эрдэмтэд нэлээд үнэлж байсан. Ер нь анх хүсэлт тавихад түүхчид яаж хүлээж авсан вэ?

-Түүхч эрдэмтэд бяцхан түүхч гараад ирэхээр сонирхолтой хүлээж авдаг юм байна лээ. Надтай уулзсан бүх л эрдэмтэн сайхан хүлээж авсан.

-Хамгийн анх эрдэмтэнтэй холбоо тогтоох оролдлого чинь юу байв?
-Хоёр жилийн өмнө хотод амарч байлаа. Номоо бичих явцдаа хүний зөвлөгөө авмаар санагдаад Шинжлэх ухааны академи дээр зориглож очоод Юань улсын түүхийг судалдаг хэн байна, тэр хүнтэй уулзах боломж бий болов уу гээд Түүхийн хүрээлэнгийн захирлаас асуусан. “Манайд Өвөрмонголоос Пунсаг гэдэг хүн ирж ажиллаж байгаа. Юань улсын түүхийг судалдаг, эртний Хятад хэлтэй хүн байгаа. Энэ хүн л чамд тус болно” гэсэн.

Тэгээд би Пунсаг гэдэг хүн дээр очиход их сайхан хүлээж авсан. Ном бичихэд хэрэг болох заавар зөвлөгөө өгч, бусад эрдэмтэдтэй холбож өгсөнд их баярлаж явдаг. Хүн нэг биеэрээ том үйлийг бүтээж чаддаггүй. Олон хүний хамтын хүч, санал зөвлөгөөгөөр хийж бүтээдэг гэдгийг ойлгосон.

-Чамайг ном муухай болгочих вий гээд зарим эх сурвалжийг үзүүлээгүй тохиолдол байсан гэсэн үү?

-Юань улсын судар гээд 210 дэвтэр Монгол бичгийн орчуулга нь Улсын төв номын санд байдаг. Хятад хэл дээр эх нь байдаг ч эртний Хятад хэлээр бичигдсэн орчуулахад цаг авах тул Монгол бичгээр очиж үзэхийг хүссэн.

Улсын төв номын санд карт нээлгэхээр очиход 18-аас дээш насанд карт нээдэг юм билээ. Би тэр үед 15-тай байсан. “Жаахан хүүхэд байж үнэтэй цэнэтэй ном яаж унших юм. Тэрийг чинь жирийн уншигчид ч үздэггүй, магистр доктор цолтой, эрдэм шинжилгээний хүмүүс ашигладаг” гээд оруулаагүй. Тэгээд яах аргагүй Хятад хэлнээс орчуулах болсон. Хатуужил зориг тэвчээр шаардсан ажил байлаа. Толь бариад өглөөнөөс орой болтол суудаг байсан даа.

-Хятад хэлээр орчуулга хийхийн тулд нэлээд өндөр түвшний хэл шаардах байх?
-Хүмүүс намайг төгс Хятад хэлтэй гэж боддог юм шиг байна лээ. Би тийм сайн хэлтэй биш. Сонирхлынхоо хүрээнд зарим Хятад хэлний багшийн заавар зөвлөгөөг дагаж, Хятад ханзыг цээжилсэн. Үүнийхээ хүчинд Хятад эх сурвалж ашигладаг. Хятадын эртний сурвалжууд бол уран сэцэн найруулга, чимэг үг багатай. Болсон үйл явдлыг он дараалуулаад тэмдэглэсэн байдаг учраас ухаж ойлгоход хялбар байдаг.

-Ном гаргасны дараа чамд саналууд ирсэн үү. Мэргэжлээ сонгосон уу?

-Мэргэжлээ сонгох тухай бодож л байна. Чаддаг юмаа л барья гэж бодож байна. Түүх юм уу олон улсын харилцааны чиглэлийн мэргэжилтэн болно доо гэж бодож байгаа. Зарим эрдэмтэн “Манай сургуульд сураач” гэсэн. Өөрийн зүрх сэтгэлийг чагнана даа.

-Зарим хүн Хубилай хааны үед нийслэлийг Хятадад шилжүүлээгүй бол манай Хархорум илүү хөгжих байсан гэх мэтээр ярих нь сонсогддог?

-Түүх мэддэггүй хүний яриа болов уу. “Жи жэнгийн түүвэр” гэдэг Хятад зохиолд “Хархорум хот нь Юань улсын үед хөгжлөөрөө өмнө газраас дутахааргүй болжээ” гэж тэмдэглэсэн байдаг. Хархорум нь Юань улсын үед маш их хөгжиж цэцэглэсэн. Юань улсын хаад Хархорумын ач холбогдол үнэ цэнийг нь өндөр байлгахыг хичээж хунтайжаар захируулж байсан.

Хэрэв тухайн үеийн үйл явцыг Юань улс мөхөх үед нь авч үзвэл өөр. Монголын нийслэлийг шилжүүлээгүй байсан бол Мин улсын цэргүүд Хархорумыг галдан шатааж, Монгол Улсын голомт самрагдах байлаа. Тэгээд ч ер нь Бээжин өнөөгийн Хятадын нийслэл болохоос эрт цагийн нүүдэлчдийн нутаг байсан шүү дээ. Бээ гэдэг нь умард, жин гэдэг нийслэл. Умардын нийслэл гэсэн утгатай.

Б.Янжмаа http://www.niigmiintoli.mn/

А.Мөнгөнзул: 76 гишүүн бүгд тэнэг биш

2010 оны 5-р сарын 22
А.Мөнгөнзул: 76 гишүүн бүгд тэнэг биш

Жүжигчин А.Мөнгөнзултай ярилцлаа.

-Жүжигчин А.Мөнгөнзулын уран бүгээл сүүлийн үед нийгэм тал руугаа илүү чиглэж байх шиг. “Доз” энтертайнментын хийж байгаа нэвтрүүлгээс харагдаж байна л даа?
-Бидний бэлтгэн гаргадаг “Тархи угаагчид”, “Funny music” гэсэн хоёр нэвтрүүлэг хэсэг хугацаанд завсарлаад дахин хийгдэн үзэгчдэд хүрч байгаа.

“Тархи угаагчид” хошин хөтөлбөр маань мэдээллийн гэдэг утгаараа нийгмийн тал руугаа чиглэдэг. Чухам яагаад энэ нэвтрүүлгийг хийх болсон бэ гэхээр нийгэм маань өөрийн эрхгүй бухимдал төрүүлж байна.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, Улаанбаатараар дүүрэн чанаргүй барилга баригдаж байна. Үүнийг мэдсэн хэрнээ улсын комисс нь хүлээгээд авчихдаг. Өвчтэй нялх хүүхдээ тэврээд надад туслаач гээд уйлаад очиход “Манай харьяа биш ээ” гээд хүлээж авдаггүйгээс хүний үр эндэж байна. Өглөө гэрээсээ эрүүл гарсан хүүхэд сургууль дээрээ очоод хордчихоод ирдэг.

Энэ бүхнээс Монгол орон нэг л буруу яваад, болохгүй зүйл нь давамгайлаад байгаа нь ойлгогдсон. Тэгэхээр бидний уран бүтээл ч энэ бүхэнд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлөх хэрэгтэй гэж бодсон юм.

-Ямар байдлаар нөлөөлж байгаа бол. Хэрхэн нөлөөлөөсэй гэж бодож байна вэ?
-Нийгмийн хар бараан асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч шийдвэрлэх шатны хүмүүст сигналь болж хүрэх болов уу гэж боддог. Мөн Даульет бид хоёр жүжигчин мэргэжилтэй учраас зүгээр нэг мэдээ унших биш, тухайн мэдээг хошигнож ёгтолсон хэлбэрээр хүргэхийг зорьдог. Яагаад гэхээр хошигносон хэлбэрээр нэвтрүүлэх нь хүнд илүү хүрдэг л дээ.

-Тэгвэл “ДОЗ” энтертайнмент цаг үеийн шаардлагаар уран бүтээлээ нийгэм рүү чиглүүлсэн юм байна?

-Тэгэж ойлгож болно. Гэхдээ “Бидний нэвтрүүлэг хамгийн гайхалтай, бид хамгийн зөв зүйл хийж байгаа” гэж би хэлэхгүй. Яг одоо ард түмний хүсээд байгаа зүйлийг зоригтойгоор дуугарч чадах нэвтрүүлэг ховор байна. Гэхдээ энэ нь уран бүтээлчид дуугарч чадахгүй байгаадаа биш байх. Тэдэнд айж эмээх зүйл байдагтай холбоотой байж болох юм.

-Та бүхэнд айж эмээх зүйл байхгүй юу?
-Бид зоригтойдоо үүнийг хийгээд байгаа юм биш. Хамгийн гол нь эх орноо хайрлахгүй бол болохгүй байна шүү дээ. Энэ бүхэн ойлгомжтой байгаа биз дээ. Жишээлбэл, бид “Бизнес зар мэдээ” гэдэг буландаа “18 аймаг гурван хотыг үнэ тохирч яаралтай хямд үнээр Хятадуудад зарна”, “Монголын хүн амыг өсгөхөд хувь нэмрээ оруулж байгаа Хятадын Засгийн газарт Монгол Улсын засгийн газраас талархаж байна”, “Төсвийн мөнгөний уутыг 76 огтлон цоолсон тул сайн оёдолчин авна. Сангийн яам” гэх мэтчилэн аливаа зүйлийг ёгтлон хүргэдэг.

