
“Глоб интернэшнл” тєрийн бус байгууллага бол сэтгvvлчдийн орж гарч байдаг халуун
дулаан газрын нэг билээ. Хариуцлагатай сэтгvvл зvйг хєгжvvлэх, мэдээллийн эрх чєлєєг дээдлэх гэх зэрэг олон асуудлаар ажиллаж, нийгэмд танигдаж, тєрийн бус байгууллагын хєгжилд vлгэр болж буй энз байгууллагын Южилийн ой энэ єдрvvдэд тохиож байна. Тус байгууллагын тэргvvн Х.Наранжаргалтай уулзаж ярилцлаа.
-Мэдээллийн эрх чєлєєг гэдгийг хэвлэл мэдээллийн эрх чєлєє гэдэг утгаар хязгаарлан ойлгоод байдаг. Мэдээллийн эрх чєлєєний талаар анх хєндсєн нь танайх байх л даа. Энэхvv эрх чєлєєний тухай ид яригдаж, хууль тогтоогчдын анхааралд оржээ. Мэдээллийн эрх чєлєєний талаар яриагаа эхэлье ?
-Манайх “Мэдлэг бол хvч” гэсэн уриатай. Мэдээлэл бол мэдлэгийн vндэс гэсэн vг. Хvн хэчээн их мэдээлэлтэй байж мэдлэгтэй байна. Мэдлэгтэй иргэн улс орныг хєгжилд хєтєлнє шvv дээ. Мэдлэгтэй иргэн тєрд хяналтаа тавьж чадна. Тєр бол бvх ард тvмний мэдэлд гээд Vндсэн хуульдаа тунхагласан учир иргэний тєрийг хянах, тvvнд оролцох боломжийг нэмэгдvvлэхийн тулд олон арга хэмжээ бид зохион байгуулсан. Анх иргэдийг мэдээлэлтэй болгох чиглэлээр ажиллаад эхлэхэд олон зvйл дутагдсан. Манайд єнєєдєр Мэдээллийн эрх чєлєєний хууль байхгvй учрээс энэ чиглэлээр зайлшгvй ажиллах ёстой юм байна гэсэн дvгнэлтэд хvрсэн. Тэгээд 2001 оноос мэдэх эрх, мэдээллийн эрх чєлєє гэсэн хєтєлбєр хэрэгжvvлж эхэлсэн юм. Одоо хvртэл хэрэгжээд явж байгаа.
Хамгийн анхны тєслийн зорилго бол мэдээллийн эрх чєлєє гэж юуг хэлээд байгаа юм, яагаад иргэд тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах ёстой юм, олон улсын хэм хэмжээ, зарчим юу байдгийг тvгээн дэлгэрvvлэх хэрэгтэй байв. Энэ чиглэлээр ажиллахад нийгэмд сайн ойлголт байхгvй байсан учраас хэвлэл мэдээллийн эрх чєлєєтэй холиод байсан. Хэдэн жил ажилласны хvчинд иргэд тєрийн байгууллагаас мэдээлэл авах ёстой юм байна гэдгийг ойлгодог болж эхэлсэн. Ялангуяа сvvлийн vед иргэний хєдєлгєєнvvдийн тєр засагт тавьж байгаа шаардпага энэ тал руу чиглэж байна. Тєрийн байгууллагын vйл ажиллагаа ил тод байх тухай ярьдаг болсонд бид их баяртай байдаг. Монгол Улсын хvний эрхийг хангах Vндэсний хєтєлбєрт гол санаагаа оруулжчадсан. Тухайлбал, Нууцын хуулийг халах замаар иргэдийн мэдээлэлтэй байх эрхийг хангах, мэдээлэл олж авах эрхийг хуулиар баталгаажуулахаас гадна мэргэжлийн сэтгvvл зvйг хvлээн зєвшєєрсєн Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйл гэж бий. Тvvнд Дээд шvvхийн тайлбар гаргуулах, тєрийн байгууллагын vйл ажиллагааг ил тод байлгах, vндэсний цєєнхийг мэдээллээр хангах чиглэлээр арга хэмжээ авах зэрэг асуудадд манайхаас хуульч орж ажиллаад хvссэн зvйлээ хєтєлбєрт суулгаж чадсан.
2001 онд хамгийн анх удаа Монгол Улс шилжилтийн замд vзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєєнд нєлєєлж буй хууль тогтоомж гэдэгт цощ судалгаа хийсэн. Монголд ил тод байх асуудал нэлээд дутагдалтай юм байна, мэдээлэл авах иргэдийн эрх олон хуулиар хязгаарлагдсан юм байна гэсэн дvгнэлтийг гаргасан юм. Тиймээс Мэдээллийн эрх чєлєєний хуулийг дэмжихийн зэрэгцээ, Тєрийн нууцын тухай хуульд єєрчлєлт оруулах чиглэлээр vйл ажиллагаа явуулж байна. Тагнуулын Ерєнхий газартай сvvлийн хоёр гурван жил ойр дотно ажиллаж байгаа. Анх Тєрийн нууцын тухай ярьж эхлэхэд Батлан хамгаалах яам, ТЕГ болгоомжтой ханддаг байв. Тэр ч бас аргагvй л дээ. Нэг тєрийн бус байгууллага гарч ирээд л тєрийн нууцын тухай ярихад болгоомжлох нь зvй. Харин єнєєдєр vvний vр дvнд 1995 онд баталсан Тєрийн нууцын хууль цаг vеэсээ хоцорсон, нууцлах сэтгэлгээг єєгшvvлсэн чиглэл байгаа юм байна, зарим мэдээлэл ил тод байхгvй бол нууцлах ч утгагvй болжээ гэдгийг хvлээн зєвшєєрсєн. Мэдээлэл авах эрхийн тухай хуулийн тєсєл бэлэн болсон байгаа. Мєн Тєрийн нууцын тухай хуульд энэ хуультай холбогдуулан нийцvvлэх чиглэлээр ажиллаж байгаа.
