• Categories

  • Traffic

Дөнгөж төрсөн мэт эрүүлжүүлэх цагаан хоол

Дөнгөж төрсөн мэт эрүүлжүүлэх цагаан хоол | Үндсэн Нийтлэл Өмнөх    Дараах
 
  Огноо 2011/05/26 16:28 Үз. тоо 908 Оноо  
 

Хүн төрөлхтний хоол боловсруулах эрхтний бүтэц тогтоц, физиологийн онцлог нь ургамал ногоо боловсруулахад зориулагджээ. Гэтэл түүхэн шилжилт, байгаль дээрх өөрчлөлтүүдийн нөлөөг өөр мах амсчихаж. Үүнээс хойш махаа хэрэглэсээр мах үндсэн хоолны цэсэд орон зайгаа эзэлсэн тухай “Цагаан хоол, ногоон гариг” төрийн бус байгууллагын тэргүүн, ШУТИСийн багш Н.Оюундарь ярив.

Харин одоо хүн төрөлхтөн махны сөрөг нөлөөг мэдэх болсноор дэлхий нийтээр махнаас татгалзаж цагаан хоолыг сонгох боллоо. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүн цагаан хоол хэрэглэдэг гэсэн баримт бий. Энэ тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Харин манай улсад 3000- 5000 хүн бүрэн цагаан хоолтон, дунджаар 50000 гаруй хүн махан болон цагаан хоолыг холимог байдлаар хэрэглэдэг гэж тэрбээр ярив. Улаанбаатарт сүүлийн үед цагаан хоолны газар цөөнгүй харагдах боллоо.

Энэ нь монголчууд махнаас татгалзаж, эсвэл махны хэрэглээгээ багасгаж буйг харуулах нэг гэрч.

Яагаад цагаан гэж…

Цагаан хоолыг дөрвөн үндсэн хэсэгт хувааж болох юм. Нэгдүгээрт, хүнийг эрүүлжүүлэх тустай. Хоёрдугаарт, хүний оюун санаа ухамсрыг өөд нь татаж хөгжүүлэхэд хэрэгтэй. Хүн бие, хэл, сэтгэлээ ариун байлгах зарчим мөрдөж явах ёстой гэдэг.

Хүн шиг хүн явахад цагаан хоол онцгой өгөөжтэй. Гуравдугаарт, байгаль орчинд асар их ач тустай болохыг эрдэмтэд, хүрээлэн буй орчин судлаачид олон талаас нь тайлбарлаж байна. Дөрөвдүгээрт, эдийн засгийн ач холбогдолтой.

Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулахад ургамлын бүтээгдэх үүнээс 16 дахин илүү эрчим хүч зарцуулдаг. Ийм зардал ихтэй хэр нь ургамлын гаралтай хүнстэй чанарын хувьд адилхан. Эдгээр шалтгааны улмаас ургамлын гаралтай хүнсний хэрэглээг нэмэгдүүлэхийг дэлхий нийтээр уриалах болжээ. Дэлхийд нүүрлэсэн байгаль орчин экологийн хямрал, хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд.

Хүмүүсийн тархины цөлжилт гэж болох бие биенээ хайрлаж хүндэтгэхээ больсон энэрэнгүй биш нийгмийн гол буруутныг та бидний өрг өн хэрэглэдэг махнаас хайх болов. Учир нь хүн төрөлхтөн амьтны амь хөнөөж, хатуугаар хэлбэл “аллага” үйлдэж, хоолоо иддэг учир энэрэх нигүүлсэх сэтгэлээ гээж байна хэмээн үздэг аж. Үүнийг олж харсан хүмүүс цагаан хоолтон болж байна гэж ДЭМБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас тайлбарлах болжээ.

80х20 буюу гээгдсэн эрүүл мэнд 80х20.

Энэ бол монгол хүний хоол хүнсний хэрэглээнд эзлэх мах, ногооны харьцаа. Бидний хоол хүнсний бүтцийн 80 хувь нь мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн эзэлдгийг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. 20-хон хувь нь ургамал ногоо. Ингэж зориулалтын биш хоол хүнс хэрэглэснээс өвчин зовлон ихсээд байна. Үүнийг бензинээр явдаг машинд дизель түлш юүлсэнтэй зүйрлэж болох юм.

Амьтны гаралтай бүтээгдэх үүний боловсруулалтаас үүдсэн хоол хор болж хүний эд эрхтнийг гэмтээдэг. Монгол хүний дундаж наслалт уртсахгүй байгаагийн шалтгаан ч энэ байж болох. 65 насандаа хэлэх өвчингүй хүн манайд алга. Төрөл бүрийн хорт хавдар, элэг, бөөр, хоол боловсруулах эрхтний эмгэг, чихрийн шижин, таргалалтыг халдварын бус өвчин гэдэг. Тэгэхээр халдварын бус өвчин хооллолтоос шууд шалтгаалж үүсдгийг хоол судлаач Н.Оюундарь багш хэлж байна. Түүний тэргүүлдэг “Цагаан хоол, ногоо гариг” байгууллагын сургалтад суусан, цагаан хоолыг сонгосон хүмүүс тэдэнд баярлаж талархсанаа хэлдэг гэнэ. Чихрийн шижинтэй байснаа эрүүлжсэн. Нойр булчирхайн хавдар нь илааршлаа гэдэг. Тус байгууллагынхан ЭМШУИС-ийн судлаачидтай хамтарч цагаан хоолтой хүм үүсийн зүрх, судасны эрүүл мэндийн байдлыг махан хоолтонтой харьцуулж судалжээ.

“Цагаан хоолтой 56 хүнийг сонгож авсан. 10 жил цагаан хоол идсэн дээд тал нь 70 настай хүн ч судалгаанд хамрагдсан. Энэ хүмүүс зүрх судасны эмгэггүй, махан хоолтноос цоо эрүүл гарсан. Цусны холестрин, өөх тосны үзүүлэлт үүд зүрх судасны өвчин үүсгэхэд нөл өөлдөг хүчин зүйлүүдийг биохимийн шинжилгээ хийж харьцуулсан.

Ингээд үзэхэд цагаан хоолтой хижээл насныхан бүх талаараа зүрх судасны өвчинд өртөх эрсдэлг үй. Гэтэл ийм насны махан хоолтой хүмүүст дээрх эрсдэл бүгд байсан. Дор хаяж цусны даралт ихсэх эмгэгтэй байна” гэж Н.Оюундарь багш сонирхуулав. Зүрх судасны эмгэг хүний эрүүл мэндийг дүгнэх гол үзүүлэлт.

Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин, цус харвалт. Хэрэв цагаан хоол хэрэглэвэл зүрх судасны өвчинд өртөх эрсдэл 97 хувиар багасдаг гэсэн мэргэжлийн хүний үгийг мартаж болохгүй.

Махны оронд

Амьтны амь хөнөөж бэлтгээг үй цагаан идээ Монголын суурь уламжлал хүнс учир цагаан идээгээ хэрэглэж болно. Мөн бүх төрлийн хүнсний ногоо. Манайхан зохистой хооллолт, хүнсний зөв хэрэглээний талаар мэдлэгг үй. Ямар хүн хэрэглэж болох, болохг үйг мэдэхг үй.

Гэхдээ энэ тэдний буруу биш. Яагаад гэвэл Хүнсний мэргэжлийн сургуулиас бусад сургууль, ямар нэг боловсролын системд зохистой хооллолтын талаар хичээл ордогг үй. Монголын мянганы сорилтын сангаас энэ асуудлыг шийдвэрлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

Зохистой хооллолтыг дэмжих хөдөлг өөнийг нэмэгдүүлэх, осол гэмтлээс сэргийлэх чиглэлийн төсөл хэрэгжсэн. Үүний нэг төсөл нь “Цагаан хоол, эрүүл мэнд” төсөл гэнэ. Төслийн хүрээнд тогооч нарт сургалт явуулжээ. Ургамлын гаралтай, давс, ханасан тос багатай, холестрингүй хоол хийх аргад тогооч нар суралцаад эхэлсэн байна.

Цагаан хоолны өдөртэй болъё

Цагаан хоол хэрэглэхийг тэдэнд хэн ч тулган шаардаагүй. Эрүүл мэнд, байгаль орчин, ан амьтандаа ээлтэй байх боломжийг олж харсан хүмүүс энэ шийдвэрийг гаргасан. Тэгэхээр манай төр засаг ч үүнийг олж хараасай. Монголд цагаан хоолтой жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Монголын аялал жуулчлалын холбооноос хээрийн тогоочийн шалгаруулалт явуулжээ. Тэр шалгууртаа цагаан хоолыг хээрийн нөхцөлд хийх аргад суралцсан байх шаардлагыг тогооч нарт тавьсан байна.

Хүмүүс сонирхлоороо л цагаан хоол хэрэглэж байгаа. Энэ талаар төр засгаас ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгвэл өндөр хөгжилтэй орнууд цагаан хоолонд ач холбогдол өгөх болж. АНУ-ын муж улсууд долоо хоногийн 1-2 өдрийг цагаан хоолтой өдөр болгох шийдвэр гаргажээ.

Европын холбооны улсууд энэ хөдөлгөөнд эрчимтэй нэгдэж байгаа. Бельгийн Засгийн газраас “Долоо хоногийн дөрөв дэх өдрийг улс үндэстнээрээ цагаан хоол хэрэглэе” гэж уриалжээ. Дөрөв дэх өдөр Бельгид нэг ч цэцэрлэг, сургууль, айл өрх, албан газарт махан хоол идэхгүй. Монголчууд нэг өдрийг архигүй өдөр болгосон. Түүн шиг нэг өдрийг махгүй өдөр болгож яагаад болохгүй гэж. Ийм зүйлд манай шийдвэр гаргагчид мэдрэг байгаасай.

