• Categories

  • Traffic

Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, ШУ-ны доктор, профессор Ш.Цэнд-Аюуш. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай хоёр шиг 10 хүн босоод ирсэн ч үгийг нь сонсох хүн алга

Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн захирал, ШУ-ны доктор, профессор Ш.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Яамны зүгээс уран зохиолын хичээлийг бусад хичээлийн агуулгатай нь хооронд нь уялдуулна, уран зохиолын хичээлийн цагийг хасах биш нэмнэ гэсэн тайлбарыг өгөөд байгаа.Тэгэхээр уран зохиолын хичээлийг бусад хичээлтэй уялдуулж явах боломж байгаа юу?
-Ийм шийдвэр гарч байгаад би их гайхаж байна. Уран зохиол гэдэг маань сэтгэлгээний болон үгийн урлаг. Хүн гэдэг амьтан бол нийгмийн дунд амьдрахдаа хоёр гол хэрэгцээ шаардлагатай. Нэгдүгээрх нь  орон байр, хоол унд, хувцас хунар гээд ахуйн хэрэгцээ. Нөгөөх нь соёлын хэрэгцээ. Соёлын хэрэгцээ нь хүнийг гэгээрүүлэх, төлөвшүүлдэг зүйл. Хамгийн үнэнч шударга дуу хоолой, сайн сайханд уриалан дууддаг зүйл гагцхүү утга зохиол, урлагт л байдаг. Тиймээс  утга зохиолыг  хэн нэгэн хүний дураар хасах  ч юм уу өөрчилж болохгүй.
-Одоогоос бараг арваад жилийн өмнө бага ангийн сургалтын хөтөлбөрөөс Унших бичгийн хичээлийг бас хассан. Унших бичгийн хичээлийг хассанаар ямар үр дүн гарав?
-Би дунд сургуульд ажилладаггүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан  унших ёстой жинхэнэ зохиолуудыг хассанаар өөдтэй юм юу ч болоогүй гэж бодож байна. Монгол хүн байна даа бид чинь. Бусдыг байг гэхэд Монголын нууц товчоогоо мэддэг байх хэрэгтэй байна. Дэлхий дахинаараа судалж, шимтэж байхад монголчууд өөрсдөө үзэхгүй, мэдэхгүй гэх нь утгагүй байхгүй юу. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг  хүүхдүүдэд ямар хичээлээр заах юм бэ, физик, дууны хичээлээр заах юм уу тийм юм гэж байхгүй ш дээ. Уялдуулна л гэнэ, уялдах  юм алга. Харин ч уран зохиолын хичээлийг сайн үзэж судласнаар хүүхдүүдийн сэтгэлгээ хөгжиж бусад шинжлэх ухаанд их амжилттай суралцах үүд хаалга нээгддэг.
Уран зохиолын ид шид бидний нүдэнд ердийн харагдаж байгаа зүйлийг сайхнаар  санаанд хоногштол илэрхийлж чадахад оршино.  Жишээ нь бид өндөр сүрлэг уулыг хараад өндөр сүрлэг сайхан уул байна л гэж ярина. Энэ бол энгийн илэрхийлэл. Гэтэл өндөр уулыг зөвхөн хүн биш адуу мал, ан амьтан бүгдээрээ л харж байгаа шүү дээ. Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуай
“Мөчит дөрвөн хөлтний Мөр нь гараагүй оргил Мөгөөрс нимгэн хоолойтны Дуу нь хүрээгүй оргил”  хэмээн яруу сайхнаар дүрсэлсэн байдаг нь хүний цээжинд батжиж байгаа. Өөрөөр хэлбэл тэр оргилын сайхныг хүний сэтгэлд хоногштол илэрхийлж чадаж байгаа байхгүй юу. Уран зохиолын ид шид нь чухам үүнд л байгаа юм.
-Монгол хэл уран зохиолыг  нэгтгэнэ, Уран зохиолын хичээл хэрэггүй гэж холбогдох эрх мэдэл, эрх бүхий хүмүүс хандаад байгаа ш дээ. Энэ талаар та юу ярих вэ?   
-Монгол хэл бол уран зохиол монголчуудын сэтгээлгээний хоёр гол тулгуур багана  юм. Одоогийн монгол хэлийг баяжуулж өгч байгаа зүйл бол уран зохиол. Монголын нууц товчооноос эхлээд үе үеийн дурсгалуудыг дурдаж болно. Энэ хоёрыг нэгтгэлээ гэхэд зарим хүмүүст нэг юмны хоёр тал шиг ойлгогдож магадгүй.  Хэл гэдэг чинь өөрийн гэсэн хуультай. Тэр хэлний хуулийг монгол хэлний хичээлээр бичих ёстой. Харин уран зохиол гэдэг бол өөр хуультай. Тэр хуулийг уран зохиолын хичээлээр л үзэх ёстой. Уран зохиол хүнийг төлөвшүүлэх, гэгээрүүлэх, ухааруулах, хүмүүжүүлдэг учраас юугаар ч сольшгүй зүйл. Бид эв нэгдэл хэрэгтэй гэж хоосон хашгирцгааж л байдаг. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж үг бий. Энэ чинь эв нэгдэл гэдгийг хэлж өгч байгаа шүү дээ. Тийм учраас хүүхдүүд уран зохиолыг тусгайлсан хичээлээр үзэх нь чухал. БШУЯ гэх ч юм уу боловсролын байгуулагууд мэргэжлийн эрдэмтдийг оролцуулж  хичээлийн хөтөлбөрөө нарийвчилж гаргах хэрэгтэй. Манай сурах бичигт хоёр төрлийн хэтэрхийлэл байна. Нэг нь зохиогч нь өөрөө их эрдэмтэй хүн болох гэж их сургуулийн багш нарын мэдэхгүй зүйлийг хүртэл сурах бичигт оруулж ирдэг. Тиймээс  жинхэнэ зохиол  мөн үү биш үү гэдгийг ялгаж салгах хэцүү. Одоогийн дунд сургуулийн сурах бичгүүдийг харж байхад ийм ч юмыг хүүхдүүдэд сургах гэж  албадаж байна гэж амаа баримаар юмнууд зөндөө тохиолддог.
-Тэгэхээр нэгтгэх боломжгүй гэсэн үг үү? -Нэгтгэх ямар ч боломжгүй. Тийм зам ч байхгүй.  Хүүхдүүд уран зохиолын хичээлийг сайн үзэж байж эх хэлээ бүрэн эзэмшиж чадна. Тэгтээ тэргүй бүтэшгүй ажил. Энэ хоёр хичээлийг нэгтгэж заалаа гэхэд аль алиных нь үр шим буурна. Уран зохиол хэлээ баяжуулж, хэл уран зохиол дээр тулгуурлан хөгжиж байдаг харилцан уялдаатай зүйл мөн. Нэг сэтгэлгээний хоёр тал. Тийм учраас холих хэрэггүй.
-Төрийн  хэлний зөвлөл гэх байгууллага бий. Энэ байгууллагад та ямар үнэлгээ дүгнэлт өгөх вэ?
-Төрийн хэлний зөвлөл бол эрх мэдэл муутай байгууллага. Манай сургууль  Төрийн хэлний зөвлөлтэй хамтарч “Монгол дууны яруу найраг”  гэдэг сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байлаа. Гэхдээ энэ маань зохион  байгуулж байгаа байгууллага ч юм уу хэдэн хөгжмийн зохиолч, яруу найрагчдын хэмжээнд л яригдсан л болохоос биш  эрдэм шинжилгээний хурлаас гарч байгаа зөвлөмж   цаашаагаа хэрэгжээд ажил хэрэг болж байгаа зүйл огт алга.
Одоо ч эрдэмтэй  мэдлэгтэй хүний үгийг сонсохоо байжээ. Эрх мэдэлтэй хүний үг бүх юмны шийдвэр болж байдаг ийм хачин болсон байна ш дээ.  Хуучин цагт  Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гээд уран зохиолын хоёр их манаач байлаа. Тэр хоёроос  тухайн үеийн нам засаг, шийдвэр гаргадаг байгууллагууд айж бэргэж тэдний үгийг сонсдог байлаа. Одоо бол Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гуай хоёр шиг 10 хүн босоод  ирсэн ч үгийг нь сонсох хүн алга. Хэлийг цэвэр ариун байлгана гэдэг чинь хуучин уламжлал, өнөө үеийн шинэчлэл хослон нэгдсэн ийм л зүйл байх ёстой. Одоо үед цэцэн мэргэнээ мэдэгдэх гэж гадаадаар ярина, гадаад үг хэрэглэнэ,  монгол хэлний бэлэн яруу тунгалаг сайхан үг байсаар байтал  түүнийг өөр үгээр орлуулах гэж оролдоно гээд энэ бүхнээс  бидний хэлний боловсрол их доройтлоо. Дээр үед Хэл зохиолын хүрээлэнгийн дэргэд Хэл зохиолын комисс гэж байсан л даа. Ийм ойлголтыг ингэж тогтъё, энэ үгийг ингэж хэвшүүлье гэдгийг зааж өгдөг байсан. Ганц хэл уран зохиолын биш анагаах ухаан, физик техник гээд бүх салбараар нэр томъёог нь тогтоож өгдөг байлаа. Одоо үед яах уу тогтоох гэж оролдож байгаа эрдэмтэд мэргэд байна. Тэднийг тоож, ойшоож үзэж байгаа хүн алга. Саяхнаас УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлний хуулийг боловсруулж өргөн барих гэж байна. Тунхаглалын шинж чанар багатай жинхэнэ ажил хэрэг болох дорвитой зүйлүүд гараасай гэж хүлээж байна.

- See more at: http://review.time.mn/content/41664.shtml#sthash.8M9GGw4U.dpuf

http://review.time.mn/content/41664.shtml

Хөөрөг сайхан энерги түгээдэг

 

3 цаг 14 минутын өмнө

 

Хөөрөг сайхан энерги түгээдэг

Монголчууд бид хориод хоногийн дараа шинэлэх гэж байна. Сар шинийн баяр болон үндэсний их баяр наадмаар л бид монгол гэдгээ илүүтэй санагалзан, үндэсний дээл хувцсаараа гоён, ахмадаа зорин, уртын дуугаа дуулдаг. Цагаан сарын баяр нэрнээсээ эхлээд дэг ёс бүхэн нь түүх өгүүлж, бидэнд уламжлалыг эргэн сануулдаг. Энэ баярын олон дэг ёсны нэг нь хөөрөг зөрүүлэх юм. Уг нь Монголчууд өдөр тутамдаа хөөрөг зөрүүлдэг байсан ч өдгөө хотынхон жилдээ ганц удаа буюу Цагаан сараар л хөөргөө даалингаас нь гаргадаг болжээ.

Монголын зан үйл, эд өлгийн соёлыг хөөрөггүй төсөөлөх аргагүй

Монголчууд “Жангар”, “Эрийн сайн хан харанхуй” бүтээлдээ хөөрөгний тухай дурдсан байдаг. Иймд манай эрдэмтэд хөөргийг XI зуунд биеллээ олсон гэж  үзэж байна. Цаашлаад хөөргөн дээр хадны сүг зураг, кидан бичиг хүртэл байдаг гэнэ.

Зарим хөөрөгний бөөрөн дээр мөр байдаг. Тийм мөртэй холбоотой нэгэн домог бий. Манжууд манай хоёр хааныг аваачиж эрүүдэн тамлаж хороожээ. Түүнийгээ сануулах гэж байнгын хэрэглээ болох хөөргөн дээр нь мөр тавьдаг болсон гэдэг. Энэ домгийг мэддэг хүмүүс мөртэй хөөрөг барьдаггүй байна. Харин мэддэггүй хүмүүс мөрийг гоё л гэж боддог ажээ.

1600-гаад оны үеийн хөөрөг ёроолгүй, бондгордуу хэлбэртэй байсан бол 1800 оны үеийнх нь мөртэй, ёроолтой, ам нь хонхор илүү уран болсон байдаг байна. Харин Социализмын үед хөөргийг хэн ч тоохоо болиод хүүхдүүд тоглодог байж. Цаг цагаараа байдаггүй болохоор өнөө үеийн бид хөөргийг хүндэтгэн үзэж, зан үйлийг нь судлах болсон нь сайшаалтай.

Хөөрөг эзэндээ төдийгүй орчиндоо ч сайхан энерги түгээдэг эд. Хөөрөг барьсан хүн үргэлж бэлэгтэй сайхан ерөөл, магтаал хэлдэг байна. Хөөрөг зөрүүлэхдээ хүн муу юм боддоггүй, муухай үг хэлдэггүй. Тиймээс хөөргийг бэлгэшээн, нандигнасаар иржээ.

Хөөрөгний бэлгэдэл

Хөөрөгний нуухны улыг өнө мөнх, бат бөхийн илэрхийлэл нацагдоржоор хээлж,  ноён сэврэй хийцээр бөгжилдөг байна. Энэ нь мөнхөд ноён байхын бэлгэдэл юм. Урьд цагт халбагыг нь зааны соёогоор хийх нь элбэг байв. Энэ нь амар амгаланг илэрхийлнэ. Толгойг шүрээр хийдэг нь шүр хүнд аз жаргал өгдөг гэдэгтэй холбоотой.

“Монгол хүн эмнэг догшин моринд мордохдоо хормойгоо шуудаг мөртлөө хөөргөө гаргаад тавьдаггүй. Тэгэхээр ямар ээлтэй эд болох нь тодорхой” гэж “Эрдэнийн чулуун жуух” номын зохиолч Р.Самдандовж хэлсэн байдаг
.
Хөөргийг чулуугаар урладаг

Чулуу байгалиас маш их энерги хуримтлуулдаг байна. Иймд ойр байгаа хүндээ амар амгаланг өгдөг гэж үздэг ажээ. Чулуу бүр өөрийн бэлгэдэлтэй. Жишээ нь, гартаам тархины саажилттай хүнд тустай. Цус харвасан, ам нь муруйсан хүн гартаам чулуугаар нүүрээ арчихад зүгээр болдог. Цагаан хаш биедээ авч яваа хүний яс бэртдэггүй. Ногоон хаш бөгж ядам хуруундаа зүүхэд бөөр өвддөггүй гэх мэт.

Иймд уншигч та Сар шинийн өмнө хөөрөг сонгох бол өнгө үзэмжнээс гадна тухайн чулууны нөлөөг бодолцох хэрэгтэй. Манай оронд мана, чүнчигноров элбэг, гартаам чулуу бага. Хөөрөг урлаачид Эрхүү хотоос хаш авдаг бол нандин, чулууг Бразилаас авчирдаг байна. Хамгийн үнэтэй чулуу болох хаш цагаан байх тусмаа илүү үнэтэй.

Таван тонн чулуунаас нэг хөөрөг гарсан тохиолдол байхад аргалын чинээ чулуунаас хөөрөг гарсан тохиолдол ч бий гэнэ.

Хөөрөгний хэрэглээ

Хөөрөг толгойндоо, хүүхэн гэзгэндээ” гэдэг. Энэ нь хөөрөгний үнэ цэнэ толгойдоо оршино гэсэн санаа юм. Хөөрөгний толгойг голдуу шүрээр урлана. Харин шүр халуун, хүйтэнд амархан харшдаг байна. Иймд хөөргөө халуун газраас хүйтэнд шууд гаргаж болохгүй. Шүрэн хөөрөг халуун, хүйтэнд харшиж, хагарах тохиолдол бий. Тиймээс хөөргийг дулаахан байлган, тостой гараараа барихаас зайлсхийхийг хөөрөг урлаачид зөвлөдөг.
Хөөрөгтэй мэндлэх, зүгээр гар барихын хооронд их зөрүү бий гэж өвгөд ярилцдаг. Залууст хандаж хэлэхэд, хөөрөг зөрүүлэхдээ толгойг нь суллаарай. Учир нь чанга таглах нь гашуудал илэрхийлдэг байна. Мөн хөөрөгтөө хамрын тамхийг дүүргэж бус гуравны нэгт нь л хийх хэрэгтэй.

Харин хөөрөг авахдаа мэддэг хүнийг нь л дагуулж явахыг зөвлөх байна. Учир нь хуучны хийцийн хөөрөг тийм шинжтэй, шинэ үеийн хөөрөг нь ийм онцлогтой гэж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц тод ялгаанууд хөөргөнд үгүй юм. Мөн хөөрөг сэвгүй байх тусмаа өндөр үнэтэй. Дэлхийн хаана ч хагарч, сэвтсэн чулууг “амьдрал сэвтүүлнэ” гэж үздэг байх юм.

Дашрамд хэлэхэд хэн барьж байснаас ч хөөрөгний үнэ шалтгаална. Зөв, сайхан энергитэй хүний эдэлж хэрэглэж байсан хөөрөг үнэ цэнэ өндөр байхад буруу гараар орсон хөөрөг барихыг цээрлэх жишээтэй.

Зарим нь хөөрөг зөвхөн бэл бэнчинтэй хүмүүсийн хэрэглээ гэж үздэг нь буруу юм. Хэдийгээр монгол эрсийн гангараа хөөрөг мөн ч эмэгтэйчүүд ч хатан хөөрөг барих нь бий. Энэ хөөрөг домбоны хэлбэртэй, зүүлт чимэгтэй байдаг байна.