-ТВ шоуны ертөнцийг цагаан цаастай зүйрлэвэл “ДОЗ” энтертайнмент түүн дээр цэг тавьсан төдий явж байна уу. Аль эсвэл түүнээс арай өргөн хүрээг хамарч чадсан уу. Ер нь одоогийн уран бүтээлээ юу гэж дүгнэх вэ?
-Арай ч цэг тавих төдийхэн юм уу, эсвэл цэг тавиад дуусаж байгаа утга илэрхийлэх хэмжээнд яваагүй болов уу гэж бодож байна. Мэдээж бид “ТВ шоу” хэмээх том цагаан цаасан дээр эхний үсгийг нь бичээгүй ч өөрсдийн гэсэн өгүүлбэрийг гаргацтайгаар бичиж яваа уран бүтээлчид. Ер нь хүн гэдэг их мартамхай амьтан тийм болохоор бид өөрсдөө ч хийж байсан зүйлээ мартчихдаг. Харин чи эртний зүйлийг эргэн санахаар асуулт тавьлаа. (инээв)

-Тийм үү. Тэр нь юу юм бол?
-Жишээ нь, бид 2007 онд “Comedy TV” хэмээх Монголд анх удаа гэж хэлж болох инээдмийн хөтөлбөрийг “NTV ” тв-ээр гаргаж, бүтэн нэг өдрийн эфирийг бие даан хийж байсан. Тэр үед “Cartoon making” нэвтрүүлэг, “Хөшөөнүүдийн хөөрөлдөөн” хошин зохиомж, “Тархи угаагчид” хошин мэдээллийн хөтөлбөр зэрэг олон нэвтрүүлгийг хийж байснаа дурсахад сайхан байна.

Телевизийн нэг өдрийн программыг нэг студи аваад явна гэдэг амаргүй даваа байсан. Гэхдээ бидний хийсэн нэвтрүүлгүүд үзэгчдэд маш их хүрч байсан нь МҮОНТВ -ийн долоо хоног бүрийн судалгаагаар харагддаг байсан. Тухайн үедээ манай нэвтрүүлгийн үр дүнгээр “NTV” ТВ-ийн үзэгчдийн тоо ч эрс нэмэгдсэнд бид баяртай байдаг юм.

-”ДОЗ” энтертайнментийн уран бүтээлүүдэд Дооёо ах та хоёрын хэн нь илүү ачааг үүрдэг вэ. Ажиглаад байхад та нэвтрүүлгүүдээ авч явдаг шиг харагддаг?
-Өө тийм юм гэж юу байхав. Мэдээж ямар
ч зүйлд толгой гэж байх ёстой. Тиймээс “ДОЗ”-ын ноён оргил нь яалт ч үгүй миний хань Дооёо шүү дээ. Доржсүрэн байхгүй бол би өрөөсөн хөлгүй хүн шиг явах байсан биз тэгээд ч эр хүнгүйгээр ажил амьдрал, ер нь бүх зүйлийг төсөөлөхөд бэрх. Дээр нь хамт олон гэдэг оломгүй далай. Би бүхнийг ганцаараа амжуулдаггүй.

-”ТВ коктейль”-ийнхэн нэг иймэрхүү нэвтрүүлэг нэг хэсэг хийж байсан. Энэ орон зайд “ДОЗ” энтертайнмент яг зөв цагтаа орж иржээ гэж боддог. Ер нь өрсөлдөөн одоохондоо харьцангуй бага байна уу?
-”ДОЗ” энтертайнмэнт хэн нэгний орон зайн дээр гарч ирээд тонгочоод байдаггүй л дээ. “ТВ коктейль” нэвтрүүлгээ хийж байхад бид ч бас тэднээс арай өөр өнгө аястай нэвтрүүлгүүдээ хийж л байсан. Харин би тэднийг үгүйсгэж муулах гээгүй. Яагаад гэвэл манай Өөскө, Цоомоо, Аюуш гурав бол хөдөлмөрч сайн залуучууд. Харин өрсөлдөгч их байна уу, үгүй юу гэдгийг одоохондоо мэдрээгүй л байна.

-Гэхдээ цаашид мэдээж өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөний акул нь болж тогтнох зорилго та бүхэнд байна уу. Жишээ нь Монголын ТВ хошин шоу нэвтрүүлгийг “ДОЗ” энтертайнментгүйгээр төсөөлшгүй гэж түүхэнд бичигдэх гэх мэт. Эсвэл зорилго тань арай өөр үү?
-Ер нь өрсөлдөгч байвал сайн л байна. Өрсөлдөгч байснаар ялна, ялснаар амжилтанд хүрдэг биз дээ. Өрсөлдөгч байх ёстой, харин дайсан байх ёсгүй гэж боддог. Хэдэн жилийн өмнө арай залуу байхад энэ асуултыг асуусан бол “ДОЗ” энтертайнмент акул нь байхыг хүсэж байна” гэж хариулж мэдэх л байсан байх. (инээв) Харин одоо хоёр сайхан хүүхдийн ээж болох энэ хугацаанд амьдрал надад олон зүйлийг ойлгуулсан. Одоо би хамгийн мундаг нь байя гэхээсээ илүү хүмүүст л хэрэгтэй зүйл хийх юмсан л гэж боддог болсон.

-Танай нэвтрүүлгүүд хэн нэгний талд үйлчилдэггүй. Жинхэнэ хараат бус ардчилсан байж чадах уу?

-Манай мэдээ МАХН, Ардчилсан нам хоёрыг аль алинд нь шүүмжлэлтэй ханддаг болохоор аль нэгний талд үйлчилдэггүй гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ.

-Түүнийгээ юугаар батлах вэ?
-Хийж байгаа уран бүтээлээрээ батална. Гэхдээ бид алиныхан ч талд ордоггүй гээд үндэслэлгүйгээр дээрх намуудыг үгүйсгэж шүүмжилж болохгүй л дээ. Харин буруу, болохгүй юмыг айхгүйгээр зоригтой хэлдэг байх хэрэгтэй. Мөнгө бол амьдралын хөшүүрэгтэй адил, зөв шүүмжлэл бол хөгжлийн хөшүүрэг гэж боддог. Харин зөв юм хийж байгаа нэгнээ магтаж дэмжих ёстой. Тэр ч утгаараа бид мэдээндээ “Магтууштай” гэж шинэ буланг нэмж оруулсан. Учир нь УИХ 76 гишүүнийг бүгд тэнэг гэж бодохгүй байна.

-Улс төрчдөөс дарамт ирдэг үү?
-Энэ асуултанд хариулт өгмөөргүй байна. Хэрвээ эрхмүүд мэддэг бол гудамжаар дүүрэн бухимдсан хүмүүс байна. Тэдний дийлэнх нь маргааш яаж амьдрах тухайгаа бодож байгаа. Би зүгээр нэг уран бүтээлч дуугүй мөрөөрөө ажлаа хийгээд явж болно. Гэхдээ нүдэн дээр санаатай ч гэмээр банкийг дампууруулчихаад, татвар төлөгчдийн мөнгөөр өнөөх банкаа юм уу, хэн нэгнийг аварч байгааг зүгээр л хараад суух уу.

Туул голын ойролцоо газраас харийнханд өгөөд, туул гол маань нүдэн дээр ширгээд өгсөн хүн нь баяжаад сууж байгааг бас л зүгээр хараад суух уу. Дархан цаазтай газар иргэд амьдарч болохгүй гэж хууль гаргачихаад өөрсдөө очоод том том хаус бариад амьдарчихаж байгааг юу гэж ойлгох вэ. Асар их баялагтай хэрнээ ард түмэн нь ядуу, эх оронд минь Хятадууд орж ирээд ард иргэдийг зодож бүр машинаар дайрч хөнөөчихөөд байгааг бид зүгээр л хараад суух гэж үү. Үнэхээр болохгүй биз дээ.

-Тийм л дээ. Гэхдээ энэ тухай их олон ярьж бичдэг ч үр дүн нь тийм сайн байдаггүй?
-Би нийгмийн хар бараан зүйлд сэтгэл эмзэглэж явдаг болохоор өөрийн болон өөр олон хүний бухимдаж хэлэхийг хүссэн зүйлийг нэвтрүүлгээрээ дамжуулдаг. Энд буруу юм байхгүй. Хүн хэлэхээс, цаас чичэхээс наашгүй гэдэг биз дээ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хэлэх л хэрэгтэй. Бид бурхан биш болохоор бидний ярьж, хийж байгаа зүйлд алдаа байгааг үгүйсгэхгүй. Тэгээд ч Монгол орон ардчилсан орон. Аливаа үнэнийг дуугарсан хүнийг битгий дайсан гэж хараасай.

Бид энэ зүйлийн талаар дуугарахгүй юм аа гэхэд хэн нэгэн эх орон, ард түмнээ өмөөрч дуугарч л таарна. Манай нэвтрүүлгийг үзсэн хүмүүс зөв зүйл дуугарч байна гэж талархалтай ханддаг. Харин ч манай ард түмэн тэвчээртэй. Гэвч олс хэдий бөх ч нэг л өдөр тасардаг. Гэхдээ тасрахгүйгээр эх орон минь сайхан болоосой гэж чин сэтгэлээ хүсдэг. Саарын хажуугаар сайхан зүйл байж л таараа бас тэр сайхан зүйлийг олж харж чаддаг байх хэрэгтэй.

-Ер нь бүх л мэдээллийн хэрэгслүүд улс төрчдийн сайн мууг ярьж байна. Тэдэн дундаас та нар тухайн улс төрчийн юуг нь илүү онцолж байна вэ?

-Бүх телевиз, мэдээллийн хөтөлбөрүүд баримтыг бүгд адилхан явуулдаг. Уг нь Монголд 1 -2 телевиз байсан бол тэр мэдээлэл үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр очиж чадах байсан болов уу. Харин өнөөдөр Монголд бараг 14-15 телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэг телевизээр явсан мэдээ бусад 15 телевизээр яг адилхан нэвтрэхээр нөгөө мэдээ нь сонирхолгүй болдог. Тиймээс бид арай өөр өнцгөөс харж мэдээгээ нэвтрүүлэхийг зорьж байна. “Ариун явдал уу”, “Магтууштай”, “Хуралдайн цаг” гээд л. Сонирхуулахад “Хуралдайн цаг” булангийн үлгэрийн зургуудыг миний хүү зурдаг.