Бүх насныханд тохиромжтой

“Цэвэр цагаан хоолтой өсөж торниж байгаа маш олон хүүхдийг би мэднэ. Тэд эрүүл саруул, сэргэлэн цовоо торниж байна. Бас ийм 70-80 настай хүнийг ч олныг мэднэ. Өндөр настнууд “Цагаан хоол идээд эрүүлжлээ, бие хөнгөрлөө” гэж хэлдэг. Цагаан хоол бүх насныханд тохиромжтой гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан.

Нэг удаа өдрийн цагаар цагаан хоол идсэн хүн гурван мод тарьсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг ялгаруулдаг гэсэн судалгаа ч байдаг. Ингэж эрүүл мэнд, эх дэлхийдээ хүндэтгэлтэй хандъя” гэж тэрбээр уриалав. Ургамлын гаралтай хоол хүнс амьтны гаралтай хүнснээс бие махбодид 10 дахин хурдан шингэнэ. Тийм учраас эмчилгээний, хүүхдийн хоолонд цагаан хоол зөвлөдөг.

Э.Уранчимэг: Цагаан хоол хэрэглэснээр хэлэх өвчингүй болсон

Э.Уранчимэг “Монкрем” компанийн захирал, химийн ухааны доктор (Ph.D) эмэгтэй. Тэрбээр 2004 оноос цагаан хоол хэрэглэжээ. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Махан хоолоо хаяхад танд ямар байсан бэ?

-Махан хоолноос татгалзана гэдэг хүнд хэцүү зүйл биш. Цагаан хоолны ач тусыг мэдсэн даруйд манайхан гэр бүлээрээ ногоон хоолтон болсон.

-Ногоон, цагаан хоолтон гэдэг ялгаатай юу?

-Ялгаатай. Зөвхөн ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг хүм үүсийг ногоон хоолтон гэдэг. Сүүлийн үед “Loving hut” нэртэй хоолны газар олон болсныг хүмүүс анзаарсан байх. Энэ бол дэлхий нийтийн цэвэр ургамлан гаралтай хоолны сүлжээ. Ургамлаас бүх төрлийн хүнсээ гаргаж болдог. Бидний цагаан хоолтнуудаас ялгаатай нь малын гаралтай сүү цагаан идээ хэрэглэдэггүй. Цагаан хоол эрүүл мэндэд их ач холбогдолтой. Сүүлийн гурван жилд хүмүүс ургамлан хоолыг өргөн хэрэглэх боллоо. Ургамлан хоол биед шингэц сайтай, уургийн агууламжаараа махнаас дутахгүй. Манайхан мэдэхгүйгээсээ мах идэж байна. Шар буурцгийн уураг шошоор махаа орлуулж байна.

-Цагаан хоол эдийн засгийн хэмнэлттэй гэдэг?

-Тийм ээ. 250 гр шар буурцгийн уураг буюу мах орлодог бүтээгдэхүүн нэг кг махтай тэнцэнэ. Ийм хэмжээтэй уураг 1000 төгрөгийн үнэтэй. Харин мах 4000 төгрөг биз дээ. Шар буурцгийн бүтээгдэхүүн, хүнсний ногоогоор махаар хийдэг бүх л хоолыг хийж болно. Цагаан хоол хэрэглэдэг бидэнд хэлэх өвчин байхгүй. Нүүр царай ч их өнгөлөг толигор болдог гэв.

 

http://www.mglpass.com/blog_view.do?blogId=srglnb&postId=41223&keyblogId=&keycategoryId=

Улаанбаатар ресто­раны ахлах тогооч Ц.Пүрэвням: Хоолны мах, зуушны зүсэм бүрийг чамин байлгахыг хүсдэг.

 

 -Улаанбаатар ресто­ранд тогооч хийхийн тулд  нэлээд өндөр хариуцлага хүлээдэг байх. Сургуулиа төгсөөд л тогоочоор ажил­ласан уу?

 

 -Би энэ ажлаа бүрэн төгс эзэмших бүхий л арга барил, мэдлэгийг Улаанбаатар рес­тораны хамт олноос суралц­сан. Тэгээд ч энэ ресторан өөрийн гэсэн зэрэг дэвтэй. Сургуулиа төгсөөд энэ бай­гууллагад угаагчаар орж бай­лаа. Энэ ажлыг хэсэг ху­га­цаанд хийсний дараа ажилч­дын, дараа нь рес­торанаар үйлчлүүлэгсдийн хоолыг хий­дэг болсон. Тухайн үед хү­мүүс хоол амттай бол­сон гээд магтаалын үг ирүүл­дэг байсан нь надад урам өгсөн гэж болно. Харин өнөө­дөр ахлах тогооч болтлоо дэвшиж ажиллаж байгаад  хамт олон маань нөлөөлсөн. Энэ даш­рамд тэдэнд таларх­санаа хэлмээр байна.

 

 -Улсын уралдаанд орол­­цоход ямар шалгуур тавигддаг бол?

 

 -Хоол хийх технологи, ажиллагааг хардаг. Мэдээж хоолны амт, чанар, багийн зохион байгуулалт, хувцаслалт гээд нэлээд олон шалгуур тавигддаг юм билээ.

 

 -Та уралдаанаар ямар хоол хийсэн бэ. Тэгээд ч бусад  тогоочдынхоос юу­гаараа ялгаатай байсан бэ?

 

 -Уралдааны үеэр зохион байгуулагчид нь бүх орол­цогчдод адилхан материал өгч хоол хийлгэсэн. Энэ нь то­гоо­чийн ур чадварыг шалгаж бай­гаа хэрэг л дээ. Хамгийн гол нь юмханаар амт, чанар сайтай,  хэн ч харсан  өвөр­мөц байхаар хоол хийхийг чухал гэж үздэг. Бид ч чад­лаараа хичээсэн. Түүнээс гадна хоол хийхдээ өгөгдсөн хүнсний материалаас ямар нэгэн илүү хаягдал  гаргахгүйг уралдаанаар сануулдаг юм.

 

 Шүүгчдийн зүгээс миний хоолыг амттай, чимэглэл сайтай, тавганд аягалсан байдлаараа ч бусдаас өвөр­мөц гэж дүгнэсэн юм. Урал­даанаар бидэнд загас өгсөн байсныг цагаан дарсаар ам­талж, түүнийгээ сендвич мая­гаар тавагныхаа голд өрж тавьсан юм л даа. Мөн нэлээд хэдэн төрлийн зууш бүхий чимэглэлтэй хийсэн маань хоо­лыг бүр ч их гоё хараг­дуул­сан юм байна лээ. Энэ бүх­нийг заасан хугацаанаас өмнө хийж дуусгасныг ч  шүүг­чид үнэлсэн гэсэн. На­дад өөрийн гэсэн, зохиосон нэлээд хэдэн хоолны жор бий. Уралдаанаар хийсэн бас нэгэн өвөрмөц хоол бол “То­гос” нэртэй. Энэ хоолыг хий­хийн тулд тахианы бүтэн цээжийг ашигласан. Махаа жигнэж болгоод гаднах чимэг­лэлийг нь тогостой адилтга­сан. Мөн шийгуа дээр цэцэг буул­гасан. Түүнчлэн “Хот айл” гэ­дэг хоол хийснийг маань хү­мүүс сонирхоно лээ. Бялуу­гаар гэр хийж, таван хошуу малыг луувангаар хийсэн нь олон хүний нүдэнд туссан байна лээ.

 

 -Хүмүүс өдөр тутамд тэр бүр хийгээд байдаггүй, эрүүл мэндэд тустай, хял­бархан аргаар бас богино хугацаанд хийж болдог ямар хоол байдаг вэ?

 

 -Тахианы мах, загасаар хийсэн хоол хамгийн сайн нь гэж үздэг. Ийм хоолыг хий­хийн тулд махаа шарж эсвэл жигнэхэд илүү амттай байдаг. Эрүүл мэндээ бодсон ч тэр. Тахиа, загасны шөл ядаргааг тайлдаг гэдэг. Ийм тохиол­долд хүнсний ногоог жигнэж болгох нь чухал. Ингэх нь охид, бүсгүйчүүдэд тустай. Амт сайтай байхаас гадна тар­галуулдаггүй. Мөн яншуу, өргөст хэмхээр амтлах хэрэг­тэй. Одоо ч  хүмүүс хүнсэн­дээ будааг хэрэглэхээс тат­галздаг болсон байна. Цагаан будаа жин нэмдэг гэж үздэг. Харин мах таргалуулдаг­гүй. Хамгийн гол нь хүнсэндээ тохируулж хэрэглэх нь чухал.

 

 - Таны хийх дуртай ямар хоол байдаг вэ?

 

 -”Гол махан медлан” гэ­дэг хоолыг хийх дуртай. Ийм хоол хийхийг  манай ресто­ранд ирж ажилласан герман багшаас сурсан.

 

 -”Гол махан медлан” гэдэг хоолныхоо жорыг хэлж өгөхгүй юу?

 

 -Энэ хоолыг хийх маш амархан.

 

 Орц нь:

 

 Гол мах    210 гр

 

 Бекон       45 гр

 

 Давс         3 гр

 

 Цагаан перец 2 гр

 

 Ургамлын тос   20 гр

 

 Ганьд (нунтаг)  2 гр

 

 Мөн соус, хачир байхад хангалттай. Хальс, өөхнөөс салгаж цэвэрлэсэн гол махаа нэг порцонд гурван ширхэг бай­хаар хэрчээд беко­ноор ороож давс, цагаан перец, нунтаг ганьдаар ам­тална. Дараа нь сайтар халаасан тосонд хоёр талаар нь  шарна. Хачирт нь помидор, шарсан, чанасан төмс, лууван,  цэцэгт байцаа зэргийг өгч болно.

 

 -Та ямар хоолонд дур­тай вэ?