Ямартай ч анх Англиас гаралтай, Хятад, Манжаар дамжин манайд нэвтэрсэн гэж үздэг хөөрөг яах аргагүй Монгол үндэстний түүх, соёлын салшгүй хэсэг мөн.

Б.Чимгээ

http://news.gogo.mn/r/133665

Хүн араатнуудыг хүмүүжүүлэх цаг болсон

Хүн араатнуудыг хүмүүжүүлэх цаг болсон

Та бид гудамж талбай, гэр орон, албан тасалгаа, ер нь хаа сайгүй, алхам тутамдаа айдастай нүүр тулж байдаг.  Тэр дундаа хамгийн дулаан уур амьсгал бүрдүүлэх  гэр орон маань хардалт, харгислалаар дүүрэх шиг эмгэнэл бий гэж үү. Саяхан нэг найзын  маань дүүг хамтран амьдрагч залуу нь танигдахын аргагүй болтол зодоод үүдэн гурван шүдийг нь хугалчихаж.

ы

Цэцэг цэрвүү шиг 20 гаруйхан настай залуу бүсгүй үүдэн шүдгүй болгож,  ухаан алдтал нь зодож, хүн харахын аргагүй болгочихоод өөрөө зугтаасан гэх юм. Гэр бүлд маргаан байж л байдаг. Гэхдээ маргааны үеэр гэр бүлийн хэн нэг нь гар хүрнэ, үг хэлээр доромжилно гэдэг байж болохгүй зүйл. Хайртай дуртай хамтдаа амьдарна гэж гэр бүл болчихоод нэгнийгээ байж боломгүй үгээр дайрч давшлах цаашлаад гар хүрэх, бие махбодид нь гэмтэл учруултал зодно гэдэг дэндүү харгис, хүний ёсноос гажууд зүйлтэй хэчнээн айл өрх эвлэрлэн амьдарч байгаа нь “оньсого”хэвээр байна. Ийм харгис хүн араатан дунд амьдарч байгаа бид өдөр бүр айдастай явна. Өнөөдөр манайд гаж тогтолцоо бий болж.

б

“Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гээд барагтай юмыг тоодоггүй. Гэвч энэ нь эргээд ямар аймшигт байдлыг бий болгож байгаа билээ. Хэн нэгэн хүн, хөрш нь эхнэр, хүүхдээ зодож байхад бид зүгээр л хараад өнгөрдөг. Яаж туслах вэ болиулах вэ гэж бодохоосоо илүүтэй  хараагүй сонсоогүй мэтээр ханддаг нь ихээхэн сөрөг нөлөөтэй билээ. Учир нь  тухайн цаг үед цагдаагийн байгууллагад хандсан бол олон эмэгтэй, олон хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалах ч байсан  шүү дээ.

бы

Цагдаагийн байгууллага нь ч үүнийг гэр бүлийн асуудал мэтээр тоолгүй орхиж болохгүйг анхаарах хэрэгтэй. Хэрэг хийсэн  хүн зохих шийтгэлээ ч амсах ёстой.  Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон төрийн бус байгууллага ч тэдэнд мэдээлэл сургалт явуулж, зан үйлийг нь өөрчлөхөд туслах дорвитой ажил зохион байгуулах хэрэгтэй болжээ.  Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн хуульдаа өөрчлөлт оруулах асуудлаа түргэтгэж, шат дараатай арга хэмжээг яаралтай авахгүй бол манай улс шиг хүчирхийлэл дунд шар нар, бор хоногийг өнгөрүүлж байгаа мянга мянган айл өрх хэд бол гэхээс бухимдал төрөх юм.

өб

Өнөөдрийн нэн тэргүүнд өөрчлөх ёстой зүйл бол хүмүүсийн ухамсар сэтгэхгүй, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийг хайрлах дээдлэх асуудал юм. Бид өнөөдөр үр хүүхдэдээ сайн үлгэр дуурайлал үзүүлж байж бидний ирээдүй гэр бүлдээ хүндэтгэлтэй хандаж амар амгалан тайван амьдрах болно. Бид хүүхдүүдээ ямар орчинд хүн болгож байна тэд тийм л хүн болж төлөвшинө.  Шөнөжин зодоон нүдээн хийж байгаа  гэр бүлд өссөн хүүхэд яаж хүмүүжих билээ.

ө

Хүний сэтгэл зүй хамгийн учир нь олддоггүй, тайлж тайлбарлаж болдоггүй хийсвэр зүйл юм. Тийм ч учраас хүн төрөлхтөн дотоод сэтгэлийнхээ нарийн ширийн тайлагдашгүй нууцыг, эмзэг, торгон бүхнийг нарийвчлан судлах ажлыг зуу гаруй жилийн өмнөөс эрчимтэй хөгжүүлж ирсэн билээ. Хүн бүр дотоод сэтгэлдээ айдас агуулан амьдарч байдаг. Мэдэхгүй чадахгүй байх, бусдаас сул дорой, ядуу тарчиг байх, өвчин зовлонд нэрвэгдсээр олон эмэгтэй сэтгэл хямралтай амьдарч байгаа нь өнгөөр нь ялгаж будсан зураг шиг тодхон.

Эмэгтэйчүүдийн сэтгэхүй эрүүл мэндэд асуудал үүсэхэд ихээхэн нөлөөлдөг гэдэг. Тиймдээ ч хамтран амьдрагчийнхаа зүгээс  дарамтанд өртсөн эмэгтэйчүүдийн сэтгэл гутралд автах эрсдэл хоёр дахин өндөр байдаг аж. Хүүх‎‎‎эд ямар хүмүүжил, зан төлөвтэй хүн болж төлөвших нь  эцэг ‎эх болон гэр бүлийн доторх дотно харилцаа уур амьсгалаас шалтгаална. Хэрэв нөхөр нь дураараа аашлан бүдүүл‎эг үг хараал хэлж, эхнэр хүүхд‎ээ гомдоож дарангуйлвал гэр бүлийн тэргүүн биш, гэр бүл‎ээ зовлонд унагасан дарангуйлагч болж хувирч буйгаа санаж ёс зүйтэй амьдарцгаая, хүмүүс ээ.

бы

П.Наран

http://www.shuud.mn/?p=319629

Мэндлэхэд утга учир бий

 

 

Нийтэлсэн: 2014-01-03 13:40:17

 

 

Монголчууд бид эртнээс дөрвөн улирлаараа жишээлсэн билгийн сайхан үгийг ахас дээдэсгүй бие биедээ хэлж, мэндэлж сурсан ард түмэн. Бид билэгдэл ерөөлийн үгсийг холбон хэрэглэсэн сургаал, ерөөлийн арвин сан хөмрөгтэй улсын тоонд багтсаар ирсэн.
Гэтэл орчин үеийн залуус арай өөрөөр мэндлэх болжээ. Монгол хүний хэлэх үг нь оюунлаг, өөдрөг сайхны зэрэгцээ нас насныхны намба төрх нь алхаа гишгээнд нь хүртэл шингэсэн байдаг байсан бол эдүгээ залуус маань насны хязгаартай мэндлээд байх шиг!!! Өөрөөр хэлбэл настай хүнтэй мэндлэхдээ дургүй бололтой.
Нэг л их яарсан хүмүүс гүйх шахам зөрөхдөө юу байна гэхэд нөгөө нэг нь юу ч байхгүй гэх юм. Энэ нь нэгэндээ юу байлгах гээд байна вэ? Харин нөгөөдөх нь юмаа дуусгачихсан бололтой гэмээр сонсогдох юм. Чухам энэ мэндэлсэн хоёр бол Монгол уламжлал ёс заншлаа уландаа гишгэсний жишээ юм.
Нэг нь юу сураад нөгөө нь юу байлгах ёстой юм бүү мэд. Монголчууд буруу ярьж зөв ойлгодог тал бий. Гэхдээ нэг л бишээ!!! Билэг дэмбэрэлээ бодоод хөөрөг зөрүүлэхээ байг гэхэд зогсож байгаад ёс заншлынхаа дагуу зөв мэндлээд өнгөрдөг болоосой хэмээн бодно. Бас аймаар үгээр хоорондоо яриад байх юм. Нэг үг хэлээд л хараалын үг дайх юм. Замын жолооч нар Завхан аймгаар дүүрэн хүүр байна хэмээн ярих болжээ.
Гэтэл хүүр гэдэг нь зүгээр нэг үгийн дагавар үг маягаар өдөр бүр хэлэх нь бүү хэл насан туршдаа хааяа хэлэгдэх үг юм. Хүн хаана ямар үг хэлэхээ сайн бодож утга санааг нь ухаж ойлгох хэрэгтэй. Хэлсэн үг, үйлдлийн тань хариу эргээд өөр дээр нь буудаг жамтай.
Монгол хүний амны билгээс ашдын билэг нь дэлгэрэн амьдардаг гэж байдаг юм шүү дээ, залуучуудаа!!!.
Я.Мөнх-Эрдэнэ /Түдэвтэй сум, Цорго баг, идэвхтэн бичигч/
Эх сурвалж: “Завхан” сонин

СУРТАЛЧИЛГАА :

  • Tүгээх
  • Сэтгэгдэл (1)

 

1 сэтгэгдэл харуулж байна

 

Ардчилагч нарын эн тэргүүнд устагсан зүйл шүүдээ!Мэндлэх хүндлэх ёс гэж хүүхэд байхад нэг бүлэг хичээл ордог байж билээ.Ер нь залуусын мэндчилгээ уг хүмүүсийн ухамсарын түвшинг яалтчгүй илтгэнэ.Бүүр сонсхоос сэжиглмээр яриатай охидууд ч тааралддаг гээд бодхоор ухамсарын доройтол сэхэх болуу? гэж үргэлж би өөрөөсөө асуудаг.Баярлалаа.

Ачу, 2014-01-04 03:43:15, 194.230.155.178

Нийгмийн ариусал

 

 

Нийтэлсэн: 2013-12-31 10:29:08

 

 