-10 жилийн ємнє байгуулагдахдаа анх ямар асуудлыг гаргаж ажиллаж байсан бэ?
-Одоогоос арван жилийн ємнє айлын байр тvрээслээд vйл ажиллагаагаа эхэлж байлаа. Монголын ємгєєлєгчдийн холбоотой хамтран хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчидтай хамтран тєсєл хэрэгжvvлж эхэлсэн нь манай ажлын гараа байсан юм. Тухайн vед ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгслийг тєрєєс хянах хяналт vгvй болж хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хууль тогтоомжоор баталгаажуулж єгєх шаардлагатай байсан. Эрх зvйн орчин таатай байх нь хэвлэл мэдээллийн эрх чєлєєний vндэс л дээ. Тиймээс эрх зvйн орчинд нэн тэргvvнд анхаарч ажиллаж эхэлсэн. Бид єргєн хvрээтэй ажил тєлєвлєж ажлын гараагаа эхэлсэн юм. Тэрхvv стратегийн заримд нь хvрсэн ч байна, vгvй нь ч бий. Ерєнхийдєє Монгол Улсад ардчилсан иргэний нийгмийг дэмжихийн тулд мэдээллийн хvчийг тєвлєрvvлэх зорилго гол чухал байв. Vvний тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгvvлчидтэй ажиллах нь зvйтэй юм. Чєлєєт сэтгvvл зvйг хєхиvлэн дэмжихийн тулд хууль эрх зvйн орчныг сайжруулах, сэтгvvлчдийг чадваржуулан ажиллах зорилготой байлаа.
Сэтгvvл зvйн vзэл баримтлалын гурван зарчим боловсруулсан. Тэр нь сэтгvvлч мэдээлэлтэй, мэдлэгтэй, мэргэшсэн байх тухай юм. Энэ гурван зарчим бий болж чадвал сэтгvvлч хvн хvчирхэг байна, энэ хэрээр хараат бус байж чадна. Єєрєєр хэлбэл хэн нэгний нєлєєнд автахгvй байна гэсэн vг. Vvний тулд сэтгvvлч аль болох мэдээлэлтэй байж мэдлэгийг хуримтлуулъя, тэгээд тодорхой чиглэлээр мэргэшvvлье гэсэн зорилгыг тавьсан юм. Тухайлбал, хvний эрхийн чиглэлээр тэр дундаа эмэгтэйчvvд, хvvхдийн хvчирхийллийн чиглэлээр бичдэг мэргэшсэн сэтгvvлчийг бэлтгэх, эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэх гэх зэрэг нэлээд ажил хийсэн. Тvvний дараа хєгжлийн тєлєє сэтгvvл зvйг хандуулъя гэсэн vvднээс эдийн засаг, уул уурхай, жендэрийн тэгш байдал гэх зэргээр мэргэшсэн сэтгvvлчдийг бэлтгэх нь зvйтэй юм байна гэж vзсэн. Харамсалтай нь бид санасан хэмжээндээ хараахан хvрч чадахгvй л байна. Сvvлийн vед хэвлэл мэдээллийн хэрэгсэл хийгээд сэтгvvл зvйг дэмждэг донор байгууллагуудын тоо цєєрч байна л даа.
-Яагаад тэр вэ?
-Монголд ардчилал хєгжиж, Азидаа vлгэр жишээ болохуйц байна, хvний эрх бусад орнуудтай харьцуулахад айхтар зєрчигдсєн нь vгvй гэж vзэж байх шиг байгаа юм. Харин Монгол Улсын эдийн засгийн хєгжлийг дэмжих чиглэлийн тэтгэлэг илvv байна. Гэхдээ нэгзvйлийгонцолж хэлэхэд Нээлттэй нийгэм хvрээлэн, ЮНЕСКО болон Англи, АНУ-ын Элчин сайдын яамдын дэмжлэг хэвээр байгаа. Хvний мэдээлэлтэй байх, vзэл бодлоо илэрхийлэх эрх, сэтгvvлчдийн эрхийг хамгаалах чиглэлийг дэмжиж байгаа. Цєєн vлдсэн доноруудлдаа.
-Хэдэн жилийн ємнє Шекспирийн зохиолыг орчуулан сэтгvvлчдэд тарааж байсан л даа. Тухайн vед “Глоб” яагаад энэ зохиолыг орчуулав гэж сонирхож байсан?