 

 -Тогооч нарын ихэн­х нь ямар ч амтлагчгүй гу­рилтай шөлөнд дуртай байдаг. Би ч гэсэн зөвхөн сониноор л амталсан гурилтай шөл идэх дуртай. Үүнийг тогооч хүн амттай хоолноос залхсан мэтээр ойл­гож болохгүй. Яагаад ч юм гурилтай шөл л сайхан са­нагд­даг.

 

 -Танайхаар байнга үйлч­лүүлдэг олны танил хүмүү­сийн хэн нь  таны хийсэн хоолоор дайлуулдаг бол?

 

 -Төрийн соёрхолт Н.Сувд, гавьяат жүжигчин Б.Саран­туяа, УИХ-ын гишүүн Б.Бат­баяр гээд ер нь олон хүн байдаг.

 

 -Таныг хүндэтгэлийн зоогийн улсын аварга то­гооч гэж өргөмжилсөн бай­на. Энэ тал дээр  ямар арга барилыг баримталдаг вэ?

 

 -Одоо ч хүн болгон хүссэн салатаа хийдэг болжээ. Гэх­дээ түүнийг тавганд овоол­чихдог. Би хийсэн хоолны мах, ногоо, бэлтгэсэн зуушны зүсэм бүрийг чамин байлга­хыг хүсдэг. Тавганд хийх­дээ ч донжыг нь олохыг хичээдэг юм. Энэ ч утгаараа зөвхөн амттай хоол хийх биш, аяга­лахад ч учир бий. Ингэж хэрч­сэн хоолыг идэхэд ч амттай байдаг.

 

 -Бантанг хамгийн шил­дэг хоолонд тооцдог гэж сонссон. Энэ нь ямар учир­тай вэ?

 

 -Ер нь бантанд дургүй хүн гэж байдаггүй. Ялангуяа га­даа­дынхан энэ хоолонд илүү дуртай байдаг юм билээ.

 

 -Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон тухайгаа ярихгүй юу?

 

 -Уг нь аялал, жуулчлалын чиглэлээр сурахыг хүсч бай­сан. Гэтэл олон жил тогооч хийсэн хүргэн ах маань на­майг тогооч бол гэсээр бай­гаад энэ мэргэжлийг сонгуул­сан. Энэ мэргэжлээр сурсан­даа баярладаг. Цаашид өөрийн гэсэн ресторантай болох юмсан гэж мөрөөддөг.

Өдрийн сонин.

Энэтхэг тогооч С.Кумар: Монголчууд хооллох соёлтой ард түмэн

2011.07.06

“Намасте” энэтхэг рестораны тогооч С.Кумартай ярилцлаа. Тэрбээр манай улсад суурьшсан Энэтхэгчүүдийн нэг бөгөөд тогоочоор ес дэх жилдээ ажиллаж байгаа юм. Монголд ирээд Ч.Оюунбилэг хэмээх бүсгүйтэй танилцаж хөөрхөн хүүтэй болжээ.

-Монголд анх ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгуй юу?
-2002 оны зургадугаар сарын 1-нд Монголд ирсэн. Тухайн үед 21, настай байсан. Хамгийн анхны хилийн дээс алхсан нь Монгол байв. Энэтхэгт сурч байх үед монголд ирэх хувь тохиол таарсан. Монгол Улсад байрладаг ресторанд тогооч шалгаруулж авах ярилцлагад орж тэнцсэн юм. Энэтхэг халуун уур амьсгалтай орон. Харин Монгол их хүйтэн юм шиг санагдсан.

Анх онгоцноос буугаад даарсан болохоор савхин хүрэм өмссөн. Тэгээд жил гаруй савхин хүрэмтэй явсан юм. Гэхдээ Монгол сайхан орон. Энэтхэгт хүн ам олон, бохирдолт ихтэй. Монголд хүн нь цөөхөн, харьцангуй цэвэрхэн юм шиг санагдсан. Гэхдээ анх удаа гэрээсээ хол байгаа хүнд чадахгүй, мэдэхгүй зүйл их байсан. Энэтхэгт халуун хүйтэн усны шугамд холбогсон газар цөөхөн бий. Өөрсдөө гэртээ тохируулга хийгээд усаа халаадаг. Ирснийхээ анх усанд орохдоо түүнийг нь сайн мэдэхгүй хүйтэн усанд орсон.

-Анхнаасаа тогоочоор ажиллах бодолтой ирсэн үү?

-Энэтхэгт оюутнууд хичээлийн хажуугаар ажил хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Сургалтын программ нь шахуу. Анх ирэхдээ л тогоочоор ажиллана гэсэн бодолтой ирсэн.

-Хүний нутагт ажиллах амаргүй. Хүмүүс таныг хэрхэн хүлээн авч байв?
-Энэтхэг хоолны тогооч болохоор хүмүүс өөрөөр хүлээж авсан. Монголчууд хооллох соёлтой ард түмэн. Хаана ямар зоог барихаа мэддэг. Энэтхэгт ресторанд саятнууд ордог. Би Энэтхэгт байх 21 жилийн хугацаанд нэг ч удаа ресторанд орж үзээгүй. Монголчуудын хооллох соёл Оросоос улбаатай гэж гэж боддог. Оросуудаас их зүйл сурсан байх. Харин Энэтхэг Английн колони байсан хэдий ч тэднээс сурсан нь маруухан. Дээд зэргийн хэрэгцээг энгийн иргэн хараад сурах боломжгүй байсан. Английн колонийн үед зарим газарт энэтхэг хүн, нохой орохыг хориглодог байсан юм.

-Энэтхэгчүүд хоол идэхдээ халбага, сэрээ хэрглэдэггүй. Энэ ямар утга илэрхийлдэг вэ?
-Барууныхнаас Азиуд илүү шүтлэгтэй. Хүн хурууныхаа өндгөөр сайн энергиэ алдаж байдаг. Харин хоол идэх үед хүн баяртай байж, энерги ихээр ялгаруулдаг. Тйймээс тэр алдаж байгаа энергээ буцаагаад хоолоороо дамжуулан авдаг хэмээн үздэг. Монголчууд ч гэсэн зарим үндэсний хоолоо гapaapaa иддэг. Энэ үүнтэй холбоотой байх. Зарим гадныхан энэтхэгчүүдийг халбага сэрээ худалдан авах чадваргүй хэмээн ойлгодог. Гэтэл арабууд өнөөг хүртэл гapaapaa хооллосох хэвээр байна. Тэд алтан халбага, хэрэгсэл авах чадвартай хэдйй, ч өнөөг хүртэл ингэж хооллосоор байгаа нь цаанаа учиртай. Шашны номонд ч  үүнийг тайлбарласан байдаг. Тиймээс лам нар өөрсдийн тагштай байдаг.

-Монголд ирээд есөн жил болжээ. Үндэсний ямар хоол хийж сурсан бэ?
-Бүх хоол сайн хийж сурсан гэхээр бас худлаа болно. Хорхог, борцтой шөл, хүмүүлтэй хуушуур хийж сурсан. Би энэтхэг хоол дагнан хийдэг. Нэг хэсэг жуулчны баазад ажиллаж байсан. Тэнд монгол хоол хийхгүй бол болдоггүй. Монгол хоол голдуу махтай байдаг. Би цагаан хоолтон учраас махтай хоолыг сайн мэдэрдэггүй.Тэгээд ч Энэтхэг хоол монголынхоос бага зэргийн ялгаатай. Энэтхэг хоолыг голдуу каригаар амталдаг. Каретнаас тухайн хоолны амт шалтгаалдаг.

-Танай гэр бүлийнхэн цагаан хоолтон уу?
-Цатаай хоолтон биш. Би ч тэгэж шаарддаггүй. Монгол хүн мах идэх ёстой. Би нэг хүүтэй. Хүүгээ ч гэсэн махан хоол идүүлдэг. Угаасаа хүний биед цаг агаараас шалтгаалан мах идэх ёстой учраас хориглодоггүй. Max иддэг хүн муухай, цагаан хоолтон сайн гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой.

-Тогооч амталгаагаа мэдрэмжээрээ хийдэг. Та хоолынхоо амт чанарыг хэрхэн үздэг вэ?

-Янз бүрийн чадвартай тогооч бий. Гэхдээ би хийсэн хоолоо заавал амсаж үздэг. Зарим хүмүүс хүний тоог асууж байгаад амсахгүй тохируулдаг. Хүн нэг зүйлийг дахин хийгээд байхаар дадал болдог. Энэ нь нэг бодлын авьяас юм. Би 6.5 тэрбум хүнд хоол хийж өгч байна гэж боддог. Тэр бүхэнд тааруулж хоол хийж сурах хэрэггэй.

-”Намасте” ресторанд хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ?
-Үйлчилгээний менежер хийдэг. Манай гэргий Ч.Оюунбилэг захирлаар ажилладаг юм. Ресторанаа нээгээд удаагүй байгаа.

-Хоолны жор нууц байдаг уу?
-Ерөөсөө тийм биш. Хоолны материалууд ширээн дээр ил задгай байдаг. Хүнээс нууж амталдаг зүйл байхгүй. Манайд ажиллаж байгаа ажилчид Энэтхэг хоолны 70 хувийг хийж чадна.

-Гэргийтэйгээ танилцаж байсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-2003 онд танилцсан. Ч.Оюунбилэг оюутан байхдаа миний ажилладаг ресторанд ажилладаг байсан юм. Учрах ёстой хүн нь хамгийн хөөрхөн харагддаг гэдэг. Хичээл нь орох гээд ажлаасаа гарах болсон. Тэгээд уулзах боломж байна уу гэж асуусан.

-Танай гэр бүлийнхэн эхнэрийг тань хүлээн зөвшөөрсенүү?

