Огноо: 2007-12-01 13:38:40
Монголын сумочид Японд анх ирж байсан тэр vеэс хойш нэгэнт 15 жил єнгєрєн оджээ. Ошима ояиата 18 настай зургаан хvvхэд дагуулан Токиогийн нисэх
онгоцны буудалд бууж байсан тэр мєч Монголын сумогийн тvvхийн эхлэл байлаа. Анхны алтан хараацай нараас маань гурав нь нутаг буцаж, нэг нь зодог тайлан одоо Кёкvтэнхо, Кёкvтэнзан хоёр vлдээд байгаа билээ. Хэрэв тэд маань амжилттай сайн барилдаагvй бол єдийд Японд монгол сумоч байхгvй ч байж мэдэх байсан, Тэднийхээ ач гавьяагаар одоо хоёр их аваргаар манлайлуулсан Монголын хєвгvvд мэргэжлийн сумог эзэгнээд байна. Энэ удаад бид уншигчдаа манай сумогийн анхдагчдын нэг Мандах нарт тэнгэрийн уул Кёкvтэнзан хэмээх Б.Энхбаттай уулзуулж байна.
-Таныг Хэнтий аймгийн уугуул гэж мэднэ. Багадаа нэлээд хєдєлгєєнтэй, ямар ч спортод эвсэлтэй
хvvхэд байсан гэж сонссон юм байна?
-Би 1973 оны 8 сарын 4-нд Хэнтий аймгийн Єндєрхаанд тєрсєн. Ах дvv тавуулаа, би айлын том нь. Спортод л их дуртай байлаа. 1-4 ангидаа хичээлдээ их сайн байсан юм. Єдєр болгон номын санд суудаг, євлийн євгєн ааваас ч бэлэг авж явлаа. Харин 4-р ангиасаа сагс, гар бємбєг, бєх гээд хичээлээ хийхээ байсан. Харин зургийн хичээлд бол их дуртай, зурахдаа єєрийгєє гайгvй гэж боддог. 4-8-р ангид байхдаа ангийн дарга байсан. Сайн сурагч болохоор биш л дээ, том биетэй болохоор хvvхдvvд vгэнд нь орно гэж бодоод тавьсан юм шиг байгаа юм.
-Хэдэн настайгаасаа бєхєєр хичээллэж эхэлсэн бэ?
-15 настайгаасаа. Хэнтий аймгийн 8 жилийн дунд сургуулийн физикийн багш Бямбаа гээд бєхєд их дуртай хvн байлаа. Бямбаа багш маань намайг чєлєєт бєх барилдуулж эхэлсэн. Бас Мєнхбаатар гээд багын найз маань их нєлєє vзvvлсэн. Мєнхбаатар чєлєєтєєр дагнасан бол сайн тамирчин болох байсан хvн дээ. Би 1990 оны Дарханд болсон чєлєєтийн УАШТ-ний 74 кг-д барилдаад мєнгєн медаль авч байсан. Бямбаа багш маань бид хоёрыг “Хєдєлмєр” нийгэмлэгт Намшир багшид шавь оруулж єгсєн юм. Намшир багштай найз байсан юм билээ. Бид хоёрыг ямар ч байсан хоолны захад хvргэе, бас нутгаасаа ч бєх гаргая гэсэн багшийн маань алсын санаа байсан байх л даа.
1991 оны 8 сарын 1-нд Улаанбаатарт ирж “Хєдєлмєр” клубийн тамирчин болсон. Тэр vед “Хєдєлмєр”-т Асасэкирюгийн аав Бадарч гуай байсан. Даанч би хагас жил болоод л Япон яваад єгсєн дєє.
-Сумо бєхийн сонгон шалгаруулалт болж байгааг яаж мэдсэн бэ?