…Жараад жилийн тэртээд биднийг багш нарыг бэлтгэх сургуульд суралцаж байх үед “Сургуулийн ариун цэвэр” (школьная гигиена гэдгийг тэж орчуулдаг асан) хэмээх тусгай хичээл заадаг. Түүнийг Шаравжалсан багш гэж сүрлэг бөгөөд царайлаг багш заадаг байлаа. Дөнгөж долдугаар анги төгсгөөд, бага ангийн багш болохоор багш нарыг бэлтгэх сургуульд элссэн бид мэтийн “бацаануудад” бол тэр хичээлийн мөн чанар, хэрэгцээг бас утга агуулгыг бүрэн дүүрэн хүлээн авч ухаарах “тэнхээ” суугаагүй байсан.
Гэхдээ ор мөргүй үлдсэнгүй. Багш болох улмаар бага, дунд сургууль удирдаж ч мэдэх ирээдүйтэй хүүхдүүдэд тийм хичээл заах зайлшгүй шаардлагатай нь тэр үеийн нийгмийн байдлаас тодорхой болсон учир тийм хичээл хэрэгтэй байжээ. Тэр үеийн хөдөөний хүүхдүүдэд нусны алчуур (тэгж нэрлэдэг нь хүртэл нэг юм хэлээд буй) шүдний сойз, 00, саван мэт нь үзээгүй шинэ юм байсан хэрэг. “Уруулын будаг” гэдгийг ч хөдөөний охид мэддэггүй байлаа.
Шувууны өндгөнд сүүдрээ ч хүргэж болохгүй гэж эцэг эхээс сургамж авсан хөдөөний хүүхэд өндөг идэхийг ч гайхдаг байв. Тэр ч байтугай нэг хүүхдийн аав нь хотын гуанзанд ороод загасны махтай хоол хармагц “усны хорхой иддэггүй ээ” гэж хамраа ханцуйгаар дараад ухасхийн гадагш гарч билээ. Иймэрхүү нөхцөлд “сургуулийн эрүүл ахуй” /гигиена/ гэдэг хичээл ирээдүйн багш болох хүмүүст их хэрэг болж билээ. Харин сүүлийн үед иймэрхүү хичээлийг багш болох хүмүүст заахаа больсон мэт дуулддаг.
Өнөөдөр, хорин нэгдүгээр зуун учраас “школьная гигиена” (сургуулийн эрүүл ахуй) гэдэг хичээл бус “социальная гигиена” гэх хичээл багш, сурган хүмүүжүүлэгчдэд нэн хэрэгтэй болсон цаг. Хүмүүсийн хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн сэтгэлгээ, хүмүүжил их өндөр түвшинд нэгэнт хүрчээ. Харин өөр нэгэн бохирдол, эмгэг, архаг өвчин нэг хэсэг хүнийг биш бүхэл бүтэн нийгмийг доройтуулсаар байна. Тэр нь “социальная гигиена” (нийгмийн эрүүл ахуй буюу ариусал) гэдэг сэдэвт бүрэн хамрагдах асуудал юм.
Эрин цагийн совесть буюу нинжин сэтгэл, дотоод сэтгэл нь ариусал шаардах болсоор уджээ. Өмнөх нийгэмийн тогтолцоонууд ч “ариусах” хандлагаар явсаар ирсэн боловч архаг өвчин, шинэ өвчин хоёр аль аль нь “үлдэцтэй” байсаар барахгүй санаанд оромгүй “шинэ” өрөвсөл гарсаар байна. Хоёр мянган жилийн тэртээд дэлхийн хүн ам 300 сая байснаа 2000 оны босгоор давахад 21 дахин өсч 6.3 тэрбум болж, хуурай газрын 26 хувийг малын бэлчээр, 11 хувийг тариалан, 3 хувийг нь хот тосгон, үйлдвэр, зам болгон хувиргав.
1700 оноос эхлэн ой модыг тайрч, бэлчээр, ногооны газар болгох “ажил” зургаа дахин нэмэгдэж хүнс тэжээлээ залгуулаад зогсоогүй ан амьтдыг, шувуу жигүүртэнг хүртэл хядаж идсээр 1130 сүүн тэжээлтний дөрөвний нэгийг бүрмөсөн үгүй болгож (484 төрлийн амьтан), 1183 төрлийн шувууны наймны нэг нь, 654 төрлийн ургамал бүрмөсөн үгүй болжээ. Хүний хийсэн нүгэл үүгээр дууссангүй үргэлжилсээр л байна.
Хүн тэгээд зөвхөн сүүлийн хагас зууны хугацаанд гэхэд л дэлхийн гол мөрнүүд дээр 8001 мянган далай хаалт барьж босгон ус хаасны 45 мянга нь 15 метрээс өндөр бөгөөд 277 усан “судасны” жаран хувь нь далан хаалтанд боогдож, турбин эргүүлэхэд хэрэглэгдэх болжээ. Монголчууд сүүлийн үед тэртээ тэргүй “сульдаж” байгаа хэдэн гол дээрээ / Завхан зэрэг/ бас улс орны “усан судас” болсон Сэлэнгэ мөрөн, Орхон голыг далангаар боймлохоор завдах болжээ. Модыг хяргаж, усыг нь “самарснаар” дэлхийн уур амьсгал “бачимдаж” “халуурах” өвчний шинж тэмдэг илэрхий болж хэргийн эзэн хүмүүст ч өөрсдөд нь гай зовлон үүсгэх боллоо.:
“Эх дэлхий” гэж хичнээн зуунд магтаж ирсэн газар дэлхийгээ төнхөж нүүрс, алт, мөнгө, зэс мэтийн юмны шуналд автагдах болсноор хүн төрлөхтөн төрж өссөн хорвоогоо шархдуулсаар байна. Түүнээ “байгалийн баялаг” ашиглах гэж авгайлан ухаж төнхсөөр боловч авч хэрэглэдэг тэр юмныхаа дөнгөж 10 хувийг нь ашиглаж бусдыг нь хог болгон хаясаар байна. Шунал нь өссөөр боловч технилоги (арга) нь хоцрогдсоор байгаагийн харгай юм.
Хүн тэгээд нөгөөх ухаж авсан нүүрс, сэлтээн гол төлөв шатааж, амьсгалах агаараа бохирдуулан нүүрс төрөгчийн давхар исэл (СО2) цацсаар хүлэмжийн нөхцөл бүрдүүлэх хийг 60 хувиар ихэсгэж түүнд нь метан хориод хувь, нүүрс төрөгчийн бусад нэгдэл 14 хувь, азотын исэл 7 хувь эзэлдэг болж тэр нь жил ирэх тусам нэмэгдсээр байна.
1750 онд хүн төрлөхтөн тэнгэр өөд 11 сая тонн СО2 (нүүрс төрөгчийн давхар исэл) цацаж байсан бол зуун жилийн дараа тэр нь 18 дахин нэмэгдэж 198 сая тоннд хүрч дараах зуунд нь түүнээ 30 дахин ихэсгэж 6 тэрбум тоннд хүргэчихжээ. 1995 он гэхэд энэ дөрөв дахин өсч 24 тэрбум тоннд хүрэхэд дэлхийн дундаж дулааралт 6 хэмээр(цельсийн) нэмэгджээ. Нийгмийн эрүүл ахуйн мэдлэггүй хүмүүс “зургаахан хэм гэнээ, юу ч биш” гэж ханхалзахажээ.
Гэтэл энэнээс болоод агаарын хөдөлгөөний урсгал хямарч, хур тунадас хуваарилалт замбараагүйтэж хар салхи, үер ус, ган гачиг, ойн түймэр нэмэгдсээр буйг Европ, Америк, Ази, Африкт биеэрээ мэдэрч эхлэв. “Юу ч биш” гэсэн юмнаас нь болоод хорьдугаар зуунд 10 сая хүн үрэгдсэн бөгөөд нурж сүйрсэн барилга, шатсан газар нутаг усанд үйсэн хүмүүс гарз хохирол санаанд багтамгүйгээр ихэслээ.
Байгалын томоохон аюул 1950-аад онд 20 удаа, 1970-аад онд 47 удаа, 1990-ээд онд 86 удаа, шинэ зууны эхний арван жилд бараг жил дутам хэд хэд дахин тохиолддог болжээ. Дэлхийн цас, мөсөн бүрхүүл 1960-аад оноос хойш 10 хувиар шуугдаж, хойт мөсөн далайн мөсөн бүрхүүл нь нэг метр гаруй нимгэрч, түүнээс урссан уснаас гадаад далайнуудын усны түвшин дээшилсээр түрүүчийн зарим арлууд живэх тийшээ хандаж байгаа ажээ.
Одоогийн зууны дунд үе болоход Япон, Энэтхэг, Бангладеш, Индонези, Шри Ланк, Вьетнам, Малдивулсууд болон Африк тив, Зүүн өмнөд Азийн эрэг орчмын усны түвшин эрс нэмэгдэж ихээхэн хүндрэл учрахаар байдал түгшүүр зарлаад байна. Умардын орнуудын мөнх цэвдэг гэсч, Канад, Гренланд, Сибирийн хойт хэсэгт цаг уур дулааран, мөнх цэвдэг дээр барьсан барилгууд нурах аюул тохиолдохоор ажээ.
Бөмбөрцөг дэлхийн маань “зан хувирч” бие нь бүлээрч “хүндээр өвчлөх” аюул нүүрлэх болсны гол гэмтэн нь хүн өөрөө юм. (Дээр дурдсан тоо баримтыг дэлхийн эрдэмтдийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны дүнгээс авлаа).
Хүн ийнхүү өөрийнхөө буй болгосон соёл иргэншлийнхээ барьцаанд орж байна. Үүнээс сэрэмжлэх, гарах гарц хайх нь “нийгмийн эрүүл ахуйн” (социальная гигиена) ухааны гол шаардлага боллоо. Ухаан эрдэм дутсандаа иймд хүрсэн бус бөгөөд ухаанаа жолоодох эр зориг дутсаны гай иймд хүргэж байна.
Хүн төрлөхтөн өнөө үед эрдэм дутахааргүй болжээ. Дэлхийн хэмжээнд бүрэн бус тоогоор одоо таван сая том эрдэмтэд ажиллаж байна. Мэдээлэл дутлаа гэх үндэс бас байхгүй болсон. 19 дүгээр зууны эхээр бүх дэлхиин хэмжээнд орчим тогтмол болон эрдэм шилжилгээний хэвлэл гарч байсан бол хорьдугаар зууны сүүлч гэхэд мэдээлэл, эрдэм шинжилгээний тогтмол хэвлэл нь 100 мянгын тоонд хүрчээ.
Тэгээд жил дутам 3 сая өгүүлэл нийтлэгдэж байна. Сүүлийн гучаадхан жилд тэртээ 500 жилийн турш хэвлэгдэж байсан бүх номны тоотой тэнцэх тийм олон ном хэвлэгдэн гарчээ. Үүн дээр “интернэт” гэдэг цоо шинэ мэдээллийн суваг буй болж аль ч улс орны ямар ч хүнд ялгалгүй мэдээлэл дамжуулах цоо шинэ боломжийн орчлонтой боллоо.
Ийм нөхцөлд дэлхийн хаана юу болж байгааг хэнбугай ч бараг гэртээ сууж байгаад л мэдээд авдаг боллоо. Кибернетчилэгдэх, компьютерчлэгдэх, роботчилогдох глобаль (дэлхийшсэн) ололт одоо ердийн юм болон хувирлаа. Гэвч хүн төрлөхтөн өлгий болсон дэлхийнхээ тухайд түрэмхийлэгч (агрессор) хэвээрээ шахам байж байна. Үүнийг өөрчлөх, шинэчлэх арга зам бол бараг “заагчгүй дурайж” байгаа билээ.
Нэгд: Техникийн гарвалтай соёл иргэншлийн хямралаас гарах нь чухал. Юуны урьд технологийн хоцрогдлоос чөлөөлөгдөх ёстой. Наад захын баримт гэхэд л газрын тосны гаралтай шатахуунаар хөдөлдөг автомашинуудыг нарны эрчим хүчээр явдаг, ус төрөгчөөр ажилладаг, хүчил төрөгч эсвэл өөр хийгээр ажилладаг, цахилгаан хөдөлгүүртэй зэрэг утаа униар, дуу шуугианаас чөлөөтэй болгон шинэчлэх нь зайлшгүй шаардлага.
Эс тэгвэл дөрвөн хүн дутмын нэг нь агаар хордуулж, хөрс бузарладаг, аюул ослын болзошгүй этгээд болсон автомашин барьдаг, түүнийхээ эрхшээлд автагдсан хүн төрлөхтөн болж хувирахад нэг хуруу дутуу байна.
“Мерседес-бенз”, “Фольксваген” гэдэг төмөр үхэр бэлтгэдэг Герман улс, “женерал моторс”, “крайслер”-ийн ээж АНУ, бас хожуу “жирэмсэлсэн”, “хондагийн” эцэг Япон, одоо дээр нь нэмэн төлжиж буй үйлдвэрүүдийг дэлхий дахины эрх ашгийн үүднээс шинэчлэн, хор хөнөөлгүй технологит шилжихийг шаардаж, хэрэгжүүлэх ёстой байна. Химийн болон металургийн том бөгөөд хоцрогдсон үйлдвэрүүдийг хаах, эсвэл технологийг боловсронгуй болгох нь бүх нийтийн шаардлага юм.
Шинэ технологийг нэвтрүүлэх юм бол, жишээ нь, нунтаг төмөрлөгийн үйлдвэр мянган тонн эдлэхүүн хийхэд 190 ажилчин хэмнэж, төмөрлөг зорох 80 суурь машин суларч, 2 мянган тонн хар ба өнгөт төмөрлөг, 1.5 сая рубль хэмнэх боломж гардсаар байх ажээ.
Европын зарим орны (Герман зэрэг) нүсэр хүнд, бүдүүлэг технологитой үйлдвэрүүдээ өөрчлөх санаачлага гаргаж байгаа нь сайшаалтай ч тэр шахагдсан гангийн үйлдвэрийг нь хятадууд “мах эвдэх шиг” аргаар хэсэгчлэн салгаж далайн онгоцоор зөөж ирээд угсарч мөн л Ази тивд бас нэг “утаа тавигч” буй болгох гэх мэт сэлгээ явагдсаар байна. Хоцрогдсон технологитой, экологид хор хөнөөлтэй үйлдвэр шинээр барьж байгуулах, хуучныг зөөвөрлөн байрлуулах үйл ажиллагаанд хориг тавих нь чухал юм.
Хориг тавих, ер нь нийт хүн төрлөхтөн, түүний өлгий дэлхийн байдал хор хөнөөлтэй үйлдэлд Хориг тавих дээд байгууллага бол НҮБ буюу Нэгдсэн Үндсэтний байгууллага байх ёстой. Гэтэл тийм эрх мэдлээр хангагдаагүйн дээр гишүүн орнуудынхаа хүчирхэг, нөлөө ихтэй гүрнүүдийн дуу хоолой болох, зохисгүй үйлдлийг нь “нүд анин” өнгөрөөх шинжтэй бараг л “илүүдэл эрхтэн” мэт санагдахаар болсон энэ байгууллагыг буй болгоснооо хойших бараг жаран жил болох гэж буй урт хугацаанд дэлхий дээр буун дуу тасралгүй олон удаагийн бүс нутгийн хэмжээнд дайн гарахаар барахгүй НҮБ-ын гишүүн орнууд ч “бүлэглэн” Арабын орнууд руу бөмбөгдөгч онгоц, цэрэг зэвсэг илгээсээр сүүлийн үед бүр эрээ цээргүй болж эхэлсэн ч НҮБ таг чиг байх бололтой.
Хэлсэн ярьсан зүйл нь ч хэрэгждэггүй мэт. Тэгвэл энэ олон улсын чанартай байгууллагыг ядаж ямарваа “дайн” гаргуулахгүй байх эрх дархтай болгомоор юм. Дэлхийн бараг бүх томоохон орон гишүүнчлэлтэй болсон ийм байгууллага л дэлхийг, хүн төрлөхтнийг “өмөөрч” чадахгүй бол ер нь утгагүй хэрэг.
“Дэлхий мөхнө” гэхчилэн яриа гараад байгаа нь ямар нэг үнэний талтай юм бол НҮБ “ноосфера” гэдэг олон улсын хэмжээний байнгын стратеги, практикийн удирдамж боловсруулан улс бүрд (гишүүн) тэр улсын Үндсэн хуультай тэнцүү хэмжээнд хэрэгжүүлмээр юм. Дэлхийн хүн нийгмийн (мировой социум) сэтгэл зүйн болон амьдрах арга ухаан, нийгэм сэтгэлгээг нь ахин үнэлгээжүүлж одоогоор ганц болоод буй “хөрөнгөт” (капиталист) нийгмийг “нийгмийн ариусалд” (социальная гигиена) оруулахаар байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв

СУРТАЛЧИЛГАА :

  • Tүгээх
  • Сэтгэгдэл (11)

 

10 сэтгэгдэл харуулж байна

 

    1. Шинэ оны босгон дээр нийгмийн ариуслын талаар номлосон сайхан нийтлэлийг тань уншаад сэтгэл сэргэж, ариусах шиг боллоо.Танд баярлалаа. Басхүү сайхан сэтгэлтэй нүүдэлчин түмнээ, зуун зуун дамжин ирсэн уламжлалт эх соёлоо хайрлах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.Монголын малчин ардын байгалиа дээдэлж, зохицож амьдарсаар ирсэн гүн ухаан л тэнгэрлэг, бурханлаг ухаан гэлтэй.Байгаль дэлхийгээ хайрлаж чаддаг ухаалаг хүмүүс л хүн чанартай, нинжин сэтгэлтэй байх нь ч аргагүй ээ.Тийм сайхан сэтгэлтэй,ухаалаг ард түмнийг бурхан,тэнгэр, байгаль дэлхий нь үргэлж ивээх нь тодорхой. Уул уурхай чинь харин монголын нүүдлийн соёл иргэншлийг устгах харгис бодлого байж болзошгүй.

      ганбаатар , 2013-12-31 11:22:39, 203.194.114.188Хариу бичих

Mash ih bayarlalaa. Uneheer mundag hun. Biden shig tsoohon hun amtai ulsad 100 jildee toroh aguu erdemten. Ene hunees gaigui setguulch ni ochood 2, 3 nuur saihan yariltslaga avaasai bilee. Tsag barj ochood teneg yum asuugaad duusval hereg bhgui shuu dee

Ok, 2013-12-31 12:41:55, 126.205.160.192

    1. Монгол хэлний бичгийн дурэм ийм болсон юм уу сайтад оруулахдаа алдаа гаргасан юм уу?

      Оогий, 2013-12-31 11:43:15, 66.249.84.195Хариу бичих

    1. Bayarllaa,saihan niitlel baina. Iim surgamjtai,ugoojtei zuil bichej niitluuldeg mundagchuud tun hovor yum daa.Jishee n manai huuchii eronhiilegch nariig har daa,umnoos n ichej,urovdomoor boloh yum zarimdaa.

      munkhtur, 2013-12-31 11:53:33, 81.249.5.12Хариу бичих

    1. Иван Царевич и Серый волк http://www.youtube.com/watch?v=WC6qmmrMLhU

      Три Богатыря, 2013-12-31 11:56:00, 202.9.47.177Хариу бичих

    1. Шинэ оны босгон дээр ухаан цэлмээсэн сайхан зүйл уншлаа. Түдэв гуайд урт удаан насалж, монгол түмнийхээ оюунд гэрэл нэмж яваарай гэж хүсье.

      Шинэ, 2013-12-31 12:34:24, 103.26.194.139Хариу бичих

    1.  Баярлалаа. “Шувууны өндгөнд сүүдрээ ч хүргэж болохгүй гэж эцэг эхээс сургамж авсан хөдөөний хүүхэд өндөг идэхийг ч гайхдаг байв”

      voyuna, 2013-12-31 14:27:23, 103.10.22.50Хариу бичих

    1. Ih bayarlalaa tand.

      bid, 2013-12-31 16:08:23, 124.158.109.241Хариу бичих

    1. UN -ii talaar tom duugarchee,demii biz herev UN bhgui bsan bol arab,africa buheldee daind avtaj,ulsuj uhne.UN bsan tuldaa busad jijig uls,ard tumen tusgaar togtnol n batalgaajij bgaa.Za ter eruul ahui tseverch ahui bol comunist

      usko, 2013-12-31 16:34:38, 203.166.253.39Хариу бичих

  1. Ta bol argyu yhaantai mongoliin sor bolson hun shuu

    Зочин, 2013-12-31 16:34:42, 38.99.123.22

Сэтгэлийн нүд буюу миний уншсан бодлын түүвэр

 

