• Categories

  • Traffic

“Бурхан Зоригоо”: Эмэгтэй хүнийг хайрлаад байвал нүд нь гэрэлтээд л байдаг юм

2012 оны 08-р сарын 20. 09:00

Бусад / Дэд онцлох 2 |

“Бурхан Зоригоо”: Эмэгтэй хүнийг хайрлаад байвал нүд нь гэрэлтээд л байдаг юм

Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол хэчнээн залуу байсан ч чи хамаагүй

Хэрвээ бурхан чамайг дуудах юм бол нүгэл буян хийсэн чинь ялгаагүй

1990 оны эстрадад бурхан дуулж орж ирсэн ганц л хүн бий. Тэр нь Ч.Зориг. Тийм ч учраас урлагийнхан “Бурхан Зоригоо” гэж авгайлдаг. Энэ хүн уртаашаа, өргөөшөө 30-аад л дуутай. Таны, миний сайн мэддэг нь “Бурхан”, тэгээд нар гэдэг нэртэй оддыг тойрсон дэлхий гэдэг нэртэй гариг дээр хүн болж төрөх хувь зохиол надад ногджээ гэсэн сонин үгтэй нэг дуу бий.

Аргагүй л дээ, тэр мэргэжлийн дуучин биш, орцонд гитар тоглож, охин “найрч” байсан үеийн төлөөлөл. Бас алдагдсан үеийнхний төлөөлөл. Хоёр жилийн өмнө байх аа, “Миний муу аав” гээд кино гарсан даа.

Эстрад Жагаа гэдэг гол дүртэй. Хоёр нийгэм солигдоход ажилгүй, авгайгүй болсон урлагт дуртай хэдэн нөхдийн талаархи энэ киноны Жагаа гээч гол баатар чинь амьдрал дээрээ Зоригоо ах юм байна. Харин Ч.Зориг өөрөө энэ киногоо ч үзээгүй яваа аж.

Тэрбээр “Тэнгис кино театрын Зоригт намайг нэг өдөр дуудаад миний түүхийг баахан шалгаасан. Хажууд хоёр залуу суугаад л юм бичээд байсан, кино болгох гээд байж л дээ” хэмээн өгүүлэх.

Тэгээд яг ямар үйл явдал гардаг юм байна, ярь даа гээд надаас сураглах юм. Тэгэхээр үүнээс Зоригоо ахыг 90 саяын Гансүхээс тэс өөр хүн юм гэсэн эхний ойлголт авч болно. Дараагийн ойлголтыг харин та доорхи ярилцлагаас уншиж аваарай.

-Зоригоо ахын үндсэн мэргэжил юу юм бэ?

-Ах нь мэргэжлийн электроникийн инженер. Ленинградад төгсч ирсэн.

-Би таныг урлагтай холбоотой л хүн юм байх гэж бодож байлаа.

-Ах нь өөрөө, өөртөө л дуучин. Өөртөө юм уу, найз нөхдийнхөө дунд дуулна. Бид чинь нэг ёсондоо дарагдсан хүмүүс шүү дээ. Урлагийн сургуульд яваагүй ч задарч тайзан дээр гарах боломжийг ардчилал гэдэг “юм” авчирсан. Ах нь яах вэ, эстрад урлагийн түүхэнд анх удаа бурхан дуулснаараа бахархдаг юм. Хөрсөн цогцсоо чи дэлхийдээ үлдээж хүсэл мөрөөдлөө өөртөө аваад алсын нэгэн оддын зүг анир чимээгүй нисэн одно, зулын бяцхан гал замыг чинь гэрэлтүүлнэ. Бүлээн нулимс унагаж хүмүүс чамайг үднэ гэж би дуулж байсан юм.

-Хөрсөн цогцос, буян нүглийн тухай дуулахад тухайн үеийнхэн бас сонин л хүлээж авсан байлгүй. Ийм үгтэй дуу зохиодог учир юу билээ?