-Телевизээр анх мэдсэн. Vндэсний бєхийн холбооныхон тэр vеийн Анагаахын дээдийн зааланд 160 орчим хvvхэд цуглуулаад vндэсний бєх барилдуулж сумод шалгалт авч байсан. Би тэнцэнэ гэж бодоогvй байсныг хэлэх vv тэнцэхгvй бол онигоо гээд хэнд ч, ээж аавдаа ч хэлэлгvй яваад очсон. Тэгсэн чинь тэнцдэг байгаа. Долоо хоногийн дотор л амьдрал огт єєр болчиж байгаа юм. “Хєдєлмєр” нийгэмлэгийн нэрэмжит олон улсын тэмцээнд орох гээд жин хасаад явж байсан хvн долоо хоногийн дараа л Япон явах, сумо барилдах болчихсон байлаа. Намшир багш маань их эсэргvvцсэн дээ. Элбэг бид хоёр хамт очиж шалгалт єгч байсан юм. Тэгсэн vндэсний бєхийн холбооныхон Элбэгийг vндэсний бєхєд хэрэгтэй хvv. Монголдоо vлд гээд буцаачихаж билээ. Шалгалтанд тэнцсэн хvvхдvvдийг ээж, ааваа авчир гэлээ, хотод ойр дотны хvн байхгvй би бєхийн холбооны Vнэнбат ахыг хамаатны ах гээд худлаа яриад дагуулж очиж байлаа.
“Улаанбаатар” ресторанд сумогийн шалгаруулалтад тэнцсэн бид vндэсний бєхийн холбооныхон болон бусад холбогдох байгууллага, хvмvvстэй хvлээн авалтан орсон. Дуусангуут нь л би Тєв шуудан гvйгээд аавдаа утсаар хэлсэн. Аав эхлээд итгэж єгдєггvй. “Юун Япон, юун сумо, чи наад бэлтгэлээ сайн хийж байгаа биз” гээд л байдаг юм. Нэлээд удаан тайлбарласны эцэст нэг юм vнэмшээд хэд хоногийн дараа манай хамаатнууд бєєнєєрєє намайг vдэж єгєхєєр Улаанбаатарт орж ирж байлаа. Ояката мєнгє тєгрєг, хувцас хунар юу ч хэрэггvй гэж хэлсэн ч зах гараад л тэр vедээ жинхэнэ моод болж байсан жинс, цамц, пvvз надад авч єгч байсан юм. Яг vнэндээ аав надад юм хум бэлтгэх гэж банкнаас мєнгє зээлж байсан юм байна лээ.
-Яагаад ер нь сумо бєх болъё гэж шийдсэн хэрэг вэ?
-1992 он гэхээр картны барааны vе байлаа. Амьдрал хэцvv байсан. Сумо барилдаж мєнгє ольё гэхээсээ илvv нэг нь ч гэсэн гадаад явж, аав ээжийнхээ амьдралыг хєнгєлье гэсэн бодол хvчтэй байлаа. Чєлєєт бєх барилдаад амьдралаа аваад явах бололцоо байхгvй байсан. Тэгээд ч ояката анх 3 жилийн гэрээтэй гэж хэлж байсан болохоор 3 жил барилдчихаад л буцаад ирэх юм бодож байлаа. Капиталист, социалист єєр нийгмийг хэлэх vv, ояката тэгэж хэлэхээс єєр арга байхгvй байсан байж болох юм. Нэг ёсны хууртагдаж байгаа юм.
Ошима багш та нар хичээж зvтгэвэл мєнгє тєгрєг, нэр хvнд, бvх юм орж ирнэ, та нар бол чадна гэж ятгаж бидэнд єєртєє итгэх итгэлийг бага ч болов тєрvvлж, дагуулж ирсэн дээ. Ингээд л Японд зургуулаа ирсэн. Би єєрийгєє нэг бодлын азтай хvн гэж боддог. Хvнд гурван том шанс байдаг гэж ярьдаг. Энэ бол нэг нь байсан гэж би итгэдэг. Япон яваад миний амьдрал огт єєр болсон. Ялангуяа сумод орье гэж єєрєє шийдсэндээ баяртай явдаг. Одоо би дvv нартаа ах нь 18 нас хvрсэнээсээ хойш аав ээжээсээ ганц ч тєгрєг авч байгаагvй, санааг нь ч зовоож байгаагvй юм шvv гэж бардам хэлдэг.