-Тийм үү. Хүү чинь хэдэн настай вэ?

-Миний хүү одоо 10 настай. 24-р сургуулийн гуравдугаар ангид сурдаг. Их мэдрэмжтэй. Тэгээд ч би юм л бол хүүхдээ магтчих гээд байдаг. Ер нь өөрийнхөө хоёр хүүхдийг бусдаас хөөрхөн, бусдаас мундаг гэж хардаг ээжүүдийн нэг л дээ. (инээв)

Т.Батсаихан http://www.niigmiintoli.mn/

З.Алтай: УИХ-д шударга нь ч байгаа, баригдахгүй том том хусдаг нь ч байна, тэднийг барихад их хэцүү

Огноо: 2010:05:22

Сонгуулийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ид яригдаж байна. Та бие даан нэр дэвшигчийн хувьд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?
Би бол пропорционалыг нь дэмжээд байгаа. Зүгээр ч юмуу, зөв ч юмуу гэж бодож байна. Хуучин мажоритар системд сөрөг юмнууд их байна. Адаглаад улсын хэмжээнд бодлого боловсруулах, улсын хэмжээний даацтай асуудал ярих шийдэх гэхээс илүү сонгогдсон тойргийн хувь хүний амбиц их ороод байдаг юм. Манай тойрог руу , манай тэрэнд , энэнд гэдэг асуудал л яригддаг. УИХ-ын гишүүн хүн гэдэг зөвхөн тойргийн хэмжээнд бодож сэтгэж, хөрөнгө оруулж болохгүй шүү дээ. Эндээс улбаалаад улсын мөнгө хөрөнгө, ирээдүйг харсан, хөгжил дагуулсан

хөтөлбөрт чиглэгдэхгүй байна. Монгол Улсын хэмжээнд яригдах даацтай, далайцтай асуудал ярьж хууль журам гаргана уу гэхээс тэгж явцуурч болохгүй гэж бодож байгаа. Өнөөдөр дандаа нэг жалга довны , гал унтраах маягийн асуудал л бид ярьж яваа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд улс орон хөгжив үү, хөгжөөгүй юу? Юу бүтээв, юугаараа өнгөтэй өөдтэй болов гэхээр хэлэх зүйлгүй болчихоод байна. Иймээс сонгуулийг пропорциональ системээр явуулах хэрэгтэй.

- МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан болоод зарим нэр бүхий гишүүд жижиг намууд сонгуульд өрсөлдөх , оролцох хэрэггүй, төр тогтворгүй болж байна гэх маягийн үг унагаж байсан. Та санал нэг байж чадах уу?

Чадахгүй. Ийм зүйл ярих чинь буруу шүү дээ. Ер нь бол намыг том жижиг гэж ялгах  хэрэг байгаа ч юм уу , үгүй ч юм уу. Жижиг том хамаагүй бүх л нам олны итгэл авсан  улс төрийн байгууллага шүү дээ. Энэ утгаар ямарваа намыг хүнийх нь тоогоор, хойно , урьд төрснөөр нь ялгаж гадуурхаж болохгүй. Ер нь бол аль ч улсад том намууд нь төр барьдаг нь ойлгомжтой. Гэхдээ манай хоёр нам их сонин хоёр нам болчихоод байна. Олонх болсон нь засаг төрөө аваад явдаг, хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Гэтэл тэгнэ гэж хоёулаа гарчихаад, одоо болохоор хамтарсан Засгийн газар байгуулаад өвөр түрийндээ орчихоод байна. Үүнийг би ерөөсөө ойлгохгүй байгаа. Парламент гэдэг заавал сөрөг хүчинтэй байх ёстой. Сөрөг хүчин олонхийн алдаа элдэв юмыг шүүмжилдэг, хардаг , хяналт тавьдаг үүрэгтэй. Ард түмний хяналтын том бүлэглэл байх ёстой. Одоо тийм хяналт байхгүй болчихлоо шүү дээ. С.Оюун, Д.Энхбат бид гурав хянаад  хянаад, цаанаа ханцуй дотроо юу хийгээд байгааг төдийлөн сайн мэдэхгүй байна.  Тэгэхээр ийм л хөгийн парламент болчихоод байна. Үүнээс ангижирч, хяналтын механизм бий болгохын тулд жижиг намын төлөөлөл заавал байх ёстой.

2012 онд энэ хоёр нам чинь дахиад л олонх болж гарч ирчихээд өвөр түрийндээ орчихвол яана. Дахиад л ямар ч хяналтгүй болно. Тэгэхээр заавал хэсэг нөхөд байх ёстой. Адаглаад бүлгийн хэмжээнд суугаад “Найз нар аа, тэгдэггүй шүү, ингэдэггүй шүү” гээд хэлж баймаар байна шүү дээ.

- Та аль нэг намд нь орно гэсэн бодолтой байна уу?
Байхгүй байхгүй. Хүн өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх шиг сайхан зүйл байхгүй шүү дээ.

- Алтай гишүүний хувьд сонгогдохоосоо өмнө УИХ-ын гишүүдийг маш их шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь олж хардаг хүн байсан. Харин одоо таг дуугүй болчихлоо гэж хүмүүс харж байна?
Инээв. Би их л дуугарч байгаа. Бас нэг хэмжээ хязгаартай дуугарахгүй бол болохгүй. Би л дуугардаг хүн гээд юм болгоны өмнө цор цор гээд байвал сүүлдээ хүн тоохоо байчихна шүү дээ. Үг үнэгүйдвэл яана. Энэ нөхөр дандаа шүүмжилж байдаг, үргэлж хүнийг элдвээр хэлж байдаг гэвэл яана. Энэ бүхний балансыг барьж байх ёстой шүү дээ. Хэзээ дуугарах вэ, юу гэж дуугарах вэ гэдэгт цаг үеийн мэдрэмж байхгүй бол болохгүй. Тэгэхээр би өөрийгөө дуугүй болсон гэж бодохгүй байна.

- С.Оюун, Д.Энхбат та гурав хэр ганцаардаж байна. Шийдвэр гаргахад ч гэдэг юмуу , бусад үед хэр хүч дутаж байна?
Бид гурав ч мундаг хууль санаачилж гүйгээд л, биднийг энэ нөхөд хясаж боогоод байгаа зүйл байхгүй байна. Парламентын гол ажил бол хууль тогтоомж, тогтоол . Тэгэхээр энэ бол 76 хүний хамтын бүтээл шүү дээ.

- Та УИХ-ын гишүүн болчихоод байна. Танаас өмнө ч, одоо ч  бид ядуурал, ажилгүйдлийг ярьсаар  ирлээ. Ер нь яг юу хийх ёстой юм бэ?
Ард түмэн нэг л юм төрөөс гуйж байгаа. Манай монголчууд бол мөрөөрөө ард түмэн шүү дээ. Яахав болж байна гээд яваад л байдаг. Болохгүй байсан ч болж  байна гэсэн амны сайхан билэгтэй хүмүүс. Ард түмэн төрөөс намайг ажилтай болгооч ээ гэж хүсэж байгаа. Ажил хийж амьдармаар байна гэж хамгийн энгийн , хамгийн наад захын амьд явах баталгааг л төрөөс нэхэж байна. Өөр юм нэхээгүй шүү дээ. Машин аваад өг гээгүй. Байшин бариад өг гээгүй. Төр өнгөрсөн 20 жил энэ рүү анхаарал огт тавиагүй. Хөгжлийн төлөө том зорилт тавиагүй. Дандаа л гал унтраах маягаар татвар төлөгчдийн талхны мөнгийг үрж, үрэлгэн байж ирсэн. Ирээдүйгээ хараагүй. Гол нь үйлдвэрлэл хийе, юм бүтээе гэж огт анхаараагүй. Орж ирж байгаа мөнгө болгоныг ажлын байр бий болгох, юм бүтээх зүйл рүү л чиглүүлмээр байна. Энэ бол том зорилт. Ингэх юм бол хүмүүсийн амьдрал ахуй аандаа л зүгшрээд ирнэ. Энэ рүү бодлогоо хийгээчээ гэдгийг л хэлмээр байна. Одоо төсвийн тодотгол дахиад л баахан алдагдалтай гарч ирж байна. Алдагдалтайгаар баахан юм нэмээд орж ирж байна. Ийм төсөв байж болохгүй шүү дээ. Айл гэрээр бол дампуурахын цондон. Хууль нь гараад Монгол Улсын хэмжээнд бодож сэтгэдэг, зөвхөн улсаа гэсэн ийм сэтгэхүйтэй болох аваас төсвийн бодлого өөрчлөгдөх байлгүй гэж найдаж байна. Тэгээсэй билээ гэж харж байна.

- “Хүний хөгжил” сангаас Монгол Улсын иргэн бүрт  70,000 төгрөг тарааж байна.  Үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, өгсөн мөнгө нь үнэгүйдээд байна л даа?
Энэ хэрэггүй. Энэ чинь өр шүү дээ. Монгол улс юм бүтээгээд монголын ард түмэн бүтээсэн зүйлийнхээ ашгийг хүртэж байгаа хэрэг биш. Дандаа л зээл шүү дээ. Өр , хүүтэй өр. Бид өрөнд дургүй л гэдэг. Тэгсэн хэрнээ нэхэж байгаад, өлсөж байгаад л мөнгө аваад байна. Энэ бол бид хойч үедээ өндөр хүүтэй өр тавиад байна л гэсэн үг. Хүн арга ядарсан үедээ л ломбарданд хамаг юмаа тавиад зээл авдаг. Монгол улсын эдийн засаг, Монгол улс ийм маягаар л амьдарч байна. Тэгэхээр энэ буруу шүү дээ.