-Ээж аав маань нэлээн эсэргүүцсэн. Тэгэхээр нь “би надад дахиад хүн ойлгох боломж байхгүй” гэдгээ хэлж ойлгуулсан. Ямар ч ээж аав хүүхдийнхээ аз жаргал, сайн сайхны төлөө байдаг болохоор зөвшөөрсөн. Харин хүний хүүхэдтэй суучихаад сална гэж ярихгүй шүү хэмээн хатуу анхааруулсан. Хэрвээ тэгэх юм бол чи бидний хүүхэд биш болно шүү гэж хэлсэн. Үүний дараа Энэтхэгээс эхнэр бид хоёрт гоёлын хувцас өгсөн. Дараа нь Чингис зочид буудалд албан ёсоор хуримласан.

-Хадмууд тань хэрхэн хүлээн авсан бэ?
-Сайхан хүлээж авсан. Манай хадам аав монгол хэлний багш хүн байдаг. Ээж олон жил цэргийн салбарт ажилласан хүн бий. Нэг ч удаа надад хүний хүн шиг хандаж байгаагүй. Ингэж надад итгэсэнд их баярладаг юм. Надад хэзээ ч гадаадад байгаа гэж би боддоггүй. Энэтхэгт очоод нэг л юм дутаад байгаа юм шиг санагддаг. Монгол миний хувьд хоёр дахь эх орон минь юм.

-Эхнэр тань энэтхэг бүсгүйгээс хэр ялгаатай байна вэ?
-Би найз охинтой байгаагүй. Ч.Оюунбилэг миний хувьд сайн найз шиг санагддаг.

-Та энэ асуултад хариулахгуй ч байж болно. Ямар шашинтай вэ?
-Шашин шүтэх нь нуух зүйл биш. Яагаад гэтэл шашин хэзээ ч буруу байдаггүй. Би хинди шашинтай. Буддын шашинтай маш ойролцоо. Буддын шашны бурхны нэр хинди шашныхтай адилхан байдаг.

Б.Сэлэнгэ
Эх сурвалж: “Монголын үнэн”

Тогооч Д.БУЯНДЭЛГЭР: ЭРЧҮҮД МАШИН СОНИРХДОГ БОЛ БИ САВ СУУЛГА ЦУГЛУУЛДАГ

2012-03-31 11:12:34

Монголын тогооч нарын холбооны зөвлөх багш, мастер тогооч нарын клубын ахлагч Д.Буян дэлгэртэй ярилцлаа. Тэрбээр саяхан Туркийн нийслэл Истанбулд болсон Олон улсын тогооч нарын тэмцээнд Монголын багийг ахлан оролцож, хүрэл медаль, хүрэл цомын эзэн болсон юм. “Өлсөж ундаассан хүнийг хооллоно гэдэг хамгийн том буян юм гэнэ билээ. Хоол хийнэ гэдэг буянтай ажил” хэмээн ажлаараа бахархдаг энэ хүн “Буянтай ажлын нэрээр нүгэл бүү үйлдээрэй” гэж шавь нартаа захидаг гэсэн.

-Олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ганзага дүүрэн ирсэн байна. Баяр хүргэе.

-Би 30 гаруй жил нийтийн хоол ны салбарт ажиллаж байна. Со нирхол, мэргэжил маань нэг болохоор одоо ч хоолоо хийсээр л явна. Монголын нийтийн хоолны үйлдвэрлэл хэр хөгжиж байгааг мэдье, залуу тогооч нарыг юм үзүүлье гэсний үндсэн дээр Монголын тогооч нарын холбоо Дэлхийн тогооч нарын холбоотой харилцаа тогтоож, уралдаан тэмцээнд нь идэвхтэй оролцохыг чухалчилдаг. Дэлхийн тогооч нарын хол бооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын тэмцээн энэ сарын 15-18-нд болж, 18 орны хоёр мянга гаруй тогооч ур чадвараа сорьсон. Уг тэмцээнд Монголын тогооч нарыг төлөөлөн би болон Монгол Улсын мастер тогооч С.Гантөмөр, Р.Батбаатар, Д.Дэвшил, улсын аварга тогооч М.Пүрэвдаваа, Г.Ганзориг нар оролцлоо. Бид ганцаарчилсан төрөлд бүгдээ рээ хүрэл медаль хүртсэн. Мөн мэргэжлийн болон ахлах тогооч нарын гэсэн ангилалд хоёр баг болж орсон юм. Монгол Улсын мастер тогооч С.Гантөмөр, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий тогооч Г.Ганзориг бид гурав ахлах тогооч нарын тэмцээнд оролцож, багаараа гуравдугаар байрт шалгарсан.

-Тогооч мэргэжлийг сонгосон талаараа хуучлаач?

-Миний аав Ховд аймгийн анхны үүргийн худалдаачин (агент) байлаа. Бага байхад аавыг нэг л хүн загнадаг, аав тэр хүнээс л эмээдэг шиг санагддаг байв. Тэр нь Бараа бааз (худалдаа бэлтгэлийн анги)-ын дарга ширүүн хар хүн. Би айлын отгон хүү болохоор эрх танхи өссөн. Бараа баазын дарга шиг хүн болно доо гэж боддог байлаа. Гэтэл Худалдааны текникумд хүссэн ангидаа орж чадсангүй. Ингээд байж байтал том ах маань “Нийтийн хоолны технологич гэдэг гоё анги байна. Ийшээ ор” гэснээр Худалдааны техникумд элсэж, нийтийн хоолны технологич мэргэжил эзэмшсэн.

-Технологич мэргэжил эзэмшээд тогоочоор ажилласан хэрэг үү?

-Одоо л тогоочийг хэдхэн хоногийн курсээр бэлтгээд байгаа болохоос тэр үед наад зах нь ТМС төгсөж байж тогооч болдог байлаа. Дээд сургууль, техникумыг нийтийн хоолны чиглэлээр төгссөн хүмүүс ихэвчлэн тогоочоор ажилладаг байсан. Намайг сургуулиа төгсөхөд технологич гэдэг ажлын байр байгаагүй учраас хуучнаар НАХЯ-ны гуравдугаар газарт тогоочоор очиж байлаа. Одоогийн “Их тэнгэр” цогцолбор шүү дээ.

-Нэлээд нарийн шалгуурыг давж байж “Их тэнгэр”-т ажиллана биз. Тухайн үеийн нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх агсан тэнд амьдарч байсан уу?

-“Их тэнгэр”-т ажиллана гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Хүссэн хүн бүхэн тэнд ажиллахгүй шүү дээ. Гурван үеийн түүх намтар бичүүлж, удам судар судалж, баахан шалгаж байж авдаг байлаа. Түүнд нь тэнцээд л орсон. Их байранд тогооч хийж байлаа. Ж.Батмөнх даргад багагүй хугацаанд үйлчилсэн. Ю.Цэдэнбал даргыг ЗХУаас буцаж ирэхэд хоолыг нь хийж өгч байлаа. Тухайн үед Улс төрийн товчоо жинхэнэ ес, орлогч хоёр, нийт 11 гишүүнтэй байсан. Тэдний хоолыг хийж байлаа. Би тэнд зургаан жил ажилласан. Энэ хугацаанд Монголд ирсэн гадаадын төрийн тэргүүн нарыг бүгдийг нь гарынхаа хоолоор дайлсан. Энэ бол миний ажлын сайхан эхлэл байлаа. Хүн ажлынхаа гарааг ямар газраас эхлүүлснээс цаашдын амьдрал, амжилт нь шалтгаалдаг юм. Тиймээс зоригтой бай, мэргэжилдээ итгэл зүтгэлтэй бай гэж би шавь нартаа хэлдэг.

-Шинэ, залуу тогооч тэр том хүмүүсийн хоолыг хийхэд их хариуцлагаас гадна сэтгэлзүйн дарамт үүрдэг байв уу?

-Хоол хийгээд аягалах бүрт айдас, түгшүүр төрнө шүү дээ. Ер нь даргын хоол ч бай, цэргийн хоол ч бай, хоол хийнэ гэдэг сэтгэлзүйн дарамттай ажил. “Сайхан хоол хийчих юмсан. Миний хийсэн хоол хүнд таалагдах болов уу” гэж байнга боддог. Хичээж хийсэн хоол сайн болох нь бий, тааруухан болох нь ч бий. “Муухай хоол хийчихье” гэж боддог хүн байхгүй болов уу. Бурхнаас хүнд заяасан хувь хишиг гэж байдаг. Миний хийсэн хоолыг голсон хүнтэй таарч байгаагүй. Хоолны амт тогооч хүний арван хурууны өндгөнд байдаг юм. Тиймээс хүний гарын хоол гэж ярьдаг. Хүн бүрийн гарын амт өөр. Яг адилхан материалаар, адилхан жороор 10 тогооч хоол хийлээ гэхэд бүгд өөр амттай болдог. Тухайн хүний гарын амт байдаг гэдэгт би итгэдэг.

-Хоол хийж байгаад санамсаргүй алдаа гаргаж, будилж байв уу?

-Тогооч болоод удаагүй байтал Ж.Батмөнх дарга Чойр, Хэнтийд ажиллах болж, намайг тогоочоор авч явав. Галт тэргээр явж байх замд хоолыг нь хийгээд оруулж өглөө. Дарга амсаж үзсэнээ “Хүүхээ, энэ хоол чинь давсгүй юм биш үү” гэж байна. Дотор палхийгээд л явчихлаа. “Эмч танд давс султай хоол өгөөрэй гэсэн. Би давсыг нь хэргээр бага хийсэн юм” гэлээ. Үнэндээ давс султай биш огт давсгүй хоол байхгүй юу. Би даргыг хэлэнгүүт давс хийхээ мартчихсанаа санаад амиа аварсан нь тэр. Долоо хоногийн өмнө эмч даргын жинг үзээд “Хоолны дэглэм ба рих хэрэгтэй. Давс султай хоол өгөөрэй” гэж зааварчилгаа өгсөн юм. Тэр нь санаанд орох гүй юу. Ж.Батмөнх дарга их энгийн хүн байсан. Хоолыг нь бариад ороход “Өө миний хүү, хоол аваад ирэв үү” гээд л хүүхэдтэйгээ харилцаж байгаа мэт ханддаг байлаа. Дарга гэж сүрдэхээсээ илүү ойр дотнын хүнтэйгээ байгаа мэт сэтгэгдэл төрдөг байсан.