-Анх Японд ирэхэд мэдээж хvнд хэцvv юм их л тохиолдоо биз дээ? Мєн гайхаж цочирдсон зvйл?
-Хєдєєнєєс хот гоё гээд л анх ирж байгаа хvнтэй л адилхан байлаа. Халаасандаа 10 ногоонтой гэж байгаа. Тэр vед Японд Монголоос элчингийхэн тэгээд цєєхєн хэдэн оюутан л байдаг байлаа. Социализмаас капитализмд ирсэн гэхээсээ илvv картны барааны газраас гэнэт тансаг баян газар ирээд цочирдож байсан. Хоолны газар ороход тухайн vед Монголд ховор нєгєєх элсэн чихэр зvгээр л ширээн дээр тавьчихсан байлаа. Элсэн чихэр энэ тэрийг аваад харьчихмаар санагддаг байсан гээд бод доо.
Монголын тухай мэдэх хvн ч гэж байхгvй. “Монгол хаана байдаг юм?” гээд л асууна. Би ч “Хятадын дээд, Оросын доод талд” гээд л хариулдаг байсан. Чингис хаан гэж мэдэх хvн заримдаа тааралдана. Хурдны замаар давхиж явахдаа яагаад голгvй газар гvvр байнаа гээд л гайхаад байдаг байсан. Нэг шєнє унтаж байсан чинь тvжигнээд л, байшин дайваад байдаг юм. Би нэг хvн л шал дэвслээд гvйгээд байна даа гэж бодож байсан чинь харин газар хєдєлж байсан юм билээ. Тэгэж анх газар хєдлєхийг мэдэрч билээ.
Монтолд болсон сонгон шалгаруулалтын vед сумо бєхийн бичлэг vзvvлсэн гэсэн, би хоцроод vзэж чадаагvй юм. Тийм болохоор сумогийн талаар бvр ямар ч ойлголт байгаагvй. Орой нь нэг шланг шиг урт юм єгєєд би дэр гэж бодож байсан харин хамгийн гол зvйл маваши маань байдаг байгаа. Сумо их хэцvv, зарим хvмvvс их амар юм боддог тэгвэл vгvй юм. Хэр баргийн хvн даваж туулах эд биш. Цэрэг шиг л эрчvvдийн ертєнц. Энд хvчгvй нь хvчтэний ємнє буруутай. Манай дэвжээний дэмжигчдийн нийгэмлэгийхэн их сайн хvмvvс. Тэгээд ояката болон зодог тайлсан Кёкvшюзан нар маань байсан тулдаа л тэсэж, тэвчиж байсан гэж бодож явдаг.
-Тэр vед манайхан зугтаагаад элчиндээ очсон. Та ганцаар vлдсэн. Хэрэв та тэр vед хамтдаа зугтсан бол єдийд сумод нэг ч монгол байхгvй байж болох байсан. Энэ утгаараа таныг Монголын сумогийн загалмайлсан эцэг, баатар ч гэж хэлж болох юм гэж би бодож явдаг. Ингэхэд яагаад зугтаагvй юм бэ?
-Би баатар, мундаг болохоороо зугтаагvй хэрэг биш л дээ. Мэдээж хэцvv хvнд байсан. Зодуулж, нvдvvлж, хєл гар маань хугарч байлаа. 40 хэм хvртэл халуураад ухаан санаа орж гарж байсан ч гуйваад л барилдаад явж байлаа. Яагаад зугтаагvй вэ гэвэл ээж, аавын маань сургасан хvмvvжил, эхэлсэн юмаа эцэст нь хvртэл шантралгvй дуусга гэсэн сургаалын ачаар л зугтаагvй хэрэг. Бас нэг юм бол сумо гэж тийм муухай юм биш юм гэж ойлгоод эхэлсэн байлаа. Алсын алсад нэг юм гялалзаж байгаа нь харагдаад байсан.