- Хамгийн гол нь улс төрийн намууд өөрсдөө ядуу, тарчиг амьдарч байгаа ард түмэндээ  “Биднийг сонговол мөнгө өгнө шүү” гэдэг шүү дээ?
Яахав дээ. Эд нар чинь шоудахдаа сүрхий улсууд шүү дээ. Шоудаад УИХ-д сууж л байвал тэр улс орны эдийн засаг яаж дампуурах нь энэ нөхдөд сонин биш. Энэ өндөрлөгт  гарахын тулд юу ч гэж ярина. 12 онд хуулинд эрх биш овоо хэдэн заалт орж байна л даа. Хэрэгжих юм уу, үгүй юм уу. Яаж ийгээд аягүй бол дахиад худлаа амлаад явна л даа.

- УИХ-ын гишүүн болох гэж юу ч хамаагүй худлаа амлаад л зүтгээд байх юм. УИХ-ын гишүүн болох тийм сайхан, ашигтай байна уу?
Надад бол ашигтай нь мэдрэгдэхгүй байна. Энэ дотор суугаа хүмүүс бүгдээрээ луйварчин , хулгайч нар гэвэл худлаа. Энэ дотор  цэвэр , шударга улсууд байгаа. Том томоор нь хусдаг, шударга бус улсууд ч байгаа. Тэр бол ойлгомжтой . Баригддаггүй. Хусахдаа багаар биш томоор цүл цалаар нь хусаж байгаа л гэж би бодож байгаа. Ингэхээр их ашигтай байгаа биз. Над мэтийн улсуудад тэр ашиг гарахгүй. Би хэнтэйгээ хуйвалдах уу, хуйвалдах аргыг  нь мэдээд ч хэрэггүй. Надад ашиггүй юм чинь.

- Ямар хүмүүс нь том томоор нь хусаад байна вэ?  Цэвэрлэх талын юм бодвол яасийн бэ?
Би хэллээ шүү дээ. Барихад их хэцүү гэж. Их нарийн аргаар хийдэг юм шиг байна лээ. Төсөв , хөрөнгө оруулалт, зээл гээд л том том юмнаас том аргаар иднэ шүү дээ. Наад захын жишээ, УИХ дээр Солонгосоос орж ирж байгаа гэрэлтүүлгийн тухай ярьсан.  13,5 сая доллар байсан байхаа. Их үнэтэй авсан шүү дээ. 13,5 сая доллараар энэ жижигхэн хотын гэрэлтүүлэг, хяналтын системийг их гоё болгож болно. Гэтэл өнөөдөр юу өөрчлөгдсөн юм. Тавьчихсан л гээд байна юугаараа давуу юм. Яаж хянаж байна. Хяналтын камертай элдэв зөрчил гаргасан машин тэргүүдийг журманд нь оруулна  гээд л байсан. Худлаа шоудсаар байгаад л Солонгост хог новш болсон хоцрогдсон систем оруулж ирээд тавьчихлаа. Хэдэн хувийг нь цохио бол. Иймэрхүү зохион байгуулалттай аргаар цохьчихдог байхгүй юу. Хэний зөвшөөрлөөр яаж авсан бэ гэдэг сонин байгаа юм. Одоо малыг индексжүүлнэ гээд малын чихэнд төхөөрөмж суулгана гэнэ. Энэ бас л  буруу. Хичнээн доллараар хийж байна вэ? Энэ ямар хэрэгтэй юм. Энэ бүхний цаана мөнгө л яваад байна шүү дээ. Хэдэн сая доллар унагаж байна. Хүн харахаар зөв ч юм шиг хэрнээ хэрэглээ багатай ийм л зүйлээс мөнгө цохиж байна. Энэ бол аваргуудын хийдэг ажил.

- УИХ-ын гишүүдийн хангамж сүрхий байдаг юм биш үү?
УИХ-ын гишүүнд эрх мэдэл байхгүй. Сүртэй хангамж эдлээд байгаа  зүйл алга. Би өөрөө машинаа барьж байна. Нэг жолооч авсан, өөрөө цалинжуулж байна.  Төрөөс идээд байгаа зүйл надад бол алга. Гар утасны төлбөр 100 мянган төгрөг өгдөг. Энэ бол байх ёстой зүйл. Манай УИХ-ын гишүүд хангамж, цалин муутай. Оросын ДУМ-ынхан 5000 долларын цалин авдаг, дээр нь баахан хангамж авч байна. Манайх бол 600,000 төгрөг авч байна. Энэ бол 400 доллар л гэсэн үг . Монгол Улсын Их Хурлын  гишүүд 400 долларын цалин авч байна гэхээр гадныхан саваад унана биз.

- Энэ жил УИХ-ын гишүүн бүрт нэг тэрбум төгрөгний эрх мэдэл өгсөн. Ингэхэд та тэр их мөнгөөр юу хийх гэж байна?
Би Баянзүрх, Налайх дүүргийн тохижилтонд нэлээд хэдэн төгрөг өгсөн. 400 сая төгрөгний үлдэгдэл байгаа. Уг нь Баянзүрх дүүрэгт хүүхдийн эмнэлэг барина гэж бодсон. Гэтэл Баянзүрх дүүрэг газар байхгүй гэсэн хариулт өгч байна. Эмнэлэг барих гэж байхад өмнөөс ийм зүйл яриад сууж байх юм.  Би газрын ченж биш учраас газар олж чадахгүй. Хаа байсан  Хонхорын тэнд газар авбал ав гэх юм Тэнд хүүхдийн эмнэлэг бариад л очиж үзүүлдэг хүн гэж хаа байх вэ.

- Тэгэхээр эмнэлэг барих аргагүй болж байна. Өөр юу хийх бодолтой байгаа вэ?
Манай улсад чихрийн шижин өвчтэй хүн маш их байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэсэн судалгаа ч гарсан байна билээ.  Чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулсан төв байгуулах саналыг надад эмч нар ирүүлээд байна. Энэ рүү л мөнгөө оруулмаар байна л даа.

- Бас нэгэн зүйл асуухад манай улс мөнгө орж ирэнгүүт л бид цацаад байна, дээр нь төрийн албан хаагчдын цалин тэтгэвэр нэмнэ л гэнэ. Тэгэхээр манай улс овоо мөнгөтэй байгаа юм шиг байна. Тийм боломжтой байгаа хэрэг үү?
Боломж байхгүй. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр азаар өсөж байна. Гэхдээ тэндээс орж ирсэн орлогыг идээд дуусгаж болохгүй л дээ. Гол нь ажлын байр бий болгох, хөгжил ирээдүйгээ харсан шинэ зүйлд мөнгөө зориулмаар байна. Орж ирсний хэрээр цацаад байвал Монгол улс хэзээ ч хөгжихгүй, хэзээ ч өөдлөхгүй. Ойлгомжтой шүү дээ. Олж байгаа зүйлээ идээд байна гэдэг хөгжил биш. Бид ирээдүйгээ хармаар байна. Сайхан амьдармаар байна. Өнөөдөр хэнд ч ийм итгэл үнэмшил алга. Ямар ч зорилтгүй л амьдарч байна шүү дээ. Ингэж болж байгаа юм уу.

- Хүүхдийн мөнгөний асуудал ээдрээтэй байна. Зарим нь өгөх ёстой гэж байхад, зарим нь шаардлагагүй гэх юм. Та ямар бодолтой байна вэ?
Хүүхдийн мөнгийг үндсэндээ өгөх л юм шиг байна. Маш их хэмжээний мөнгө гарна. Гэхдээ  өнөөдөр хүүхдийн мөнгөөр амь зогоодог айл өрх их байна. Тэр жаахан мөнгө хүмүүст үнэхээр дэм болж байсан. Тэгэхээр өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь хавтгайруулан өгөх хэрэггүй. Боломжийн айлын хүүхэд тэр мөнгөөр яах юм бэ. Нийгмийн хамгаалал , хөдөлмөрийн яам энэ бүхнийг зохицуулж зөв бодлого барих хэрэгтэй шүү дээ.

- Манай гишүүдийн олонх нь бид уул уурхайгаа л түшиглэж хөгжинө гээд байгаа. Та санал нэг байна уу?
Уул уурхай бол том хөрөнгө оруулалт. Оюутолгой, Тавантолгой гээд ер нь бүх ордоо ашиглах л хэрэгтэй. Дараад суух хэрэггүй. Олон жил дарж суугаад юу хожив бид, юу ч хожоогүй шүү дээ. Энэ өөрөө их олон компанийг ажилтай, орлоготой, мөнгөтэй болгоно л доо. Гарцаагүй. Энэ том ордууд бүрэн хэмжээгээрээ ашиглагдвал уурхайг дагасан ажил үйлчилгээ их болно. Тэгэхээр нэг горьдлого бол энэ мөн. Үүнийг тойрсон маш олон ажлын байр бий болно гэдэг их сайн. Зарим улсууд манай ажиллах хүч хүрэх үү , үгүй юу гэдэг асуудал яригдана гэсэн байсан. Юун нөгөө ажилгүй, ажил өгөөч гэхийн эсрэгээр ажлын байр байна хүн авмаар байна гэсэн эрэлт бий болно гэдэг зүйл ярьж байгаа. Ийм байдаг бол сайхан л байна. Тэрнээс биш уул уурхай гэдэг бол бидний амь амьдрал биш. Энэ бол тодорхой хугацаанд ашиглаад л дуусах зүйл. Энэ л манай ганц горьдлого гэж үзэж болохгүй. Бид ирээдүйгээ харсан, хөгжлийг харсан, Монгол улсыг тэжээдэг, мөнгө бий болгодог тийм салбараа л хөгжүүлэх ёстой. Тийм зүйлд л бүх мөнгөө чиглүүлэх ёстой.