-Манай байгууллага ямар нэгэн бvтээлч аргуудыгашиглаж, олон нийтэд мэдээлэл тvгээе гэсэн чиглэлийн югхэсэг нь байсан юм. Олон нийтийг чадавхжуулах, нийгмийн ухамсрыг тєлєвшvvлэх чиглэлээр урлагийг ашиглах хєтєлбєр боловсруулж хэрэгжvvлсэн. Энэ бол “Шекспирийн монгол нєхєд” хєтєлбєр байсан. Тvvний зохиолд хvн тєрєлхтний мєнхийн асуудлууд байдаг шvv дээ. Тvvгээр дамжуулан хайр сэтгэл, шунал, єс хонзон юу вэ гэдгийг хvvхдvvдэд ойлгуулах зорилго агуулсан. Мєн тvvний дараа “Дэлхий ертєнц бvсгvйчvvдийн нvдээр” гэсэн форум зохион байгуулж байлаа. Мєн хараа хяналтгvй хvvхдvvдэд зориулж, Хvvхдийг ивээн сангийн тэтгэлгээр сайн дурын ардын театр байгуулж, бvжиг, дуу, жvжиглэхvйн урлагаар дамжуулан хvvхдийг чадавхжуулах тєслvvд хэрэгжvvлж байлаа. 2005 онд тусдаа энэхvv хєтєлбєр хэрэгжvvлэхийн тулд “Глоб арт” тєвийгбайгуулсан. Хаанамєнгє байна тэр зvгт чиглvvлж vйл ажиллагаагаа явуулж болно л доо. Тэгвэл санхvvгийн тогтвортой байдлаа хангах гээд ашигтай байж магадгvй.
Тухайлбал, ДОХ-той тэмцэх чиглэлээр хєрєнгє мєнгє гаргасан тєслvvд бий. Vvнийг ашиглан сэтгvvлчдэд сургалт явуулах зэрэг боломж байна. Гэвч сэтгvvл зvй, нийгмийн чиглэлийн хамгийн тулгамдсан асуудлыг авч vзэх нь чухал байна. Хvссэн хэмжээнд биш ч гэсэн vйл ажиллагаагаа тогтмол явуулж чадаж байна. Манай байгууллага байгуулагдсан цагаасаа тєрийн мэдлийн єргєн нэвтрvvлгийг либеральчлах чиглэлээр ажиллаж эхэлсэн. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдаж, Монгол Улс олон нийтийн радио телевизтэй боллоо. Vvний ач холбогдлыг хоёрхон фактаар хэлье. Сонгуулийн vеэр чухал гэдэг нь харагдлаа. Сонгогчийн боловсролд зориулсан мэтгэлцээнvvд байна. Vvнийг арилжааны сувгууд тэр бvр хийхгvй шvv дээ. Намуудын дарга нартай хийсэн мэтгэлцээн сонгогчдод их мэдээлэл єгч чадсан гэж боддог. Єнгєрсєн долдугаар сарын 1-ний vйл явдлын vеэр таван хvний амь vрэгдсэн гэдгийг Олон нийтийн радио телевиз анх мэдээлсэн. Хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болсны vр дvн энэ шvv дээ. Харамсалтай нь онц байдлын vеэр цензур тогтчихсон л доо. Хэвлэл мэдээллийн салбарт хуримтлагдсан асуудал олон. Тэр бvрт хvрч ажиллаж чадахгvй л дээ. Тиймээс сонголт хийж, нэн тэргvvнд шаардлагатай гэсэн зvйлд анхаарч ажиллаж байна.
-Сэтгvvлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлуудыг тань бид сайн мэднэ. Гэхдээ дэлгэрvvлэн танилцуулахгvй юу?
-Сэтгvvлчдийн эрхийн зєрчлийн судалгааг 2005 оноос хийж эхэлсэн. Энэ хугацаанд нэлээд олон сэтгvvлчийн эрхийг хамгаалсан. Манай ємгєєлєгчид сэтгvvлчдийг цагдаа, тагнуулын газарт дуудагдахад очиж эрх зvйн туслалцаа vзvvлсэн. Шvvхийн маргаанд ємгєєлєгчєєр оролцож байсан гээд хэлэх юм бий. Дээрээс нь сэтгvvлчдийн эрхийг зєрчсєн албан тушаалтнуудад эсэргvvцлийн захидал, сонордуулга хvргvvлж байлаа. Харин сvvлийн vед сэтгvvлчид эрхийнхээ тухай мэдээлэх нь ховор болж байна. Ялангуяа єнгєрсєн сонгуулиас хойш. Эрх нь зєрчсєн мэдээлэл ил тод болоход сэтгvvлчид нэлээд бол-гоомжтой ханддаг. Яагаад гэвэл эргээд ирэх дарамтаас эмээдэг тал бий. Сэтгvvлчдийн бие эрхтэнд халдсан, камер, дуу хураагч зэрэгт халдсан, заналхийлсэн зэрэг олсн асуудал бий. Тэр атугай орон нутагт гэрийг нь машинаар дайрсан тохиолдол ч гарсан. Мєн эмэгтэй сэтгvvлч хvчиндvvлсэн гэсэн баримт ч бий. Хvн єєрєє тvvнийг мэдээлэхийг хvсэхгvй бол бид олон нийтэд дэлгээд байх шаардлагагvй л дээ. Гэхдээ энэ бvхнийг манай сэтгvvлчид гадагшлуулж байх хэрэгтэй юм.