Гvрийгээд зvтгээд байвал тэр гэрэлд хvрнэ, ямар нэг сайн сайхан юм байгаа гэж итгэж єєртєє хэлж байлаа. Японд битгий хэл би нутгаасаа Улаанбаатарт ирээд ч их юм vзэж, зовж явсан. Идэх хоолоо олох гээд гvйж байлаа, тэгвэл энд ядаж идэх юм нь бэлэн байна, ингээд эд нарт зодуулж нvдvvлээд дуусахгvй заавал нэг юм олж, мэдэж, авж байж харина гэж бодож байсан юм. Монгол хvний хор шар гэж байна даа.
Бид нар ирээд ошима дэвжээ их єєр болсон юм. Сэтгvvлчдийн анхаарлыг монгол бєхчvvд татаж байлаа. Тийм болохоор хал цэргvvд маань их дургvй. Юмл бол кvсо монгорv, муу сайн монголчууд гээд л загнадаг, хоорондоо наадуул чинь удaxгvй 3угтанa, дэглээд бай л гэж ярьдаг байлаа.
Энийг нь сонсохоор улам шар хєдєлдєг байсан. Би адилхан 18-тай ч гэрээсээ гapaaд Улаанбаатарт хагас жил болоод бас амьдрал vзсэн гэх vv, бусад маань дєнгєж гэрээсээ гараад л Японд ирж байсан болохоор надаас илvv хэцvv байсан байх.
-Ийм хэцvv vед яаж єєрийгєє зоригжуулж, тэсэж тэвчиж явав даа?
Гэрийнхнийхээ зургийг хараад л, аав ээж, дvv нараа дурсаад л суудаг байсан. Ээжийнхээ захиаг уншаад л уйлдаг байлаа. Ээж маань яриа хєєрєє цєєнтэй хvн. Захиан дээр л хамаг юмаа бичдэг. Би хичнээн нас ахисан ч ээжийхээ хувьд бол хэзээд хvvхдээрээ. Ээж маань архи дарс ууж болохгvй, за яахав найз нєхєдтэйгээ уулаа гэхэд миний хvv бага л ууж байгаарай, хvний дор битгий ороорой, эвтэй яваарай, усыг нь уусан бол ёсыг нь дагадаг юм шvv хvv минь гээд л бичдэг юм. Ээж, аав маань намайг эрхлvvлж, тансаглуулж єсгєсєн бол би єдийд сумо барилдаж байхгvй байсан. Тэдний маань сургааль, олгосон хvмvvжил хатуужил надад их тvс хэрэг болсон гэж бодож явдаг.
-Анхны барилдаанаа санаж байна уу?
-Одоо болтол санаж байгаа. Би гараа дохёнд хvргээд ухасхийтэл єрсєлдєгч маань хальтраад уначихаж билээ. Юу болов, би ялсан уу гээд л их гайхаж байсан юм даг. Гуравдугаар сард бид нар анх маэзvмод барилдаад таван сараас жонокvчид барилдаж эхэлсэн. 60.000 иэн аваад л бvгдээрээ гэр лvvгээ зуу зуун ногоон явуулж байлаа. Би шинэ бєхийн эрvvл мэндийн vзлэгт жин хvрдэггvй, жингээ нэмэх гээд баахан ус уучихсан чинь шээх гээд болж єгдєггvи, ёстой л нєгєєхєє гараараа атгаж базаж байгаад давсан юм. Дараа нь зураг харсан чинь нээрээ доодохоо хамаг хvчээрээ базаж байгаа зураг гарсан байна билээ.
-Таныг Японы иргэн боллоо гээд Монголд нэлээд шуугисан?