-Ж.Батмөнх дарга хөдөө явахдаа тогоочоо авч явдаг байсан хэрэг үү?

-Тийм ээ. Даргыг орон нутагт явахад тогоочийг нь хамт явуулна. Хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг нь нарийн шинжилгээнд оруулна. Дарга айлд орох болбол цай уух аягыг нь 96 хувийн спиртээр арчиж ариутгадаг байлаа. 1980-аад оны дундуур мал төллөлтийн үеэр дарга хөдөө явав. Хэнтий аймгийн Дархан суманд ажиллаж байгаад казах айлд цай уух болов. Тэр айлын эзэгтэй авдраасаа мөнгөн аяга гаргаж, даргад цай хийж өгнө гэхээр нь аягыг нь спиртээр арччихлаа. Гэтэл айлын эзэн “Хэдэн үе дамжиж ирсэн өвөг дээдсийн минь аягыг хар усаар арчлаа. Энэ аяганаас манай удмынхан бузартаагүй юм. Би төрийн тэргүүндээ юу гэж муу, муухай зүйл өгөх юм бэ” гэж их уурласан. Тэгэхэд би их айж билээ. Түүнээс хойш айлд ороод аяга тавгийг нь ариутгахдаа их болгоомжтой хандаж, “Ингэх ёстой юм. Болох уу, үгүй юү” гэж асууж лавладаг болсон.

-Ж.Батмөнх дарга тийм ажил хийж байгааг чинь мэдэх үү?

-Түүнийг дарга мэдэхгүй шүү дээ. Бид урьдчилж очиж хамаг зүйлээ бэлтгэнэ. Дарга очно гэвэл бүх зүйлийг нь бэлдэж, мууг нь нууж, сайныг нь гар гаж тавьдаг байлаа. Бас нэг түүх ярья. Дарга Японы зочид төлөөлөгчидтэй хамт Хөвсгөл аймагт очив. Гадаадын зочид Хөвсгөл далайг үзэхээс гадна малчин айлд зочилмоор байна гэлээ. Ингээд Хөвсгөл далайн наана нэг айлд очлоо. Гаднаа модон 00-той, их боловсон айл байсансан. Тэднийд зочилж, малчин айл ингэж амьдардаг гэж үзүүлчихээд Хөвсгөл далай руу явлаа. Тэндээс буцаад онгоцоор нисэж нөгөө айлын дээгүүр гартал гадна нь байсан 00-ийг буулгаад тракторт ачиж байж билээ. Хөдөөгийн айл хэзээ тийм 00- той байлаа. Дарга, гадаадын төлөөлөгчдөд зориулж сум нэгдлээс нь бариулсан байхгүй юу. Тэр үед Төрийн тусгай үйлчилгээ гэдэг тийм нарийн байлаа. Одоо их л чөлөөтэй болсон харагдах юм.

-“Их тэнгэр”-ээс өөр хаана ажиллаж байв?

-Тэнд зургаан жил ажиллаад Чехэд мэргэжил дээшл үүлсэн. Чехиэс ирээд “Чингис” зочид буудалд ажил лаж байтал 1990 он болж, зах зээлийн эдийн засагт шилжиж байна гэж дээр дооргүй бужигнахад би бас зах зээлийн замыг л дагасан. Энэ хооронд олон газар ажиллалаа. Гэхдээ тогоочоос өөр ажил хийж байсангүй.

-Одоо өөрөө ресторан ажиллуулж байна уу?

-Ажиллуулж байгаад больсон. Багшлахын хажуугаар хэд хэдэн газар зөвлөгөө өгч, албан газар, хамт олны урилгаар хоол хийдэг юм. Хүмүүсийн амьдрал сайжирч байна. Гэртээ зочин хүлээж авах, баяр ёслол тэмдэглэхдээ мэргэжлийн тогоочид ханддаг болсон.

-Тогооч нар гэртээ хоол хийх дургүй гэдэг. Таны хувьд?

-Өдөржин хоол хийж байгаад гэртээ очдог болохоор гэртээ хоол хиймээргүй санагдах үе байдаг. Хүний хийсэн хоолыг идэх сайхан шүү дээ. Би гэртээ эхнэрийнхээ хийсэн хоолыг л идэхийг хүсдэг. Манай эхнэр, хүүхдүүд бүгдээрээ сайхан хоол хийдэг. Хүү маань тогооч. Бүгдээрээ хоол хийх дуртай болохоор гэртээ түрүүлж ирсэн нь өөрийнхөө дуртай хоолыг хийчихдэг. Сүүлдэж ирсэн нь түүнийг нь иднэ дээ. Хааяа гэрийнхэндээ гарынхаа хоолыг хийж өгөх сайхан. Манай охин орой хоол идэхгүй гэж байснаа намайг хоол хийхээр идчихдэг. “Аавыг хоол хийхээр хорхой хүрээд тэссэнгүй” гэдэг юм.

-Танд хэрийн хоол таалагдахгүй биз?

-Би хоол голдоггүй. Хоол голж байгаа хүнийг хараад гайхдаг. Муу, сайн ч гэсэн тэр хоолыг хийхэд маш их хөдөлмөр зарцуулдаг юм. Хоол хийж буй хүн амтгүй хоол хийе гэж хэзээ ч бодохгүй, би үүнийг мэдэж байна. Хамаг чадвар, боломжоо дайчлаад сайхан хоол хийе гэж хичээсэн байж таарна. Тэгж хийсэн хоолыг нь голоход сэтгэл гонсойно шүү дээ. “Ямар сайхан хоол вэ. Амттай байлаа. Баярлалаа” гэж ганц хүн хэлэхэд л ядаргаагаа мартаж, өдөржин ажиллах эрч хүчийг авдаг. Зарим нэг хүн хоол захиалчихаад амсаж, тамшаалаад, идэж ядаад суудаг. Ихэмсэг хүн болж харагдах гэж тэгдэг юм уу, эвгүй л харагддаг юм.

-Танай гэрийн гал тогооны өрөө таны эзэмшлийнх үү?

-Бараг тийм. Миний хөрөнгө, манай гэрийн үнэтэй тавилга гэвэл тогоочийн багаж хэрэгсэл. Гэрт маань хэдэн цүнх дүүрэн багаж бий. Хүмүүс сайхан хувцас өмсье, үнэтэй машин уная гэж боддог бол би гэр ахуйн барааны дэлгүүр хэсэж сав суулга, хутга сэрээ харж, гайгүй хайруулын таваг, тогоочийн нарийн нандин багаж сураглаад явдаг.

Тогооч Г.Мөнгөндолгио: Хоол хийхийн сайхан, муухайг Монголд ирээд л мэдэрсэн

 

Нийтэлсэн: 1 сар өмнө
“Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөлбөрийн гол хүмүүсийн нэг нь тогооч Г.Мөнгөндолгио.

Сонин содон хүнсний ногоогоор өвөрмөц хоол хийж үзэгчдэд заадаг тэрбээр “Тsuki house” рестораны ерөнхий тогооч юм байна. Хоол яаж хийхийг телевизээр заадаг олон залуусаас онцгойрдог мөнгөөтэй ярилцлаа.

-Таныг “Монгол” телевизийн “Өнөө өглөө” хөтөл­бөрийн үзэгчид андах­гүй. Ингэхэд таны хоол­ны нэвтрүүлэг бусдаасаа юу­гаараа ялгардаг вэ?
-Би “Монгол” телевизтэй гэрээ хийж хамтран ажилладаг. Нэвтрүүлгээрээ хоол хийхийг заахаасаа илүүтэй хөнгөн аргаар хоолны талаар олон санаа өгөхийг зорьдог. Би мэргэжлийн тогооч биш шүү дээ.
-Тийм үү?
-Би “Мандах бүртгэл” дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн юм. Мэргэжлээрээ таван жил ажилласан. Ирландад 10 жил амьдрахдаа хоол хийж сурсан. Энэ бол миний хоол хийж эхэлсэн түүх. Би хоол хүнсний талаар номын дуу сонсч байгаагүй ээ.
-Тэгээд яаж яваад тогооч болсон хэрэг вэ?
-Тэнд очоод ресторанд угаагч хийж эхэлснээр миний тогооч болох суурь тавигдсан. Угаагчаас эхлээд тогооч хүртэлх бүх шат дамжлагыг дамжсан даа.
-Хоол хийх гоё уу?
-Хоол хийх сайхан, бас муухай гэдгийг Ирландад 10 жил болохдоо мэдрээгүй. Харин Монголд ирээд л мэдэрсэн. Ирландад байхдаа өглөө болгон шинэ ногоо, жимсийг ямар ч асуудалгүй иддэг байлаа. Гэтэл  Монголд ирээд тэр бүхнийг чөлөөтэй идэж чадахаа больсон.

Тэгээд л “тэнд хүссэнээрээ идэж болоод байгаа зүйлийг яагаад Монголд идэж болдоггүй юм” гэсэн бодол толгойд эргэлдэж эхэлсэн. Хоол хийхэд материал маш чухал гэдгийг хүн бүхэн л мэдэж байгаа. Манай улсын хувьд хоолны материал харьцангуй өндөр үнэтэй.