Зарим тохиолдолд мэргэжлийн эрх зєрчигдсэн эсэхийг мэдэхгvй ч харайлгаж яваа нь бий. Мэдээлэл авч чадахгvй байна гэдэг нь хамгийн анхны мэргэжлийн эрхийг зєрчил шvv дээ. Тvvнийг хэвийн мэт бодож, албан ёсоор мэдээлэл авахаас илvv найз нєхєд, танил талын хэлхээ холбоогоор мэ¬дээлэл авдаг зvйл байна. Ийм зєрчил багасаагvй гэж бодож байна. Vvнийг илчлэх хvсэлтэй сэтгvvлчдийн тоо нь буурсан учраас тэр бvр сонсогдох нь бага бололтой. Єнгєрсєн арванхоёрдугаар сард Хvний эрхийн тvгээмэл тунхаглалын 60 жилийн ойн єдєр уулзалт ярилцлага зохиосон. Хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгvvлчдийн ярианаас дvгнэхэд редакцийн хараат бус байдал хамгийн тулгамдсан асуудал болжээ гэсэн сэтгэгдэл тєрсєн. Энэхvv уулзалтад оролцсон сэтгvvлчдийн тавьсан дийлэнх асуулт vvнтэй холбогдож байв. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєг бодит амьдралд хэрэгжvvлэгч нь сэтгvvлч єєрєє байдаг. Улстєрчид хэвлэлийн эрх чєлєє гэж сайхан ярина. Гэхдээ тэд ямар нэгэн хэмжээгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барьж байх сонирхолтой. Аль ч улс оронд ялгаагvй л дээ. Хэвлэл мэдээллийн эзэд ч хэвлэлийн эрх чєлєє гэж ярьдаг ч арилжааны хэвлэл мэдээлэлд ашиг олох чухал. Ашигтай ажиллаж зах зээлд оршин тогтнох бизнесийн зарчим бий. Тэгэхээр улстєрийн болон бизнесийн сонирхлыгхэн хэрхэн тэнцvvлэх юм бэ. Энэ дунд мэргэжлийн сэтгvvл зvй хэрхэн явах вэ гэдэг асуудал чухал. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд сэтгvvл зvйн дvрмээр л тоглох ёстой.
Тэрхvv дvрэм бол мэргэжлийн сэтгvvл зvйн стандарт юм. Сэтгvvл зvйн vйл ажиллагаа бол мэдээлэл цуглуулах, боловсруулах тvгээх цогц vйл ажиллагаа. Мэдээлэл цуглуулах vед сэтгvvлчдэд бэрхшээл их. Энэ vед сонины эзэд “чи нэг тийм юм хийгээд байгаа шvv, тvvнийгээ болиорой” гэж хэлэх наад захын хэрэг. Мэдээлэл олж аваад боловсруулаад бичих явцад тэрхvv зvйлийн талаар хэн нэгэн хvн мэдээд тухайн хvнд мэдээлчихвэл бас л дарамтална. Єєрийнх нь тухай сєрєг мэдээлэл гаргах сонирхолтой хvн байхгvй шvv дээ. Ялангуяа эрх мэдэлтнvvд. Энэхvv саадад ямар нэгэн хvндрэл бэрхшээл тохиолдолгvй. мэдээллээ олж аваад бичээд бэлэн болгочихлоо гэхэд сонинд нийтлэх эсвэл ца-цахад бэрхшээл орж ирнэ. Єєрєєр хэлбэл, редакцийн зvгээс оруулахгvй хасдаг. Эндээс харахад мэргэжлийн бvхий л ажлын vил явцад хvндрэл тулгараад байна. Энэхvv бэрхшээлийн гол илрэл цензурээр дамждаг. Тиймээс тєрийн, захиргааны аргаар цензурдэх гээд олон хэлбэртэй байна. Хэчнээн сайхан хууль байсан ч тvvнээс давсан тушаал шийдвэр гэж бий. Энэ бол захиргааны цензур. Мєн эдийн засгийн аргаар цензурдэж байна. Сэтгvvлчдэд хамгийн их нєлєєлж буй редакцийн цензур байна. Гэхдээ vvнийг редакцийн дотоод хяналттай хутган ойлгож болохгvй. Аль ч редакцид сэтгvvлчидцээ тавих хяналт гэж бий. Тухайлбал, зєв хvнээ олсон эсэх, далд буй эх сурвалж жинхэнэ нийгмийн тєлєє эх сурвалж уу, эсвэл хувийн атгаг санаагаар мэдээлэл єгч vv, мэдээллийн vнэн бодит эсэх зэргийг нотлох гээд хяналт бол байх ёстой. Мєн бичлэгийн чанар гэж бий. Бид хєдєлмєрийн маргааны чиглэлд бус мэргэжлийн эрхийн чиглэлд илvv анхаардаг.