-Тэр vед Монголоос олон хvvхэд сумо болохоор ирж, би сумогийн талаар хичээл заадаг байлаа. Хакvхо, Амагаас эхлээд л би бvгдэд нь А-гаас нь эхлээд зааж байсан, Сумогийн холбоонд ер нь Кёкvтэнзаныг холбоондоо ажиллуулья гэсэн яриа ч гарч, би ч сумод дуртай, сонирхолтой тул ажиллах бодолтой байсан. Харин сумогийн холбоонд заавал Японы иргэн л байх дvрэмтэй тул иргэншлээ солихоос єєр аргагvй болсон доо. Монголд сонин хэвлэлээр намайг япон хvнтэй гэрлэж байгаа болохоор япон боллоо хэмээн бичиж байсан. Vгvй юм. Vнэндээ Кёкvтэнхо ч японы иргэн болсон хойноо хvнтэй суусан болохоос японтой суугаад японы иргэн болсон юм байхгvй. Миний хувьд бол ээж, ааваасаа асууж зєвшєєрєл авсан. Аав маань “Чи єєрєє шийдээд сумо болж, гадаад явсан. Одоо єєрєє шийд, аль ч улсын иргэн бай чи миний хvvхэд хэвээрээ, иргэншил гэдэг зvгээр нэг бичиг цаас бvртгэлийн л асуудал гэж хэлсэн. Тэр vед их баярласан. Би хэзээ ч, хаана ч монгол шvv дээ.
-Монгол руугаа жилд олон удаа явдаг уу?
-Боломж олдвол л явах дуртай. Япон шиг тансаг бэлэн газар байгаад байвал хvн анх зvтгэж хичээж байсан залуу vеийнхээ юмыг мартдаг. Єєрийгєє мартахгvйн тулд, би чинь Хэнтий аймгийнхаа жинхэнэ хєдєєний хvн шvv дээ гэж єєртєє дахин дахин сануулахын тулд би Монголдоо байнга харьдаг. Нутагтаа хариад ирэхээр улам ухаан суусан юм шиг санагдаж, дахиад хичээе, зvтгэе гэсэн бодолтой болдог.
-Анхны гурвын хоёр нь сэкитори болж, цол авсан. Энэ vед юу бодож байв?
-Мэдээж би ч гэсэн цолтой болохсон гээд л зvтгэж байсан. Атаархнаар харагдах vе байлгvй яахав. Хvн болсон хойно. Гэхдээ болдоггvй юм гэдэг хичнээн зvтгээд болдоггvй л юм байна. Эхнээсээ эцсээ хvртэл явна гэж би анх Японд ирж байхдаа бодож байсан, тэгэж ч явсан. Надад одоо харамсах юм байхгvй. 34 хvртлээ барилдлаа. Олон сайхан дvv нартай боллоо. Сэтгэл хангалуун байгаа. Монголын сумогийн анхны нэг нь болсондоо баярлаж явдаг. Дvv нарынхаа замыг нээлцэж єгсєндєє баяртай байдаг. Хамгийн гол нь би замын голд шантраагvйдээ єєртєє баярладаг. Би бол хичээсэн, зvтгэсэн. Тэгээд болоогvй юм болоогvй, тийм болохоор дараа харамсах энэ тэр гэсэн юм байхгvй. Бид гурвуулаа байсан. Нэгнийхээ чадах юмыг нєгєє нь чадахгvй. Нэг нэгнээсээ зєвлєгєє, дэмжлэг авч байж бид гурав єдий хvртэл явсан. Бид гуравт Японы шоронд орсон монгол залуугаас захиа ирж байлаа. “Та нарынхаа барилдааныг хараад би хvний нутгийн шоронд сэтгэлээр уналгvй зvтгэнэ шvv, хэзээ нэг цагт нутагтаа харих юм шvv гэсэн хvч чадал олж авдаг. Та нартаа баярлалаа” гэж бичсэн байсан. Энийг уншаад бид нар ч гэсэн улам илvv хичээнэ дээ гэсэн бодолтой болж байгаа юм.
-Манай сумочид танд зориулж дуу зохиосон гэж сонссон юм байна.