-Ер нь шүлэг дуу зохионо гэдэг зүрх сэтгэлд байдаг шиг ээ. 1987 онд миний ээж нас барлаа. Ээж минь арван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хүн л дээ. Олон хүүхэдтэй юм чинь гэрт нь нэг хонуулаад гаргая гээд мухрын жижиг өрөөндөө оруулсан юм. Ерөөсөө эзэнгүй орхиж болохгүй гэхээр нь би ээжийгээ манаж хонодог баатар боллоо. Тэгээд сууж байтал зулын гэрэл нэг тодроод тэгснээ бүдгэрээд, ээжийн нүд нь нээгдэх гээд ч байгаа юм шиг, сонин болоод байсан юм. Эгч орж ирэхээр нь ээж нүдээ нээх гээд байх шиг байна гэж хэлж уйлуулж байсан. 1987 онд би жаахан л хүүхэд байсан байж таараа. Зул яагаад бадраадаг юм гэтэл 49 хоногтоо багтаж хүн очих газартаа очдог, тэр хүртэл замыг нь гэрэлтүүлдэг гэж надад тайлбарласан. Ээж өнгөрсний дараа би аавдаа ээж өнгөрчихлөө, аав минь танаас би өөр юу ч хүсэхгүй, зүгээр л үр хүүхэдтэй урт удаан хугацаанд харагдаад, эрүүл энх явж байгаарай гэж хэлж байсан юм. Харин аав би 70 гарчихна аа, миний хүү санаа зоволтгүй. Ээж аав хоёр минь урт насалсан, хүүхэд нь ч гэсэн урт наслах биз гэхээр нь тайвширчихлаа. Гэтэл 1990 онд 12 дугаар сард аав чинь цус харвасан бие нь муу байна. Яаралтай ир гэсэн цахилгаан ирлээ. Би ийм захиаг хоёр дахиа авч байгаа хэрэг шүү дээ. Ээж цус харваад л өнгөрсөн болохоор ээжтэй адилхан л яваад өгөх юм байна гэж бодсон. Тэгээд хүний гар дээр тавих саван, угаалгын нунтаг энэ тэр аваад иртэл арай ч өнгөрөөгүй байна. Их сонин шүү, аав яг хоёрдугаар эмнэлэгт ээжийн хэвтсэн орон дээр хэвтэж байсан. Аав амьд байхаар нь баярлаад л… Цус харвасан хүн яадаг юм гэж хүмүүсээс асуусан чинь гаднах мэдрэл нь байхгүй болчихдог юм, дотроо бол мэдрээд л байдаг гэхээр нь аавтайгаа ярилаа. Би ирсэн шүү аав, та биеэ бодоорой, би таныг сонсч байгааг мэдэж байна гээд л, хүүхэд юм чинь дээ. Тэгээд л ном уншиж өгөөд, өөрийнхөө хийж байгаа ажлаа яриад л. Тэгтэл хэдэн цагийн дараа зүрх нь зогсчихлоо гэхээр нь аппаратаа залгаачээ гэтэл эмч нь дуугүй зогсоод байна. Нас барсныг зүрх нь зогсчихлоо гэдэг юм байна.

-Ингээд л дуу зохиох болсон юм уу?

-Аавтай ойрхоон, манай эгчийн гуравхан настай хүүхэд өнгөрлөө. Тэгээд л ер нь буян нүгэл хийсэн бай хамаагүй хүнийг амархан аваад явчихдаг юм байна, хүмүүст үүнийг ойлгуулъя гэж бодсон. Дуу зохиогоод дуулчихвал хэзээ нэгэн цагт ойлгох байх гэж. Одоогийн хүмүүс харин ойлгоод байгаа юм, чи бас эвгүй дуу хийсэн байна шүү гээд. Хиймэл дуу гэж байна тийм ээ, од болохын хүслэн болсон хүмүүсийн. Нэг хүнээс шүлэг, нөгөөгөөс нь ая аваад дуу босгодог. Сэтгэл байгаа ч юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Би харин шүлгээ, аяа ч өөрөө хийдэг, тэр нь амар байдаг юм.

-“Миний муу аав” киноны эхэнд алдагдсан үеийнхэнд зориулав гэдэг дээ. Тэгэхээр таныг алдагдсан үеийнхний гол төлөөлөл гэж хэлж болох уу?