- Та гадны хөрөнгө оруулагчдыг татах тухай асуудал дээр ямар байр суурьтай байдаг бэ?
Зөв шүү дээ. Өнөөдөр манай үндэсний үйлдвэрлэгчид, компанид том уул уурхайг аваад явах тэнхээ байхгүй шүү дээ. Мөнгө байхгүй. Хэдэн тэрбум доллараар яригдах хөрөнгө оруулалт шүү дээ. Тэр мөнгө хаа байна. Гадны хөрөнгө оруулалтыг маш зөв, Монголд ашигтай хэлбэрээр л татаж оруулах ёстой. Гэхдээ Оюутолгой шиг 34 хувиа гадныхнаас худалдаж авна гэдэг гэрээ хийвэл буруу. Өөрийнхөө саалийн үнээний сүүг хүнээс худалдаж авна гэж байж таарахгүй. Хамгийн наад захын логикоор бодоход л ийм зүйл хийхгүй бол боллоо.

- Одоо Тавантолгойн орд газрын асуудал яригдаж байна. Та хэр анхаарч байна вэ?
Тавантолгойг харин Монгол төрийн өмч 100 хувийг авна гэж Засгийн газар, Ерөнхий сайд хэллээ . Энэ бол зөв. 100 хувь төрийн мэдэлдээ авчихаад гэрээгээр гадны компанийг ажиллуулна гэж байгаа юм. Энэ бол үнэхээр  зөв шийдвэр. Үүнийг бол дэмжиж байгаа.

- Монголчууд ажилгүй, орлогогүй байгаа тухай та дээр яриад өнгөрсөн. Гэтэл манай улс гаднаас ажиллах  хүч ихээр авч байна л даа?
Ер нь бол манайхан гуйлгачин байх, ядуу байх гэдэг сэтгэлгээ рүү орж байна. Ажил хийснээс ажилгүй байсан нь дээр гэдэг сэтгэлгээтэй болчихоод байна. Учир нь нийгмийн халамжуудыг хэдэн тэрбумаар нь өгч байгаа. Энэ бол нийгмийн сэтгэхүйг эвдэж, бэлэнчлэх сэтгэлгээнд сургаад  байна. Сонин харж байхад ажилд авна гэсэн зар маш их байна. Яагаад тийшээ очдоггүй юм бэ. Хүн хэрэгтэй байна шүү дээ. Манайхан ажлыг цалинг маш их голж байна. 200,000 төгрөгөөр амьтны боол болоод яах вэ, ингэснээс ажилгүй байя  гэсэн бодолтой хүн байна. Энэ бол буруу. Ажилтай байвал амьдралтай, орлоготой болно.

- Сүүлийн үед боловсролыг чухалчилж, худлаа үнэн ч хамаагүй дипломтой болж байвал боллоо гэсэн бодолтой хүн их болчихжээ?
Ер нь бол дипломтой хүн болгоныг боловсролтой хүн гэж хэлэхэд хүнд л дээ. Боловсрол гэдэг их өргөн ойлголт. Зүгээр нэг диплом барьчихаад би боловсролтой гэж болохгүй. Боловсролтой хүн гэдэг чинь шал өөр ухагдахуун. Өнөөдөр мэргэжлийн сайн ажилчин амьдралд асар их хэрэгтэй. Сайн гагнуурчин, сайн токарьчин, сайн слесарь асар их хэрэгтэй байна.  Эд чинь их өндөр цалинтай. Сүүлийн үед мэргэжлийн ажилтан их бэлтгэж байна. Энэ бол зөв. Би залуусыг маш сайн мэргэжлийн ажилтан болох хэрэгтэй гэж бодож байгаа. Хар ажил хийгээд маш сайн цалин аваад сайхан амьдарч байгаа бол болоо шүү дээ. Хэн тэр хүнийг боловсролгүй гэх юм. Одоо манай орон сэхээтэн орон болчихоод байна. Хоёрын хооронд боловсролтой ч юм шиг, үгүй ч юм шиг баахан дипломтой залуус байна. Гэхдээ яг юм хийхээр чадвар нь хүрэхгүй. Ажлыг голдог болчихоод байна. Ийм байхад улс хөгжихгүй.

- 2 жил хүрэхгүй хугацааны дараа сонгууль болно. Үлдсэн хугацаанд юу хийх гэж байна?
Энэ улс орныг иргэний нийгэм байгаасай гэж хүсэж байгаа. Дэндүү их улс төржлөө шүү дээ. Гадаа ч улс төр, гэрт ч улс төр. Энэ ордонд ч улс төр. Улс төр гэдэг чинь амьдрал биш. Хоол биш. Наад зах нь улс төрийн намуудын тухай хуулинд өөрчлөлт оруулна гэж бодож байна. Намуудыг гишүүнчлэлгүй болгоно гэж бодож байгаа. Ямар ч хэрэггүй шүү дээ. Манай нам хэдэн зуун гишүүнтэй болчихлоо гээд л юу ч мэдэхгүй хэдэн залууст батлах гардуулаад л , гар бариад л өвөрт нь намынхаа батлахыг чихэж өгөөд байх ямар хэрэгтэй юм бэ? Тэгэж хүн үзэл бодлоо хайрцаглуулж байснаас эрх чөлөөтэй байх шиг сайхан зүйл алга. Ер нь бол заавал намын гишүүн байх албагүй. Намынхан төрд олон болоод гараад ирэхээрээ талцдаг, ийм балиар зүйл бол гишүүнчлэлгүй болвол их хумигдана. Орон нутагт төсөв мөнгөнийх нь эрх мэдлийг өгөх хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр ямар ч эрх мэдэлгүй үзэг барьсан дарга нартай орон нутаг яаж хөгжих юм бэ.  Мөнгө олсон орлогоо төрд тушаачихаар үзэг цаас хоёроор яаж асуудлыг шийдэх юм бэ. Тэр орон нутаг чинь олсон мөнгөөрөө асуудлаа шийддэг байх хэрэгтэй. Тэдний л асуудал. Төр яах гээд бүхнийг энд нэгтээд байдаг юм бэ. УИХ-ын гишүүд эндээс орон нутгийн асуудлыг шийднэ гэж юу байхав, орон нутгийнхан өөрснөө асуудлаа шийдэх хэрэгтэй . Энэ бүхнийг бий болгохын тулд ажиллана даа.

- Сайтын уншигчдад таны ярилцлага таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та манай уншигчдад хандаж үг хэлэхгүй юу?
Залуустаа хандаж хэлэхэд энэ нийгэмд хийх юм их байна. Толгойгоо сайн ажиллуул. Бодож сэтгэх хэрэгтэй гэдгийг хэлэх байна. Цалин голохгүйгээр ажиллах хэрэгтэй. Бага цалингаас ажил эхэлдэг, бага багаар нэмэгдэнэ гэдгийг л хэлмээр байна.

- Баярлалаа.

Ж.Батхишиг

Т.Баттогтох: “Дал бол интернетийн эх үүсвэр”

Өчигдөр 16 цаг 18 минут

Уран зургийн галерейд ах, дүү хоёр уран бүтээлч, арьсан урлаач, зураач Т.Баттулга, сийлбэрч, дуучин Т.Баттогтох нарын хамтарсан үзэсгэлэн гарчээ. Үзэсгэлэнг энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Сийлбэрч, зураач Т.Баттогтохтой уулзаж ярилцлаа.

-Энэ таны хэд дэх уран бүтээлийн үзэсгэлэн бэ?

-Өөрийн төрсөн ах Баттулгатайгаа хамтарсан үзэсгэлэн гэвэл анх удаа л гаргаж байна. Ганцаарчилсан үзэсгэлэнгээ Монголд таван удаа гаргасан, энэ зургаа дахь үзэсгэлэн маань. Манай Баттулга ах бол Дүрслэх урлагийн сургуулийг арьсан урлалаар төгссөн мэргэжлийн зураач, арьсан урлаач хүн байгаа. Миний хувьд Дүрслэх урлагийн сургуулийг 1994 онд төгсөөд, дуулаачийн ангид орсон. Би далны ясан сийлбэрээр, ах маань арьсан урлалын шинэ төрөл арьсан баримлаар анх удаа хамтран үзэсгэлэнгээ гаргаж байна. Үүгээр далны ясан сийлбэрээ хөгжүүлээд явж байгаагаа харуулсан. Доктор профессор Лодонгийн Түдэв гуай надад хэлсэн л дээ, “Далаар хүмүүс мэргэлж байсан болохоос биш урлагийн бүтээл хийж байгаагүй ээ. Чи анхдагч нь боллоо, үүнийгээ битгий орхиорой, улам хөгжүүлээрэй” гэж… Тэр сайхан урмын үгээр анх 1995 онд далны ясан сийлбэрээ хийж байсан. Энэ удаагийн үзэсгэлэн урьд гарч байсан миний үзэсгэлэнгүүдээс бүтээл зохиомжийн хувьд шинэ дэвшилтэт санаатай, ур чадвар ч бас өссөн болов уу гэж бодож байна. Миний анхны үзэсгэлэнг үзэж байсан хүмүүс одоо энэ үзэсгэлэнг хараад ойлгох байх. Мөн далны ясан сийлбэр маань өнөөгийн төвшинд ямар хэмжээнд хүрч хөгжсөн байна вэ гэдгийг харуулж байгаа бүтээлүүд байгаа. Бас арьсан урлагийн бүтээлүүд Монголд ямархуу хэмжээнд хөгжиж байгааг харуулсан.