-Гурав, дєрвєн дуу байдаг. Яахав миний амьдралыг дуулж шvлэглэж єгсєн. Одоо барилдаж байгаа бєхчvvд дотор миний хичээл заагаагvй бєх бараг байхгvй. Хоёр их аваргыг анх ирж байхад нь би анхан шатны юм зааж байлаа. Дvv нар маань Энхбат ах аа гээд л хvрээд ирдэг. Би ч єєрийн туулсан амьдрал тvршлагаасаа зєвлєгєє єгдєг. Зєвхєн сумо ч биш хувийн амьдралаа, элдэв нууцаа яриад ирдэгт нь, надад итгэдэгт нь би баярлаж явдаг. Одоо бид мэргэжлийн сумод гучин хэдvvлээ байна. Сумо бол жирийн нэг спорт биш. Хvнд хатуу. Монголын гучин хэдэн сайхан залуус энд зовж зvтгэж, баярлаж гомдож, уйлж инээж, хамаг чадлаараа гvрийж яваа гэдгийг манайхан ойлгоосой.
-Гэмтэл бэртэл олон байсан тvл Кёкvтэнзан дэвшиж чадаагvй гэсэн яриа байдаг?
-Гэмтэхийн хувьд бол рекорд тогтоохоор болсон. Гайхуулмаар юм биш л дээ. Анх 1997 онд хєлєє хугалж байсан. Дараа нь тохой мултраад аппарат хийлгэсэн. Хvзvv цуурж, чих ханзарч байсан.
-Чих ханзарна гэж юу гэсэн vг вэ?
-Чих салаад жоохон арьсан дээр тогтоод унжчихдаг юм байна лээ. Гялс эмнэлэг яваад оёулж байгаа юм. Гэхдээ миний хамгийн гайхсан гэмтэл бол нvд. Нvдэнд чичихээр хуруу талаа хvртэл орчихдог юм байна лээ. Барилдаж байгаад цуппаридуулсан чинь нєгєєх чинь нvд рvv чичээд хуруу нь орчихдог байгаа. Бараг нvд бvлтрээд гаpax шахсан. Хvн барилдаж, бэлтгэл хийж байж л гэмтдэг. Зvв зvгээр суугаад байвал хэн ч гэмтэхгvй.
-Танд мэргэжлийн гольфоос урилга ирж байсан гэсэн.
-Би 3 настайгаасаа морь унаж єссєн, ямар ч спортод дуртай, хєдєлгєєнтэй. Хєдєєнийх болохоор багаасаа байгаль дэлхийдээ ойр єссєн. 20 настайдаа анх гольф тоглож vзсэн. Vнэхээр сайхан, гол нь тоглохдоо биш. Хэдий хиймэл ч гэсэн сайхан байгаль дунд алхаад л явахад Монгол санаанд ороод сайхан байдаг байлаа. Дараа нь тоглоод сурахаар гольфны амтанд орж ирсэн. Намайг сумогоос илvv гольфд авьяастай гэдэг юм.
Нэг єдєр мэргэжлийхэнтэй тоглоод би ялсан юм. Тэгсэн чинь Японы мэргэжлийн гольфийн хvмvvс намайг уриад, оякатад очоод энэ залуугаа єгчих гэж хэлдэг юм. Тэр vед Кёкvшюзан дєнгєж жvрёд орж байсан vе. Багш маань мэдээж Монгол яваад бас зовж байж олж ирсэн шавиа гольфд єгчихнє гэж байхгvй л дээ. Одоо ч гэсэн оройтоогvй, больё гэвэл мэргэжлийн гольфд орж болох л юм. Гольф их сайхан соёлтой спорт. Найз нєхєд ихтэй болдог, хvмvvстэй танилцана.
-Сумо болоод харамсах юм байхгvй гэж ярилаа. Тэгвэл сумо барилдаад хамгийн баяртай зvйл юу вэ?