-Алдагдсан үе юу байх вэ дээ. 1990-ээд оны үеийн хойно сурч байсан оюутнууд улсаас нь түшиж тулахаа байсан чинь мөнгөгүй болоод ирсэн. Мөнгөгүй болохын эрхэнд наймаа хийж эхэлсэн. Пүүс гэдэг юм орж ирээд, бид мөнгө унагаахын тулд барааг нь зарж өгч байгаа юм чинь. Сургуульдаа явахаа болиод, сүүлдээ Ленинградад Монголын консул гэдэг юм байхаа байсан. Иртэл яам нь өөрчлөгдчихсөн. Ингээд бараг л эзэнгүй хаягдчихаж байгаа юм. Ер нь сургуульд сурах хэрэг байна уу даа, наймаа хийгээд болчих юм байна гээд “байлдааны талбар” руу орж байгаа байхгүй юу. Наймаа шатах эрсдэл ихтэй. Наймаанд явж ирэхдээ би төдийг унагаалаа гэж найз нөхдөө дайлаад л. Эхлээд баян хүний дүрд тоглодог юм. Ууж идээд л, баян баатар болно, микрт бол “хөндлөн”. Ингээд ирэхээр эхнэр хүүхдээсээ сална шүү дээ, хэрүүл уруул болно. Урагшаа дөрөв, тав хоног явдаг юм, хойшоо бараг 10-аад хоног явчихна. Монголд хоёр гурав хоноход мөнгө бодогдоод байгаа юм чинь, тэгээд л хэдэн гахайгаа чирээд вагондоо сууна, гэртээ орж ирсэн юм шиг л болоод явчихна даа. Энэ хооронд авгай, хүүхэд яах вэ. Ер нь ихэнх нь энэ байдлаас болоод салж сарнисан. Нэг тийм, сонин байдалд орсон л доо.

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг нурахад төвлөрсөн төлөвлөгөөт амьдрал яаж өөрчлөгдөх юм?

-Арван жилээ төгсөөд төлөвлөж байсан хамаг байдаг төлөвлөгөө бүгд байхгүй. Бид чинь яаж ийж байгаад хойшоо сургуульд явна, сургуулиа төгсөөд яаманд ч юм уу, ойр зуурын хөдөө газар ажиллаж байгаад буцаад яамандаа орно. Оюутан байхдаа намд орлогч гишүүнээр элсэхгүй бол дээд мэргэжилтэй сэхээтэн болоод элсэе гэхээр хэцүү, шалгуур ихтэй. Яаманд дөрөв, таван жил сайн ажиллаад ирэхээр улсаас үнэгүй байр өгнө. Тэгэнгүүт нь эхнэр авна, хүүхэдтэй болно. 10-аад жил сайн ажиллачихвал хэлтсийн дарга болно гээд бүх юм төлөвлөгөөтэй байсан. Би чинь бас толгойтойд нь ордог байлаа шүү дээ, ер нь гайгүй сэргэлэн, хойшоо явж боловсрол эзэмшчихье гэсэн миний үеийнхэн бүгд ийм байдалд орсон. Гэхдээ би яаж ийж байгаад сургуулиа төгссөн л дөө. Эх орондоо очоод яах нь тодорхойгүй, хойно хоёрдугаар курст байхдаа нэг охиноос тущёнкыг нь гуйж идэж байгаад аваад суучихсан. Наймаачин болоод эхнэр хүүхдээсээ саллаа. Хамаг бурууг эр хүн өөрөө үүрдэг. Аав архи уугаад ээжийг хаялаа гэсэн нэр зүүгээд л үлдсэн. Ер нь салсан гэр бүлийн нөхрүүд нь л муу нэр авч үлддэг юм даа. Тэгээд эхнэргүй, мөнгөтэй хүн чинь найз нөхөдтэйгөө нийлж дарвина. Мэдээж эр хүн болсон хойно хүүхнүүдтэй баар саванд орж аальгүйтэх юм байна. Наймаа шатаад ирэхээр ерөнхийдөө архи дарс руугаа ороод шоу маягтай болоод ирдэг юм. Хүүхэдтэйгээ ойр ойрхон уулздаг байсан бол багасаад л, хүү гомдоод ирнэ. Иймэрхүү л цаг үе дайрсан, үүнийг хэлмэгдсэн, алдагдсан гээд байгаа юм.

-Сансарын тэр хавийнхны амьдралыг кинон дээр гаргадаг. Эстрад Жагаа гэж яг бодит хүн байдаг юм уу?