-Редакцийн бодлого гэж сэтгvvлчдийг цензурддэг зvйл бий шvv дээ. Тэгэхээр редакц бодлогоо хэрхэн авч явах ёстой юм бэ?
-Ерєнхийдєє редакц бvрт бодлого гэж байх ёстой. Энэ нь редакцийн соёлоор хэмжигддэг зvйл. Жишээлбэл, хараат бус хэвлэл мэдээлэл нийгмийг цэвэршvvлэх хэрэгсэл гэж vздэг. Дєрєвдэх засаглал, ард тvмний хараа хяналтыг хэрэгжvvлэгч гэж vнэлэгддэг. Дєрєвдэх засаглал маань бvх засаглалд хяналт тавихvvрэггэй. Энэхvv хариуцлагыг хэрхэн биелvvлэх вэ гэдэгт бодлого байх ёстой. Мєнгєнєєс хамааралтай бодлого гэж байж болохгvй. Харин ямар асуудал номер нэг байх вэ гэдгийг л харж бодлогоо чиглvvлэх ёстой. Жишээлбэл, авлигын тухай асуудал ноцтой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бvрийн бодлогын чиглэлийн тэргvvн байр эзлэх ёстой зvйл энэ. Бид хvний эрхийг дээдэлдэг нийгэмд амьдарч байгаагийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийн бас нэг бодлого нь хvчирхийлэл, ядуурал гэх зэрэг нийгмийн эмзэг сэдэвт хандах ёстой юм. Редакцийн соёл гэжярилаа шvv дээ. Тухайн редакцийн удирдлага нь хэн байхаас шалтгаалах тал бий.
Тухайлбал, єєрєє гэр бvлдээ хvчирхийлэгч нєхєр хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшиж байвал хvчирхийллийн эсрэг бодлого тухайн редакцид хэзээ ч байхгvй. Мєн авлига авдаг, vvнийгээ хэвийн vзэгдэл хэмээн боддог бол бас л адилхан. Мэргэжлийн хvний хувьд харж байхад манай редакциуд иргэнд бус эрх мэдэлтэнд чиглэсэн бодлого бариад буй мэт санагддаг. Сонинихэнхзай талбайгаа, телевиз радио ихэнх цагаа эрх мэдэлтнvvдийг гаргахад чиглэдэг. Тиймээс иргэдийн хэлэлцvvлэг, иргэний сэтгvvл зvйн элементvvд хэвлэл мэдээллийн хэрэгслvvдэд бага болжээ. Тухайн редакц эрхэм зорилго, vvрэг хариуцлагаа юу гэж тодорхойлж байгаагаас ч хамаарч байж мэдэх юм. Магадгvй зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой зорилгогvй байгаагаас ийшээ хэлбийгээд байж болно. Тэдэнд стартегийн бичиг баримт, тvvнийгээ дагасан бизнесийн сайн тєлєвлєгєє vгvй байх. Хэвлэл мэдээлэл олон нийтийн хэрэгсэл биш л бол бизнес хийх нь ойлгомжтой. Гагцхvv энэхvv бизнесээ хэрхэн зєв авч явах вэ гэдэг ойлгомжтой агаадухаалаг бодлогогvй нь харагдаж байна. Жишээлбэл, єнєєдєр дурын бизнесийн байгууллага єєрийн гэсэн тєлєвлєгєєтэй, тайлан тооцоогоо ягштал гаргаж чадаж байхад манай хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд байхгvй байна. NTV телевизийн жилийн тайлан гэж vзэж байсан. Бусдаас бол олж хараагvй.
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бизнесийн байгууллага мэтээр ажиллаж, сэтгvvл зvйн мән чанарыг гээгээд байна гэсэн шvvмжлэл их бий. Та vvнийг юу гэж бодож байна?
-Хэвлэл, мэдээллийн хэрэгслийг мэргэжлийн тєвшинд авч явах талаар бодох цаг бол-жээ. Манай хэвлэл мэдээллийн жижиг зах зээлд их олон єрсєлдєгч бий болсон. Сэтгvvл зvйн багш нарын судалгаагаар рекламны зах зээл тэлж байна гэсэн vнэлэлт єгсєн нь л сэтгэл уужруулж байна. Ємнєх шиг рекламны зах зээлээ хуваадаг жишиг байвал хэвлэл мэдээллийн хэрэгсэл оршин тогтнож чадахгvй шvv дээ. Єнєєдрийн байдлыг харахад амархан мєнгє олох аргуудад ухаан тєвлєрч байна. Засгийн газар, УИХ-д vйлчилж мєнгє авна, сонгуулийн vед улстєрийн намуудаас авна гэсэн бодлого байна. Мєн бизнесмэнvvдээс санхvvжилт авна гэж л ажиллаж байна шvv дээ.
-Нєгєє талаар хэвлэл мэдээллийн ємчлєгч эзэн их нууцлагдмал байх юм. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарыг буруу зvгт хєтлєх vйлдэл юм гэж бодогддог. Єєрєєр хэлбэл, иргэдийг тєєрєгдєлд оруулж тоглох гэсэн санаархал юм болов уу?