-Монголчууд эрт дэр үеэс далны ясыг хүндэтгэн үздэг байсан. Анх яагаад далны ясан дээр сийлбэр хийх болсон юм бэ?

-Дал бол эртнээсээ монголчуудын интернетийн эх үүсвэр шүү дээ. Далыг сэтэлдэг байсан нь мэдээллийг сарниулж байна гэдэг утгаар хийдэг зан үйл байсан. Дал дөрвөн өндрийг хамгийн хүндтэй хүндээ барьдаг. Аав, нагацынхаа дэргэд хэзээ ч  далыг барьдаггүй шүү дээ. Дал бол хамгийн хүндтэй эд. Тиймээс далны ясан сийлбэрээрээ дамжуулан далны ёс заншил, соёлыг залуу үе , үр хүүхдүүддээ сурталчлах үүднээс сонгож хийж байгаа юм.

-Гадаадын хичнээн оронд далны ясан сйлбэрийн үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?

-Англи, Ирланд, Тайвань, Солонгос, Бельги гээд орнуудад үзэсгэлэнгээ гаргаж байсан. Миний далны ясан сийлбэрүүд урлагийн бүтээл сонирхож хадгалдаг дэлхийн 40 гаруй орны хүмүүсийн цуглуулгад байгаа. Монгол амьсгал, монгол зүрх сэтгэлээр хийж байгаа учраас альч улс гүрэнд очсон монгол дүр төрхөө хадгалж байх ёстой гэдэг бодлоор уран бүтээлүүдээ хийдэг.

-Гадныхан таны бүтээлийг хэр хүлээж авдаг вэ?

-Гадныхан урлаг соёлын бүтээлийг өндрөөр хүлээж авдаг хүмүүс. Энэ бол таван хошуу малын түүхий эдээр хийдэг, цоо шинэ төрлийн Монголын урлаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

-Та бас дуучин хүн, сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Миний дууны уран бүтээл, сийлбэрийн уран бүтээлтэй холбогдож байгаа юм л даа. Яагаад гэвэл дуу хөгжим бол хийсвэрээр, дуу хоолойгоороо уран бүтээлээ дүрсэлж байгаа бол миний далны сийлбэр маань бодитойгоор, өнгө будаг, дүрслэлээр нэг төрлөөс нөгөө хэсэгт шилжиж байгаа юм. Миний дуулсан “Монгол бөхчүүд” гэж дуундаа зориулж сийлбэр хийсэн. Өсөхбаяр аваргыг тэмээний далан дээр сийлсэн бол, Сүхбат аваргыг үхрийн далан дээр сийлсэн байгаа. Тэгэхээр бүх юм чинь хоорондоо холбогдож явдаг. Хамгийн сүүлд 14 хоногийн өмнө Налайх дүүргийн сүлд дууг дуулсан. Би Налайхын унаган иргэн. Энэ үзэсгэлэн дуусаад 27, 28-нд Налайхын соёлын төвд хоёр хоног төрсөн нутгийн ах дүүсдээ зориулаад үзэсгэлэнгээ толилуулна. Манай аав ная гарсан өндөр настай Налайхын унаган хүн бий. Аав маань хоёр хүүгийнхээ үзэсгэлэнг Налайхад гаргах юмсан гэж аль дээрээс л ярьдаг байсан, бас нэг тодорхой хэмжээгээр аавынхаа хүслийг биелүүлж байгаа гэсэн үг л дээ.

-Дараагийн төлөвлөж байгаа ажил юу байна?

-Намар том хэмжээний үзэсгэлэн гаргана гэсэн бодолтой байна.

-Далны сийлбэрээрээ юу?

-Арай өөр төрлөөр гаргана. Аливаа урлаг хөгжих гол үндэс нь тухайн ард түмэн тойрон хүрээлж дэмжиж, тэрэндээ ая холбогдол өгч байх явдал юм. Одоо манай хүмүүс сайхан болж дээ. Урлагийн бүтээлд гар татахаа байсан байна. Урлагийн бүтээл яагаад үнэтэй  байдаг вэ гэхээр бодитой амьд, сүнслэг өөрөө он улиран хуучрах тусмаа үнэ цэнэтэй болж байдаг. Тиймээс үнэлгээний дээд хязгаар гэж үгүй. Миний ихэнх бүтээлүүд Монголд байхаасаа илүү гадагшаа их зарагдсан. Энэхүү далны сийлбэрт дан ганц миний санаа орохоос гадна өөр олон хүний оюун санаа нэмэгдвэл илүү хөгжинө. Жишээ нь, компьютер гэхэд анх байшин шиг том зүйл байсан ч олон хүний ур ухаан орсоор өнөөдрийн бидний гарт баригдах тийм жижиг  хэмжээний болтлоо хөгжсөн. Монголын урлаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй.

-Энэ чиглэлээр сургалт явуулдаг уу?

-Сургалт явуулдаггүй ээ. Харин гарын шавь бэлдэж байгаа.

-За, баярлалаа, танд. Амжилт хүсье.

Г.Даша

Амай: Би нэг нууц хэлье, Монгол орон хамгийн сайхан нь

2010-05-22 16:09

    69 орноор аялахад дөрвөн жил, зургаан сар зарцуулсан тэрбээр өөрийгөө дэлхийг тойрсон гэж ярихыг хүссэнгүй. Харин, “Би бүх газрын тухай бичиж, тэмдэглэхийг хүсээгүй ээ. Миний очиж үзээгүй олон газар үлдсэн. Тэр бүхнийг өөр монгол залуу нээгээсэй гэж хүсэж байна. Би ганцаараа аялаад, бүх улс орныг дуусгачихаж болохгүй ш дээ гэж бодсон” гэж ярьж байлаа. Амай Монголд ирээд, анх удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ…
    -Сайн уу, Амай. Эх орондоо тавтай морил…

    -Сайн байна уу. Монголоор мэндлэх их сайхан байна. “Гэртээ” ирэхээс өмнөх догдлол өчүүхэн байжээ. Надад үнэнээр хэлэх үг олдохгүй байна. Эйфелийн цамхаг, Ниагарагийн хүрхрээ гээд их олон сайхан газар очиж байсан. Гэсэн ч догдлол, баяр хөөрөө хуваалцах хүнгүй болохоор аз жаргал дундхан санагддаг юм билээ. Би их ганцаардсан. Монголоор ярьж, бусадтай монголоор сэтгэлээ хуваалцахгүй удаан аяллаа шүү дээ. Их ганцаардсан шүү. Одоо олуулаа боллоо. Би дэлхийг тойрох аяллынхаа төлөвлөгөөг боловсруулж, замд гарахдаа бүх зүйлээ төлөвлөсөн байсан. Харин ганцаардал миний аяллын замд төлөвлөгөөгүй орж ирсэн. Хаагуур, ямар замаар, яаж явах талаараа бодож төлөвлөсөн хэрнээ хүний газар ганцаараа байна гэдгээ огт бодоогүй. Гэхдээ энэ ганцаардал тийм муу зүйл биш. Олон зүйлийг бодож эргэцүүлэхэд тус болсон.
    -Хөх хотоор дайрч ирсэн гэсэн. Монголчуудтайгаа дайралдаад, догдолж байв уу?
    -Тийм ээ. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Хөх хотоор дайрч гарсан юм. Монголчуудтайгаа мэнд ус мэдэлцээд Монголын талаар сонин хачин дуулгаж байсан. Үүнээс гадна өвөрмонголчууд намайг таньж байна лээ. “Та Амай юу” гээд л…
    -Блогийг чинь үзсэн юм байлгүй. Өвөрмонголчууд кирилээр уншдаг юм байх даа?
    -Би яг тэгж асуусан. Тэгсэн, үгүй гэнэ. Өвөрмонголын хэд хэдэн вэб сайтуудад миний аяллын тэмдэглэлийг монгол бичигт хөрвүүлж, нийтэлдэг гэсэн. Амай эх орондоо хөл тавиад мессенжерээр ийнхүү ярьж байсан билээ. Тэгвэл Сайншанд, Чойр, Багахангай, Бор-Өндөр, Ар жанчивлан, Багануур, Төв аймаг дахь Цонжин болдог цогцолбор, Налайх гэсэн маршрутаар явж, өчигдөр Сүхбаатарын талбай дээр хос морь хөлөглөн ирлээ. Амай эмээдээ үнсүүлж, ну лимс дуслуулан байхдаа өвөө гийнхөө тухай дурсан ярьсан юм. “Өвөө маань цэргийн хүн тул намайг ч хатуу гараар хүмүүжүүлсэн. Зорилгоосоо ухарч, няцахгүй гэсэн хатуу бодол маань өвөөгийн зааж сургасан зориг тэвчээр юм даа. Өвөөгийн бие тааруу байхад би утсаар л ярьдаг байсан. Гэхдээ би зорилгодоо хүрч чадлаа гэж өвөөдөө хэлэхийг хүсч байна” гэлээ. Харин дараа нь залуустаа хандаж баярласан талархсанаа илэрхийлээд, үг хэлэх мөчид аяллынхаа тухай сонирхууллаа. “Би дөрвөн жилийн турш энэ мөчийг хүлээсэн. Хэлэх үгээ зөндөө бэлдсэн боловч яг одоо сэтгэл хөдлөөд юу гэж хэлэхээ мэдэхгүй болчихлоо. Сьерра Лионд явж байхдаа монголчуудтайгаа тааралдсан. Дайн болж байсан болохоор ганцаараа аялж явсан намайг хамгаалалтдаа авсан. Хүний газар элэг нэгт хүмүүстэйгээ таарах хэчнээн сайхан гэж бодно. Би эх орноо их санасан. Их ч ганцаардсан. Гэхдээ би нэг нууц хэлье. Монгол бол хамгийн сайхан орон”

    -69 орныг тойроход зардал их гарсан байх даа.
    -Монголд байхдаа найман жил хөдөлмөрлөж байж хэдэн төгрөг цааш нь хийсэн юм. Энэ мөнгө, гэр бүл, найз нөхдийн дэмжлэг нийлээд нэг блог, гурван ширхэг паспорт төдий л болж үлдлээ. Энэ талаар амарч дуусаад тухтай ярина аа.
    -Үүргэвчнээс өөр хогшилг үй байж шинэ амьдрал эхлүүлнэ гэхээс айж байна уу?
    -Айх зүйл алга. Хүний нутагт юу юу ч үгүй буудаллаж, амьдраад болоод байсан юм чинь эх орондоо алзахгүй байх аа. Гэр бүл, найз нөхөд минь намайг хүлээж байгаа. Бүх зүйл сайн сайхан болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна.
    -Ер нь хаанахын хүмүүс аз жаргалтай амьдардаг вэ?