-Миний түүх, тэгээд Эстрад Жагаагийн нэрийг өгсөн юм билээ. Эстрад Жагаа одоо хүртэл Сансарын тунелиэр явж байгаа. Одоо очсон ч сууж л байгаа байх. Манай микрт дандаа сэхээтэн айлын хүүхдүүд байдаг. Их мундаг, академич, зохиолч гээд. Жишээлбэл манай аав сайд хүн байсан. Үндсэн мэргэжил нь малын их эмч. Явсаар байгаад л Баянхонгор аймгийн дарга, Баян-Өлгий аймгийн малын хэлтсийн дарга, тэгээд эвлэлийн төв хороонд ирээд, хамгийн сүүлд Байгаль орчны яамыг хамгийн анх Ой мод аж үйлдвэрийн яам гэж байхад анхных нь сайдаар ирсэн хүн. Ер нь манайхан үе удмаараа хэлмэгдэлтэд өртөмтгий. Аав ярьдаг байсан юм. Хурал дээрээ улс төрийн товчооныхонтой муудалцсан шиг байгаа юм. Аав говийнхон загаа түлээд байна, үүнийг болиулах хэрэгтэй гэж л дээ. Говьд ганц ургаж байгаа юм заг, түүний оронд малчдад мод түлээ өг гэсэн чинь үндэслэлгүй юм ярилаа гэсэн шиг байгаа юм. Их олон сайхан сэтгэлтэй, боловсролтой хүмүүс хэлмэгдээд л, хэлмэгдсэнээ тайлах гэж ууж идэж гомдоод л.

-Та тэгээд мэргэжлээрээ ажилласан юм уу?

-Мэргэжлээрээ олон газар ажилласан. Эрчим хүчний удирдах газар, “Цэцэг” зочид буудлын инженер. Орон сууцны контор, Оросын компанид хүртэл ажилласан. Сүүлдээ өөрийн мэргэжлээр жижигхэн компани байгуулаад явъя гээд энэ компаниа байгуулсан юм. Ямар ч гэсэн өөрийн хэрэгцээгээ хангаад яваад байгаа. Улиасхан минь ургаарай гэдэг шиг хэзээ нэгэн цагт, магадгүй тав арван жилийн дараа хөл дээрээ тогтчих байх. Тэгээд би тэтгэвэрт гарна аа даа, тэр цагт компаниа хүүдээ өвлүүлж өгье гэсэн зорилготой байгаа.

-“Миний муу аав” кинон дээр бол та чухам хөөрхөн, тэгээд дарга эхнэр авдаг даа. Амьдрал дээрх дүртэй тань таарч байна уу?

-Муу хэлж байгаа юм биш, анхны эхнэр минь цэвэрхэн шар хүүхэн байсан юм. Одоо суусан эхнэр бол царайлаг л даа, үнэхээр царайлаг. Бас хүүхэдтэй, амьдралд юм, юм үзсэн. Би боддог юм, амиа бодож байж дээ гэж. Хэн нэгэн хүнд, ялангуяа эмэгтэй хүнд эр хүн шиг өөрийгөө зориулаад түшиж тулаад хорвоо дээр баярлуулж, эр нөхөр нь гэж бахархуулж явсан бол, тийм ээ. Эмэгтэй хүн эр нөхрөө хараад баярлаж байвал эр хүн жинхэнэ утгаараа гоё байх ёстой байхгүй юу. Тэрнээс эхнэрээрээ тэжээлгэдэг ч юм уу, эсвэл нэг эхнэр авчирчихаад түүнийгээ доромжлоод суух биш. Эмэгтэй хүнийг хайрлаад байвал нүд нь гэрэлтээд л байдаг юм. Анзаараарай, гэхдээ эмэгтэй хүн мэдэхгүй л дээ. Эрэгтэй хүмүүс л эхнэр нь өөрөөр нь бахархаж байгааг мэдэрнэ. Ямар гоё гээч. Найз нөхдийнхөө дэргэд би онгирно оо. Би чинь онгироо шүү дээ. Тэгэхээр эхнэр намайг битгий онгироод бай, дуугүй гэнэ. Сураг сонсох нь ээ, хүмүүст намайг магтдаг байгаа юм. Манай Зоригоо ухаантай, боловсролтой, сэтгэлээрээ, би одоо гоё амьдарч байгаа гээд ярьдаг л юм билээ. Тэр нь надад сонсогдоно л доо. Тэгэнгүүт би улам илүү хайрламаар, гоё санагддаг юм. Эр хүн ийм л юмыг хүсдэг болохоос худлаа баавартаад энд тэнд амиа бодсон, бэртэгчин царайлаад хэрэггүй л байхгүй юу. Тэртээ тэргүй л өнгөрнө. Тэр цагт биеэ ороох найман метр торго л хэрэг болно. Би боддог юм аа. Өөрийгөө ямар нэг хэлбэрээр золиосолж амьдрах ёстой юм байна гэж. Дээр үед бол эх орныхоо төлөө амиа өгдөг байлаа. Одоо ямар дайн байлдаан байх биш. Одоо бол ямар нэгэн хүний амьдралд түшиг тулгуур болж өөрийг золиослох хэрэгтэй шиг байгаа юм. Манай охин дүү байна. Ганц түшиг тулгуур нь би. Би чинь дөрвөн дүүтэй шүү дээ. Охин дүү минь намайг гайгүй явахаар үгүй мөн их баярлана. Би дүүдээ хэлдэг юм. Чи ахынхаа төлөө залбираад л сууж бай, ах нь л гайгүй явах юм бол чи гайгүй явна гээд. Миний дуунд гардаг, хүсэл мөрөөдөл, эрч хүчтэй байвал энэ насандаа чи өөрөө хаан. Итгэж сэтгэж хийж бүтээж чадвал амьдрал өөрөө чиний үнэнч боол гэж. Хүн урдахаа үнэнч хийгээд сэтгэлээрээ байх юм бол хаан шиг гоё сэтгэлгээтэй байна. Амьдралыг чи боол шиг өөрийнхөөрөө зохицуулна шүү дээ.