Нийтэлсэн: 2013-12-31 09:33:25

Амьдрал өөрөө гэрэлтэй сүүдэртэй. Хүмүүнд энэ гэрэл сүүдрийн аль нэг нь дайрч өнгөрдөг. Эндээс гуниг, баяр хоёрын илүү дутуу ялгарч харагддаг биз ээ. Амьд явахын хамгийн том шагнал бол орчлонг харж мэлмий нээх цаг юм.
Саяхан би “ТМ” телевизээр төрөлхийн хараагүй Б.Одонгэрэл гэдэг залуугийн тухай нэвтрүүлэг үзэж, түүний бичсэн шүлэг, зохиосон дууг сонсч, гайхалтай тэвчээр, өөрийгөө нээж буй авьяасынх нь тамирт биширч билээ. Зүрхний хат сэтгэлийн бяргүй болчихсон зөвхөн л тэнгэр газрын зай завсарлаж яваа амьдралыг сохроор хардаг бэртэгчингүүдийн өмнөөс Одонгэрэлийг өмөөрөн ичихийн элэг дурдайнам.
Тэр хүү өглөө нар гэрэлтэн мандахыг, өвсний халиун шуурга үелзэхийг,ээжийнхээ нүдний далдхан гунигийг, сарны туяа залгилсан хээр талыг, тэнгэрийн хэц дээр зогсох Марал бугыг насандаа ч харсангүй, ямар их гуниг вэ? Одонгэрэл хүү өөрийнхөө гунигийг гайхалтай урнаар илэрхийлж чадаж байгаа нь дотоод ухамсрын ялалт юм даа.
1990 онд намайг Булган аймгийн Холбоонд ажиллаж байхад нэг өдөр хүнээр хөтлүүлсэн нүдний хар шилтэй залуу ирж уулзаж байсан нь энд цухас өгүүлж буй Одонгэрэл байлаа. Тэрбээр надад шүлгээ уншиж зөвлөгөө авах гэж ирснээ ярьж ижийдээ зориулсан шүлгээ цээжээр уншсан юм.
Сэтгэлийнхээ нүдээр харсан түүний гэрэлт бодлууд нь яасан эмзэг, зүрхний нулимс байв аа. Өөрөө орчлонг нэг ч удаа хараагүй, харахыг хүссэн тэмүүлэл нь шүлгээр илэрч намайг хачин ихээр догдлуулж билээ. Шүлэг нь зургаан мөр ч билүү багцлагдан бодол бүрийнхээ төгсгөлд “Ижийгээ л нэг харахсан” гэсэн бурхны гуйлт байсан даа.
Байсхийгээд л над руу зорин ирж шүлгээ уншиж зохиосон дуугаа дуулж өгнө. Тэр нэг банзан гитар үүрч явдаг байсан санагдана. Сая телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо цоо шинэ “Ямаха” хэмээх даруулт хөгжим тоглож байна лээ.
Би Булган аймагт байхдаа яруу найрагч ахад шүлгээ уншиж би шүлэг бичиж чадах болов уу гэж эргэлзэлгүй асуухад минь чи чаднаа гэж хэлдэг байсан тухайгаа олон жилийн хойно ч мартаагүй дурсч суухад нь яасан их баярласан гэж санана. Түүнд мартахын будан суугаагүй байгаад нь, ямархан халуун зорилго тэмүүлэлтэй яваад нь тэр нэвтрүүлгийг үзсэн үзэгч та ч санал нэгдэнэ гэдэгт итгэнэ.
Гэр хороололд амьдардаг тэрбээр өглөө гараад л зовлон бэрхшээлтэй учирдаг тухайгаа, болж бүтнэ гэсэн чиг эрмэлзлэлээр хөтлүүлж явдгаа гунигийн сүүдэргүй ярьж байна лээ. Эмзэг давхаргын хүмүүс гээд л тусламжийн гурил, будаа, хувцас хунар өгч өөгшүүлдэг хөдөлмөрийн чадвартай дугаар хорооны иргэдийн дэргэд ёстой л эмзэг давхаргынхан бол хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хараагүй, дүлий, хэлгүй, тэргэнцэртэй иргэд юм.
Муугаар хэлэгддэг социализмын үед ч хөдөлмөрийн хүний үнэлэмж харьцангуй сайн байсан гэж боддог. Ялангуяа ҮЭ-ийн байгууллага энэ тал дээр их анхаарч байсан, одоо ч тэр уламжлал нь үргэлжилсээр, хөдөлмөрчин олныхоо эрх ашгийн төлөө тууштай тэмцэж байгаад талархнам.
“Сохор нийгмийн төлөө ч сохор хүн зүтгэнэ” гэсэн нэгэн ухаантны үг өнөөдөр улам ч үнэ цэнэтэй сонсогдож байна. Энэ үгийн дархлаа зөвхөн Одонгэрэлд бус олон олон хараагүйчүүдэд зориулагдсан мэт санагдана. Амьдралын өнгө гэрлийг тэд биднээс илүү мэдэрч байна. Жинхэнэ сэтгэлийн нүд гэдэг л энэ байх даа.
Би энд өөр нэг хүний тухай цухас өгүүлье! Өөрөө хараагүй ч Монголын Хараагүйчүүдийн төлөө зүрх сэтгэлээ зориулж явдаг нэгэн бол МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, нийтлэлч Ж.Батноов хэмээх эрхэм юм. Аль дал, наяад оны үеэс л Монголын радиод олон сайхан цуврал нийтлэл явуулж өөрийгөө бус өрөөл бусдын төлөө зориулсан он жилүүд нь бусдаас ялгарах үнэ цэнэтэй гаргалгаа болсноороо ихээхэн онцлогтой.
“Утга зохиол, урлаг сонин дээрээс ч түүний бичсэн бодрол, тэмдэглэлийг талархан уншиж уйгагүй тод зүтгэлийг нь харж суухад сайхан байдаг. Энэ талаараа ном бичсэн дуулдана лээ. Батноов бид хоёр энд тэнд их тааралдана. Хүний дууг сонсоод л тэр хүнээ таньж сэтгэл нь сэргээд явчихдаг тийм содон мэдрэхүй бол түүний дотоод эрчим хүч юм.
Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангаар мань хүн байсхийгээд л ирчихсэн, ном үнэртээд явж байгаа сураг дуулддаг. Тэр нь нөгөө хараагүй хүмүүсийн баррель үсгийн ном товхимол л болов уу даа гэж мунхаг би төсөөлөхөөс хэтрэхгүй. Ер нь зүгээр нэг сууж өөрийгөө бөөцийлдөггүй хүн л дээ.
Тэр чанар нь насан туршийнх нь гэрэлт мэлмий болж түүнийг оюуны “талх”-аар тэжээж явдаг биз ээ. Нацагдоржийн номын сангийн захирал асан Т.Мижиддорж гэж хүнтэй ижий ахай болсон, зохион байгуулах сонор сэтгэхүйтэй хүмүн байлаа. Нацагдоржийн. төрсөн өдрөөр ч билүү баахан зохиолч, уншигч цугласан өнөр арга хэмжээний үеэр Батноов маань хэзээний ирчихсэн гэрэлтэж явж байсныг би тодхон санадаг юм.
Манай зохиолчид Батноовыг сайн танина. Өөрөө ч мэнд мэдэхэд л цаад хүнээ таниад явчихаж байгаа юм. Цаанаа ч наанаа ч ийм л дэлгэрэнгүй сайхан хүн л дээ. Мижиддорж захирлын үед Улаанбаатар хотын төв номын сан “Дэйзи-тоон ярьдаг ном”-ыг Монголд нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлж Дэйзи форматын электрон ном үүсгэх Студи байгуулахын зэрэгцээ 21 аймгийн нийтийн төв номын сангаар дамжуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны орон нутгийн нэг салбар бүрт Дэйзи форматын электрон номуудыг түгээх ажил хийгдсэнээрээ өргөн цар хүрээтэй ажил болсон билээ.
Үүнд Батноовын бах нэгэнтээ ханаж таньдаг мэддэг хүмүүс, ялангуяа зохиолч,сэтгүүлчдэд өөрийнхээ баяр талархлыг илэн далангүй ярьж явсан дуулддаг юм. Хэр баргийн хүн ингэж догдлохсон билүү дээ. Санахаасаа илүү мартахын хязгаар давамгайлсан ороо бусгаа энэ цаг үед бид ийм хүмүүсийг л илүү хайрлах хэрэгтэй юм даа. Хөгжлийн бэрхшээлтэй ийм хүмүүсийг төр засаг ч илүү анхаарах хэрэгтэй…
Одонгэрэл хэмээх тэр авьяаст хүү гэр хороололд амьдардаг юм билээ. Өнөөдөр түлээ нүүрс, талх тариа, мах, гурилын үнэ ямар “багалзууртай” байгаа билээ. “Багалзуурдах” гэсэн нэр томъёог нийгмийн сэтгэл зүйд суулгаж өгөх хэрэгтэй байна.
Тэгэхэд Одонгэрэл хүү нийгмийн энэ эрээн барааныг үзэн ядах бус өөрийнхөө зовлонг энэ миний зовлон, би л үүрч гарах ёстой гэж бодож зүтгэж яваа нь мөн ч гуниггүй сайхан сэтгэлээ. Ер нь ийм гудиггүй, шантардаггүй зүтгэл хараагүй хүмүүст л илүүтэй заяагддаг юм шиг санагддаг шүү.
Гэхдээ би нэг зүйлд хачин их эмзэглэдэг. Бүсгүй хүн хичнээн гоо үзэсгэлэнтэй байлаа ч хүнээр хөтлүүлэн тэмтчиж явна гэдэг яасан өрөвдмөөр, цагаан сүүний шаналан бэ? Өөрөө эх болж үрийнхээ үнэгчлэхийг харахын хувь дутлаа ч ангир уургаа шимүүлж суухдаа дахин төрөх шиг л амар амгаланд сөгддөг буй за.
Аялгуу сайхан дуугаараа “Монголын их амар амгалан”-г бүүвэйлсэн ая зохиогч, МУГЖ Ч.Амаржаргалыг дуулахын тоолон миний хоолой зангирч яасан их сэтгэл бужигнадаг гэх вэ.
“Шагналын нүд” түүнийг онож харж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг уншихад Амаржаргал баруун аймгуудад аялан тоглолтоор явж таарсан ч өмнөөс нь өөрөө авчихсан юм шиг олон хүмүүс баярласан гэдэгт эргэлзэх юун. Та нарыг минь өдөр бүхэн бурхны өлмий тосч байх болтугай!
Алтанхан залуу насыг тань Бурхантай хамт хүргэж өгье
Амьдрал хэмээх их нүүдлийн замд тосч уулзъя 
Гэрэлт зүгийн алтан гөрөөс шиг өдрүүдийг бэлэглэе
Гээгдэхгүй их хайр та нарынх байг!
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин

СУРТАЛЧИЛГАА :

  • Tүгээх
  • Сэтгэгдэл (1)

1 сэтгэгдэл харуулж байна

ene bol amidraliin toloo saixan temtsdeg xumuus bna aaa unexeer baxarxmaar

“Оюуны олимп”-д ухаан, авхаалж самбаагаар манлайлж, аваргын цом, автомашины эзнээр тодорсон “Монгол залуу хүн” ТББ тэргүүн А.Отгонбаатар .Сэтгэл зөв бол хөгжил зөв

Нийтэлсэн: 2013-12-07 09:47:45

Монголын “Лектор” төв санаачлан Монгол” байгууллага, БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөр хамтран “Оюуны олимп” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн хавар зохион байгуулсан билээ. Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлж, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээн хоёр сарын турш долоон үе шаттай үргэлжилсэн юм.
“Оюуны олимп”-д ухаан, авхаалж самбаагаар манлайлж, аваргын цом, автомашины эзнээр тодорсон “Монгол залуу хүн” ТББ тэргүүн А.Отгонбаатар МҮЭХ-ны ажилтнуудтай уулзаж “Хүний хөгжил” сэдвээр ярилцсан юм.
-”Оюуны олимп”-ийн аварга гэхээр  IQ өндөр, цээж тоо, цээжлэх тогтоохдоо гаргуун хүн гэж ойлгож байна. Энэ олимпийн тухай болон түүнд хэрхэн оролцсон тухайгаа яриач?
-Дундсургуульд байхдаа дэмий юм ярьдаг, олон үгтэй хүүхэд байсан учраас багш нар маань намайг “Дааганаас унаад үхдэггүй, даравгараас болж үхдэг гэж үг байдаг шүү” гэж зэмлэдэг байлаа. Би 2007 онд ХААИС-д элссэн. Оюутан болоод тэр олон юм ярьдаг зангаа зөв зүйл рүү чиглүүлье гэж хичээсэн.
Гэтэл энэ нь сэтгэлээ зөв болгох гэсэн асар том ухаан руу хөтөлсөн. 2008 онд “Донж” төвийн захирал Б.Төгөлдөр агсан, Лектор төв, UB палас, УИХ-ын таван гишүүн, Монголын энхийг сахиулагчдын нийгэмлэг зэрэг байгууллага хамтран Оюуны олимп тэмцээнийг “Монголд хүн байна уу” нэртэй зохион байгуулсан юм.
Тэмцээний эхний шатанд 300 гаруй хүн оролцож, сүүлийн шатанд үлдсэн 20 залуу UB паласт лекц уншихад азаар би түүнд багтаж байлаа. Хөдөөний хүүхэд, олны өмнө гарч үзээгүй, их сандарч байсан юмдаг. 2013 онд болсон Оюуны олимп нь өмнөхөөсөө нэлээд боловсронгуй болж хүний оюуны чадамжийг олон талаас нь сорьсон.
Долоон үе шаттай энэ тэмцээнд оролцохыг хүссэн нийт залуус “Тархины тураал” сэдвээр 300-400 үгтэй эсээ бичсэн юм. Тэднээс шилдэг эсээ бичсэн 100 залуу олимпод оролцсон. Тэдний IQ-г шалгахаас эхлээд толилуулах чадвар, сэтгэлгээний бодлого, халз мэтгэлцээн, логик сэтгэлгээ, хошин мэдрэмж, сэтгэх чадвар зэрэг олон талын чадвараар өрсөлдүүлсэн юм.
Сүүлийн олимпийн шагнал нь хүртэл маш өндөр байсан. 2008 оны олимпод түрүүлсэн хүн гурван сая төгрөгний шагнал хүртэж байсан бол дараагийнх нь 20 сая төгрөгний шагналын сантай, түрүүлсэн хүнийг автомашинаар шагнасан юм.
Таны асуусанчлан оюуны хөгжил, оюуны олимп гэдэг нь тоо бодох, цээжлэхдээ мундаг байх нь нэг үзүүлэлт мөн. Гэхдээ би тоо бодохоосоо оюуны хөгжил нь хүнлэг байх, эх орноо гэсэн сэтгэл рүүгээ байгаасай гэж хүсдэг.
-Энэ нь юу гэсэн үг билээ?
-Монголчууд угаасаа IQ сайтай ард түмэн. Багадаа 500 шагайтай мөртөө айлын шагайнаас нэг орчихсон байхад би мэддэг л байсан. Эцэг эх хоёрын хүүхдийнхээ төлөө хийж чадах хамгийн том зүйл нь бие биенээ хайрлах юм. Бие биедээ хайртай байснаар хүүхэд элэг бүтэн өснө. Түүнээс илүү жаргал байхгүй.
Бид багадаа зодолдоод дийлдэхээрээ “аавдаа хэлнэ дээ” гэдэг байсан. Аавтай гэдгээс нь айлын хүүхэд айх нь байна шүү дээ. Охид болохоор “ээждээ хэлнэ дээ” гэдэг. Түүнтэй адил бид эвтэй байж улс орноо хөгжүүлж, монгол хүний сайхан чанар, Монгол эх орноо улам сайхан болгоно. Эх орноо муулах, гадаадыг сайхан гэх зэрэгт оюуны чадамжаа бүу ашиглаасай. Хүнд гэгээлэг сайхан мэдээлэл, мэдрэмж, хандлага бий болгоход ашиглаасай гэсэн үг.
-Аваргын хувьд та юу хийж байна вэ?
-Монгол хүн хүнээ хайрлах үе ирсэн. Энэ үүднээсээ бидний хэсэг нөхөд “Монгол залуу” ТББ байгуулаад монгол хүн гэсэн жишиг ойлголтыг бий болгохын төлөө зорьж яваа. Энд тэнд, залуучуудад лекц уншиж байгаа.
Би итгэлийг бий болгохыг зорьдог. Аав ээж нь хүүгээ эх орондоо хэрэгтэй, тустай сайн хүн болно гэж итгэдэг итгэл, дурласан хос бие биендээ үнэнч байна гэсэн итгэл, төрд гарсан нэгнийгээ түмний төлөө ажиллаж чадна гэж итгэдэг итгэл бидэнд хэрэгтэй байна. Монгол хүнээ дэмжих, хөгжүүлэх бодлого нэн чухал байгаа. Үүний төлөө би болоод бидний найз нөхөд явж байгаа.
-”Эв нэгдлийн хүрээ” аян өрнүүлж байгаа гэлээ. Ямар зорилготой юм бол?
-Улс орны тэргүүнд байгаа түшээдүүддээ эв нэгдлийг эрхэмлэсэн залуучууд “Эв нэгдлийн их хүрээ” уриалгын дор өөрсдийн үгээ хүргэх зорилготой. “Монголын ард түмэн хүчирхэг намыг бус хүчирхэг Монголыг хүсч байна. Эрх мэдэл, эд баялаг дутсанаас биш эв нэгдэлгүй байгаагаасаа болж төрийн дээдсүүд маань улс орноо хөгжүүлж чадахгүй байна гэдгийг хэлж байна. Гэхдээ үгээрээ төрийг муулах гэсэн юм биш.
-Муулах гэснээс дээр эх орноо бүү муулаач гэсэн санаа гарсан. Муу байгаа бол яагаад муу гэж болохгүй гэж?
-Модун шаньюйгийн “Төр ард түмний мэдэлд” гэж үг бий. Талбай дээр жагсаж төрийг ард түмний мэдэлд өг гэж хичнээн хашгираад түүнийг өгөхгүй. Харин түүний оронд өнөөдөр 20 настай байгаа залуучуудыг сайхан сургаж, хүмүүжүүлэх юм бол 20 жилийн дараа төрд эх орон ард түмнээ гэсэн зөв сэтгэлтэй хүн гараад ирнэ.
20 жилийн дараа төрийг барилцах, эх орны эздээ өнөөдөр зүхээд байх юм бол ирээдүй болно гэсэн үг. Түүнтэй адил эх орноо муулаад байх юм бол дүү нар маань “энэ эх орон чинь муухай юм байна. Тэр гадаад оронд чинь очоод амьдаръя” гэж бодно.
Гадаадын тухай гоё кино гаргаад, гадаадад аялахыг уриад байх юм бол дүү нар маань эх орондоо дургүй болчихно. Тиймээс эх орнынхоо тухай нэг ч гэсэн сайн үг хэлэхгүй бол 10 жилийн дараа эх орноо аваад явах хүмүүсийн сэтгэл буруу тийшээ эргэж байна гэж боддог.
-Бидэнтэй хүний хөгжилсэдвээр сонирхолтой яриа өрнүүллээ. Уншигчдад маань хамгийн товчоор…
-Хувь хүний хөгжил гэдэг нь хүнд гарч байгаа эерэг өөрчлөлт л юм. Тамхи татдаг хүн тамхиа хаяж чадсан бол эерэг өөрчлөлт хийж чадлаа гэсэн үг. Архи уудаг байснаа больсон бол хөгжсөн хүн. Хөгжил гэдгийг бид их алсаас харж иржээ. Хөгжинө гээд сургалтад суух уу, сургуульд суралцах уу. Гэтэл тийм биш өөрт байгаа муу зүйлүүдээсээ салах юм байна.
-Олон газар лекц уншдаг гэлээ. Ямар сэдэв их эрэлттэй байна вэ?
-Өнөөдөр би ҮЭ-ийнхэндээ олон хүнтэй уулзаж, лекц уншиж байхдаа олж анзаарсан ганц нэг зүйлийг хэлье. Та бүхэн бас л хүний сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүмүүс учраас санаа авна байх. Ажилчин хүмүүст аз жаргалын тухай ойлголтыг нь сэргээж өгөх хэрэгтэй юм байна.
Сар бүр биш юм гэхэд жилдээ хэдэн удаа сэтгэл, ухаарлын лекц унших хэрэгтэй. Тэгж байж тэдний үр хүүхдээ, ханиа, амьдралаа хайрлах нандигнах сэтгэл нь сэргэнэ. Түүнээс биш Оюутолгойд 20 хоног ажиллаад авдаг хоёр сая төгрөгт л амьдралын утга учир байгаа юм шиг.
Зөвхөн мөнгөний төлөө амьдарч байгаа юм шиг сэтгэлгээ газар авдаг. 20 хоног гэрээсээ хол зовж зовж олж ирсэн мөнгөөрөө гурван өдөр зах, дэлгүүр хэсч элдэв юм цуглуулж дуусгаад буцаад мөнгө бодсоор явдаг байж болохгүй. Энэ нь үр хүүхдээсээ илүү мөнгөнд сэтгэлээ өгөх хандлагыг бий болгож байна.
Нөгөө нэг зүйл нь байгууллага бүрт сэтгэл судлаачийг заавал ажиллуулах тухай хуульчилж өгмөөр байна. Нийгмийн ажилтан гэсэн үг л дээ. Зарим оронд ээж, аавыг нь ажлаа хийж байх хооронд гэрийг нь шалгадаг ажилтан байна. Тэд ажилтных нь хүүхэд хэнтэй үлдэж байна. Нөхцөл нь ямар байна гэдгийг судалдаг.
Тэгээд асуудлаа тавьдаг. Төрийн бодлогод тусгуулдаг байх жишээтэй. Танай байгууллагын хаалгаар орж ирээд би нэг юм хайлаа. Бизнес хөгжлийн төв. Ажилчин хүний цалингаас татвар авч байхаар бизнесийн санаанууд зараад түүнийхээ тодорхой хувийг эзэмших замаар үйл ажиллагаагаа явуулж байж болох юм.
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин

СУРТАЛЧИЛГАА :

  • Tүгээх
  • Сэтгэгдэл (11)

11 сэтгэгдэл харуулж байна

    1. Yasan hoorhon uhaalag zaluu ve, Mongoliin buh zaluuchuud ingej setgedeg bolchihvol ch Mongol sergeed l irne dee, Bidend oorsdiigoo oorsdiin geh yumaa hairlah setgel baij,bie bienee hairlah setgel baij, eh oronch setgel baij Mongol hogjino. Bie bienee hairlay Mongolchuudaa

      Зочин, 2013-12-07 10:15:44, 211.208.194.84Хариу бичих

Муухай юмыг муулна. сайхн юмыг сайлна. Харин муухай юмыг сайлна гэдэг утгагүй. Монголын эн харанхуй бүдүүлэг, заваан болхи байдлыг сайхан бна, мандаж бна гээд магтаад эн улс удахгүй мөхнө шүү) одоо үед ийм хэнхэгтэй эх орончид ёстой хэрэггүй. даруухан мөр мөрөө хөөгөөд ажил амьдралаа бодох хэрэгтэй

жабаа, 2013-12-08 16:58:30, 202.21.113.141

    1. Сайн байна Ийм залуус ахина шүү Манай телевизээр хэнд ч хэрэггүй хогийн шоу нэвтрүүлэг шиг юм л гарч байдаг Ийм залуусаас суралц Маанаг шоучин сэтгүүлчийн оронцогууд аа

      Зочин, 2013-12-07 10:47:20, 203.91.117.4Хариу бичих

    1. Зуйтэй.Дэмжиж байна.Залуучууд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох цаг болсоон.

      Зуйтэй, 2013-12-07 12:12:42, 103.26.194.10Хариу бичих

    1. Энэ нийгмийг чинь залуусын маань тархийг ухаад хаяцан юмгэсэн чинь мунадаг бодолтой оюуны боловсрол өндөртэй үгүй тэр хэлсэн ярьсныгнээ баярлахгүй байхын арга алга.Дүү минь энэ ард түмнийг соён гэгээрүүлэх ажилдаа л амьжилт гаргаарай их дор орсон шүү!Аливаа бурангуй талруугаа үл бүтэгч хүчингүүд уусгаад авчихвийдээ гэж битүүхэндээ ахад нь харамлах сэтгэл төрчихлөө.Сайн байна амьжилт хүсэе.

      Ачу, 2013-12-07 13:53:54, 194.230.155.73Хариу бичих

    1. Tiimee muu eh oron gej yu baihav muu humuus baival muu l baina. Humuus ni sain bolchihvol sain l bolno. Gehdee olon yanziin usel sanaatai humuus olon baigaag negtgen negen uzel bodold negdmeer baina. Duu uzel bodliin negdliig hangah yamar arga uhaan baina ve tiishee bugdeeree niileh ter uhaaniig oloh heregtei.

      Зочин, 2013-12-07 14:58:17, 97.96.198.86Хариу бичих

    1. Yag zuv xellee. Uzel bodloo bux zaluust oilguulj, tedniig xeregjuulex boltol zurgexed tani amjilt xuseye… Ingej baij ex oron maani xugjij bid sergen mandax bolno. Uxaant ard tumnii udam bid bugd sain saixnii tulee setgelee egnegt zoriulya. Xunleg setgel uurd munx orshig…………

      buriad, 2013-12-07 17:04:50, 79.102.135.231Хариу бичих

    1. Eh ornoo gesen setgeltei zuw hvn shvv tanid amjilt hvsie…

      Bulgantseteg , 2013-12-07 23:40:36, 202.126.90.58Хариу бичих

    1. Сайн байна. хөөрхөн санаа байна шүү. илүү их зүйл хийгээрэй.

      Зочин, 2013-12-07 23:46:15, 202.126.89.186Хариу бичих

    1. dYY MINI IIM ZOW SETGELTEI ZALUUSIIG HEGTGEJ EH ORNOO HAIRLAH ULS ORNOO HOGJUULEH YILST ZUTGEEREI

      ZOCNIN , 2013-12-08 02:11:32, 96.51.143.173Хариу бичих

  1. Энэ хорвоогийн нэгэн төрлийн амьтан болох ухаант хүн бүрийн цус генд төрлөхийн оршмол байдаг бусадын илүү давуу байдалд атаархах,эд юмсыг нь зальлан мэхлэж хүч хэрэглэн авах,худал хуурмаг үгсээр бодит үнэн болсон үйлдлийг гуйвуулж уран зохиол, жүжиг,кино хэлбэрээр үзүүлж тархи угааж ятган итгүүлэх аргаар үнэмшүүлж шүтэж бишрүүлэн дагуулах,хувиа хичээж хар амиа бодох ,элдэв магтаал сайшаал нэр хүндэнд шунан дурлах,эд хөрөнгөөр гайхуулан тансаглах,ажил хөдөлмөрөөс залхуурч бие амар хүссэн өөрсдийн нь хүсэл сонирхолыг ашиглан хүлцэнгүй боол болгож эзэмшил газар нутаг,эд баялаг,эрх чөлөөг нь булаан авч болдгийг харуулсан туршилтын амьд нэгэн жишээ нотолгоо юмаа,Үүнээс гарах арга зам нь хүмүүний оюун тархийг тэжээн цэнэглэж өгдөг боловсрол- мэдлэг ба ухаарал -гэгээрэл хоёрын “УХААРАЛ”-ын дураар авирлаж ямарч захиргаа удирдлага , хянаж зааварлан хэлэж шаардах зүйлгүй чөлөөтэй байх,гаргасан алдаа дутагдал үүсэгсэн гэм нүгэл буруутай үйлдлээ шудрагаар хүлээж хариуцахаас зайласхийж бурууг бусадад тохох, бэлэн зүйлээр хэмжээ хязгааргүй жаргахыг хүсэх ,бие сэтэглийн зовлон жаргалаа хэн нэгэнд тоочин хэлэж санаагаа амраадаг байдал зэрэг зохисгүй чанаруудыг нь урт удаан хугацаанд ажиглан мэдээд дэлхийн 2-р дайнаас хойш барууны капиталист орнуудад улам эрчимтэй гүнгийрүүлэн судлаад эдгээр муу талуудыг нь дэвэргэн хөөргөх замаар хүн төрлөхтнийг талыг нь илүүтэй ойлгож наандаж л . Өдөр-шөнө, жаргал-зовлон, үхэл-амьдрал, баян-хоосон, хөг жил дэвшил-мөхөл сүйрэл , эрх дарх-үүрэг хариуцлага гэх мэт энэ ертөнцийн үзэгдлүүд нь нэг нь нөгөөгөө үүсгэн бүрдүүлж өгдөг болохийг.согтуурч мансуурах бодис хэрэглэх,галзуу солиорох мэдэрлийн өвчин эмгэг тусах, сэтгэл санаа хэт хөөрч гуниж гутрах зэргийн эцсийн үр дүн нь адилхан байдаг гэх мэтээс эхлээд ухаарч мэдэрч чадвал гарц нь аяндаа өөсдөөс маань олдох болно.

    АЖИГЛАГЧ, 2013-12-08 09:12:41, 202.179.15.125

Монгол Улсын гавьяат холбоочин, “Чингис хаан судлалын холбоо”-ны тэргүүн, доктор, профессор Д.Гарам-Очир: Үндсэн хууль, тусгаар тогтнол хоёр салшгүй юм

2013-11-22 11:35:02

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цагбулангийн энэ удаагийн зочноор Монгол Улсын гавьяат холбоочин, “Чингис хаан судлалын холбоо”-ны тэргүүн, доктор, профессор  Д.Гарам-Очирыг урив. 

-Манай улс Үндсэн хуулийн  өдрөө жил бүрийн арваннэгдүгээр сарын  26-нд  нийтээр тэмдэглэдэг байснаа өнгөрсөн оноос больсон. Уг нь 1924 оны тэр өдөр Үндсэн хуулийг батлахдаа өдөр, судар харж нэлээн юм болсон гэдэг. Монголчууд яагаад намрын сард багтаан төрийн хэргийг хэлэлцэж, хууль цаазаа баталдаг байсан юм бол? 

-Их Монгол Улс анх байгуулагдаж Их засаг хуулиа баталж,  Чингис хааныг өргөмжлөхдөө намрын сүүл сарыг сонгосон байдаг.

Нүүдэлчинмонголчуудадцаг, улиралихчухал, ахуйдньихнөлөөлдөгбайж. Намрынсардмалсүрэгтаргалжөвөлжөөндөөбэлдчихсэнбайдагүе. Хурал  хийжянзбүрийнажилзохионбайгуулахадболомжтойцагучраасихтөлөвнамрынсүүлсардхийжбайсанболовуу. 1924 ондхуралдсанМонголУлсынАнхдугаариххурал  яагаадарваннэгдүгээрсарын 26-ныөдөрҮндсэнхуулиабаталсаннь  тохиолдлынх  байжболохюм. Хуралдаабэлдэжбайгаадүндсэндээнайманөдөрхуралдажхуулиабаталсан. ХуулийнтөслийгЕрөнхий  сайдБ.Цэрэндоржгуайуншижтанилцуулсан  байдаг. Харин   Үндсэнхуулийнөдрийгнийтээртэмдэглэжирснийгөнгөрсөнжилээсяагаадболиулавгэдэгнь  улстөрийншийдэлюм. Энднэгсонирхолтойюмбайдаг. XVII-XX зуун  дэлхийдколонийнсистемтогтсон, дэлхийнхүчирхэггүрнүүдолонгазарорныгэзэмшижэзлэнаваадөөрийнколониболгочихсонбайсанүе. 1911 оныхувьсгалыгнарийнавчүзвэл  дэлхийдколониосчөлөөлөгдсөн  хоёрдахьтомхувьсгалюм. Анхныхнь 1775 ондАНУ  Английнколониосчөлөөлөгдсөнхувьсгал. Мөн   1921 оныАрдынхувьсгалыгОктъябрийнхувьсгалынхоёрдахь  хувьсгалчгэжярьдаг. Америкчууд 1975 ондАнглийнколонийнэсрэгдайнааэхлүүлж, 1776 оныдолдугаарсарын 4-нийөдөрҮндсэнхуулиабаталсан. Энэөдөр  АНУ-ыг  байгуулагдсан  гэжүзэжжилбүртэмдэглэдэг.  Гэхдээ  АНУжинхэнэ  тусгаартогтнолыг  Европыгхамарсандайндуусч 1783 ондВерсалийнгэрээгээрулсорнуудөөрсдийнхилхязгаараатогтоохүеэролжавсан. ЭнэгэрээгээрАнглиулсАНУ-ынтусгаартогтнолыгхүлээнзөвшөөрсөн. Тэгэхээр  тусгаартогтнол, Үндсэнхуульгэдэгхоёрасуудалих  чухалхоорондоохолбоотойюм. Аливааулсорон  тусгаартогтноснообусадулсоронднотлохынтулд  Үнсэнхуультайбайхёстой. ТухайнулсямархуужурамтайоршинтогтнохвэгэдгээҮндсэнхуулиараатогтоож, засагтөрийнхөөбүтцийгтодорхойлсонбайдаг. Ингэж 1924 оныманайҮндсэнхуульхийгдсэн. Хэдийгээрбид 1911 ондМанжийнэрхшээлээсчөлөөлөгдсөнчгэлээхуульчилжбаталсаннь 1924 оныҮндсэнхуульюм.

-Ингэхэдбид 1921 оныүйлявдлыгАрдынхувьсгалгэжнийтээрхүлээнзөвшөөрдөгбол 1911 онытухайдсаналхуваагдаж, түүхч, судлаачдын  зарим  ньхөдөлгөөнгэжүздэг. Таальталднь  байна?

-Социализмынүед 1911 оныхувьсгалыгхувьсгалбишҮндэснийэрхчөлөөнийхөдөлгөөнгэжулстөржүүлэннэрлэжбайсан. Тэгэхдээнэгзүйлийганхаарахёстой. МанжЧингүрэнфеодлынгүрэнбайсан. МонголчуудМанжаастусгаарлаадбасфеодалынзасаглалтогтоосонучирэнэүйлявдлыгхөдөлгөөнгэжнэрлэжбайсанюм. Харинихгүрнийэрхшээлээсгарчтусгаарулсболсныхувьдхувьсгалгэжнэрлэхньзөвгэжүздэг.  БитүрүүндхэлсэнАНУтусгаартогтнолоо 1875 ондзарласанбайхадтүүнийгнь 1783 ондхүлээнзөвшөөрсөнболманайулс 1911 ондхувьсгалхийж, түүнийг  нь 1921 оныАрдынхувьсгалаарбаталгаажуулжбүрэнхүлээнзөвшөөрсөннь 1945 онбайдаг. Тэгэхээриймуртхугацаанытэмцлийгмааньголтодорхойлжөгсөнбаримтбичигмаань 1924 оныҮндсэнхуульюм. XX зууныМонголынтүүхэнд 1924 оны, 1940 оны, 1960 оны, 1992 оныгээддөрвөнҮндсэнхуульбайхад  тэрдотроосонцгойачхолбогдолтойнь 1924 оныхуульюм. Аливаатүүхэн  үйлявдалүүсэх, өрнөх, тогтохөөрийншалтгаантайбайдаг. Тэгвэл 1924 оныҮндсэнхуульболМонголУлсынтусгаартогтнолынтөлөөтэмцлийнөрнөлтийнэхлэлбайсанюм. Иймтүүхэнүйлявдлыгүгүйсгэжболохгүй.

-Тухайлбал,  Үндсэнхуулийгбатлахадко­минтернийншахалтбайсан, эсвэлАрдыннамыннөлөөорсонгэжзаримхүний  ярьжхэлжбайгааг  татэгжүзэжбайнауу?

-Ардчилсанхувьс­галаасхойштогтолцоондөөрчлөлторж, социа­лизмаасиргэнийзасаглалдшилжсэн. Иймээс 1992 оныҮндсэнхуулиатомзүйл  хийсэнгэжүзэжбайгааболаливаагтүүхэначхолбогдлынхньталаасхарахбишулстөрийнталаас,  нөгөөтэйгүүрөөрсдийнхөөүйлажиллагаагтовойлгожөнгөрсөнтүүхэнүйлявдлынгавьяагбууруулахгэсэнхандлагабайгааюмбишбиз. Ингэжбодожби  дотроосэтгэлдундуурбайдаг. 1924 оныҮндсэнхуулийнилтгэлийг  ЕрөнхийсайдБ.Цэрэндоржтавьсан. Хуулиаболовсруулахдаахэдхэдэнорныхуульсудалсанбайдаг.  1924 ондгэхэднэлээнолонорныҮндсэнхуульсудлаадтэрдотроос  баримжаалсанзүйл  ньШвейцарьулсынҮндсэнхуулиас  гол  үзэлсанаагнь  авсанболовуу. Учирньямарүзэлсанаатайбайхвэгэдгийгхэлэлцээд, Ерөнхийлөгчийнбишпарламентынзасаглалтайоронболъёгэсэнсаналтүлхүү  дэвшүүлсэн  байдаг. Түүнийүндсэндманайулспарламентынзасаглалтайболсон. 1992 ондүүнийгээдахинбаталгаажуулсан. Гэхдээнэгсонинюмнь  парламентынзасаглалтайбайнагээдпарламентньулсорныбүхийласуудлыгшийдэжбайнагэсэнзүйлбиш. Парламентболхуультогтоохбайгууллага. Тухайнулсыноршинтогтнож, нийгмийнхээхарилцаагзохицуулжбайхёстойхуулийглтогтоожөгөхүүрэгтэй. ГэтэлманайдпарламентынгишүүдбүгдээрээЗасгийнгазрынгишүүнбайхжишээтэй. ЗасгийнгазарньУИХ-ааудирдаадбайнауу, ИххурлаасЗасгийнгазарттавиххяналталга. Харинэнднэгзүйлийгхэлэхэд 1924 оныҮндсэнхуулийгбатлахадкоминтернийнтөлөөлөгчүгхэлсэнбайдагчшууднөлөөбайгаагүй. Танайулс  парламентынзасаглалтайбол  гэж  чшахаагүй. ХаринчсанасныгбодоходАнхдугаариххуралдоролцсон 77 хүн, хөдөөороннутгаасирсэнмалчидчухаласуудлыгшийдвэрлэжҮндсэнхуулиабаталсан. 1992 оныҮндсэнхуулийгбатлахадАрдыниххуралдбараг 400-гаадтөлөөлөлоролцсон. Тэрүеийг 1924 онтойхарьцуулахадгишүүдийн  мэдлэг, боловсрол, үзсэнхарсныгхарьцуулшгүй. Тэгэхээр  үнэхээртүүхэнүйлхэрэг, хүндэлждурсчбайгууштайүйлявдалюм.  Харамсалтайньөнгөрсөнжилээс  Үндсэнхуулийнөдрийгтэмдэглэхийгболиулсан. Сэтгэлүнэхээрдундуурбайна.