    -Бүгд хэмжээ хэмжээндээ аз жаргалыг бүрдүүлэх гэж хичээдэг. Харин Европ залуусын амьдралын хэв маяг надад таалагдсан. Тэд бага зардлаар, өртөг багатай амьдардаг. Тэгээд хэмнэсэн мөнгөө аялалд зарцуулдаг юм билээ. Харин өөрт байгаа бүхнээ хувцас хунар болгож, хүнд гайхуулж таашаал авдаг соёл иргэншил нэн баян, нэн ядуу гэсэн хоёр туйлд хуваагдсан улс орнуудад л байдаг юм билээ. “Гадаадад явж байхдаа замын унаанд дайгдах юм бол тухайн орны ёс заншил, нийгмийн байдлын талаар сонирхдог” гэж Амай ярьж байсан. Тэгвэл эх орондоо ирээд замд таарсан хүмүүсээс нийгмийн байдал, залуус, үйл явдлын талаар сонирхож байхыг нь харлаа. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах тухай ярианаас нь сонирхмоор санагдав…

    -Эх орондоо олон зүйлийг хийж бүтээнэ гэж ярьж байсан. Хамгийн эхний алхам юу байх вэ?
    -Хамгийн түрүүнд “Клуб 21”-ээ сэргээх бодолтой байгаа. Залуусыг чөлөөт цагаа соёлтой өнгөрөөхийг уриалах болно. Учир нь би одоо бие биенээ хүндэлдэг хүмүүстэй, айдасгүй орчинд амьдармаар байна. Халаасандаа ганц ч долларгүй хэрнээ гэр бүл, ээж ааваа тэжээх хүсэл эрмэлзэлтэй монгол залуус гадаадад очоод богино хугацаанд амьдралаа хөл дээр нь зогсоож чадаж байна шүү дээ. Гэтэл эх орондоо хөлөө олохгүй байгаа шалтгааныг олох болно.
    -Урьд нь айдастай байсан хэрэг үү?

    -2001 онд би бит бокс сонирхож, сурах гэж оролдож байлаа. Тухай үед хүмүүс намайг шоолж байсан юм. Харин зургаан жилийн дараа гэнэт бүгд бит боксд ухаангүй дуртай болсон. Харин 2004 онд электро хөгжмийг Монголд хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн уран бүтээл хийсэн боловч хүмүүс тоогоогүй ээ. Харин одоогийн залуус электро хөгжимд дурлаж байна гэнэ. Тэр ч бүү хэл миний хийж байсан дууг сонсож байна гэсэн шүү. Одоо хэн ч, юу ч гэж хэлсэн би хүссэн зүйлээ хийх хүчтэй, тэвчээртэй болсон.
    -Энэ аялал таныг хүчтэй болгоо юу?
    -Тийм ээ. Үүргэвч, зургийн аппарат хоёроор хань хийгээд 69 орноор аялсан хүн юу эсийг үзэх вэ дээ. Уг нь би өндөр хөгжилтэй орнуудаас бүх зүйлийн хариултыг олно гэж боддог байлаа. Гэтэл хөгжлийн нууц гадаадад биш, хүний сэтгэхүйд байдаг юм билээ. Энэ аялал надад эх орны, оюун ухааны үнэ цэнийг мэдрүүлсэн. Би Монгол орон хамгийн сайхан гэдгийг олж мэдсэн. Энэ бол миний “олсон” хамгийн том нууц… Тиймээс л одоо би дэлхийг тойрч аялсан гэхээсээ илүү хүний хөгжлийн үе шатыг тойрч аялсан гэж ярихыг хүсч байна.

    -Хүний хөгжлийн үе шатаас нээлт хийж чадав уу?
    -Бурхан гэж байдаг болохыг мэдлээ. Бурхны тухай нууцыг гэр рүүгээ тээж явна. Будда, Христос гэдэг хүмүүсээр төсөөлж, андуураад байгаа хэлбэр огт биш ээ. Зүгээр л бурхан гэж юу болохыг би олж мэдсэн. Харин хувь заяа, ид шид, бурханд итгэдэггүй хүнд утгагүй санагдах байх. Энэ тухай цаг нь болохоор хэлье. “Чамайг ирэхэд хүмүүс ойлгохгүй байх шүү, бэлтгэлтэй байгаарай” гэж Тайвнаа сануулж байсан юм. Тэгэхээр нь би монгол залуустай ярилцаж, дадлага хийсэн.
    -Та их олон нууц олсон гэж ярьж байсан.
    -Тийм ээ. Олон зүйлийн талаар яримаар л байна. Гэвч 69 орноос авсан ухаарал, эргэцүүллээ ярина гэвэл цаг хугацаа бидэнд хүрэлцэхгүй. Харин таалагдсан зүйлсээ нэг нэгээр нь хэлбэл болох байх. Ингээд бидний яриа түр завсарлалаа. Амай аян замын тоосоо гүвээд, эцэг эхдээ эрхэлж дуусахаар нь уулзахаар болзлоо…

    Тавантолгой тойрсон “үндэсний” тоглолт

    6 цаг 38 минутын өмнө P.Emujin.

    Тавантолгойн 6.4 тэрбум тонн нүүрсний баялаг олон олон хүний хүсэл мөрөөдлийн уулзвар болж хувирав. Гэхдээ зөвхөн нүүрс гэдэг утгаараа бус, Монголын ашигт малтмалын томоохон орд газруудыг эргэлтэд оруулахад тулах цэг нь Тавантолгой болж буйгаараа онцлог. Монголын эдийн засгийг хөгжилд хүргэх даацтай алхам болон харагдаж, цаг үеийн тохироо нь бүрдсэн гэдэг агуулгаараа ач холбогдлын хувьд Оюутолгойгоос ч илүү үнэлэгдэж байгаа нь нууц биш. Олон талаас нь нягталж үзвэл Тавантолгой эдийн засгийн утгаараа Монгол тэмүүлэл хэмээх шинэхэн нэр томъёог нийгмийн сэтгэхүйд жинхэнэ утгаар нь авчирсан гэж хэлж болно. Ялангуяа Ерөнхий сайд С.Бат болдын “Тавантолгойг төрд 100 хувь авч үлдэнэ” хэмээ сэн жинтэй үг үндэсний ком паниудыг хөдөлгөөнд орууллаа. Ийнхүү Монгол төрийн өмч болох Тавантолгойн зүг үндэсний компаниуд болон нүүрс олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг консорциумууд урал даж байна. Уралдааны зам нэг л өдөр дуусдаг. Харин бид Тавантолгойгоос юу авч үлдэх учиртай вэ?

    Ц.МЯНГАНБАЯР, Ч.ЭНХТАЙВАН, Д.БАТ-ЭРДЭНЭ БАС С.ДЭМБЭРЭЛ…
    “Монгол 999” үндэсний ком – паниудын нэгдэл богино хугацаанд эгнээндээ 1500 гаруй аж ахуйн нэгжийг татан оруулж амжив. Монголд нийт 30 гаруй мянган компани үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүрэн бус тоо бий. Юутай ч тэдний цөөнгүй хэсгийг өвөртөө нэгтгэсэн “Монгол 999”-ийг сайн, саар тодотголууд дагалдаж байна. Банк дам пууруулдаг “хүнд гарууд” үндэс ний компаниудын нэрээр шоу даж байна гэсэн дүгнэлтийг зарим хэвлэлүүд хийж эхэллээ. Тун удахгүй “Мон гол 999”-ийн хохи рогчид гэж баахан суулт зар лагчид гарч ирэх вий гэсэн болгоомжлол хүч тэй илрэх хандлага байгааг ч энд дурдъя. “Үндэсний” гэсэн энэхүү тодотголыг зүүх эрхтэй байгууллага, нэгдэл, ком пани дахиад хэдэн мянгаараа байгаа гэдгийг мартаж болохгүй. Үүний эхний жишээ нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч С.Дэмбэрэлийн Ерөнхий сайдад гардуулсан төсөл юм. Энэ мэтээр үндэсний компаниуд хоёр жигүүрээр Тавантолгойг хөдөл гөөнд оруу лахаар “нуман дай ралт” хийж буй нь нэг та лаар олзуурхууштай. Гэвч хэт үнд сэрхэг үзэл үүдэн хоймроос хэтрэхгүйгээр барахгүй төрийг нуман тулгуурт оруулж, хүлээлт үүсгэх боломжтой гэдгийг санахад илүү дэхгүй л болов уу.