Мах, ногоо гэхэд л ямар үнэтэй билээ. Монголчууд намрын гурван сардаа л монгол хөрсөнд ургасан ногоогоо иднэ. Тэгээд л хятад ногоо руугаа ордог. Тиймээс надад “Бид яагаад өөрсдөө ногоо жимсээ тариад, хэрэглэж болдоггүй юм бэ” гэж бодогдсон. Гоё хоолыг хэн ч хийж чадна. Гэхдээ хамгийн гол зүйл нь хүнсний материал.
-Таны ногоо тарих сонирхол ийм учиртай байсан юм уу. Нэвтрүүлгийг тань үзэж байхад ховор, нарийн ногоо тарьдаг гэж байсан?
-Өнгөрсөн жил хоёр га талбайд 24 төрлийн ногоо тарьсан. Хорин хүлэмжинд тарьж үзсэн. Гэвч тарьсан ногоогоо бүгдийг нь зарж чадаагүй. Зарим нь хөгшрөөд үхсэн. Ногоо тариад борлуулахад Улаанбаатар хотын хэмжээнд 20 биш долоон хүлэмж хангалттай юм билээ. Ихэвчлэн нарийн ногоо тарьсан. Хүмүүсийн мэддэг нь гэвэл яньшуй, улаан лооль, өргөст хэмх, вандуй, чинжүү. Тийм болохоор ресторануудад л зарахгүй бол зах дээр зарах гэвэл хүмүүс мэдэхгүй, хэрэглэж сураагүй учраас авдаггүй.
-Тарих үрээ хаанаас авдаг вэ?
-Би анх Монголд зарж байгаа үрээр ногоо тарьсан юм. Ихэнх нь ургаагүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй. Тиймээс Англиас үр авчирч тарьдаг болсон. Үрийг гаднаас аваад ногоо тарих бэрхшээлтэй юм билээ. Миний 40 ам.доллараар захиалж авчирсан үр хил дээр ирээд 70 юм уу, 80 ам.долларын татвар төлөхөөр болдог. Тиймээс гаднаас үр авъя гэвэл хувь хүнд  захьсан нь дээр.
-Хүнсний ногоог тарихад хэцүү байх?
-Ер нь ногоо тарина гэдэг маш их хөдөлмөр шаарддаг. Зэрлэгийг нь зулгаана, услана, шавьжийг нь устгах гээд. Бэрхшээлтэй зүйл гэвэл борлуулахад хэцүү байсан. Ногоогоо бариад ресторануудад зарах гээд орохоор зарим ногоог огт танихгүй, хэрэглэж мэдэхгүй байх жишээтэй. Хуурай, савласнаар нь мэдээд байдаг мөртлөө, шинэхэн ургаснаар нь аваад очихоор таньдаггүй гэх мэт бэрхшээл байсан.
Миний тарьсан ногоо­нуудаас дөрвөөс тав нь ургаагүй. Яагаад ургаагүй гэвэл олон жилийн нас­тай ногоо байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, хоёр жил ургаж байж болдог. Ийм ногоонууд жаахан хэцүү. Зарим навчит ногоо 21 хоногт л ургана. Тэр навчит ногоонуудыг дэлгүүрт зарж байсан. 50 граммыг 2500 төгрөг гээд. Гэтэл өөрсдөө тариад зарвал 150 граммыг нь 3000 төгрөгөөр авах бүрэн боломжтой байдаг.
-Нарийн ногоо тарихад юуг илүү анхаарах ёстой юм бол. Ногоо тарьдаг хүмүүст зөвлөөч,
-Би түрүүнд хэлсэн. Ногоо тарина гэдэг зүгээр үрээ шороонд булаад хаячих зүйл биш. Маш их хөдөлмөр шаарддаг. Хөрс маш чухал. Ногоо тарьж байгаа хүмүүс ихэвчлэн газраа хагалаад үрээ булчихдаг. Миний  бодлоор хөрсөө эхлээд шинжлүүлбэл зүгээр юм болов уу гэж бодсон. Тэр хөрсөнд юу дутагдаад байна вэ гэдгийг мэдэж аваад улмаар зөв бордоогоор бордвол сайн. Дараа нь тэр хавьд ямар шавьж байгааг судлах хэрэгтэй. Өнгөрсөн жил надад хамгийн асуудалтай хоёр зүйл байсны нэг нь шавьж. Дараагийн анхаарах зүйл нь эргэн тойрных нь зэрлэг. Зэрлэгийг маш сайн цэвэрлэх  шаардлагатай. Гэхдээ ногоо өөрсдөө бие биенийгээ хамгаалах тогтолцоогоор ургадаг. Жишээ нь, яньшуй байна. Яньшуйг шавьж идэж чаддаггүй учраас ногооныхоо гадуур нь тарьвал их зохистой юм билээ.
-Та өөрөө ямар хоолонд дуртай вэ?
-Мах. Мах шараад, чанаад идэх сайхан байдаг. Хамгийн дуртай хоол.
-Гэртээ хоол хийдэг үү. Гэр бүлийнхнийгээ танил­цуулаач.
-Би эхнэр, хоёр хүүгийнхээ хамт амьдардаг. Миний ханийг Найдалмаа гэдэг. Хоёр хүүгийн том нь долоо, бага нь таван настай. Хоолны тухайд хүмүүс тэгж ярьдаг шүү. “Танай эхнэр азтай юм. Та гоё гоё хоол хийгээд” гээд. Гэтэл амьдрал дээр өөр. Би гэртээ хоол хийдэггүй. Эхнэр маань л хийдэг. Эхнэрийнхээ хийсэн хоолыг идээд, хүүхдүүдтэйгээ тоглоод суух сайхан байдаг юм.

Ж.Уранмандал

Тогооч Пак Чон Хун: Бүрж шарсан тахианы мөч, далавч танд дэлхийд таашаагдсан амтыг мэдрүүлнэ

/ 2013-05-22/


 Пак Чон Хун
Мэргэжил: Тогооч, хүнсний технологич.
     Туршлага: Starwood брэндийн Westin 5 одтой зочид буудлын сүлжээний Солонгос дахь
салбар Chosun зочид буудалд 11 жил тогоочоор ажилласан.
Солонгост Kyotofu рестораныг анхлан нэвтрүүлсэн.
-Таныг Берлин Бургер түргэн хоолны газарт зориулж шинэ төрлийн хоол хийсэн гэсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?
Би тогооч төдийгүй хүнсний технологич мэргэжилтэй учир шинэ төрлийн хоол хийх чин хүсэлтэй. Берлин Бургер нь монголын анхны түргэн хоолны газар учраас үлгэр жишээ байх ёстой гэж ойлгодог. Иймээс би олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологиор бүтээсэн “Бүрж шарсан тахианы далавч”, “Бүрж шарсан тахианы мөч” гэсэн хоёр төрлийн хоол хийсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи гэхээр монгол, гадаад хүмүүсийн аль алинд нь таалагдахаар амттай гэсэн үг юм.
-Таны хийсэн хоол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологиор хийгдсэн гэж байна. Өөр ямар онцлог байна вэ?
Бага зэрэг сэргээх амттай. Нэг үгээр хэлбэл, энэ хоолыг хэчнээн идсэн ч уйдахгүй.
-Энэ хоолнуудыг тахианы махаар хийсэн. Ер нь тахианы мах хүний биед ямар ашиг тустай вэ?
Би Монголд ирээд нэг зүйл ажигласан. Хүмүүс нь маш хүнд хоол иддэг. Түүнээсээ болоод янз бүрийн өвчлөл, таргалалт газар авсан. Үүнээс сэргийлж болох хамгийн энгийн арга бол тахианы мах тогтмол идэх. Тахианы мах хүний биед маш хурдан шингэдэг давуу талтай. Тиймээс Солонгост эрт үеэс тахианы махан битүү шөл зэрэг өвчин эмгэгийг илааршуулдаг эмийн ургамалтай олон төрлийн хоол хийж иддэг байсан.
-Та тогооч болсон талаараа сонирхуулаач?
Би 22 настайдаа Пусанд цагийн ажил хийдэг байсан. Тэр үед би рестораны гал тогооны туслах ажилтан байлаа. Нэг өдөр манай рестораны ахлах тогооч намайг тогооч болох сонирхолтой юу, тэгвэл чиний цалин ч нэмэгдэнэ гэсэн санал тавьсан юм. Би тухайн үед тогооч болно гэхээсээ цалингаа нэмүүлнэ гэсэн бодлоор зөвшөөрсөн. Яваандаа энэ нь надад тохирохоор ажил гэдгийг ойлгоод дур сонирхолтой болсон.
-Та Монголд хэзээ ирсэн бэ? Яагаад манай орныг сонгох болов?
Нэг өдөр над руу Рамада зочид буудлаас утасдаж Монголд ажиллах санал тавьсан. Би зөвшөөрч Монгол дахь Рамада зочид буудлын Cafe Jot ресторанд ахлах тогоочоор ажиллахаар гурван сарын өмнө ирсэн.
Энэ саналыг хүлээн авсан маань зүгээр нэг сэтгэл хөдлөлийн асуудал байгаагүй. Би тогооч болоод өдий хүртэл сурч мэдсэн бүхнээ монголчуудад таниулж, хоолны урлагийг сурталчилж олонд танигдах зорилготой ирсэн.
-Та тогоочоор ажиллаад хэр удаж байна вэ?
Би тогооч болоод 15 жил болж байна. Энэ хугацаанд үндэснийхээ хоолноос гадна Америкийн Нью-Йорк хотноо ажиллаж Ази, Европ, Америкийн олон төрлийн хоолны урлагт суралцсан.
-Берлин Бургер түргэн хоолны газар голдуу монгол болон монголчуудын идэж дадсан хоолоор үйлчилдэг. Монгол хоол танд ямар санагддаг вэ? Бас монгол тогооч нарын тухай бодлоо хуваалцаач?
Хүмүүс монгол хоолноос гадна бургер их иддэг юм шиг санагдсан. Энэ нь монголчууд гадаадын хоолонд дасан зохицож буйн нэг илрэл болов уу. Монгол хоолноос надад хорхог их таалагддаг. Хорхогны шөл их хурц учраас бага зэрэг архи нэмбэл амтыг нь зөөллөж, гадаад хүмүүс идэхэд дөхөмтэй болох болов уу. Би өөрийн хийсэн хоолоо Берлин Бургерийн тогооч нарт зааж сургадаг. Монгол тогооч нар сурах эрмэлзэл ихтэй, мөн хурдан сурдаг. Арван жилийн дараа гэхэд дэлхий дахинд нэрээ дуурсгасан алдартай тогооч монголоос төрнө гэдэгт би итгэж байна.
-Берлин Бургерт “Шинэ хоол” урамшуулалт аян зохиогдож байгаа юм байна. Энэ талаар ярих уу?
Тэгэлгүй яахав. Бүрж шарсан тахианы далавч, мөч авсан үйлчлүүлэгчиддээ Сool жүүс үнэгүй дагалдуулж өгч байна. Мөн Берлин Бургерийн фэйсбүүк хуудсанд лайк /https://facebook.com/BerlinBurgerchain/ дарсан эхний 1000 үйлчлүүлэгчид мини пицца үнэгүй олгож байгаа. Энэ аян маань 6 сарын 15-ыг дуустал үргэлжилнэ. Цаашдаа Берлиний хамт олон сар бүрийн онцлох хоолыг зарлаж урамшуулалтай үйлчлэхээр болж байгаа. Мөн энэ аяны хүрээнд 8 сарын 5 хүртэл асрамжийн газрын хүүхдүүдэд хүүхдийнхээ хуучин тоглоомыг хандивлах боломжтой болсон байгаа. Энэ сайн үйлсэд идэвхитэй оролцоно гэдэгт итгэж байна.

http://news.gogo.mn/mr/123069

“Monet” рестораны ахлах тогооч С.Батмөнх буюуDemi: Pестораны бизнесээр мөнгө олох нь миний зорилго биш

2012-8-13

XIX зууны үеийн Францийн алдарт зураач Монегийн нэрээр ресторанаа нэрлэсэн манай улсын шилдэг ахлах тогооч нарын нэг болох Demi буюу С.Батмөнхтэй хийсэн ярилцлагаас хүргэж байна.  Demi-гийн гол зорилго бол Монголд дээд зэрэглэлийн рестораны үйлчилгээ, соёлыг нэврүүлэх юм.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэнд хүргэе.

Баярлалаа та бүхэнд бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Та өмнө нь Англид ажиллаж байсан европын соёлыг монголд хэр нэвтрүүлж байна?

Монголд Англи, Франц зэрэг түүхэн уламжлалтай орнуудын рестораны соёлыг нэвтрүүлэх нь миний гол зорилго. Мөн дээд зэрэглэлийн рестораны үйлчилгээ, ажилтан, тогооч нарын төдийгүй гал тогооны соёлыг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Монголд ирээд нэг ресторанд ажиллах нь миний  гол зорилго биш, яг одоо дэлхийд хоолны түвшин ямар байна тэр бүгдийг монголчууддаа өөрийнхөө хэмжээнд хүргэхээр зорьж байна.

-Таны бодлоор ресторанд үйлчлүүлэгчдийн биеэ авч явах соёл ямар түвшинд байна ?

Анх намайг Англиас ирж байсан үетэй харьцуулахад үйлчлүүлэгчдийн соёл дээшилсэн. Манай ресторанаар харьцангуй соёлтой хүмүүс үйлчлүүлдэг. Ер нь өндөр зэрэглэлийн ресторанаар өөрийгөө үнэлдэг, үнэлэмж өндөртэй хүмүүс үйлчлүүлдэг.

-Та өмнө нь хоолны шоу хийж байсан дахиж хийх үү?

Би одоогоор ямар нэгэн хоолны шоу хийхгүй байгаа. Өмнө нь “Боловсрол суваг” телевизээр “Demi-гийн оройн зоог” нэврүүлгээ, мөн  “Demi home cooking” нэврүүлгээ хийж байсан. Цаашдаа залуучууддаа, залуу гэр бүлд зориулсан нэвтрүүлэг хийвэл зүгээр юм уу гэсэн бодолтой байгаа.

-Таныг өмнө нь Gordon Ramsay-гийн гал тогоонд ажиллаж байсан гэсэн үнэн үү?

Би яг Gordon Ramsay-гийн ресторанд ажиллаж байгаагүй. Гэхдээ  Gordon Ramsay-гийн багшийн ресторанд ажиллаж байсан. Миний  хамт ажиллаж байсан Marco Pierre White нь итали гаралтай ба  Gordon Ramsay-гийн өмнөх үе гэж хэлж болно.

-Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэмийн төрсөн өдрийн бялууг хийж байсан гэсэн. Энэ талаараа дурсвал?

Миний өмнө нь ажиллаж байсан ресторанд дэлхийн хэмжээний олон алдартанууд ирж үйлчлүүлдэг байсан.  Би хөлбөмбөг сонирходог, Дэвид Бэкхэмийг шүтдэг.  Ер нь манай ресторанаар Лампарт, Шевченко, Баллак зэрэг алдартай хөл бөмбөгчид  их ирж үйлчлүүлдэг байсан. Тэр дундаасаа миний онцлоод байгаа нь  2007 оны  5-р сард болсон Дэвид Бэкхэмийн төрсөн өдрийн бялууг өөрийн гараар хийсэндээ баярлаж явдаг. Бэкхэмийн дуртай жимстэй бялууг хийсэн.

-Монголчууд маань хүнсний аюулгүй байдлын тал дээр их анхаардаг болжээ. Танай ресторан энэ тал дээр  баталгаа гаргаж чадах уу?

Рестораны хамгийн гол анхаарах зүйл бол хүнсний аюулгүй байдал юм. Тийм ч учраас бид энэ тал дээр онцгой анхаарал тавьдаг. Манайх ресторандаа лабратори байхгүйгээс гадна монголын нийлүүлэгчид маань бүтээгдэхүүний аюулгүй байдлын тал дээр  100 хувь болоогүй учраас бид хүнсний аюулгүй байдлын тал дээр 100 хувийн баталгаа гаргах боломжгүй л дээ.  Гэхдээ бид эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнүүдийг сонгож авдаг. Бусад ресторануудтай харьцуулахад харьцангуй хоол, хүнсний чанар сайн. Хүнсний бүтээгдэхүүнээс гадна рестораны цэвэрлэгээ төдийгүй ажилтнуудынхаа эрүүл ахуйн тал дээр маш их анхаардаг. Миний нэгэн ойрын зорилго бол рестораныхаа дэргэд лабраторитай болох юм.

-Танайх хүнсний бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ?

Бид бүтээгдэхүүнийхээ 80 хувийг монголоос авдаг. Солонгосоос шинэ ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүнээ авч байна. Монгол  махаа түлхүү хэрэглэхийг хичээдэг. Манай орны бэлчээрийн ургамлын 270 гаруй нь эмийн ургамал ургадаг учраас монгол мах чанартай, тэжээллэг байдаг. Гадаадад бол бэлчээрийн үхрийн мах бол хамгийн үнэтэй, тэжээллэгт тооцогддог. Монгол үхрийн мах бол энэ ангилалд ордог органик бүтээгдэхүүн учраас монголд ирсэн гадаадын иргэд манай үхрийн махыг онцгойлон идэх хүсэлтэй байдаг. Манай рестораны нэгэн зорилго бол үйлчлүүлэгчиддээ сонголт олгох юм.  Австрали үхрийн мах ямар байдгийг монгол махтайгаа харьцуулж үзэх зэргээр хоолоор дамжуулан соёл нэврүүлэхийг зорьдог. Тийм ч учраас хоолны цэсэндээ Голланд, Япон, Австраль үхрийн мах, Шинэ Зеланд хонины мах зэрэг сонголтуудыг оруулсан.

-Танай рестораны “best seller” болсон ямар хоол байна?

Олон хоол байдаг л даа. Тэр дундаас антиоксидаар маш баялаг “Monet” салат, мөн манай нэрийн “Мөөгний зутан шөл”, “Мөөгний резота”, “Monet стейк” байна. Солонгос улсаас оруулж ирсэн загасаар хоол хийж байгаа. Дэлхийн алдартай ресторануудын цэсэнд ордог  Black Cod гэдэг загасыг цэсэндээ багтаасан. Би  шинэлэг зүйлсийг монголдоо нэвтрүүлэхийг хүсдэг. Анх 2007 онд монголд ирээд “Irish” pub-д ажиллаж байхдаа цэснээс нь гадна гал тогоог нь нилээн өөрчилсөн л дөө. Тэрнээс гадна нилээн олон шинэ ногоо, бүтээгдэхүүнийг монголд захиалгаар оруулж ирсэн.

-Өнөөдрийн монголын амьдралтай харьцуулахад танай рестораны хоол харьцангуй үнэтэй байдаг. Яагаад ийм үнэтэй байна вэ?

Танай хоол чинь бага порцтой байж хэтэрхий үнэтэй байна гэж олон хүн хэлдэг л дээ. Хоолны  үнэ бол их багадаа хамааралтай байдаггүй. Хоолны хэмжээ гэдэг бол рестораны соёлын нэг хэсэг. Өндөр зэрэглэлийн ресторанд хүн цадах гэж орж ирдэггүй. Сэтгэлийн таашаал авах гэж үйлчлүүлэгчид ирдэгт рестораны давуу тал оршдог. Тав тухтай орчин, ажилтнуудын соёл, үйлчилгээ, эгшиглэж байгаа хөгжим тэгээд амт, чанартай хоол энэ бүгд нийлж рестораны соёлыг бүрдүүлдэг. Энэ бүхнийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Манай ресторан хотын “А” зэрэглэлийн, түрээс өндөртэй газар байрладагаас гадна үйлчлүүлэгч нараа илүү гоё, сэтгэл ханамжтай байлгахын тулд ажилтнуудынхаа сургалт, хөгжилд хөрөнгө их зарцуулдаг. Мөн манайх 100 гаруй ажилтантай. Гал тогоонд л гэхэд 30 хүн ажилладагаас гадна бид үнэтэй, чанартай хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг. Ингээд бодохоор компаний зардал өндөр гарна. Тийм болохоор хоолны үнэ яалт ч үгүй үнэтэй гардаг.