-16 жил барилдлаа, vнэхээр харамсах юм байхгvй. Тєр Засгаасаа “Алтан гадас” одонгоор шагнууллаа. Єчvvхэн хєдєлмєрийг минь vнэлсэнд их баярлаж байдаг. Сумод ороод Японы бараг бvх мужаар, гадаад олон орноор явж vзлээ. Олон хvнтэй танилцлаа, уулзлаа. Энэ бол маш том олз юм. Японы хамгийн том их сургуульд орсон хvнээс илvv олон юм vзэж, их юм сурлаа гэвэл буруу болчихгvй байгаа даа. Хамгийн том олз гэж хэлж болохоор юм бол хvнтэй харьцаж сурсан явдал. Баян, ядуу хэн ч байсан харьцаад ярьж сууж чадна. Эхний таван жил удаан, хэцvv байсан ч одоо бодоход нvд ирмэх зуур л єнгєрч дээ. Хэрвээ би сумо барилдаж байгаагvй бол амьдралын ханьтайгаа учрахгvй байсан. Ханьтай болсондоо, олон сайхан найз дvv нартай болсондоо баяртай явдаг.
-Та саяхан хуримаа хийсэн. Гэр бvлийн хvнээ танилцуулаач?
-Манай гэргийг Од гэдэг. Ханьтай болсондоо би хамгийн их баярладаг. Хайр сэтгэл, хань гэж байхгvй бол амьдрал утгагvй. Намайг ийм сайн ойлгож мэдэрж чаддаг энэ хvнтэй би учирч, уулзсан маань сумо бєхийн ач тус юм. Германд амьдардаг монгол бvсгvйтэй Японд уулзаж дотносно гэдэг хувь заяа гэж би боддог. Зовсоны эцэст жаргадаг гэдэг. Би зовоод л байдаг байсан. Сvvлд нь хувь заяа надад ийм том бэлэг єгнє гэдэг vнэхээр vгээр илэрхийлэхийн аргагvй сайхан байна. Мэргэжлийн сумогийн хоёр их аваргыг анх сумод хєл тавьж байхад нь зааж тусалж, одоо болтол дотно харьцаатай явдагтаа баярладаг. Нэгэн vед амьдарч байгаадаа бахархдаг. Анхны гурваас нэг маань зодог тайллаа. Би ч гэсэн удахгvй зодог тайлна. Хvн нэг л амьдарна. Бvгдийг нойлоос нь эхлээд vзмээр байгаа. Энэ бол миний хоёр дахь шинэ амьдрал юм. Одоо би Монгол Японоос єєр газар амьдарч vзмээр байна. Шинэ хэл сурж, олон юм хиймээр байна. Урьд ємнє vзээгvй зvйл хийж єєрийгєє дахин дахин сорьж vзмээр байна. Энэ ганц амьдралаа ханийхаа тєлєє, vр хvvхдийнхээ тєлєє зориулна.
-Сvvлийн vед Асашёорюv аваргын талаар Японы хэвлэл мэдээллзэр их гарч байна?
-Аварга дvрэм зєрчсєн байж болно. Гэхдээ арай хэтэрхий хvнд шийтгэл болсон. Ойр дотно байдгийн хувьд хэлэхэд, жишээ нь бид нар зугаалаад явж байтал нэг хvн бие нь муудаад унасан байлаа гэхэд хамгийн тvрvvлж гvйж очиж туслах хvн бол Дагваа юм. Дохё дээрх хатуу ширvvн Дагваа жирийн амьдрал дээрх Дагваа хоёр огт єєр гэдгийг хvмvvс мэдэхгvй байж болох. Хvн алж, хvрээ талчихаагvй цагт би хэзээ ч аваргыхаа талд орно. Дvv бєхчvvд маань ч гэсэн нэг тогооноос хоол идэж, хамтдаа хєлсєє урсгаж байсных би хэзээ ч ємгєєлж дэмжиж явах болно.
-Баярлалаа.
Дугаар 24(80)
Filed under: Миний хүндэлж биширдэг хүмүүс