    “ХУУРАМЧ” БА “ЖИНХЭНЭ” ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ
    Ноён С.Дэмбэрэл “Хуурамч эх оронч үзэл хэтэрхий давамгайлаад байна” хэмээн онцлон хэлж, “Чаддагаа үндэсний ком паниуд хийе, чадахгүйгээ гаднынхантай хамтаръя” гэж уриалав. Харин үүний нөгөө талд “Цагаан шонхор” холдингийн захирал, “Монгол 999”-ийн ТУЗийн гишүүн Ч.Энхтайван “Бид үндэстний хувьд нойрноос сэрж, өөрсдөө нөөц бололцоогоо дайчилж, өөрсөддөө итгэж, нэгдэж чадна” хэмээн мэдэгдлээ. Үүгээр ч барахгүй тэрбээр үндэсний том нэгдэл, ард түмний хүсэл зоригийг Монголын төр анхаарч дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа өгүүлжээ. “Нүүрсээ хуу лаад, ачуулаад байж бид ч бас чадна” гэсэн агуулгатай үгсийг “Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнэ ам бардам унагалаа. Олсон ашгаараа кокс боловсруулах үйлдвэр, цахилгаан станц барьж босгоно гэж тэд санаа шулууджээ. Ийнхүү үндэсний гэх тодотгол зүүсэн хоёр жигүүр буюу бизнесийн баг Тавантолгойн төлөө үгээ хэлж, үзэл бодлоо тодорхойлж эхлэв. Хэн хэнийгээ үгүйсгэсэнгүй. Үгүйсгэхэд өнөөх л үндэсний гэх тодотгол нь хэн хэндээ саад, нөгөө талаар аврал болов бололтой. Харин энэхүү үндэсний үзэл хуурамч уу, эсвэл жинхэнэ үү гэдгийг одоохондоо ялгаж салгах эрт байх шиг. Магадгүй, үндэсний үзлийг хүн бүр өөрөөр ухаардаг болохоор ялгаж салгаад ч хэрэггүй биз. МҮХАҮТ-ын боловсруулсан санал, үүнд нэгдсэн компаниуд, “Монгол 999”-д багтсан аж ахуйн нэгжүүдийн дунд гарч буй ялгаа гэвэл нэг нь чадахгүйгээ гадаадынхантай хамтрахаар шулуудсан бол, нөгөөх нь “Бүгдийг үндэсний хүчээр босгоно” гэж зориглосон явдал юм. Дэлхийд шалгарсан шилдэг технологи, уул уурхайн олон жилийн туршлага, боловсрол, техник технологийн давуу байдал гэхчлэн үндэсний үзлээс тусдаа, тооцохгүй байх аргагүй олон хүчин зүйл байгааг бодолцохгүйгээр асуудлыг шийдвэл хөх Монгол хөмөрсөн тогоотойгоо үлдэхийн үлгэр болж ч мэдэх. Ялангуяа үндэсний үзлээр буруу тоглож, улстөрчдийг эл үзлээр ангилан ялгаж, Тавантолгойг улстөржүүлэх нь Оюутолгойн гэрээгээр олж ав сан олон улс дахь нэр хүндээ навс унагааж ч болох талтай. Гэхдээ Ч.Энхтайваны “Монгол улс том гүрнүүдийн геополитик, геостратегийн бай болоод байна” хэмээсэн үг, “Ажнай” Д.БатЭрдэнийн “Гаднынхан Мон голын баялагт бус, түүнийг амар хялбар олж авч болох болом жид шунаад байгаа юм” гэсэн анхааруулгыг санаж явахад Таван толгой болон бусад орд газруудыг эргэлтэнд оруулах бодлого зөв боловсрох учиртай.

    ЦОГЦОЛБОРТОЙ БОЛОХ ГЭЭД ЦООНОГТОЙ ҮЛДВЭЛ ЯАНА
    Зуны эхэн сарыг угтан тө- рийн ордон хөдөлгөөнд оров. Яах аргагүй Тавантолгойгоос улбаатай энэхүү “хувьслын” үзүүр Сайншандын аж үйлдвэ рийн цогцолборыг чиглэж байна. Аж үйлдвэрийн цогцолбор бай гуулах ажлын хэсэг ажилдаа орж, ахлагчаар нь Ерөнхий сайд С.Батболд сонгогдсон яв дал улстөрчдийг бичиг цаас үйлд вэрлэхэд хүргэсэн гэх. 2009 онд Засгийн газраас бодлого болгон зарласан аж үйлдвэрийн цогцолбор эдүгээ мэдээлэл болон эрх мэдэлд ойрхон зарим хүний хувьд томоохон олз, амттайхан бялуу болон харагдаж эхлэв бололтой. Хувьдаа компанигүй улстөрч гэж үгүй. Тиймээс ч “Манай компани аж үйлдвэрийн цогцолбор байгуулах судалгаа хийж, төсөл боловсруулсан” гэж гайхуулан, болсон болоог үй бичиг цаас сугавчлан “бөн дөгнөдөг” хүмүүсийн тоо нэмэгдсэн сурагтай. Зам, барил гын компани ч бүр дүүрч, шатахуун наймаалдаг, мөн тамхи, оёдол эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ аж үйлдвэрийн цогцолбортой холбон том эндүүрэх хандлага байгааг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Сайншанд гэснээс тус бүсэд оросуудын нээсэн гурван ч усны нөөцийн ундарга байдаг гэх бөгөөд хэрэв үүнийг судлан тооцож чадвал аж үйлдвэрийн цогцолборыг Дорноговийн төв болоод байгаа энэ сууринд байгуулах ажил шуудрах сураг бий. Аж үйлдвэрийн цогцолбор бол яах аргагүй, үндэсний эрх ашиг, үндэсний сонирхол хөндсөн том асуудал. Нэг тонн нүүрс тутмаас 200 ам.доллар, нэг тонн зэс тутмаас 5500 ам.доллар алдсаар байх уу, эсвэл үүнийг Монголдоо авч үлдэх үү гэдгийг аж үйлдвэрийн цогцолбортой болсноор шийдэх юм. Баялгаа нүдэн балай чихэн дүлий, ухаарч, тооцоолж ч амжилгүй ачуулаад, зөөлгөөд байх юм уу, эсвэл дотооддоо боловсруулж, бүх талаар ашиг шимийг нь хүртэн, залуусаа ажилтай болгох уу гэсэн асуултын цорын ганц хариулт нь мөн л энэ цогцолбор. Гэтэл үндэсний хэмжээний эл бодлогыг хувийн компани, хувийн эрх ашгийн үүднээс “жижигрүүлэн” харж, мэргэжил, техник технологийн хүчин зүйлийг үл тооцон бялуу болгон хувиргах эрх хэнд маань ч үгүй. Ёстой нөгөө цогцолбортой болох гээд цооног төдийтэй үлдвэл яана. Үүнийг аж үйлдвэрийн цогцолбор хариуцсан аж лын хэсэг бодолцох байх гэж итгэе. Тавантолгойг ашиглах үйл явцын салшгүй хэсэг нь аж үйлд вэрийн цогцолбор гэдгийг ойлгох нь эхний амжилт билээ.

    ТӨМӨР ЗАМААР ЗӨВХӨН БОЛОВСРУУЛСАН БАЯЛАГ ЗӨӨЕ
    Энэ санааг УИХ-ын гишүүн З.Энхболд хэлэв. Тэрбээр “Үнэ хүрч болох нүүрсээ түүхийгээр нь гаргаж болохгүй. Кокс болгох явцад 20-30 төрлийн дайвар түүхий эд гардаг. Энэ бүхнийг гаргаж авдаг цогцолборыг зөвхөн Сайншанд бус, Ховд, Чойбалсанд байгуулах хэрэгтэй” гэж учирлав. Засгийн газраар шүүлгүүлж, УИХ-ын босгыг давсан төмөр замын бодлого ёсоор эхний ээлжинд Тавантолгойгоос Чойбалсан хүртэл 1190 км “төмөр могой” барих болсон. Хүч хөрөнгө зарж тавьсан төмөр замынхаа ид шидийг бүрэн гүйцэд үзэхийн тулд зөвхөн боловсруулсан баялаг зөөвөрлөх нь чухам эдийн засгийн “шударга гаргалгаа” билээ. Боловсруулаагүй түүхий эдээ гаднынханд өч төчнөөн баялагтай нь хүргэж өгөхийн тулд төмөр замын үндэсний бодлого боловсруулаагүй гэдгийг сануулахыг хүсэж байна. Монголчууд Тавантолгойг тойрон ийнхүү хүчээ сорьж, хөлийн хурд мэдэж буй үед “Иточу” корпораци Монголоос коксжсон нүүрс авахаа мэдэгдэж “Winsway coking Coal Holdings” компанид хөрөнгө орууллаа. Монголын төмөр замын бодлогыг мэдэрсэн “Иточу”-гийн алхам аж үйлдвэрийн цогцолбор байгуулах шаардлагатайг энэхүү үйлдлээрээ сануулж байна. Түүхий нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал төдийг гаргах нь хоцрогдсон хувилбар болохыг эндээс харж болно. Тавантолгой монголчуудыг төдийгүй дэлхийг хөдөлгөөнд орууллаа. Ингэснээрээ монгол тэмүүллийг илүү хүчтэй, бодит болгож байна. Монголын нутагт баригдах төмөр замаар зөвхөн боловсруулсан бүтээгдэхүүн л зөөе. Тэгж байж төмөр зам, аж үйлдвэрийн цогцолбор хоёр “хавсран” үндэсний бодлогын түвшинд хөгжил тодорхойлох юм. Монголд бо ловс руулсан бүтээгдэхүүний тонн бүр нь монголчуудын амьд ралд, монгол залуусын боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, үр хүүхдэд өгөөжөө үлдээг. Энэ өгөөжийн төлөө хаана техник технологи, хөрөнгө хүч байна, тэр болгонтой түншилье. Үндэсний гэж явцууралгүй үүдээ ч нээе, өрмөө ч хамъя.

    Follow

    Get every new post delivered to your Inbox.