-Та сүлжээ рестораны бизнесийг сонирходог уу?

Хүн болгоны сонирхол өөр байдаг. Би хувьдаа сүлжээ ресторан сонирхдоггүй. Харин өөр өөр хэв загварыг илтгэсэн ресторануудтай болохыг хүсдэг. Тухайлбал манай “Monet” ресторан бол франц хэв маягийн ресторан. Дараагийн ресторан маань Япон, Америк эсвэл Хятад хэв маягийн дээд зэрэглийн ресторан байх болов уу. Би өөрөө япон хоолны туршлагатай. Тийм ч учраас дээд зэрэглэлийн Япон ресторан байгуулах хүсэлтэй байгаа.

-Танайх үйлчлүүлэгчдийнхээ дунд судалгаа хийдэг үү?

Манайх маркетингийн албатай учраас байнга судалгаа хийдэг. Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа болон өрсөлдөгчдийн судалгаа зэрэг олон судалгаануудыг тогтмол гаргаж байдаг. Ресторан ажлуулна гэдэг бол нарийн мэдрэмж шаардсан ажил байдаг. Хөрөнгө зарцуулаад ресторан байгууллаа боллоо гэж бодож болохгүй. Харин цаашид яаж авч явах вэ гэдэг нь л чухал. Үргэлж дээшээ тэмүүлэх хичээл зүтгэлтэй байх ёстой. Тэгж байж л бид өсөж дэвжинэ.

-Танай ресторанаар ихэвчлэн ямар хүмүүс үйлчлүүлж байна?

Манай ресторанаар бизнесийн том байгууллагынхан, гадаад дотоодын байгууллагын удирдлагууд, улс төрийн хүрээнийхэн үйлчлүүлдэг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөртэй, сэтгэлийн таашаал авах гэсэн үйлчлүүлэгчид манайхыг зорьж ирдэг. Ресторан бол цогц үйлчилгээ төдийгүй хүмүүсийн харилцаанд нөлөөлөх маш том хэрэгсэл болдог. Хоол ч гэсэн ялгаагүй хүмүүс хооллох үеэрээ дотно зүйлсээ ярилцаж байдаг. Амжилт дагуулсан уулзалт, бизнесийн ажил хэрэг хоолны ширээний ард явагддаг. Энэ бололцоо нөхцөл өндөр зэрэглэлийн ресторанд л бүрдсэн байдаг.

-Та мэргэжлийн тогооч уу?

Тийм. Би Англид мэргэжлийн тогоочоор сурсан. Мөн бизнесийн удирдлагаар сурч төгссөн. Хүн өөрийгөө үргэлж “цэнэглэж”, шинийг сурч байх ёстой гэж би боддог. Тийм учраас “Санхүү эдийн засгийн дээд сургууль”-д сурах гэж байгаа. Гадаадад болдог зочид буудал, рестораны талын үзэсгэлэнд оролцон шинэлэг техник, технологитой танилцах зэргээр цаг үеэсээ хоцрохгүй байхыг хичээдэг. Технологи хурдацтай хөгжиж байгаа энэ үед жилдээ багадаа л 2 удаа гадаадын үзэсгэлэнд оролцож байхгүй бол хоцорно шүү дээ.

-Танд зэрэглэл бий юу?

Надад мастер тогоочийн зэрэглэл байхгүй. Ер нь бол Англид манайх шиг 1, 2, 3, 4 гэсэн зэрэглэл байдаггүй л дээ. Ресторанууд нь өөрсдөө зэрэглэлээ тогтоодог. Ахлах тогооч, туслах тогооч гэдгээрээ ялгагдаж байдаг. Миний хувьд ахлах тогоочийн зэрэглэлтэй байсан. Монголд бол 2  жилд нэг удаа мастер тогоочийн зэрэглэл олгодог тэмцээн болдог. Дараа жил оролцож өөрийгөө сорих бодолтой байгаа.

-“Тогооч нарын холбоо”-той хамтарч ажилладаг уу?

“Тогооч нарын холбоо”-тойгоо хамтарч ажиллах бодолтой байгаа. Мөн “Монголын Залуучуудын Холбоо”-той хамтран “Залуу Тогоочдын Холбоо” байгуулан залуу тогоочдоо дэмжих, бусад орны “Залуу Тогоочдын Холбоо”-нд элсэх зэргээр энэ салбартаа хувь нэмрээ оруулахыг боддог. Дан ганц хоолны урлагт анхаарах биш тогооч нарынхаа үнэлэмжийг дээшлүүлье, энэ мэргэжлийг өөр түвшинд гаргаж, хүмүүст хүндлүүлсэн мэргэжил болгохыг хүсдэг.

-Одоо чадварлаг залуу тогооч нар олноор гарч ирж байна. Та тэд нарын хоолноос идэж үзсэн үү?

Нэг их идэж үзээгүй л дээ. Гэхдээ Тэнгис, Энхээ хоёрын ресторанд ордог.

-Таалагдсан уу?

Гоё, таалагдсан. Тэд нар бол гэсэн юм үзэж, нүд тайлсан залуус, өөрсдийн шоугаа хийгээд амжилттай явж байна. Энэ салбартаа хувь нэмрээ оруулж байгаа тэд нараар би бахархдаг.

-Та Лондонд бас ч үгүй боломжийн ажил хийдэг байсан. Зүрх сэтгэлээ дагаж Монголд ирээд хүссэн амьдралаараа амьдарч чадаж байна уу?

Би бол чадаж байна. Гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс эргэж ирэхэд хэцүү байдаг. Нэгэнт байр суурь нь бэхжсэн төдийгүй тухайн орон газартаа дассан байдаг. Өнөөдөр монголд цалин хэд байгаа билээ тийм учраас өндөр цалинтай ажлаа орхиод ирэх нь эрсдэлтэй байдаг. Би тэр эрсдэлийг хүлээгээд ирсэн. Ресторанд ажиллаж мөнгө олно гэхээсээ илүү би эх орондоо сайхан зүйл хийнэ гэсэн зорилготой ирсэн. Тийм ч учраас би зоригтой байсан. 2005, 2006 онуудад зуны амралтаараа монголд ирж амрахдаа гайгүй гэсэн ресторануудад орсон л доо. Тэгэхэд манай ресторануудын хоол хэтэрхий хуучирсан санагдсан нь энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн. Манай рестораны бизнес хэтэрхий хоцрогдсон байна гэж бодогдсон. Тэгээд монголд ирж шинэлэг санаа нэвтрүүлье гэж шийдсэн. 2007 онд Монголдоо ирээд “Irish”-д ажлан хоолны сонголт, менюны сонголтон дээр ажилласан. Дараа нь “Monet” рестораныхаа зураг төсөл дээр болон гал тогооны загвар дээр ажилласан.

-Таныг харьцангуй өндөр ханшаар хүлээн авалт зохион байгуулдаг гэж ярьдаг.  Нэг удаагийн хүлээн авалтын ханш хэд байдаг вэ?

Сүүлийн хоёр жилд томоохон хэмжээний хурим, хүлээн авалтуудыг нилээн зохион байгуулсан. Өндөр үнээр зохион байгуулдаг нь үнэн. Монголдоо хамгийн үнэтэй нь ч байж магадгүй. Худлаа өөрийгөө үнэд оруулж байгаа юм биш л дээ.  Ямарч мэргэжлийн хүн байсан өөрийгөө үнэлдэг байх ёстой, тэр үнэлсэн түвшиндээ ажлаа хийж чаддаг байх ёстой. Үнэ ханшийн хувьд ямар материалууд орох уу? юу хийх зэрэг олон зүйлээс шалтгаалаад янз бүр байдаг. Гэхдээ би хийж буй ажлаа яс хийдэг. Би тохирсон ханшиндаа тааруулсан дээд зэрэглэлийн хүлээн авалтыг зохион байгуулдаг. Миний хувьд хулхидана гэсэн ойлголт байдаггүй.

-Та гэр бүлтэй юу?

Гэр бүлтэй. 4 хүүтэй өнөр өтгөн гэр бүлтэй.

Тогооч хүний эхнэрүүдийг их азтай гэж ярьдаг.

-Та эхнэртээ зориулж хоол хийж байсан уу?

Амралтын өдрүүдээр эхнэр хүүхдүүддээ хоол хийж өгнө. Манай эхнэр надаас гоё хоол хийдэг учраас хааяа л “реклам” маягаар хоол хийдэг дээ.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?

Ажлын хажуугаар чөлөөт цагаа зөв өнгөрөөх хэрэгтэй. Би хөлбөмбөг тоглох дуртай. Сайн тоглож чадахгүй ч, тоглолтоосоо кайф авах нь сайхан байдаг. Мөн кино сонирхдог. Шинээр гарсан киног кино театрт үзэх гоё байдаг. Найз нөхөдтэйгээ пабд суугаад “буу халах” зэргээр чөлөөт цагаа өнгөрөөж байна даа. Зун бол хөдөө явах, агаар салхинд гарах зэргээр амралтаа өнгөрөөдөг. Энэ зун Өвөрхангай аймгийн “Найман нуур”-т амарсан.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

http://zun.mn/

 

Follow

Get every new post delivered to your Inbox.