-Бид хэвлэл мэдээллийн ємчлєлд судалгаа хийж vзсэн. Хоёр хандлага бий. Нэгдvгээрт, баян бизнесмэн хэвлэл, мэдээллийг ємчлєн авч зvгээр л мєнгє хаядаг. Том бизнесийнхээ чигчий хурууны тал шиг хєрєнгєєр хэвлэл мэдээллийн хэрэгслээ авч яваад дуртай vєдээ єєрийн ухуулга сурталчилгаа, суртал нэвтрvvлгийн хэрэгсэл болгодог. Эсвэл бизнесмэн єєрийнхєє бизнесийн vйл ажиллагаагаа дэмжихийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ємчилж байна. Рекламны зардал их vнэтэй учраас єєрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлдээ бага єртгєєр сурталчилгаа хийхийн тулд ємчилж байна гэсэн хандлага байгаа юм. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн ємчлєл ил тод байх ёстой зvйл. Єргєн нэвтрvvлгийн хэрэгсэл болох радио, телевиз долгион ашигладаг. Долгион гэдэг ард тvмний ємч. Тиймээс эрх мэдэлтэй адил хязгаарлагдмал зvйл юм. Тусгай зєвшєєрлєєр хэсэг хvмvvс эзэмшдэг. Хязгаарлагдмал зvйлийг ашиглаж байгаа хvмvvст ард тvмэн тодорхой шалгуурыг тавьж байх ёстой. Нэгэнт бидний ємчийг ашиглаж буй учраас шvv дээ. Бусад орнууд энэхvv шалгуурыг хуулиар тавьж єгдєг юм билээ. Их Британийн єргєн нэвтрvvлгийн тухай гэж 560 гаруй хуудастай хууль байдаг юм билээ.
Дижитал єргєн нэвтрvvлгийг тэр хуулиар зохицуулаагvй учраас дахиад 2000 онд 200 гаруй хуудастай хуулийг баталсан байх жишээтэй. Агуулгын хуульд хязгаарлалт тавьж олон тvмний эрх ашигт нийцсэн нэвтрvvлгийг явуулахыг зааж єгдєг. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн ємчилж байна вэ гэдэг нь ил тод байх ёстой гэдгийг заасан байна. Vзэгч, сонсогчид тэнэг биш. Єнєєдєр тэр суваг тэрнийх гэсэн, энэ телевизийн эзэн нь тэр юм гэх зэргээр цуурхал манайд их бий шvv дээ. Манайхнаас “би тэр телевиз, сувгийг эзэмшдэг” гээд ил тод хэлсэн хvн бараг байхгvй. Манай Ерєнхийлєгч ‘TV-9″ телевизийг анх байгуулагдахад тодорхой хєрєнгє оруулснаа ил тод зарлаж байснаас єєрийг санахгvй байна. Бvгд хардлага дундл байна. Эзэмшил, ємчлєл хэнийнх байна гэдэг олон нийтийн дунд ил байвал нэвтрvvлгийн бодлогод хэрхэн хандахаа иргэн хvн єєрєє мэднэ шvv дээ. Хариуцлагатай сэтгvvл зvйн хєгжилд бодит бэрхшээл бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд єєрийгєє зохицуулан хянах тогтолцоо байхгvй. Ерєєсєє хєгжєєгvй. Монголын сэтгvvлчдийн хоёрдугаар Их хурлаар баталсан ёс зvйн зарчим гэж бий. Тэр зарчим аль хэр хэрэгжиж буй вэ гэдгийг зохицуулах хянах механизм байхгvй. Хэрвээ сэтгvvлч ёс зvйгээ зєрчсєн бол єєрсдєє асуудлаа шийдээд дотроо шvvн хэлэлцдэг, буруудсан бол залруулгаа гаргах зэрэг ёс зvйн хэм хэмжээгээ сахих тогтолцоо байхгvй учраас чєлєєт хэвлэл хоёр далавчтай нисэх ёстой атал єрєєсєн далавчтай учраас дvйж чадахгvй байна.
-Улстєрийг цэвэршvvлэх тогтолцоог зєв гольдролд оруулахад сэтгvvлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн vvрэг оролцоо чухал шvv дээ. Ер нь сэтгvvлчид улстєрд хэрхэн хяналт тавих ёстой юм бэ?
-Сэтгvvлчид эрх мэдлийг тэнцвэржvvлэх, тvvнд хяналт тавихад л анхаарлаа хандуулах ёстой. Английн нийтлэлч Жон Эктон” Эрх мэдэл самууруулдаг, онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг” гэсэн vг бий. Эрх мэдэл гэдэг зvйл их амттай эд юм байна л даа. Эрх мэдэлтэн болоод дураар дургидгийг болиулах хэрэгтэй. Vvнийг хэн болиулах вэ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл vvнд хяналт тавьж чадна. Тvvний онцгой vvрэг нь чухам энэ юм. Онцгой зорилго нь олон нийтэд vйлчлэх шvv дээ. Олон нийтийн сонгосон хvн ажлаа хийж чадаж байна уу, тєрийн байгууллага иргэндээ vйлчилж чадаж байна уу гэх зэрэгт хяналт тавих ёстой. Гэтэл єнєєдєр эрх мэдэлтнvvдтэй найз болж байна. Засгийн газар чєлєєт хэвлэл хоёр янаг амрагийн холбоотой байж болохгvй гэж манай Дашдондов гуайн хэлэх дуртай vг бий. Сэтгvvлч хvний сэтгэлгээний ч асуудал учир дутагдалтай байгаа. Хэвлэлийн эрх чєлєєний єдєр болохоор манай хэвлэл мэдээллийнхэн “Манайд хэвлэлийн эрх чєлєє байна уу” гээд УИХ-ын гишvvдээс асууж ярилцлага авдаг.