-Үндсэнхуульмааньтусгаартогтнолообаталгаажуулсанбаримтбичиг. Нэгёсондооарваннэгдүгээрсарын-26 монголчуудынтусгаартогтнолынбаярбайталтэмдэглэхээбольжтүүхийгарчиж, мартуулжбайгаагюуч  гэмээрюмбэдээ?

-Хатууханхэлчихэдтүүхэнололтооүгүйсгэсэнулстөрийншийдэл. Төр, засагтодорхойхэмжээгээрэргэжхарахёстой  гэжбодожбайна.

-Татүрүүндшинэ, хуучин  дөрвөнҮндсэнхуулиас 1924 оныхуулийнтүүхэнонцлогийгдурьдсан. ЕрньҮндсэнхуулиудхэрхэнуламжлагдажирсэнбайдагвэ?

-Үндсэнхуулиудынуламжлалөмнөхийгөөтодорхойхэмжээгээрөвлөжирсэн. 1940 оныҮндсэнхууль 1924 оныхуулийгөвлөсөн, гэхдээтодорхойхэмжээгээрдэвшилтэтагуулгаоруулсанбайдаг. Яагаад 1924 оныҮндсэнхуулийг 1940 оныхоорсолихболовгэвэл, тэрүедфеодализмаассалсан, ингээдюуныөмнөАрдынзасгийгхэрхэнтогтоохвэгэдэгголасуудалбайсан. ТэрзорилгоорҮндсэнхуульхийгдсэн. 1940 онболохоорнийгмийнхөгжлийнхувьдхөрөнгөтнийбусхөгжлийнзамаарявахзамыгсонгож, эндхаринКоминтернболонЗХУ-ынбольшвекуудыннөлөө  илүүорсон.  Иймучраастодорхойхэмжээгээрөөрчилсөнболовчтөрийнтогтолцоонд 1924 оныхыгагуулсан. ТөрийнэрхбарихдээдбайгууллагаИххурал, түүнээссонгогдсонБагахуралгэсэнзохионбайгуулалтаарявжбайгаад 1949 ондулсын IX иххурлаартомоохонөөрчлөлторуулсан. Сонгуулийгшууднууцсаналхураалтаарявуулахөнөөдрийнбиднийда­гажмөрдөжбайгаатогтолцоондоруулсан. Ю.Цэдэнбалнамындаргаболонгуутааөөрөөилтгэлболовсруулантавьж, сонгуулийншинэсистемдоруулснаар 1951 онданхныУИХ-ынсонгуульявагдсантүүхтэй. Үүнтэйхолбогдуулжбинэгюмбичихсанаатайсуужбайгаа.

-Тэрньюубилээ?

-ЕрөнхийлөгчЦ.Элбэгдоржулстөрийнтоглоомыг  сүрхийсэдэжгаргажирэхюм. Жишээнь, саяТомтөрөөсухаалагтөрлүүхэлэлцүүлэгхийгээдөнгөрлөө. Нэгёсондооөөрийгөөсурталчилсаншоуболлоо. Томтөргэжюугаачхэлээдбайгааюм, ухаалагтөрчгэжюуяриадбайгааюм. Тиймээсцаашидтөрийнтогтолцоояавалзүйтэйвэгэдэгталаарюмбичихгэжбайгаа. Гэхдээбишинэюмзохиохгэжбайгааюмбиш. МанайэхнийхоёрҮндсэнхуулиарМонголынтө­рийнтогтолцоогжин­хэнэмонголдтохирсонтогтолцоогсонгожавсанбайдагюм. Ардчилсанзасаглалыннэгголюмсонголт, тэрньбайжсаяардчилалбайна. Шууд, нууцгэдэгболөрнөдийнзагвар. ӨрнөдийнорнуудадхэрэглэжбайсныгяагаадЮ.Цэдэнбалдаргаоруулжирэвгэвэлтэрүедөрнөдтэйхарилцажбайсанбиш, ЗөвлөлтөөссанааавчлНамынТөвХороонынэгдүгээрдаргаболмогцоо  саналоруулсанбайх. СонирхолтойньманайшинэҮндсэнхуулийнэхбаригчБ.Чимидагсанэнэөөрчлөлтийгньзөв, дорвитойөөрчлөлтболсонгэждүгнэсэнбайдаг.  Тэгэхээр 1924, 1940 оныхуулиудадсонгуулийнсистемнэгдүгээртил, хоёрдугаартшаталсанбайсан. Өөрөөрхэлбэл, арвангэрхуралдаадтэргүүлэгчээсонгоно. Тэрхурлаасмөндараагийнхуралдтөлөөлөгчөөсонгоно. Багийнхурлаасбагийнхурлынтэргүүлэгчээсонгохоосгадна, мөнбагийнхурлындарга, сумынхурлынтөлөөлөгчөөсонгоно. Сумынхурлаасчшаталсантогтолцоогоорсонгуульявагдажбайсан. Энэхамгийнардчилсан, хамгийншударгасонгуульбайсанбайгааюм. Гэтэлодоошууд, нууцаарсонгоногэдэгмааньхэнмөнгөтэй, зальтай, бурууаргахэрэглэсэнньгарчбайнашүүдээ.

-ТэгэхээртаныТомтөрөөсухаалагтөрлүүхэлэлцүүлгээсолжхарсан, одоодэвшүүлэхгэжбайгаасанаачухамюуюмбэ?

-1940 оныхооҮндсэнхуульдахьтөрийнтог­­толцооноосавчжин­хэнэардчиллынзарчимболгож, түүндээсуурилсанбайдлаарөөрчлөлтхийегэж  байгааюм. Үүнтэйхолбогдуулж, нэгзүйлийгхэлэхэд 1990 ондМонголУлсынсүүлчийнИххурлынсонгуулийнхуралдаанаарҮндсэнхуульднэгтомөөрчлөлторуулсан. ТүүндМонголынтөрийнтогтолцоондмашзөвөөрч­­лөлторуулсан. Ерөнхийлөгчийнзасаглалтай, Иххурал, Багахуралтайбайхаартусгасан. Тэрболтогтолцооны  хамгийншилдэгзагварбайсан. СүүлдньУИХяагаадтүүнийгээөөрчилчихсөнньтодорхойгүй. Үнэнийгхэлэхэд 1992 онышинэҮндсэнхуульбол 1990 ондҮндсэн  хуульдоруулсан   нэмэлтээсчанар, агуулгынхувьд  дордчихсон. 1924, 1940 оныҮндсэнхуулийнголсанааболон, 1990 оныҮндсэнхуульдоруулсаннэмэлтийнтухайхуулийн  үндсэнсанаагзагварболгожөөрчлөлтхийхгүйболМонголынтөрөөдлөхгүй. “ТомтөрөөсухаалагтөрлүүбишЗасагладагтөрөөс  хяналттайтөрлүүшилжиххэрэгтэйбайна. Төрийгшатчилан  байгуулах, илээрсонгодогболохынучирүүндоршино. Төрийндээдтөвшнийүйлажиллагаанддороосньсонгосоншатньхяналттавина. Хэрэвдээдшатньүүргээмуубиелүүлжбайнагэжүзвэлсонгосондоодшатньтараажбол­но. Ц.ЭлбэгдоржБирмулсадзочлоходтө­рийнтогтолцоогтанилцуулжбайв. ЭнэулсЕрөнхийлөгчөөманайхшигбүхардтүмэнбишпарламентньсонгодогюмбайна.Энэболхамгийнзөвтогтолцоо. Ерөнхийлөгчөөхуулиарногдуулсанүүргээмуубиелүүлжбайнагэжүзвэлпарламентогцруулахэрх­тэйбайна. БүхардтүмнээссонгосонЕрөнхийлөгчийгяажогцруулахвэ.

-Ингэхэдарван­нэгдүгээрсардтэмдэглэдэгбайсанҮндсэнхуулийнөдрийгболиулаад  баснэгбаярыгбийболгосонньЧингисхаанытөрсөнөдөрбуюуМонголбахархлынөдөр. Энэталаартаюухэлэхвэ?

-ИххаанытөрсөнөдрийгсудлаачН.Нагаан­буумаштодорхойтогтоочихсоншүүдээ, өвлийнэхэнсарыншинийн 1-ндтөржээгээд. Энэнь  Монголынтооллоорхэзээтохиодогвэгэвэл, арванхоёрдугаарсарын 22-ныөдөр. Ягесэхэлдэгтэрөдөрөвөлэхэлжбайна. ТэрөдөрЧингисхаанмэндэлсэнгэдгийгтэрхүнтодорхойсудалгааныүндсэндтогтоочихсон. ЕрөнхийлөгчЦ.Элбэгдор­жийнхувьд  хуучныуламж­лалыгжааханчболтугайөвлүүлэхсанаагаар  иххаанытөрсөнөдрийгтогтоохтухайсэдсэнхэдийчдорньажиллажбайгааалбатуудөөрсдөөюммэдэхгүй, хоёрянзынцагтооныбичиг \төгсбуянтынзурхай, хятадыншарзурхай\ аваадүзтэлтүүндээрньөвлийнэхэнсарыншинийн -1 нь  арваннэгдүгээрсарын 14-ндтаарсанучраасУИХ-доруулаадтогтоолгочихсон. ЕрөнхийлөгчийнзөвлөхР.Болдгэдэгтүшмэлсудлаачдынүгийгэстоожиймшийдвэргаргуулсан. Төралдаатайшийдвэргаргажболохгүй, тиймэрхбайхгүй. Энэшийдвэргарахүеднэгсонирхолтойтохиолдолболсон. ТухайнүедМҮОНРТ-ийнзахирлааражиллажбайсан. Л.Пүрэвдоржидэнэтухайтелевизийнярилцахцагторуулжөгөөчгэсэнхүсэлттавихадзөвшөөрөөгүй. Иргэнийчөлөөтэйярих, хэвлэннийтлэхэрхчөлөөг  мөнхангаваа. Энэтохиолдолтомалбандочихтойгоозэрэгцэнхүнхарамиааргацаадгийнтоджишээ. Манайхантүүхээ, ёсуламжлалаамэдэхгүйбайгаагийннэгилрэлэнэ.

Юмандухаалагхандахчадварбайхгүйөрөөсгөлявдалньюундхүргэжбайнагэвэл  төрийгбуруушийдвэргаргахаднөлөөлөөдбайна.

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=3120

Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч-судлаач, доктор, профессор Ч.Дагвадорж: Монгол хэлийг хятад хүн сурахад л дөхүүлж засварлах гээд байх ши

2013-11-29 11:12:26

Ч.ҮЛ-ОЛДОХ

Ярилцах цагбулангийн энэ удаагийн зочноор Соёлын гавьяат зүтгэлтэн, утга зохиолын шүүмжлэгч-судлаач, доктор, профессор Ч.Дагвадоржийг урилаа.

 

-Хэл шинжлэлийн эрдэмтэд байсхийгээд монгол хэлний зөв бичих дүрмийг өөрчилнө гэдэг. Түүнийг дагаад нэг үгийг янз бүрээр бичдэг хэсэг хүн бий болдог. Саяхнаас дахиад л Ц.Дамдинсүрэн агсны зохиосон зөв бичих дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гараад байна. Энэ хэр зөв алхам бэ?

-Энэ тухай ярихын өмнө ер нь шинэ үсгийн дүрмийг өөрчлөх, сайжруулах тухай яриа болж байсан 1960-аад оны эхэн үеийг эргэж дурсъя гэж бодож байна. Манайхан үсэг, бичгээ өөрчилнө, боловсронгуй болгоно гэлцдэг. Боловсронгуй болгоно гэж ярьж болох байх.

Гэхдээ  шинэ үсгийн дүрэм гэж ярихаасаа илүүтэй, өв соёлдоо монголчууд хэрхэн хандах вэ гэдэг асуудал юуны өмнө тавигдах учиртай. Ингэхдээ  ухаалаг хандмаар байгаа юм. Яагаад гэвэл,  тэр талаар яриа гарч байсан 1960-аад онд шинэ үсгийн дүрмийн зохиогч нь   тухайлбал, Ц.Дамдинсүрэн гуай өөрөө, тухайн үеийн хэл шинжлэлийн том эрдэмтэд,  академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан,  МУИС-д багшилж байсан эрдэмтэн багш нар бүгд байлаа.   Т.Пагва, Л.Мишиг, Т.Дашцэдэн нарын хэл шинжлэлийн салбарын   урдаа барьдаг  эрдэмтэд,  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд  А.Лувсандэндэв, Х.Лувсанбалдан, Э.Вандуй нар ид ажиллаж   байсан. Тэд  шинэ үсгийн дүрэм зохиогдож байсан 1940-өөд оныг  сайн мэднэ. Тэгвэл түүнээс хойш   20-оод жилийн дараа буюу 1960-аад онд  шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай яриад тоймтой шийдэлд хүрээгүй. Тэр үед  бид оюутан байсан,  Ц.Дамдинсүрэн багш МУИС дээр болсон нэг удаагийн уулзалтадШинэ үсгийн дүрмийг өөрчилнө гэдэг Сэлэнгэ мөрний уснаас  урсгал нийлж байгаа олон голын усыг ялгаж шүүж  гаргана гэсэнтэй адилгэж хэлж байсан. Түүнээс хойш цаг хугацаа улирч, шинэ үсгийн дүрэм зохиосноос хойш магад жар гаруй  жил улирчээ.  Гэтэл  хэсэг мартагнуулж байгаад, тодорхой хугацааны дараа хэдэн  хүн гарч ирж шуугиулдгийг бодмоор  байгаа юм. Мэдээж, жаран  жил өнгөрнө гэдэг монгол хүний ярих, би­чих соёлд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Соёл урлаг, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд, ер нь Мон­голын нийгмийг урагшлуулахад нэг хэсэг нь шинэ үсгийн дүрэм гэж нэрлэдэг, нөгөө нь кирилл бичиг гэдэг  тэр дүрмийн гүйцэтгэсэн үүрэг асар их юм.

-Хэсэг мартагнуулж байгаад  хэдэн хүн гарч ирж бужигнуулдаг  гэлээ. Ярих өөр байх, хийж бужигнуулсан юм нь, тухайлбал юу байна вэ?

-Хэдэн хүн Ц.Дамдинсүрэн  гуайн зохиосонТөрийн  дуулал”-ыг өөрчилнө гэж хэд хэдэн удаа санал тавиад 2000 оны дундуур өөрчилж санаа нь амарсан. Би  Ц.Дамдинсүрэн багш шүлгийг нь зохиож, Б.Дамдинсүрэн, Б.Мөрдорж гуай нар аялгуу хийж, төрөөс  зарлиг гаргасан  Төрийн дуулал”-ыг дуулж өссөн сурагч. 1950  оны намар бага сургуулийн нэгдүгээр ангид орж байсан. Анх сурсан дуу  минь ч энэ дуу. Бүх нийтээрТөрийн дуулал-ыг  зааж, дуулж сурч  байсан  цаг үе байлаа.  Яруу найргийн,  хөг аялгууны хувьд маш зохицсон дуу  байгаа юм. Гэтэл түүнийг нь өөрчлөх гэж  хэдэн хүн үе үе зүтгэсээр “…Дархан манай хувьсгалт улс Даяар Монголын ариун  голомт  Дайсны хөлд хэзээ ч орохгүй Дандаа энхжиж үүрд манданагэснийг ньДархан манай тусгаар улсгэж нэг тиймэрхүү орчуулгын шүлгээр зохиосон юм шиг болгосон. Үүнийг өөрчилж сэтгэл нь амарсан хэдэн хүн, өөрчлүүлчихлээ гээд налайж суугаа төр, засгийн түшээд юу боддог юм, мэдэхгүй. Болчихлоо л  гэж боддог биз. Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч гэж нийтэд зарлачихаад, үхсэн хүн босч ирэх биш гэсэн шиг Ц.Дамдинсүрэн багшийн  хийж бүтээсэн  рүү  ингэж дайрч байгаа нь  зохисгүй. Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч гэж хүлээн зөвшөөрсөн  л  юм бол тэр хүнийхээ хийсэн бүтээснийг нь тэр хэмжээнд авч үзэж, хүндэтгэлтэй хандах ёстой. Үүнийг би тухайн үед өөрийн бичсэн нийтлэл, өгүүлэлд бас дурьдаж байсан. “Төрийн дуулал”-ыг өөрчлөх гээд байгаа юм бол өөрсдөө шүлгээ бичиж, аялгууг  нь зохиочихоод   дуулуулна биз. Энэ дуулиан  намжиж байгаа  юм уу, эсвэл хүмүүсийн чих дөжирч байгаа юм уу, хэсэг чимээгүй болтол одоо шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай асуудал босч ирж байна. Зарим нь тэмээ гэхэд ямаа гэлээ гэж бодож байж магадгүй. Тэгдэггүй юм аа. Өөрчлөх, засварлах нэрээр улайрагчид нэг л хэлтэй, нэг л үгтэй байдаг.

-Гэхдээ тэд кирилл бичгийнЦагаан толгой”-н 35 үсгээс дөрвөн тэм­дэгтийн хэрэглээг хяз­гаарлах, тэгэхдээ үсгийн бүтцийг  нь хэвээр хадгална гэж байгаа юм билээ?

-Энэ бол  гээгдэх, гээгдэхгүй эгшиг, эсвэл хатуу, зөөлний тэмдгийгиболгох тухай яриа биш. Хамгийн гол нь энд зохиогчийн эрх гэж бий. Ц.Дамдинсүрэн гэдэг аугаа эрдэмтний  зохиосон шинэ үсгийн дүрэмд байр эзэлж буй  35 үсэг, тэр дотор багтаж буй хоёр тэмдэгтийг өөрчилнө гэж байна. Гэтэл  тэр хүн түүнийг зохиохдоо нэг юм бодсон байж таарна. Яагаад 36 эсвэл 38 болгоогүй вэ, эсвэл 21 болгох боломж байсан уу. Гэтэл 35 байна гэж тоог нь тогтоогоод, тэр дотроо энд нь ийм үсэг, тэнд нь хоёр тэмдэгт байна, энэ нь зөөлрүүлэх үүрэгтэй,  тэр нь салгах ,тусгаарлах үүрэгтэй   гээд яг таг тогтоочихсон байна шүү дээ. Уран барилгачин, уран зураач нарт юмны найрсал,  зохицол гэж байна. Цаад зохиогч нь ийм цогц байдлаар сэтгээд бүтээчихсэн байхад дундаас нь ганц, хоёроор сугална  гэдэг шинэ үсгээ  сэглээд хаяхаас өөрцгүй. Хүний бүтээл рүү дайрагсад сайхан үгтэй, сайнаар өнгөлөн далдалсан багтай гарч ирдэг. Тэгээд ч  хэвлэлээр гараад байгаачлан шинэ үсгийн дүрмийг өөрчлөх ажлын хэсэг гэгчид  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС гээд хэл шинжлэлийн эрдэмтэд төвлөж байдаг газруудаас шигшигдсэн 20 гаруй эрдэмтэн баг бүрдүүлээд  байгаа гэж би ерөөс бодохгүй байна.

-Яагаад?

-Таваас зургаан хүний нэр л сонсогдоод  байгаа шүү дээ.  Тэр зургаан хүн  Хорьдугаар зууны манлай эрдэмтэн, зохиолч  Ц.Дамдинсүрэнгийн  зохиосон, он цагийн шал­гуурыг давсан   бүтээлийг оролдох хэмжээний хүмүүс мөн үү, биш үү гэдэг баталгаагүй.   Үнэхээр дахин шинэ үсэг зохиох гэж дурлаад,  шинэ дүрэм гаргах гэж бодоод байгаа  юм бол өөрсдийнхөө шинэ дүрмийг зохио. Түүнээс биш өвгөн Ц.Дамдинсүрэнгээр оролдож болохгүй, одоо болно. Үүнээс цааш бол ёстой хэрээс хэтэрнэ гээч болно. Хүн үхнэ гэдэг их гутамшигтай юм, тэр хүн үхсэн учраас өндийж үг хэлж чадахгүй гэж бодож баймгүй. Өө сэв эрдэг нь эрнэ л биз. Би хувьдаа  тэр дүрмийг нэг их сэмлээд байх шаардлагагүй гэж  үздэг. Тэр хүний бүтээл өөрийнх нь зохиосноор үлдэг.

-Өөрчлөлт оруулснаар  зөв бичих дүрмийн нийтээр дагаж мөрдөх нэг толь бичигтэй болгон журамлана, мөн дүрэм цөөрч монгол хэлийг сурахад хялбар болно гэж байгааг  та юу гэж үзэж байна вэ?

-Наадахыг чинь би сайн ойлгохгүй байна. Тэр хүмүүсийн яриад байгаагаас юу ойлгогдож байна гэхээр  гадаад хүмүүс монгол хэлийг муруй хазгай сурч байгаа. Манайд хамгийн ойр хоёр их хөршийнхөн монгол хэлийг сурвал юу гэж хэлэх вэ, яаж сурах вэ, дэлхийн бусад улс орны иргэд монгол хэлийг сурахад  дөхүүлж  хонь гэдэг үгийг хони, морь гэхидгийг ньиболгож  бичих гээд байгаа юм уу.  Эсвэл, манай уламжлалт, сонгодог бичгээр  морь гэхийг мори гэж бичдэг, түүн рүү ойртуулах гээд байна уу. Үүнийг би сайн ойлгохгүй байна. Харин манай урд хөршийн хүмүүс монгол хэл сурахад нь  дөхөм болгож байгаа юм уу гэж бодож  байгаа. Би түрүүнд хэлсэн, шинэ үсгийн дүрмийг өвгөн эрдэмтэн зохиогоод нэгэн жарныг туулсан. Түүгээр ярьж, бичиж ирсэн хүмүүс өнөөдөр мөн нэгэн жарныг туулж 70, 80 насалсан байна. Тэр хүмүүс морь, хонь, унь, онь гэж ярьж, бичээд дасчихсан. Тэгэхээр мори, хони, уни, они гэж яавч дадахгүй. Харин монгол хэл шинээр сурч байгаа гадаадын иргэд, жишээ нь манай урд хөршийнхөнд монгол хэлээр  ярьж, бичихэд хялбар болох байх.

-Ингэхэд  та  яагаад ингэж бодох болов?

-Тухайлбал, манайхан сүүлийн үед  хөдөлмөрийн гэрээгээр  гадаадаас ажиллах хүч  олноор нь   оруулж ирдэг болсон гэсэн.  Түүнд зориулж хэл сургах гэж байгаа бол дөхүү байж магадгүй юм. Тэгээд моли,  хони гэж ярьж, бичих бололтой. Ямар учиртай шинэ үсгийн дүрмээр ингэж  оролдож байгааг  үнэхээр ойлгохгүй байна. Уг нь би тухайн цагтаа МУИС-ийн монгол хэл-уран зохиолын ангийг төгссөн, бас чиг энэ талаар үг хэлбэл хэлэх  үүрэгтэй, ийм хүн байгаа юм. Тэгэхээр ойлгохгүй байна гэдгээ дахиад хэлье. Нөгөөтэйгүүр,  би хувьдаа шинэ үсгийн дүрмийг өөрчлөхийг зөвшөөрөхгүй.  Хэн дур­тай нь зохиогчийн эрхэнд халдаж  болохгүй. Тиймээс дахин хэлэхэд тэр хүмүүс тэгж л  их дүрэм зохиох гээд байгаа бол өөрсдөө шинээр зохио. Ц.Дамдинсүрэн багшийн бүтээлийг  зэрэмдэглэж болохгүй. Харин энэ дашрамд хэлчихэд,  манай хэл шинжлэлийн эрдэмтэд явцгүй зүйлээр оролдож байхаар шинэ зүйл сэдэж, санаачилж, бүтээгээсэй. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл, шинэ үсгийн дүрэм дэх алдаанаас болж Монгол Улс хөгжихгүй, ард түмний мэдлэг боловсрол дээшлэхгүй, монгол хүний  хэл сэтгэхүйн нэгдмэл үйл ажиллагаа хангагдахгүй байгаа юм бол өөрсдөө шинэ дүрмээ зохиогоод, журамлах толь бичгээ  боловсруулж гаргах хэрэгтэй.

-Тэгэхээр та  энэ асуудалд  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн шийдвэр гаргах эрх бүхий байр сууриас оролцох ёстой гэж байна уу?

- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд энэ асуудалд хэр зэрэг  үүрэгтэй оролцож  байгааг асуух хэрэгтэй. Би хувьдаа тэдний оролцоог олж харахгүй байгаа. Гарч буй мэдээллийг сонин, хэвлэлээс унших юм, телевизээр шинэ үсгийн дүрмийг өөрчлөх тухай ярьж байгааг харж байна. Олон улсын монгол судлалын холбооны ганц хоёр  хүний нэр гараад, МУИС, МУБИС-ийн  цөөн эрдэмтэн, багш нарын нэр дуулдах юм. Хэлний хүрээлэнгийн эрдэмтдийн нэр ерөөс сонсогдохгүй байгаа. Эсвэл тэд нэрээ нууцлаад байгаа юм уу. Энэ асуудалд хамгийн их үүрэгтэй, зөв бичих дүрмийг өөрчлөх, эсэхийг шийдвэрлэх байр сууриас оролцох байгууллага бол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн шүү дээ. Түүнээс МУИС-ийн хэдэн багш    мэддэг юм биш. МУБИС-ийн хэдэн багш ч мэдэхгүй.  Монгол Улсын  хэл, утга зохиолын хэтийн төлөв болоод  өнөөгийн чиг хандлагыг мэдэж, чиглүүлж байгаа байгууллага нь  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн байдаг. Гэхдээ татан буулгачихаагүй  бол шүү дээ. Энэ асуудалд эрдэмтэд түрүүлж саналаа хэлэх ёстой. Түүгээр барахгүй  тэнд жинхэнэ эрдэм шинжилгээний маргаан, мэтгэлцээн  өрнөж, эсвэл тэд Монголын нийт хэл шинжлэлийн эрдэмтдийн өмнөөс үгээ хэлж байх ёстой. Гэтэл тэдний байр суурь огт алга.

-Энэ чиглэлд бүх нийтээс санал асуулга  явуулахгүй. Харин хэлний мэргэжилтнүүдээр хэлэлцүүлэх сураг  байна?

-Эрдэмтдээр заа­вал  хэлэлцүүлэх ёс­той. Өнөөдөр хэл шинжлэлийн чиглэлд сургалт, судалгаа явуулдаг их, дээд  сургуулиуд  байна. 12 жилийн  сургалттай  сургуулийн монгол хэлний заах аргач олон сайн багш бий. Тэдний саналыг сонсох ёстой. Ямар учиртай юм, яагаад өөрчлөлт хийх гэж байгаагаа ойлгуулж тайлбарласан  байх ёстой. Гэхдээ л Ц.Дамдинсүрэн гэдэг хүний зохиосон дүрмийг тэгж сэглэж болохгүй.   Төрийн дуулал”-ын үгийг сэглэчихээд тэр хүний нэрийг тавьсан шигээ  кирилл бичгийн дүрмийг сэглэж  нэг бус үсгийг нь хасчихаад түүнийгээ Ц.Дамдинсүрэнгийн гэж бичиж болохгүй. Өөрсдөө шинэ дүрмээ зохио, тэр эрх нь нээлттэй байгаа шүү дээ. Тиймээс чадвар чинь хүрдэг юм бол өөрсдөө шинээр зохиогооч гэх байна. Ц.Дамдинсүрэн гуай хэрэв босоод ирдэгсэн бол тэдний дүрмийг булаацалдахгүй, өөрийнхөө дүрмийг л хамгаалах байх. Иймд  тэр хүний зохиосон дүрмийг зүгээр үлдээгээч ээ. Зайлшгүй өөрчлөх шаардлага гараад байгаа юм бол өөрсдөө зохиогооч ээ. Тэгэхдээ монгол үн­дэст­ний эрх ашгийг хохироож болохгүйг хатуу хэлье.

-Хатуу, зөөлний тэмдгийгИболгох, мөнЙүсгийг дээрээ цэггүйгээр  хэрэглэх, Щ үсгийг  хэрэглэхгүй болох тухай ярьж байгаа. Бараг хэрэглэгддэггүй  ч бас гадаад үгийг бичих шаардлага гарахад ш үсгээр орлуулах уу, тэгэхээр утга гажуудах биш үү гээд асуулт байна?

-Үнэхээр хэрэглээ нь цөөхөн байдаг. Намайг нэгдүгээр ангид орж байхадЦагаан толгойнүдлүүлэхдээ Щорс гэдэг хүний нэрийг бичдэг. Анги ахиад ирэхээр Оросын зохиолч Салтыков Щедрин гэдэг хүний нэрийг бичүүлдэг байсан. Үүгээр нь явцуу хэрэглэгддэг гээд хаслаа гэхэд дэлхий дахинтай харилцах харилцаанд гүйцэтгэх үүрэг нь юу болох вэ. Ерөөс Щ үсгээр бичсэн үг монгол хэлэнд орж ирэхгүй гэж үзэж болохгүй биз дээ. Шинэ үсгийн дүрмийг өөрчлөх гээд байгаа хэлний мэргэд  мартчихаагүй бол Щерба гэж хэл шинжлэлийн том эрдэмтэн байгаа шүү дээ. Тэгвэл Щербагийнхаа нэрийг юу гэж бичих юм. Щербатский  гэж Оросын  алдартай  эрдэмтэн бий. Тэр хүний нэрийг яаж бичих гэж байгаа юм бэ. Зөвхөн хэлний салбарын эрдэмтэн, мэргэд гэхэд л ийм хүмүүс байна шүү дээ. Тиймээс бодох хэрэгтэй байх.

-Шинэ үсгийн дүрмийг өөрчилье   гэсэн  хүмүүсОлон жил буруу, зөрүү ярьж, бичиж ирсэн байдлыг нэг мөр болгоё  гэж   байгаа. Түүнээс гадна Ц.Дамдинсүрэн гуайн гаргасанЗөв бичих дүрмийн толь  хууль эрх зүйн хувьд баталгаажаагүй атлаа  өнөө хүртэл мөрдөгдөж ирсэн гэх үг   дуулдаж байна?

-Ц.Дамдинсүрэн гуай, Осор гуай хоёрын хамтарч гаргасан зөв бичих дүрмийн тэр толь яагаад баталгаажаагүй байх вэ дээ. Тэр цагийн хамгийн хатуу хяналттай гэж байсан үеийн байгууллагуудын хяналт, шүүлтээр  ороод гарсан  толь яахаараа баталгаажаагүй байдаг юм бэ. Тэгээд ч   өнөө хүртэл өчнөөн олон жил мөрдөж ирлээ. Зөв,  буруу бичиж байгаа нь  түүндээ биш байх.

1990 оноос хойш нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Улс ардын аж ахуй, соёлын салбар тэр чигээрээ өөрчлөгдсөн. Түүнтэй холбогдсон бужигнаан дунд өөрсдөө дүрмээ баримтлахаа  больсон.  Сурч байгаа нь ч, сургаж байгаа нь ч, албан хэрэг  хөтөлж байгаа нь ч өөрсдөө  дүрмээ мөрдөхөө больсон болохоос дүрэм байхгүй, тэгээд  жигдлэх шаардлагатай болоод алдаа гаргаад байгаа юм биш. 1990 оноос өмнө нэг мөр ярьж, бичээд болоод байсан шүү дээ. Тэр байтугай миний эрдмийн ажлын албан ёсны нэгдүгээр шүүмжлэгч нь крилл бичгийг зохиогч  Ц.Дамдинсүрэн гуай байсан. Багш миний эрдмийн ажлыг уншихдаа ч, “Монголын  судлалгэж өөрийнхөө хариуцсан цувралд миний эрдэм шинжилгээний өгүүллийг оруулахдаа ч цэг, таслалгүй засаад оруулдаг байсан шүү дээ. Бид  жигд мөрдөж  яваад болоод байсан. Өөрсдөө байгаа дүрмээ мөрдөхгүй  эмх  замбараагүй болгочихоод  дараа нь  энэ нэг юмнаас болоод ингэчихлээ, одоо шинэ дүрэм гаргая гэж таарахгүй. Өөрчлөх  гэж байгаа бол түүнийгээ ямар ч байсан Ц.Дамдинсүрэн гэдэг хүний бүтээл дээр  л лав хийж болохгүй. 

-Эцэст нь нэг асуулт байна.  Хүүхэд залуус, хойч үеийнхэнд хандаж эх хэлний боловсролын тухайд  та юу хэлэх бол?