-Тийм шүү.

-Ер нь бичсэн шүлгүүдээ үнэн сэтгэлээсээ бодож явах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тэр сайхан сэтгэл хүнийг аварна.

-Ингэхэд кинон дээр та эхнэрийнхээ гэрт нь очиж ялих шалихгүй юм хийж өгсөөр байгаад суучихдаг даа. Энэ амьдрал дээрх түүх мөн үү?

-Кинон дээр яадаг юм.

-Зурагтыг нь хананд тогтоож өгсхийгээд л суучихдаг шүү дээ.

-Яг үнэндээ сантехникийг нь янзалж өгсөн юм аа. Крантыг нь сольж, янзалсаар байгаад л суусан. Яах вэ, манай эхнэр нэг баар ажиллуулдаг байсан. Гэрийнх нь, ажлынх нь ч юмыг хийж өгсөөр байгаад суусан.

Л.Заяа

http://www.shuud.mn

Одоогоор 15 сэтгэгдэлтэй

Таны санал бодол

Anonymous бичсэн нь:

2012/08/20 өдөр 13:43

Xelmegdsen ueiin toloolol gej yag onoj xeljee. Bid ter ueiig toiroogui dairch ongorson boloxoor bidnii amidral yag l xaragdaj baina. Kino ni ch bas taalagdsan.

Хариу бич

Anonymous бичсэн нь:

2012/08/20 өдөр 13:14

Zaluugiin nudend dulaahan saihan hun bsan.Nuutshan harj yvdag bj bilee.Odoo saihan yvaad n bayarlaj bnaa.Saihan bolgon tanai ger buld bh bolnoo.

Хариу бич

ochiroo бичсэн нь:

2012/08/20 өдөр 11:23

bi tuuniig hundeldeg hun chanar saitai abiyaslag hundee naiz ni camdaa hairtai shuu yryy nairagch d.g

Хариу бич

aldaraa бичсэн нь:

2012/08/20 өдөр 10:40

Zorigoog mednee. jinkhene mujik zaluu.

Хариу бич

aldaraa бичсэн нь:

2012/08/20 өдөр 10:38

IImerkhuu nukhduud turd garsan bol idej uukh ard tumnii tuluu yum khiikh zergiig zokhitsuulaad ekh ornoo sain saikhan avch yavakh baisan baikhaa. ted chini jinkhene er khumuus. amaa sagartal idej chadakhgui covesttoi nukhduud. gekhed ljotiin sekheetnuud gej jol jol yumnuud turd garaad uulees ekhleed ed bol mujikuud bish yu ch khiij chadakhgui.

Хариу бич

zochin бичсэн нь:

2012/08/20 өдөр 10:33

chinii setgel zuv baij boloh yum.gehdee ehner hemeeh gezegt bariig ya?? gedeg bilee.yalgaj oilgoh bizee.