Уг нь Монголд хэвлэлийн эрх чєлєє бий эсэхийг сэтгvvлчид єєрсдєє л хэлнэ шvv дээ. Жил бvрийн тавдугаар сарын 3-нд хэвлэлийн эрх чєлєєний єдрийгдэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Энэ бол баярладаг, уудаг цэнгэдэг єдєр биш. Сэтгvvлчид єєрсєддєє тулгарсан зовлон бэрхшээл, хэрэгтэй хуулиа нэхэж, цензурийг эсэргvvцэж тэмцэх ёстой єдєр. Vvнийгээ эрх мэдэлтнvvдэд дуулгадаг, єєрсдийн хариуцлага, ёс зvйн тухай ярьдаг байх ёстой. Єєрєєр хэлбэл, иргэний ємнє хvлээсэн vvргийнхээ тухай ярь¬даг єдєр. Гэтэл УИХ-ын гишvvн “Монгол Улсад Vндсэн хуулиар vг хэлэх эрх чєлєє бий. Энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хар. Манайд хэвлэл мэдээлэл эрх чєлєєтэй байна” л гэж хэлнэ. Тэгэхээр сэтгvvлч “Танд их баярлалаа” гээд л дуусгаж байх юм. Тиймээс бид єєрєєр дуугарах ёстой. Сэтгvvлч юмны гvн рvv ороод малтаад ухаад ирэхэд бvх бэрхшээл гарч байна. Ауди-тын тайланд орсон бэлэн мэдээллийг тавьсны тєлєє хvртэл дуудагдаж байна. Єнєєдєр шvvмжлэлт сэтгvvл зvй хєгжихєє больсон.
Хvнийг шvумжлэх л юм бол тухайн хvний нэр тєрийг гутаасан болж хувирч байна. Шvvмжлэлтэй юм гарлаа гэхэд тєлбєртэй зvйл л байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг дугаартаа зад шvvмжилж хаячихаад гурав хоногийн дараа нєгєє хvнээ магтаад бичих жишээний зvйл олон байна. Манайд чєлєєт хэвлэл vvсч хєгжєєд 20 жил болоогvй байна л даа. Vvнийг 100 жил ардчилал хєгжсєн, 200 гаруй жил Vндсэн хуульдаа цензурыгхориглосон, иргэдийн мэдээлэл авах эрх чєлєєг баталгаажуулсан Швед зэрэг оронтой харьцуулахад чєлєєт, хараат хэвлэл мэдээлэл бойжилтын шатанд явна. Гэхдээ би нялх гэж хэлэхгvй. Харин vvнийг хэрхэн авч явах нь редакцийн соёл, тvvний удирдагчаас хамаарах юм. Сэтгvvлч хvн ч ихийг хийж чадна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах хандлага єєрчлєгдєж байгааг анзаарч байгаа байх. Хэвлэл мэдээлэл дандаа буруу мэдээлэл бичдэг, хvн гvтгэдэг гэдэг. Эцэст нь муу нэрийг сэтгvvлчид л vvрээдvлддэг.
-Хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэйчvvд ихэнх орон зайг эзэлж байна. Ялангуяа сvvлийн vед телевизийн хєтлєгчид гэж яриа хэл тааруу охидоор дvvрлээ гэсэн шvvмжлэлийг саяхан би нэгэн сониноос олж уншлаа. Та энэ тухай юу гэж бодож байна?
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эмэгтэйчvvдийн дуу хоолой тvлхvv болсон. Ялангуяа эмэгтэй сэтгvvлчдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Энэ бол ганц сэтгvvл зvйн салбартай холбоотой бус. Манай улсын жендэрийн бодлоготой холбоотой асуудал. Хєгжлийн бvх асуудалд эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн оролцоо, дуу хоолой тэгш байх зарчим бий. Энэ хєгжлийн том асуудалд тєр буруу бодлого явуулаад ирэхээр хvйсийн харилцаа алдагдаад эхэлж байна. Хоёр дахь нэг шалтгаан бий. Телевизийн дэлгэцийг чимэг гэж боддог хэвлэл мэдээллийн удирдлагууд байгаа юм шиг. Гоё хvvхэн, охин гаргавал vзэгчид илvv татагдана гэж ойлгодог. Энэ бол их буруу бодлого гэж би боддог.
Би ч боддог бус судалгаагаар нотлогдсон зvйл. Яагаад гэхээр дэлхийн хэвлэл мэдээллийн чиг хандлагад судалгаа хийгээд vзэхэд телевизээр 40-єєс дээш насны эрэгтэй хvний vг vзэгчдэд илvv тусдаг гэсэн судалгаа бий. Нэг гоё охин гарч ирэхэд эрчvvд татагддаг байж магад. Гэтэл нєгєє охин ээрч муураад байвал vзэгчдэд нєлєєлж чадахгvй. Царайны сайхнаар биш сэтгэлийн баянаар vзэгчдийг татдаг гэдгийг манай телевизээр гарч буй охид ойлгохгvй байна. Сайхан царайг харж баясах ч єнгєний тал ганц минут л vргэлжилнэ. Нэг минутаас хойш тухайн хvний хэлж буй зvйлд анхаарлаа тєвлєрvvлдэг. Vзэгчийн оюуны хэрэгцээг хангаж чадахгvй бол тогос шиг гоёод ч итгэл алдах аюулд хvрч мэднэ. Vvнийг мэдрэхгvй охид бvсгvйчvvд єєрсдєє их хvсч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж байна. Хvний сэтгэлийг татах чадвар, хувь шинж чанар бол телевизийн хєтлєгчид тавигдах шаардлага юм.
-Та аливаа зvйлийг их судалгаанд тvшиглэж ярих юм. Танай байгууллага судалгааны тал дээр бусдаас хараат байх зарчмыг хэрхэн баримталдаг вэ?
-Манай байгууллагын бахархал бол хараат бус байдал. Бид Монгол Улсын ямар ч тєрийн байгууллагаас мєнгє авч vзээгvй. Мєнгєний боол болох юм бол иргэний нийгэмд ажиллаад ч нэмэргvй. Аливаа судалгааг хийхдээ бид хараат бус баг бvрдvvлж чаддаг. Ялангуяа сонгуулийн vед бvх судлаачидтайгаа ёс зvйн зарчмыг баталдаг. Мєн намын гишvvдийг судалгааны багтаа оруулдаггvй. Тиймээс судалгаандаа итгэлтэй байдаг. Харин боловсруулалтыг мэргэжлийн тєвшинд хийх шаардлагатай. Манай хамт олон цєєн ч єндєр vр ашигтай ажиллаж чаддаг. Бидний бvрдvvлж буй баг хараат бус байдаг учраас судалгаанд эргэлзэх зvйлгvй.
-Хэвлэл мэдээллийн салбарт нєлєє бvхий vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллагын тэргvvнтэй уулзаж буй учраас єєрийн сониныхоо тухай асуухгvй єнгєрч боломгvй санагдлаа. Манай “Vнэн” сонинд ямар vнэлзлт, дvгнэлт єгч явдаг вэ?
-”Vнэн” сонины дугаар бvрийг алгасахгvй уншиж амжихгvй тул учиргvй vнэлж цэгнэх учир дутагдалтай. “Vнэн” сонинтой хамтарч ажилласан туршлагаас харахад би зарим зvйлд намын сонин гэхэд хараат бус байж чаддаг редакцийн бодлоготой юм байна гэсэн сэтгэгдэл тєрдєг юм. Авлигын эсрэг аян зохион байгуулахад танай сонин тэргvvн байр эзэлж байсан шvv дээ. Би “Vнэн” сонинд ярилцлага єгч байсан. Ярилцпагадаа шvvмжлэлтэй аястай зvйл хэлж л байсан. Миний тэрхvv ярианаас хасч танасан зvйл ажиглагдаагvй. Улстєрийн намууд сонинтой байдаг. Шведийн улстєрийн намын сонин зєвхєн 2,4 нvvрээ намын сонин зєвхєн 2,4 нvvрээ намынхаа амьдралд зориулдаг юм билээ.
Єєрєєр хэлбэл, сонин зєвхєн намын суртал нэвтрvvлгийн бай болно гэдэг хэцvv. Танай сонин нам доторхи асуудлаа шvvмжилдэг, намын шинэчлэлийн талаар зоригтой дуугардаг шvv дээ. Vvнээс харахад нийт уншигчдад нийцсэн байх. Би хувьдаа vvнийг vнэлж байсан. Намтайгаа хэрхэн харьцах вэ гэдгийг бvх тєвшиндєє зохицуулж, редакцийн хараат бус байдлаа хамгаалж чадвал сэтгvvл зvйн хэм хэмжээг сахиж байна гэсэн vг шvv дээ. Мєн “Vнэн сонин сэтгvvлчдээ сурч, боловеруулах юмсан гэдэг эрмэлзэлтэй нь надад их таалагддаг. Манай байгууллагаас зохион байгуулсан бvх сургалтад танай сониныхон идэвхтэй оролцдог. Зарим сонин, хэвлэл иххойрго. Vvнээс редакцийн удирдлагын хvсэл зорилго харагдаж байна. Сэтгvvлчдээ чадваржуулах хvсэл эрмэлзэлтэй, тvvнийхээ тєлєє явж чадвал редакц хvчирхэг байна шvv дээ. Одоо бол хэнэггvй, гудиггvй явдаг цаг vе биш ээ.
Д.Заяа
unen