-Юу хэлэх вэ дээ, сүүлийн үеийнхэн ном уншихаа байчихаж. Уран зохиолын ном уншихгүй байна. Миний хүүхдийн хүүхэд, ач зээ нар, таны болоод бусдын хөвгүүд, охид ерөөс ном уншихгүй байгаа. Компьютерээр дамжуулж ганц нэг юм харсан болдог. Тэр хэмжээгээр өөрийгөө уншаад болоод байна гэж байгаагаас биш жинхэнэ уран зохиолыг амталж, зохиолчийн бичсэн сэтгэл шингэсэн зүйл рүү орохгүй байна. Ийм байхад яаж хүүхэд, залуусын эх хэлний боловсрол дээшлэх вэ. Яаж  оюун сэтгэлгээ  нь гүнзгийрч, сэтгэл санаа нь ариусах  вэ дээ,  тэр талаар бодохын ч хэрэггүй. Ном зохиолд шунан дурлаж байж, Монголын хойч үе ариун сайхан сэтгэлтэй, хурц тунгалаг оюунтай болж төлөвшинө. Харамсалтай нь тийм юм алга. Энэ бол шинэ цагийн төр, засгийн бодлогын гүнзгий алдаа. Үүнийгээ эртхэн засч авах хэрэгтэй.  Тэгэхдээ  ахмад үеийн эрдэмтэн хүний  нэгэнт бүтээн бий болгосон зүйлийг  бүрэлгэж, сайжруулах нэрээр зэрэмдэглэж  болохгүй гэдгийг дахин давтан хэлье.  

http://www.zuuniimedee.mn/Show.aspx?category=1402&code=3157

ок: Хүний бүтээсэн бүтээл дээр сайжруулах нэрээр зэрэмдэглэж болохгүй гэсэн чинь маш зөв, одоо шинэчлэнэ гээд байгаа нөхдүүд өөрсдөө зохиогоод ард түмэндээ танилцуулаад явах хэрэгтэй, ер нь хийж, бүтээж чадахгүй чадваргүй нөхдүүд их мэдэгч болох гээд хэн нэгний санаагаар яваад байгаа юм биш үү, ард олоон…
зочин: ингэж маргах хэрэггүй.шууд л босоо монгол бичигтэй шилжвэл маргаан дуусна.4үсэг хасна гэдэг хүмүүс ч зайлуул солиотой хүмүүс

“Крилл бичгийг хамгаалах Монголын хороо”-ны тэргүүн, Монголчуудын угийн бичгийн академийн Ерөнхийлөгч, академич, гавьяат багш П.Рэнжин : ”Дөрвөн үсэг хасвал бидний үр хүүхэд Монгол биш мохоо хэл сурна”

 

Нийтэлсэн: 2013-11-27 10:31:41

 

 

Хэл бичгийн эрдэмтэд крилл бичгийн дүрэмд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Крилл бичгийг хамгаалах Монголын хороо”-ны тэргүүн, Монголчуудын угийн бичгийн академийн Ерөнхийлөгч, академич, гавьяат багш П.Рэнжин гуайтай ярилцлаа.

 

 

-Хэл шинжлэлийн зарим эрдэмтэн монгол хэлний дүрэмд өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж байна. Эл асуудалд танай хорооныхон хэрхэн хандаж байна вэ? 

 

 

-Бичиг үсгийг шинэчлэх, өөрчлөх тухай асуудал зөвхөн өнөө үед яригдаж байгаа юм биш. Хэт үндсэрхэг сэхээтнүүд 1990 онд крилл бичгийг устгаж, уйгаржинг төрийн бичиг болгоё гэсэн. Тухайн үед бид нэг хэсэг дуугүй хүлээцтэй харж байтал УИХ-ын тогтоол гарч нэгдүгээр ангиас уйгаржин бичиг зааж эхэлсэн.

 

 

Тэгээд хэл бичгийн ухааны доктор, профессор, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Д.Ёндонгоор ахлуулсан манай хороо байгуулагдсан юм. Манай хороонд тухайн үеийн нэртэй эрдэмтэд байсан. Тухайлбал, ХААИС-ын захирал Жамъянжав, эрдэм шинжилгээний ажилтан, геологич Н.Сэр-Оджав, С.Мөөмөө багш, МУИС-ийн Ц.Шагдарсүрэн, одоо хүрээлэнгийн захирал байгаа Л.Болд, АУЗ Л.Түдэв, “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн гэх мэтчилэн 20 гаруй хүн байгуулсан.

 

 

Үүний хүчинд уйгаржин бичгийг нэгдүгээр ангид заах, төрийн бичиг болох асуудлыг түр хойшлуулж крилл бичиг хэвээр үлдсэн юм. Гэхдээ бид зөвхөн өөрсдөө шийдээгүй. Монгол хэлний олон мянган багшаас санал авсан. Уйгаржин бичгийг төрийн бичиг болгох уу, нэгдүгээр агиас нь эхэлж хүүхдүүдэд заах уу гэж асуусан.

 

 

Гэтэл багш нарын олонх нь нэгдүгээрт, криллийг уйгаржин бичгээр солих бололцоогүй, хоёрдугаарт, уйгаржин бичгийг бага ангиас заах ямар ч арга байхгүй гэсэн. Ер нь монголчууд өөрсдийнхөө хэл аялгуунд тохирсон бичиг үсэгтэй болох гэж олон зууны турш явсан. Тод, дөрвөлжин гээд бичгүүд байсныг та бүхэн түүхээс уншсан байх.

 

 

Крилл бичгийг бол 1944 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ц.Дамдинсүрэн багш тэргүүтэй эрдэмтэд зохиосон. Ингээд 1946 оноос хойш ард түмэнд заахад маш хурдан сурсан. Түүнээс өөр ямар ч бичгийг богино хугацаанд сурсан түүх байхүй. Бүх нийтээрээ бичиг үсэгтэй болсон. Улмаар 1970 онд Юнескогийн шагнал хүртсэн юм шүү дээ.

 

 

 

-Та Ц.Дамдинсүрэн гуайтай ойр байсны хувьд мэдэх байх. Хойшид крилл бичгийн дүрэмд өөрчлөлт оруулаарай гэж хэлсэн гэдэг нь үнэн үү? 

 

 

-Ц.Дамдинсүрэн багш “Би энэ үсгийг зохиож, дүрмийг хийсэн нь үнэн. Гэхдээ бүрэн боловсорсон, хэн ч халдашгүй гэж хэлэхгүй. Хожмын мэргэд улам боловсронгуй болгож, Монголын ард түмнийг соён гэгээрүүлэхэд энэ бичиг үсэг үүргээ гүйцэтгэнэ” гэж хэлж байсныг санаж байна. Гэтэл одоо зарим эрдэмтэн Ц.Дамдинсүрэн багшийг “Энэ дүрмийг өөрчлөөрэй, би их муу дүрэм зохиосон” гэсэн мэтээр гүжирдэж байна.

 

 

1984 онд Ц.Дамдинсүрэн багш өөрөө зохион байгуулаад С.Мөөмөө, Б.Осор нар найруулаад монгол бичгийн тайлбар толь гаргасан. Тэр толийг багш нар ч өөрсдөө өнөө хүртэл муу ашиглаж ирсэн. Цээжнийхээ бангаар өөрсдөө бараг дүрэм зохиодгоос болж дүрмийн маргаан гардаг. Түүнээс биш толио баримтлаад явбал ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ. Крилл бол манай ард түмний оюуны соёлд үнэхээр зохицсон бичиг.

 

 

 

-Б.Ринчен гуай крилл бичгийг шүүмжилдэг байсан гэж зарим нь яриад байх юм? 

 

 

-“Утга зохиол урлаг” сонинд нэг хүн “…Б.Ринчен багш Ц.Дамдинсүрэнгийн крилл бичгийг шүүмжлээд шоронд орж байсан…” гэж бичсэн байна лээ. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг. Учир нь Б.Ринчен багш 1930-аад оны сүүлээр шоронд орж байсан. Харин крилл бичиг 1940- өөд онд зохиосон шүү дээ.

 

 

Тэгээд ч энэ хоёр эрдэмтэн бичиг үсгээс болж маргаан үүсгэж байгаагүй. Яахав Б.Ринчен багш уйгаржин бичгийг хатуу баримталдаг хүн байсан. Гэвч нөгөөхөө шүүмжлээд, муутгаад байдаггүй. Тийм байтал одоо өөд болсон хүмүүсийн өмнөөс үг зохиож хагаралдуулаад байх шаардлагагүй л баймаар санагдана.

 

 

 

-Ц.Өнөрбаян, Д.Төмөртогоо нарын эрдэмтэд төслөө боловсруулаад дуусах шатандаа яваа байх. Тэд хэлэхдээ дөрвөн үсэг хасна гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ? 

 

 

-Яаж болох юм бэ. Бодоод, бичээд, уншаад үз л дээ. Ер нь энэ хэдэн эрдэмтэн заавал нэг өөрчлөлт оруулах гээд байна. Хэдэн жилийн өмнө бас л дүрэм өөрчлөх төсөл боловсруулсан. Түүнийг нь бид “болохгүй ээ” гэж хэлээд зогсоосон ч одоо дахиад л яриад эхэллээ. Ц.Дамдинсүрэнгийн зохиосон үсгэнд өөр нэг хүн дүрэм зохионо гэж байх ч үгүй. Тэр хүн бол биеэ даасан том эрдэмтэн.

 

 

Монголчууд бичиг үсэг, дүрэмдээ дассан. Бичиг үсэг нь ч хүн ард, газар шороондоо нутагшсан. Би Ц.Өнөрбаян, Д.Төмөртогоо хоёрт “Та нар Да багшийн зохиосон дүрмээр суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсан. Мөн шавь нараа сургаж, хүмүүжүүлсэн. Гэтэл энэ бичгийн юу нь та нарт түвэг учруулаад, зэвүүг чинь хүргээд байдаг юм бэ. Өөр бодол санаа байгаа бол хэл” гэсэн.

 

 

Тэд өөр бодол байхгүй, гэхдээ зарим дүрэмд өөрчлөлт оруулмаар байна гэж хэлсэн. 35 үсгээс дөрвөн үсэг хасч гадаад үгэнд хэрэглэе гэж байгаа бололтой. Хэрэв дөрвөн үсэг хасвал бидний үр хүүхэд монгол хэлээ мохоо сурна. Хүүхдүүд “морь” гэдэг үгийг “мори” гэж дуудлагаар нь хэлдэг болно гэсэн үг. Энэ бол эрдэмтэн, малчин бүгдэд нь хамааралтай. Эдгээр үсэг хэрэглэгддэггүй үг манайд цөөн бий. Тийм байтал юунд ингэтлээ туйлш раад байгааг нь ойлгохгүй байна.

 

 

 

-Та уйгаржин бичгийг бага ангид заах боломжгүй гэж хэллээ. Яагаад тэр вэ? 

 

 

-1990-ээд онд нэгдүгээр ангид уйгаржин бичиг заахад олон зуун хүүхэд сургууль завсардсан. Дараа нь цэргийн алба бичиг үсэг тайлагдаагүй залуусаар дүүрлээ гэж шүүмжлэлд өртсөн шүү дээ. Үүнийг Л.Түдэв шүүмжлэн бичиж байсныг санаж байна. Уйгаржин бичиг хэдийгээр үндэсний бичиг боловч хүн сурахад бэрх.

 

 

Тиймээс бага ангийн хүүхэд сурч болохгүй. Энэ асуудлыг олон салбар, төвшинд ярьсны хүчинд Монголын боловсролын хүрээлэнгийн захирамж, шийдвэр гарч зургадугаар аниас нь эхэлж заахаар болсон юм. Гэхдээ манай хороо уйгаржин бичгээ бас бүх нийтээр нь сургая, криллийг төрийн бичиг байлгая гэсэн бодлого баримталсан.

 

 

 

-Хэл бичиг бол улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа. Хэрэв хэл бичиг нь уствал тухайн үндэстэн мөхнө ч гэж ярьдаг. Харин хамгаалахын тулд яах ёстой вэ? 

 

 

-Хэл бичгээ алдчихвал тусгаар тогтнолд сэв сууж, гаднын нөлөөлөлд автана. Эрдэмтэд үүнийг хамгаалах ёстой байтал улам явуургүй болгох гэж байна. Тэд крилл бичгийг “Орос үсгийг Монгол болгоод ард түмэнд тулган хүлээлгэсэн” гэж үзээд байгаа юм. Уг нь Орос биш л дээ. Орос Улс мөн л гаднаас оруулж ирсэн байдаг.

 

 

Ер нь манайхан бичиг соёл уруугаа дайралт хиймээргүй байна. Одоо бичиг үсгээр оролддог цаг биш. Өөр хийх олон ажил бий. Улс орны эдийн засаг хүндрэлтэй, ард түмний амьдрал сайнгүй байна. Хэрэв дөрвөн үсэг хасаад, гээгдэх үсгийн дүрэмд өөрчлөлт оруулбал ёстой дампуурна.

 

 

 

-Танай хорооны зүгээс энэ төслийг болиулах талаар ямар нэгэн арга хэмжээ авах уу? 

 

 

-Ойрын үед тэргүүлэгчдийн хурал хийнэ. Холбогдох газруудад то дорхой мэдэгдэл хүргүүлнэ гэж бодож байгаа. Ер нь тэр хэдэн эрдэм тэн ингэж дураараа авирлаж болохгүй.

 

 

 

-Тэд “Төр засгийн захиалгаар…” гэж хэлээд байгаа шүү дээ. Төрийн зүгээс захиалсан юм биш үү? 

 

 

-Засгийн газраас арай санаачилж, захиалаагүй байх. Яахав, эр дэмтэд Засгийн газарт саналаа хүр гүүл сэн л болов уу. Ерөнхий сайд “За та нар эрдэмтэн юм чинь өөрсдөө мэдээд боловсруулаад ир” гэсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь дороос орж ирсэн саналыг зүгээр л хүлээж авсан байх гэж би бодож байгаа.

 

 

Гэтэл одоо төрийн өмнөөс яриад байна. УИХ-ын дарга ч энэ тухай тодорхой хэлсэн шүү дээ. Энэ асуудалд Төрийн хэлний зөвлөлөөс Б.Магсаржав жаахан болгоомжтой хандаж болоогүй юм болов уу. Яагаа ч үгүй байхад эрдэмтдийн саналыг хүлээж аваад, Засгийн газрын хэмжээнд яриад, буруу ойлголтыг ард түмний дунд цацаад байх хэрэггүй. Хэрэв өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа бол ард түмнээс үгүй юм аа гэхэд мэргэжлийн багш нарын дунд санал асуулга явуулах ёстой. Гэтэл багш нараас асуусангүй.

 

 

 

-Төсөл боловсруулагчид “Энэ бол эрдэмтдийн шийдээд хийдэг ажил” гэж хэлсэн? 

 

 

-Эрдэмтэд санаачилга гаргаж болно. Харин иргэдийн өмнөөс, олон зуун багшаас асуулгүй монгол хэлэнд халдаж болохгүй. Ард түмэн хэрхэн хүлээж авах, хүүхдэд яаж сургах, яаж заахаа багш нар мэднэ. Монгол хэлээ хүчээр мохоо болгочихоод өөрсдөө очиж заахгүй биз дээ.

 

 

Үүнээс гадна баримт бичиг, ном зохиол, сонин сэтгүүл, албан байгууллага, хувь хүний нэрэнд өөрчлөлт орох болно. Асар их мөнгө урсана. Үүнийг хэн хариуцах вэ. Энэ эрдэмтдийн ой ухаанд “Монгол хэлээ мохоо болгож байгаад мөнгөтэй болно” гэсэн бодол төрөөгүй л байлтай. Хоёр жилийн өмнө 700 үгийг журамлалаа гэсэн дээ.

 

 

Тэр дотор шүүмжилмээр үг олон бий. Монголчууд “гариг” гэж ярихаас “гараг” гэдэггүй. Мөн цээжийг “чээж” гэж бичих ёстой гэсэн байна лээ. Хэзээ бид “чээж” гэж ярьдаг болчихов оо. Энэ мэт өөрчлөлт хийх гэж зүтгээд байгаа нь цаанаа ямар шалтгаантайг тааж мэдэхгүй юм.

 

 

Ер нь урагшаа чиглэлтэй хэл болох гээд байгааг л харж байна. Гэхдээ бид дуугүй хараад суухгүй. Залуу эрдэмтэд ч дуугарах байх. Төсөл боловсруулах энэ ажилдаа манай хорооноос нэг ч хүн оруулаагүй. Ер нь крилл бичгийг хамгаалдаг хүмүүсээс зугтаад байна. Энэ нь далд санаа агуулсных гэж хардаж байгаа.

 

 

 

-Тэдний үзэж буйгаар бид буруу дүрмээр бичиг үсэг сурсан учраас одоо “эрдэмтэн” гэж байхгүй болж байгаа юм биш үү? 

 

 

-Тэгэх л болж байна. Тэд өөрсдөө ч буруу дүрмээр бичиг үсэг сурч, эдмийн зэргээ буруу хамгаалсан байх нь. Мөн ард түмний хүүхдэд буруу зүйл сургасан юм байна л даа. Эрдэмтэд ийм зүйл яриад байж болохгүй л санагдах юм. Ард түмэн энэ өөрчлөлтийг хүлээж авахгүй. Мах, гурил, будааны үнэ хэзээ буурах, амьдралаа хэрхэн сайжруулах тухай бодож байгаа. Юуны чинь тэр сурсан монгол хэлээ мохоо хэлээр сольж дахин сурах.

 

 

 

-Ш.Лувсанвандан гуай крилл бичгийг юу гэдэг байсан бэ? 

 

 

-Би Ш.Лувсанвандан багшийн гарынх нь шавь. Багш криллийг “Цаг үеэ олсон бичиг” гэдэг байлаа. Ер шүүмжилдэггүй, ард түмний аман аялгуунд ойр зөв бичиг гэдэг байсан.

 

 

М.Наранболд

 

 

Эх сурвалж: 

 

Follow

Get every new post delivered to your Inbox.