Хариу бич

Anonymous бичсэн нь:

2012/08/20 өдөр 10:32

shal hudlaa um yarihaa boliochee sogtuudaa ugsun yariltslaga bna amidral deeree yamar hun gedgiig chin medne shde

Хариу бич

Сансар Сайнаа бичсэн нь:

2012/08/20 өдөр 10:17

Зоригоо яг л үнэн хэлж дээ, Одоо чи бдний үеийхнэн архи уугаад ч шалих биш. харин дүү нар одоо архи дарсаа бага уу. Бидний үеийнхэнээс арай л их замбараагүй ууж байгаа харагдахын. Бид бас айж эмээж хүрдтэг байсан шүү. Тунелийн урд талын ТҮЦ. санаж байна уу Зоригоо

Хариу бич

ganaa бичсэн нь:

2012/08/20 өдөр 10:08

goyo yariltslaga baina. kinotoi ni holbood unshihaar bur ih goyo sanagdaj baina.

Хариу бич

Anonymous бичсэн нь:

2012/08/20 өдөр 10:08

hydend haragdtal yarijee.hereggui ug uguulber neg ch alga.amjilt husie

Хариу бич

Baterdene бичсэн нь:

2012/08/20 өдөр 09:50

Zorigoo eldev chimeggui saihan yariltsjee. Amjilt husie.

Хариу бич

Anonymous бичсэн нь:

2012/08/20 өдөр 09:47

saihan yariltslaga baina. duug ni medehees ooriig ni bas duu torson tuuhiig ni medehgui yum baina. saihan uhaaral ogson yariltslga baina ih taalagdlaa.
chamd az jargal sain saihan buhniig husie

Хариу бич

Сайхан ярилцлага бичсэн нь:

2012/08/20 өдөр 09:43

Энэ муухай хуурамч цаг үед ямар сэтгэл зүрхнээсээ, элдэв маяггүй өгсөн сайхан ярилцлага вэ. Сайхан хүмүүс нийгэмд байгаа л юм байна. Тиймээ тэр сайхан сэтгэл тань өөрийг тань аврах болтугай гэж ерөөе. Аз жаргал хүсье.

Хариу бич

Anonymous бичсэн нь:

2012/08/20 өдөр 09:36

Эрчүүд минь эхнэрүүдээ хайрлаж, уучилж, эр хүний уужуу ухаанаар аливаад хандвал Монгол бүсгүйчүүд бид та нартаа хайртай, үр хүүхэд, эх орондоо ихийг бүтээнэ шүү дээ. Эр хүний уужуу ухаан ихийг бүтээнэ. Амьдралын зовлон болгон ухаангүй үйлдвлээс ихтэй байдаг. мөнгөгүй ч байсан халуун ам бүлээрээ сэтгэл дүүрэн байх шиг сайхан зүйл амьдарлад байхгүй шүүдээ. Хүн үхэх үед 8 меэж торго ч бай цоохор даавуу ч бай аль нь ч яахав. Ганцхан бие биендээ сэтгэлийн тэхээ өгч, хүүхнүүдийнхээ нүдийг гэрэлтүүлж амьдарцгаач.

Хариу бич

Anonymous бичсэн нь:

2012/08/20 өдөр 09:30

Сайн байна уу? Амьдралын эрхээр ухаажиж, одоо байгаа амьдралдаа сэтгэл хангалуун, амьдралын төлөө тэмцэх нь л бидний энэ хорвоод амьдарч байгаагийн утга чир юм боловуу? Эмэгтэй хүн хайрлуулах тусмаа нүд нь гэрэлтдэг гэдэг тун үнэн шүү. Би сайхан нөхөртэй, аз жаргалтай гэр бүлтэй, сайхан ажилтай амьдралд хайртай жирийн нэгэн эмэгтэй. Гэхдээ миний нөхөр маш их ухаантай, чадалтай хүн боловч үе үе сонин ааш гаргадаг. Энэ үед би үхмээр, нөхөр маань сайхан ааштай үед би тэнгэрт ч болов дүүлмээр санагддаг. Энэ нисмээр санагдаж байгаа үед нүд маань хараа муутай ч гэрэлтдэг нь ойлгомжтой. Нүд битгий хэл бүх юм гэрэлтдэг юм даа. Эрчүүд минь эхнэрүүдээ хайрлаж, уучилж, эх хүний уужуу ухаанаар аливаад хандвал Монгол бүсгүйчүүд бид та нартаа хайртай, үр хүүхэд, эх орондоо ихийг бүтээнэ шүү дээ.

Хариу бич

202.55.183.178

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: